Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабе ням гаригт олон нийтийн өмнө гарч, телевизэд ярилцлага өглөө. 93 настай ерөнхийлөгчийг албан тушаалаасаа огцрох байх гэсэн таамаглал байсан ч тэрээр төрийн тэргүүний албан тушаалаа хүлээлгэн өгөх бодолгүй байгаа гэдгээ мэдэгдлээ. Армийнхан болон өөрийн намынхандаа хавчигдаж, улс төрийн тавцанд ганцаардах болсон Мугабе даваа гаригийн үдээс хойш гэхэд улс төрөөс бүрмөсөн явах хэрэгтэй гэдэг шаардлагатай тулгараад байгаа юм.
Нөхцөл байдал нь тодорхойгүй, цэргийн эргэлт болоод байгаа Африкийн Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе төрийн эрхээс явахаа зөвшөөрчээ. Ингэснээр түүний 37 жилийн засаглал дуусгавар болж байна. Энэ тухай мэдээг Ерөнхийлөгчийн албаны эх сурвалжаас авсан эх сурвалж дээр үндэслэн France-Presse агентлаг дамжуулжээ.
Африкийн Зимбабве улсад нөхцөл байдал тодорхойгүй боллоо. Тэнд цэргийн эргэлт хийсэн үү, төр засаг нь урьдын хэвээр байна уу, Ерөнхийлөгч Роберт Мугабе болон түүний гэр бүл Грейс ямар нөхцөл байдалд байна вэ, цаашдын хувь заяа нь хэрхэх вэ, улс орны дотоод нөхцөл байдлын талаархи мэдээллүүд туйлын бүрхэг байна.
ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зума өөрийн салсан эхнэр Нкосазана Дламини-Зумагийн нэрийг эрх баригч Африкийн Үндэсний конгресс /АҮК/ намын даргын албан тушаалд дэвшүүлэхийг дэмжжээ. Нкосазана Зума энэ сард Африкийн Холбооны комиссын даргын ажлаа хүлээлгэн өгөх юм. Нам нь 2019 оны парламентын сонгуульд ялсан тохиолдолд АҮК намын даргаар сонгогдсон хүн шууд ӨАБНУ-ын Ерөнхийлөгч болох аж
Лалын “аль-Шабааб” бүлэглэлийнхэн Кенийн зүүн хойд нутагт халдлага үйлдэж, христийн шашинт зургаан хүний амийг хөнөөжээ. Энэ халдлагын зорилго нь христийн шашинтнуудыг тус бүсээс хөөн гаргах зорилготой байв.
игерид төвтэй “Боко Харам” болон “Лалын улс” бүлэглэлийн харилцаа холбоо газар авч байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал болж байна гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мэдэгджээ. 2015 онд “Лалын улс” бүлэглэлийн үнэнч холбоотон болохоо мэдэгдсэн “Боко Харам” бүлэглэл Баруун болон Төв Африкийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байгааг Аюулгүйн зөвлөл мэдэгдэлдээ онцолсон байна. Үүний зэрэгцээ тус бүлэглэлийн босогчид Ливи дэх “Лалын улс” бүлэглэлд нэгдэж байгаа тухай дурдав. Үүнтэй холбоотойгоор Нигерид өнөөдөр “Боко Харам” бүлэглэлтэй тэмцэх асуудлаарх дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар болжээ. Уг уулзалтад Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари болон Бенин, Камерун, Чад, Нигер зэрэг орны Ерөнхийлөгч нар, мөн Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Их Британийн Гадаад хэргийн сайд Филип Хэммонд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Энтони Блинкен нар оролцох ажээ.
Өмнөд Америкийн Эквадор улсад өнгөрөгч долоо хоногт 7.8 магнитудын газар хөдөлсөн. Тэгвэл газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 646 болсон талаар Ерөнхийлөгч Рафаэль Корреа мэдэгдсэн аж. Мөн гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 130 хүн сураггүй алга болсон бөгөөд өнөөдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг үргэлжиж байна
Долоо хоногийн өмнө Малайзын агаарын тээврийн Боинг 777 онгоцны сэг байж болох биетүүдийг Африкийн зүүн эргийн Мозамбик улс болон Мадагаскар арлын дунд орших хоолойгоос олсон юм. Онгоцны сэг байж болох зүйлсийг Боинг 777 онгоцных гадаргуугийн биет мөн болохыг Австралийн тэргүүлсэн олон улсын шинжээчдийн баг баталсан юм
КАИР. /Sputnik/