Ц.Сэлэнгэ: Даавуу, торгоны өөдсийг ашиглан дахин давтагдашгүй бүтээл урлах боломжтой

Гар доорх материал болох даавуу, торгоны хаягдал өөдсийг ашиглан гэр ахуйн болон бэлэг дурсгалын бүтээл урладаг зүймэл даавуун урлал төвийн тэргүүн Ц.Сэлэнгэтэй ярилцлаа. Тэрбээр 16 жилийн турш үйл  ажиллагаагаа тасралтгүй явуулан дотоодын эдийн засаг болон хог хаягдлыг дахин боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна. Хэдийгээр хөл хорио тогтоосноос болж дотоодын бизнес эрхлэгчдэд хүндрэлтэй асуудлууд олон тулгарсан ч шантралгүй шинэ гарц, арга технологийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа нь түүнтэй ярилцаж суухад мэдэгдэж байлаа. Зүймэл даавуун урлалын төвийнхөн өөрсдийн   бүтээгдэхүүнийг дэлхийн олон улсад нийлүүлэхээс гадна   “Шинэ Замнал” төрийн бус байгууллагаараа дамжуулан эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламжийн гараа сунган, тэднийг ажлын байраар хангаж,  хүмүүнлэгийн ажлуудыг цаг алдалгүй зохион байгуулдаг.  Тэрбээр “Шинэ Замнал” ТББ-ын дэргэдэх зүймэл даавуун урлалын төв өнөөдрийг хүртэл 16 жилийн турш уналт, босолтыг олон үзсэн ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаагийн гол шалтгаан нь баг, хамт олны нэг зорилгын төлөө хичээсэн хүч юм” гэдгийг онцолж байлаа.

-“Зүймэл даавуун урлал”-ын төвийг үүсгэн байгуулах болсон шалтгаан түүхээсээ хуваалцаач?

- Би МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 1997 онд төгссөн. Хуульч мэргэжилтэй. Би 16 настай байхдаа Япон хэл сурч,  орчуулагч хийдэг байсан. Түүнээс хойш  олон жил Япон хэлний орчуулагч хийсэн. 2003 онд хэлний мэдлэгээ сайжруулахын тулд Америкт сургуульд сурахаар очихдоо  зүймэл урлалын бүтээлийг анх удаа харсан.  Тухайн үед худалдаж авахыг хүссэн ч Америкийн уламжлалт гар урлалын бүтээл учраас маш үнэтэй зарагдаж байсан. Өөрөө материалыг нь худалдаж аваад хийх гэсэн боловч  мөн өндөр өртөгтэй байсан.  Монголдоо буцаж ирээд Япон хэлний орчуулагчаар ажиллаж байхдаа Нэгдсэн үндсэн байгууллагын эмэгтэйчүүдийн сангийн ажилтнуудад  орчуулга хийж явах завшаан тохиолдсон. Тэд жил болгон Монголд ирж асрамжийн газрын хүүхдүүдэд тусламж үзүүлж, бэлэг өгөөд буцдаг байлаа.

Би тэдгээр хүмүүстэй олон жил хамтран ажилласан учраас хүмүүнлэгийн ажилд бие даан оролцохыг маш их хүсэх болсон. Тэр үед Юри Сан гэдэг нэртэй Япон эмэгтэй надад тусалж,  төрийн бус байгууллага байгуулах суурийг тавьж, миний сэтгэлд хүмүүнлэгийн ажил хийх үрийг суулгасан.  Юри Сан надад “Чи хүмүүнлэгийн ажил хийснээр их хэмжээний цалинтай болохгүй харин найз нөхдийн хүрээлэл чинь тэлнэ. Чи цаашдаа нийгмийн сайн сайхны төлөө ажиллах учраас ажил үйлс чинь үргэлж бүтэмжтэй байх болно” хэмээн хэлсэн нь одоо ч миний санаанаас гардаггүй. Бид ярилцаад төрийн бус байгууллагынхаа анхны ажлыг өрх толгойлсон ээжүүдэд тусалж, тэднийг сургалтад хамруулахаар шийдсэн.  Учир нь би өөрөө өрх толгойлсон ганц бие ээж байсан учраас бусад эмэгтэйчүүдийн жаргал, зовлонг маш сайн ойлгож байлаа. Нийслэлийн хороонуудтай хамтран гарын доорх материалыг ашиглан цаасан урлалаар  Монгол ахуйтай холбоотой зүйлсийг хийлгэж сургахаар төлөвлөсөн.  Олон жил  жуулчидтай ажилласан  учраас тэдний сонирхлыг маш сайн  мэдэж байсан.

- Сургалтаас цаашлаад үйлдвэрлэл явуулах асуудлыг хэрхэн шийдэж байсан бэ?

-Анх “Шинэ замнал ” ТББ-ыг байрны подволд эхлүүлж байлаа. Тэр үед “Тэмүүжин минж” компанийн үйлдвэрлэсэн хувцаснуудын  хаягдал торго, даавууны өөдсийг авдаг байсан.  Би хаягдал даавууны өөдөснүүдийг нь хараад, Америкт харсан уламжлалт урлалын материалыг  эдгээр даавууны өөдсөөр орлуулан Монгол аргыг хослуулан  бүтээгдэхүүн урлах санаа төрсөн. Шинэ бүтээгдэхүүн гаргахад  технологи хамгийн чухал.  Анх зөв технологийн олохгүй   хэсэг хугацаанд будлисан. Цаг хугацаа алдсан ч  тусгай технологич багш  хэрэгтэй ухаарч, мэргэжлийн Америк багшаас туслалцаа авсан. Хамтран ажиллах багш маань Америкаас зориулалтын багаж, төхөөрөмжүүдийг авчран бидний ажил өрнөж эхэлсэн дээ. Бид эхлээд хөдөө орон нутгуудаар сургалтын ажлыг зохион байгуулсан. Дараа нь бид Англи, Япон, Австралийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах холбоо тогтоосон. Мөн Нийслэл, аймгуудын хөдөлмөрийн газруудтай хамтран 3800 гаруй зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг сургалтад хамруулсан байна.

- Та шинэ зүйлийг зориглон нэвтрүүлж, өөрөө суралцахын хажуугаар бусдад сургаж байжээ?

-Тэгэлгүй яахав. Мэргэжлийн багшаас өөрөө суралцахын зэрэгцээ багштайгаа хамтран бусдад  зөвлөж, өөрийн арга барилыг хуваалцдаг байсан. Би бүх ажлыг ганцаараа гүйцэтгэж чадахгүй шүү дээ.  Жишээлбэл, Анх манай нягтлан байсан   бүсгүй одоо технологийн багшаар ажиллаж  байна. Манай сургалтад хамрагдсан хүмүүсийн зарим нь өөрийн гэсэн дэлгүүртэй ч  болсон байна. Материалаа худалдаж аваад өөрсдийн бүтээгдэхүүнээ хийцгээдэг.

-“Шинэ Замнал” ТББ-ын дэргэдэх зүймэл даавуун урлалын төвийн гол онцлог юу вэ?

-Манай байгууллагын гол онцлог нь хаягдал даавуу, торгоны өөдсийг дахин боловсруулдаг. Хог хаягдал болоод л  шатаж үрэгддэг  материалыг ашиглан дахин давтагдашгүй бүтээл хийж болохыг хүмүүст харуулахыг зорьдог. Анх торгоны хаягдал  өөдсийг ашиглаж  эхэлж байх үед оёдлын цехүүд хаягдлаа үнэгүй өгдөг байсан. Харин одоо хаягдал материалууд үнэд орсон. Бид анх цехүүдийн хаягдал хогон дундаас торгоны өөдөснүүдийг өөрсдөө ангилан түүдэг байсан. Хаягдлыг ангилан борлуулах боломж, эрэлт байгаа учраас оёдлын цехүүд хаягдал материалаа өөрсдөө ангилан манайд авчирч өгдөг болсон. Бид үүнийг харилцан бие биенийхээ бизнесийг дэмжин нэг шатаар ахиж байгаагаар хардаг. Энэ үйлдэл нь олон хүний хариуцлагыг нэмэгдүүлж байгаль орчныг хамгаалахад тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлсэн гэж боддог.

-Та бүхний хийсэн бүтээлүүдийг үзэж сонирхоход торгоны өөдөс хаягдлаар хийсэн гэж хэлэхэд хүн итгэмээргүй сайхан бүтээлүүд байна?

-Тэгэлгүй яахав энэ бүгд мэдрэмжээс төрсөн урлагийн бүтээлүүд  шүү дээ. Эдгээрийг  би ганцаараа хийж чадахгүй. Миний ард миний хамт олон байгаа. Ямар ч ажлыг эхлүүлэхэд багийн ажиллагаа хамгийн чухал. Харин Монголд энэ чадвар, дадал  маш их  дутагдаж байна. Хүн бүр хувиараа ажиллах сонирхолтой болсон. Жишээлбэл, Үсчингийн сургалтад сууж, үс засаж  сурчхаад маргааш нь өөрийгөө би үсчин гэж ярих хүн олон.  Манай оёдлын сургалтад хүртэл энэ зүйл ажиглагддаг. Өнөөдөр сургалтад сууж, нэг бүтээл хийж сурчхаад маргааш нь манай хамт олны маш олон өдрийн хүч, хөдөлмөр шингэсэн  бүтээлийг дуурайлгаж хийгээд зарах тохиолдол гардаг.  Манайд сурсан бүтээлээ багахан өөрчлөөд л адилхан биш шүү гээд зогсож байж байдаг. Бид “Өлзий” хээг зүйх аргаар хийх оюуны өмчийг хамгаалсан. Бид энд өөрсдийн хичээл зүтгэл, удаан хугацааны  цаг зарцуулж бүтээлээ урласан  байхад бидний бүтээлийг хуулбарлаж, манай байгууллагын нэрийн өмнөөс гадуур  зарах нь маш хэцүү байдаг. Ийм тохиолдол маш олон гарсан. Тиймээс бид  өөрсдийн 5-6 бүтээлийг ашигтай загвар гээд оюуны өмчийн газарт  хүргүүлсэн  байгаа.

- Яагаад заавал зүймэл урлал гэж нэрлэдэг юм бэ. Энэ талаар тайлбарлаж өгөөч?

- Зүймэл урлал гэдэг  нэрний зөвшөөрлийг авах гэж маш их удсан.  Олон улсын хэллэг нь Quilt cushion гэдэг хэллэгтэй байдаг. Cult гэдэг нь орны бүтээлгэ, сэндвич шиг 3 зүйлийг нийлүүлснийг нэрлэдэг. Cushion  гэдэг нь жижиг дэр гэх мэт зүйлсийг хэлнэ. Quilt cushion  сургалтын төв гэж байсан ч  манайхан энэ хэллэгийн зөв хэлж чадахгүй буруу хэлдэг байсан.  Тиймээс материалыг нь зүүж хийж байгаа гэдэг утгаар нь зүймэл даавуун урлал гэдэг нэрийг өгсөн. Зүймэл урлал Монголын уламжлалт зээгт наамалтай төстэй.

-Танай бүтээгдэхүүний зорилтот хэрэглэгчид, эрэлт хаана төвлөрч үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

-Манай үүд, хаалга бүх хүний өмнө нээлттэй. Манайх Шинэ замнал ТББ-ын дэргэдэх зүймэл урлал гэж үйл ажиллагаагаа явуулдаг. Манай бүтээгдэхүүний гол хэрэглэгчид нь Монголд ирдэг жуулчид, энд  амьдардаг гадаад иргэд мөн гадаадад амьдардаг Монголчууд,  гадагшаа хурал зөвлөгөөнд явах гэж буй хүмүүс  бэлэг дурсгал болгож авч явдаг. Бусад гар урлалыг бодвол Үндэсний уламжлалт гар урлалын төрөлд ордоггүй шинэлэг урлаг юм.

-Таны ярианаас дотоодын худалдан авалт маш муу байдаг мэт сонсогдлоо. Үүний шалтгааныг юу гэж боддог вэ?

-Би зүймэл урлалын үнэ цэнийг хүмүүст ойлгуулахыг маш их хичээдэг. Манай бүх бүтээгдэхүүнүүд дахин давтагдашгүй байдлаар хийгддэг.  Нэг бүтээл гаргахад маш их ажиллагаа ордог. Том бүтээлийг тавуулаа нийлээд  2-3 сарын хугацаанд оёдог. Тиймээс үнэлгээ маш өндөр байдаг. Манайх ЖДҮ буюу хувиараа бизнес эрхлэгчдээс өөр харин манайх багийн ажиллагаанд суурилан үйл ажиллагаагаа явуулдаг хоршоо юм. Удирдлагын бүрэн системтэй байгууллага. Жишээлбэл, эцсийн бүтээгдэхүүн гарахад долоон үе, шат дамждаг. Эдгээр бүх ажлыг ганцхан хүн хийх боломжгүй. Тиймээс багийн ажиллагаа хамгийн чухал. Үүний ачаар л бид тасралтгүй 16 жил үйл ажиллагаагаа явуулсан байна. Хөгжиж буй орнуудад манайх шиг эмэгтэйчүүдийг чадваржуулах үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд маш олон байгаа. Ихэнх хүмүүс байгууллагаас зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүний бүх ашгийг хариуцсан удирдлага нь хүртдэг гэж ойлгодог. Удирдлагыг хамт олон болон бусад хувьсах, үйлдвэрлэлийн  зардлын асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг болохыг мэддэггүй хэрнээ  шүүмжилдэг. Үүний үнэ цэнийг ойлгодоггүй учраас дотоодын худалдан авалт муу байгаа болов уу гэж боддог.

- Танайх ямар бүтээгдэхүүнүүд онцлон гаргадаг вэ?

-Манайх Монгол гэртээ холбоотой маш олон зүйлийн бүтээл гаргадаг. Нийтдээ 145 бүтээл гаргасан байсан. Харин одоо 20 хүрэхгүй бүтээл гаргаж байна. Учир нь манайд маш том бэрхшээл тулгарсан. Нэгдүгээрт бидний одоо сууж байгаа байрны халуун усны шугам задарч, манай бүх бүтээгдэхүүн тоног төхөөрөмж сүйдсэн байсан. Дараа нь удалгүй коронавирусийн цар тахлын хөл хорио тавигдсан. Зөвхөн манай төвийн гэлтгүй ихэнх гар улаачдын орлогын эх үүсвэр нь жуулчид болон гаднын орныг зорих гэж буй монголчууд байдаг. Гэтэл улсын хил хаалттай энэ цаг үед гар урлалын бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ эрс буурч, энэ салбарт маш хүнд цохилт болж байна. 

-Танайх өнгөрсөн жил төрөх эмнэлгүүдэд хүүхдийн өлгий бэлэглэж байсныг санаж байна.Өөр хүмүүнлэгийн ямар ажлуудыг зохион байгуулдаг вэ?

-Монгол улсад суугаа элчин сайд нарын гэргий нар хамтран сайн үйлсийн аян зохион байгуулдаг. Хатагтай нарын групп гэж байдаг л даа . Харин энэ бүлгийн оёдлын талаар санаа нийлсэн хүмүүс хамтран хүүхдийн өлгий оёж төрөх эмнэлгүүд, ээжүүдэд бэлэглэдэг. Зорилтот бүлэгт хөдөлмөрийн чадвараа алдсан жирийн ажил хийж чадахгүй хүмүүсийг хамруулахыг хичээдэг. Тэдгээр хүмүүсийг сургалтад хамруулдаг. Эдгээр хүмүүсээс сайн суралцсан гарын ур дүйтэй хүмүүсийг нь ажилд авч гэрээс нь ажиллуулдаг. Өөрсдөө өдөр бүр ирж чадахгүй ч гэсэн гэр бүлийн хэн нэгэн нь ирж тухайн ажиллах зураг, материалыг нь аваад явдаг. Гэртээ хийсэн бүтээлээ  авчирч өгдөг, бид цааш нь зарж борлуулах ажлыг гүйцэтгэж, цалин олгодог. Манайд сард 10-50 мянган төгрөгийн цалин  авдаг хүн байдаг. Учир нь 80 хувийн хөдөлмөрийн чадвараа алдчихсан. Тэр хүн ганцхан ажлыг маш сайн хийж чадна. Анх 40-өөд хүнийг ажлын байраар хангадаг байсан харин одоо 10 хүрэхгүй ажилтантай үлдсэн. Учир нь энэ жил жуулчингүй борлуулалтгүй байгаа учраас кофешопооосоо л  орлого олж байна даа. /инээв/

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.21.194Зочин   • 2020, 7 сарын 17. 20 цаг 51 минут

iim hogoor yu hiihiin be hen avahiin

59.153.115.188Sheriff   • 2020, 7 сарын 17. 19 цаг 51 минут

ene amni dohoo odoo boliochee,saihan bardaj shaaltsmaar bnshde,,

103.212.118.53   • 2020, 7 сарын 17. 14 цаг 50 минут

toos tsugluulagch

103.212.118.53Зочин   • 2020, 7 сарын 17. 12 цаг 40 минут

baahan toostoi daavuunuud,enenees chini bolj huuhed bagaasaa alergytai bolno,yadaj beelii mask hii

192.82.66.151Зочин   • 2020, 7 сарын 17. 11 цаг 24 минут

mongolchuud ingeed hench toohgui hog hiidiin ter n ydaj bhad neeh unetei

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.