Жил бүр төсвөөс мөнгө суулгуулан хураан авдаг улаанбуудайны асуудал энэ жил асуудал дагуулах нь. Учир нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Монгол Улс хүнсний улаанбуудайн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаар 400 гаруй мянган тонн ургац хурааж авсан учраас үрийн будаа асуудалгүй" гэсэн мэдээ
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаар ахлуулсан Хүнсний удирдлагын шуурхай штаб өнөөдөр видео хурал хийлээ. Цахим хуралд аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон холбогдох албаны төлөөлөл оролцов
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын дарга Ц.Болорчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн, сайдын зөвлөх Д.Бадарч нарын бүрэлдэхүүнтэйгээр Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын явцтай, Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолбор, ургамал газар тариалангийн хүрээлэнд ажиллалаа.
Нийслэлийн иргэд гэрээсээ гарч тариаланчдын гар дээрээс шинэ ургацын ногоог худалдан авах боломж тун хомс. Харин тариаланчдын бэлтгэсэн хүнс, нарийн ногоо худалдаачдын гараар дамжин бидэнд ирдэг
Төллөвөл зохих 29.2 сая толгой эх малын 79.3 хувь нь буюу 22.5 сая нь 2020 оны зургадугаар сарын 4-ний өдрийн байдлаар төллөөд байна. Бод малын нийт хээлтэгчийн 58.4, бог малын нийт хээлтэгчийн 81 хувь нь төллөжээ.
Дэлхий нийтийг хамарсан “Covid -19” цар тахлын дэгдэлтийн улмаас онцгой дэглэм тогтоосон энэ үед улаанбуудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлийг барьж байгаа.
Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай” 167 дугаар тогтоолын дагуу малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэллээ.
Монгол ноолуурын өнгө болон давуу шинж чанарт тулгуурлан “Монголын Хаан ширхэгт” брэндийг хөгжүүлж, зах зээлд таниулах, сурталчлах ажлыг амжилттай хийж байна. “Монголын Хаан ширхэгт” тохирлын тэмдэг нь дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үйлдвэрлэгдсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчлэх тэмдэглэгээ, ноос, ноолууран бүтээгдэхүүний гарал үүслийн ба чанарын баталгаа юм.
Монгол Улсын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа нь 100 хувь импортоос хамааралтай. Манай улс жилд дунджаар 50 000 тонн цагаан будааг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд үүний 50 орчим хувийг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас импортолдог.
ОХУ-аас импортлох улаан буудай, ногоочид болон жимс тариалах тариаланчдад 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэг ажил ямар шатандаа яваа талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.
Монгол Улсын Засгийн газраас дэлхий дахинаа тархаад буй коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахын тулд төлөвлөгөөт арга хэмжээг удаа дараа авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ.
Шинэ төрлийн коронавирус ( Covid 19)-ийн халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг батлан гаргасан. Монгол Улсын Засгийн Газрынтогтоолыг хэрэгжүүлэх үүднээс МУХБ-ны эх үүсвэрээр олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд малчдаас ноолуур бэлтгэх ажил орон даяар эхэлж байна
“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Энэ хаврын ноолуурыг малчдаас кг тутмыг нь 100.000-аас буулгахгүй худалдаж авах шийдвэрийг өнгөрсөн сард Засгийн газраас мэдэгдсэн.
Дэлхий нийтийг хамарсан “Сovid-19” вирусын цар тахалын үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өндөржүүлсэн бэлэн байдлын үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2020 оны хаврын тариалалтад онцгой анхаарч, тариалангийн талбайг нэмэгдүүлэн тариалах, ажлын байрыг хадгалж үлдэх, нэмэгдүүлэх, хүн амыг дотооддоо тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээр хангах, цаашлаад цагаан будаа болон бүх төрлийн будааг тариалахыг турших, хаврын тариалалт, ургац хураалтад ажиллах оюутан, цэргийн алба хаагчийг хүчийг дайчлах арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн дагуу “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийг 2013 онд байгуулсан. Энэ биржээр дамжуулж хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, арилждаг. Өөрөөр хэлбэл, “Хөдөө ахуйн бирж” нь бараа, түүхий эдийн зах зээлийн өнөөгийн нөхцөл боломж, онцлогоос шалтгаалан худалдагч, худалдан авагч талуудын бараа, түүхий эд худалдах, худалдан авах гэрээг үндэслэн төлбөр тооцоо хийж гүйцэтгэх буюу хоёр талт клирингийн зарчмаар төлбөр тооцоо, клирингийн үйлчилгээг үзүүлдэг. ТӨБЗГ-аас “Хөдөө аж ахуйн бирж”-ийн 2015-2016 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд баримтын шалгалтыг хийсэн байна. Тухайн үед “Хөдөө аж ахуйн бирж”-ийн гүйцэтгэх захирлаар Жадамбын Эрдэнэбат ажиллаж байжээ. Ж.Эрдэнэбат нь 1996-2001 онд “Ноён суудал” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал, 2002-2004 онд “Ханын материал” ХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал, 2007-2013 “МОСДАК” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Ингээд 2013 онд “Хөдөө аж ахуйн бирж”-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож 2016 оны арваннэгүгээр сарын 22-ныг хүртэл ажилласан байна
Шинэ төрлийн коронавирустэй холбоотойгоор улс оронд хөл хорио тогтоосны улмаас үйлдвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа зогсож, хүндхэн байдалд ороод байгаа.
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас үүдэлтэйгээр бүхий л үйлчилгээний газруудын үйл ажиллагаа доголдоход хүрээд байгаа билээ.