Энэ жилийн Цагаан сар урьдынх шиг өргөн дэлгэр болохгүй. Айсуй энх цаг ирсэн хойно ч олуулаа хэрэн хэсэж, үнсэж золгох ёс үлдэх эсэх нь эргэлзээтэй. Өөр бас юу өөрчлөгдөх вэ? Хамтдаа тунгаацгаая. ХААН Банк #ШинэЭгэлд хамтдаа цувралын хүрээнд бэлтгэгдэж буй хоёр дахь нийтлэлийг хүргэе. 1. Сэтгэлийн амар амгалан “McKinsey & Company”-ын өнгөрсөн арваннэгдүгээр сард дэлхий даяар явуулсан судалгаагаар асуулгад оролцсон нийт ажилчдын 62 хувь нь Ковидын улмаас сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалтай учирч буйгаа хуваалцжээ. Монгол Улс энэ чиглэлийн тайлан гаргадаггүй ч ДЭМБ, олон улсын байгууллагуудын томоохон судалгаануудаас түүвэрлэхэд, Ази, Номхон далайн орнуудаас сэтгэл гутралын түвшингээр долдугаарт бичигддэг бол архинд донтох, сэтгэл түгших, архаг ядаргаанд орох зэрэг сэтгэл зүйн эмгэгээр гуравдугаарт жагсдаг аж. Харин цар тахлаас улбаалж алба, амины асуудал аль алинд санаа зовоох, сэтгэл түгшээх зүйлс мундахгүй болсон тул зовнил улам нэмэгдэж буйг хүн бүр хувьдаа анзаарч байгаа нь дамжиггүй. Тиймээс сэтгэл хөдлөлөө удирдах, өөрийгөө тайвшруулах, цаашилбал энэ чиглэлийн мэргэжилтнүүдэд хандаж сурах нь Ковидоос үлдэх нэг хичээл болох магадтай. Эрүүл мэндээ анхаарах, амар тайван байх хандлага нь зан чанар гэхээс илүүтэй зайлшгүй суралцах ёстой чухал чадвар гэж Дэлхийн эдийн засгийн форумаас онцлон нэрлэсэн нь ч бий. 2. Хаанаас ч ажиллаж болно Ингэж хэлэх нь шинэ юм биш. Гэхдээ “дижитал нүүдэлчин” болох тухай ойлголт зөөврийн компьютероо үүрээд дулаан газар луу тэмүүлдэг програмистууд, арилжаачдад голдуу хамаардаг байсан бол цар тахлын хөл хорионы үеэр хэн ч, хаанаас ч ажлаа явуулах боломжтой нь батлагдсан гэж хэлж болно. “Boston Consulting Group”-ын “Ирээдүйн ажлын байр” судалгаа ч үүнийг харуулсан бөгөөд нийт ажлын байрууд биеэр ирж ажиллах болон зайнаас ажиллах горимуудыг хослуулсан, гибрид шинжтэй болох талаар таамаглажээ. 3. Давхар хамгаалалт Амны хаалт зөвхөн эмнэлгийн ажилтнууд, амьсгалын замын өвчтэй хүнд зориулагдсан гэх ойлголт нэгэнт эвдэгдэж, бүх дэлхийн шинэ хэвшил болсон нь өнгөрсөн жилийн сонирхолтой үзэгдлүүдийн нэг байлаа. Тэр ч бүү хэл амны хаалтаа давхарлан зүүхийн сацуу спиртийн уусмалтай таарах бүртээ гараа ариутгах нь дадал болж тогтжээ. Үүнийг дагаад хувийн ариун цэврээ сахин хамгаалах хэвшил нэн чухал болсон нь бас нэг өөрчлөлт юм. 4. Дижитал оршихуй Зөвхөн ажил хэргийн орчин цахим руу шилжсэн үү гэвэл үгүй. Цахимаар найзуудтайгаа уулзах, тоглолт үзэх, үзэсгэлэн хэсэх, болзоонд явах, хичээл хийх, илтгэл сонсох, иогаар хичээллэх гээд ер юм бүхнийг хийх боломжтой байсан нь өдгөө харин эгэл жирийн зүйл болж тогтжээ. Гэхдээ халдвар хамгааллын дэглэм баримтлах, бусдаас зай барих дүрмээс үүдсэн эл хандлага амьд харилцааг үгүй хийх аюултай тухай ихэнх маань анхаарч эхэлсэн ч нөгөө талаас биднийг ойртуулж буй ганц бодит зүйл болчихоод буй нь маргаангүй. 5. Цахим золголт Цар тахлын улмаас настан буурлууд магад хамгийн ихээр ганцаардаж буй болов уу. Жил дараалан учран золгох боломжгүй болсон ураг төрөл, настан буурлуудтайгаа цахимаар цаг товлон уулзах нь хялбар төдийгүй хамгийн боломжит хувилбар. Ингэхдээ: · Хамаатан садан, ойрын хүмүүстээ Цагаан сараа цахимаар золгох тухай урьдчилж мэдээ дуулгах · Аль өдөр, хэрхэн холбогдох тухай тохиролцох · Ахмад буурлууддаа цахимаар холбогдоход нь тусалж, утасны нэгж, дата бэлэглэх, дансанд нь бэлгээ шилжүүлэх гэх мэтээр цахим золголтыг таатай өрнүүлж болно. · Цар тахлын улмаас иргэдийн дунд банк, санхүүгийн үйлчилгээ авах хэрэгцээ эрс нэмэгдэж, үүнтэй зэрэгцэн олон үйлчилгээ цахим руу шилжин, илүү найдвартай бөгөөд хялбар байдлаар өөрчлөгдөж байна. Бэлэн мөнгөний хэрэглээг бууруулж, гараас гарт дамжих харилцааг багасгахад тань цахим шилжилтээр тэргүүлэгч ХААН Банк тусалж чадна. 6. No хуурамч мэдээ, Yes эх сурвалж 11.00 цагийн Эрүүл мэндийн яамны мэдээлэл бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон гэхэд хилсдэхгүй. Эмч нарын үгийг анхаарал тавин чагнаж, тэдэнд итгэдэг болсон. Хуурамч мэдээлэлд автахгүй байж, баттай эх сурвалжууд хийгээд мэргэжилтнүүдийг үнэн сэтгэлээсээ сонсдог болсон нь нэг ололт ч байж болох юм. Цар тахал гарах хүртэл мэргэшсэн хүмүүсийг үл ойшоох хандлагатай байсан бол одоо бүгд л мэргэжилтнүүдийн үгийг л анхаардаг болов. Үүнээс улбаалан цаашид нийтээрээ ул суурьтай, ямар ч мэдээллийг шүүлтүүртэй хүлээж авдаг дадалтай болно гэдэгт итгэцгээе.
Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хурал 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Сангийн яамны хурлын танхимд боллоо.
Ковидын төгсгөл ойртсон гэж бүгд итгэхийг хүсэж буй ч вирус биднийг элдвээр гайхашруулахын сацуу аливаад бэлтгэлтэй байж, шинэ эгэлд хүссэн ч, эс хүссэн ч асар хурдтай дасан зохицоход сургаж байна. Хэцүү нэрт вирусээр халдварласан эсэхээс үл хамааран хүн нэг бүрийн амьдрал өөрчлөгдсөөр. Тэгвэл эдгээр өөрчлөлт цаашид хэм хэмжээ болж үлдэх үү, хэрвээ тийм бол бид хэрхэн бэлтгэх вэ? Шинэ эгэлд дасан зохицох нь бидэнд ямар өгөөжтэй вэ, сөрөг нөлөө нь юу вэ? Энэ мэт хөврөх асуултуудын шийдлүүд, санал бодлууд уг талбар дээр өрнөх бөгөөд дараах гурван чиглэлээр хариултыг эрэх нь зүйтэй гэж бид үзэж байна. Дэлхий нийтийг нөмөрсөн үе үеийн цар тахал үргэлж өөрчлөлт дагуулж ирсэнчлэн хүн төрөлхтний амьдралын дараагийн шинэ хэв маяг юу байх вэ гэдгийг хамтдаа тунгаацгаая. ХААН Банк #ШинэЭгэлд хамтдаа. Ковидын дараах ЗОЧНЫ ӨРӨӨ Хорио цээрийн дэглэмээс шалтгаалан бидний амьдралын ихэнх цаг мөчүүд гэр дотор өрнөдөг болсон. Гэрээсээ ажиллаж, унтлагын хувцастайгаа хүмүүстэй “уулзаж”, буйдангаасаа виртуал аялалд гарах нь өдгөө жирийн үзэгдэлд тооцогдоно. Гэхдээ та Жефф Безос (эсвэл мандаж яваа ямар нэгэн дижитал компанийн хувьцаа эзэмшигч) биш л бол хөл хорио айдас түгшүүр, эргэлзээ, зовнил нэмсэн нь гарцаагүй. Одоогийн байдлаар, дэлхий даяар нийт 99 сая гаруй хүн уг вирусээр өвчилж, 55 сая орчим хүн эдгээд буй бол 2 сая гаруй хүн нас барсан харамсалтай тоо бий. Монголд 1814 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 1368 хүн эдгэрч, хоёр хүн амиа алдсан. Энэ бүх үйл явц хэзээ эцэслэх нь тодорхойгүй ч ганц тодорхой зүйл гэвэл хэн ч, хаана ч, хэзээ ч халдвар авах эрсдэлтэй байна. Энэ бол хүмүүсийг зовнилд оруулж буй аюулын эхний харанга. Өөртөө, дотны хүмүүстээ санаа зовохоос эхлээд үргэлж санхүүгээ удирдан зохицуулах, гэр бүлийн гишүүдээ шинээр танин мэдэх, хүүхдүүдтэйгээ учир зүйгээ олох, хором мөч бүр хамт байхын давуу болон түвэгтэй талууд, ажил амьдралын зааг алдагдах гэхчлэн зочны өрөөн дэх бэрхшээлүүд хөвөрнө. Үүнээс улбаалан сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч, бие махбодь хийгээд оюун санааныхаа аль алиныг тордох нь хэчнээн чухал болохыг хөл хорионы өдрүүд бидэнд харуулж буй. Нөгөө талаас, олон хүн бөөгнөрсөн газраас зайлсхийх, хувийн ариун цэврийг дээд зэргээр сахих нь гагц цэвэрч нямбай хүний зан бус, харин нийтийн хэм хэмжээ болон тогтох хандлагатай байна. Хүмүүсийн хувийн харилцааны хүрээнд, улс орнуудад цар тахлын үед гаргаж буй чухал зөвлөмжүүдийн нэг болох "3С-ээс сэрэмжлэх дүрэм" буюу бөөгнөрөл, хэт ойртолт, хавчиг давчуу орон зайгаас зайлсхийх хэрэгтэй болох нь. Ийнхүү шинэ эгэлд дасан зохицсоноор илүү ухамсартай, үнэ цэнтэй, утга учиртай харилцаа л тэсэж үлдэж мэдэх юм. Ковидын дараах АЖЛЫН ӨРӨӨ Тахлын дараах ертөнц яг ямар харагдахыг хэн ч мэдэхгүй боловч дэлхий даяар албан газрууд хэр зэрэг өөрчлөгдөхийг таамаглах хэцүү биш болжээ. Манай гарагийн үзэл санааны түүчээлэгчдийн нэг Билл Гейтс Ковидын дараа ажил хэргийн аялал 50 хувиар нэгмөсөн буурах бол албан тасалгаанд биечлэн ирж ажиллах шаардлага 30 хувиар багасна гэж тооцжээ. Хурал цуглаан, уулзалтуудын дийлэнх нь ердөө и-мэйл, эсвэл цахим байх боломжтой нь нотлогдсон. Харин цахим орчинд уулзалтын үр өгөөжтэй, хүртээмжтэй чанарыг хангаж, оролцогчдыг идэвхтэй байлгах нь шинэ эгэлийн сорилт болон тулгарч буй. Үүнийг дагаад нэгэн цагт хийсвэр сэтгэгдэл төрүүлдэг байсан цахим сургалтууд эрчээ авч, мэргэжлийн түвшинд хөгжиж эхлээд буй нь нөхцөл байдлаас шалтгаалсан томоохон шилжилт болжээ. Цаашилбал, цахим шилжилтийг дагаж хотууд дахь төвлөрөл саарах боломж үүсэх нөхцөл бүрдээд буй. Гэвч бидний хувьд дэд бүтцээс шалтгаалан эрүүл агаарт, илүү том орон зайд амьдрах ирээдүй тийш чиглэх зам хол байж мэднэ. Гэрээсээ ажиллах нь монголчуудын ажил хэргийн хүрээн дэх хамгийн том өөрчлөлт мөн боловч харамсалтай нь орлогын ялгааг улам тэлэх эрсдэлтэй нь харамсалтай. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтарсан "Коронавирусийн нөлөөллийг тогтоох өрхийн судалгаа"-нд цар тахлаас өмнө ажил эрхэлж байсан хүмүүсийн 40 хувь нь хөл хорионы үед ажил эрхлэхээ зогсоосон бол хувиараа бизнес эрхэлдэг гэж хариулсан өрхийн 85 хувь нь хатуу хөл хорионы үеэр бизнесээ эрхлэх боломжгүй болжээ. Энэ мэтчилэн үйлчилгээний салбарт ажилладаг, өдөр тутмын орлогоор амьжиргаагаа залгуулдаг хүмүүсийн хувьд шинэ боломжийг нээх, ажлын байраар хангах нь цар тахлын дараах улс орнуудын хувьд томоохон сорилт болох нь гарцаагүй. Ковидын дараах МӨНГӨНИЙ ӨРӨӨ Ковид-19 дижитал банкны шилжилтэд сайн нөлөө үзүүлсэн тухай яриа дэлхий даяар ид өрнөж байна. Амьдралдаа их, банканд бага цаг зарцуулж, онлайн банк гэрээсээ ордог болохыг уриалсаар ирсэн бол өдгөө энэ нь нэгэнт өдөр тутмын хэвшил болж эхэлжээ. Жишээлбэл, Монгол Улсын нийт айл өрхийн 70 гаруй хувьд үйлчилгээ үзүүлдэг ХААН Банкаар дамжиж буй нийт гүйлгээний 98 хувь нь цахим сувгаар хийгдэж байна. Энэ цахим шилжилт нь сүүлийн 5-6 жилд банкны зүгээс цахим бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч тодорхой ажлууд, хөрөнгө оруулалт хийсний үр дүнд бий болсон өөрчлөлт бөгөөд онцгой нөхцөл байдал хурдасгуур болж буй. Хөл хорио, онцгой дэглэмээс шалтгаалан биет сувгийн хэрэглээ, бэлэн мөнгө ашиглах сонирхол буурч байгаа ч тахлын дараа ч хүмүүс банкны салбараар үйлчлүүлсэн хэвээр байх нь ойлгомжтой. Амьдралын мөнгө санхүүтэй холбоотой чухал мөчүүд, томоохон шийдвэр гаргахад банканд өөрийн биеэр ирэх нь баттай, итгэлтэй мэдрэмжийг үүсгэдэг. Тэгэхээр ойрын ирээдүйн хандлага банкны салбар гүйлгээ хийн суух теллерүүдээс илүүтэй харилцагчдын санхүүгийн түнш болсон зөвлөхүүдээс бүрдэх мөнгөний өрөө болж хувирах магадтай. Гэнэтийн нөхцөл дэх санхүүгийн хэрэгцээ шаардлага, хувийн санхүүгээ зохицуулах ухаанд ч банкууд найдвартай зөвлөх болж, энэ хүрээнд харилцагчдаа халамжлах нь эн тэргүүнд тавигдана. 24/7 нээлттэй байх банкны үйлчилгээ, шинээр нэвтэрсээр буй цахим үйлчилгээнүүдийн үр дүнд мөнгөний өрөө урьдынх шигээ байхгүй нь мэдээж. Гагц банкаар хязгаарлагдахгүй, бүх зүйл урьдынхаараа байхгүй. Харин тасралтгүй өөрчлөгдөн хувьсаж буй цаг хугацааны урсгалд бид үргэлж харилцагчидтайгаа хамт байж, хамт дасан зохицож, хамтдаа эерэг үр өөрчлөлтийг бүтээхээр эрмэлзэж буй нь өөрчлөгдөшгүй билээ.
УИХ-аар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ид хэлэлцэгдэж буй.
Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувь уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс, зэс, төмрийн хүдрээс ихээхэн хамааралтай. Тэнд Хятад хилээ хааж, нүүрсний үнэ унахад энд Монголын эдийн засаг доголддог зүй тогтолтой яваад удаж буй
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 15, 16-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч, 17-ноос нутгийн баруун хагаст, 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, говь талын нутгаар явган шуургатай байна. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний 20 цагаас 01 дүгээр сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр 36-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 32-37 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 25-30 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ
Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Өдөр тутмын амьдралаас эхлээд хүмүүсийн суралцах, ажиллах, нийгмийн харилцаанд оролцох хэв маяг сүүлийн нэг жилд асар ихээр өөрчлөгдлөө. Гэрээсээ ажиллах, онлайнаар суралцах тухай ойлголт бидэнд хол санагддаг байсан бол өдгөө энэ нь "нью нормал" буюу амьдралын шинэ горим болж хувирлаа. Цар тахлаас үүдэн хувь хүн, хамт олон, байгууллага, улс үндэстнээрээ өөрчлөлтөд дасан зохицох үйл явц үргэлжилж байна
Европын Холбооны албан ёсны сэтгүүлд Монгол Улсыг Европын Холбооны хар жагсаалт гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас хассан тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийтэллээ.
Гадаад валютын албан нөөц (ГВАН) 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр түүхэн дээд хэмжээнд буюу 4.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар нэмэгдэж импортын 11 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч өслөө.
Монголбанкны 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар худалдан авсан үнэт металлын хэмжээ оны нийт дүнгээр 23 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.8 тонноор нэмэгдэж, гадаад валютын нөөцийг 880 сая ам.доллараар өсгөлөө.
Репо санхүүжилт яагаад хийх болов гэдэг сууриас нь эхэлье. Коронавирусийн халдварт цар тахлын хорио цээрийн дэглэм хүмүүсийн амьдрал, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, эдийн засагт хүчтэй нөлөөллөө. Зөвхөн Монгол ч биш, дэлхий дахин “Ковид-19”-ийн хүчтэй нөлөөлөл дор байна.
Монголбанк 2020 онд багтан Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “Саарал жагсаалт”-аас гарах зорилтыг тавьж, холбогдох байгууллагуудтай хамтран эрчимтэй ажиллалаа.
ХААН Банкны Гүйцэтгэх захирлаар 2020 оны 12-р сарын 28-ны өдрөөс эхлэн Рэнцэнбатын Мөнхтуяа томилогдож, 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл амжилттай ажилласан Жон Белл захирлын халааг авлаа.
Монголбанк 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар 22 тн үнэт металл худалдан аваад байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8 тонноор нэмэгдсэн байна. Монголбанк сүүлийн 5 жилд 100 орчим тн үнэт металл худалдан авсан нь гадаад валютын улсын нөөцийг 3.7 тэрбум ам.доллараар нэмэгдүүллээ.
Монголбанк болон банкны эх үүсвэрээр 2020 оны 10 дугаар сард нийт 926 зээлдэгч 65.7 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэйгээр авч, ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдаад байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд:
Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдагсдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр дахин хэрэгжиж эхэлснээр 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 2.4 их наяд төгрөгийн 44907 зээлдэгчийн хүсэлтийг банкууд хүлээн авчээ.
Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний “Автомат клиринг хаус” системд Ард кредит ББСБ ХК болон Хай пэймэнт солюшнс ХХК өнгөрөгч долоо хоногт амжилттай холбогдлоо. Эдгээр байгууллага нь Монголбанкнаас олгосон зөвшөөрлийн дагуу цахим мөнгө, төлбөрийн карт хүлээн авах үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд тус системд холбогдсоноор төлбөр тооцоо нь бодит цагийн горимоор хийгдэх боломжтой болж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй Мөнгөний бодлогын хорооны 11-р сарын ээлжит бус хурлын шийдвэрийн талаар ярилцлаа.