БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-д 60 сая төгрөгийн үнэ бүхий нэг удаагийн амны хаалт, бээлий, хамгаалах хувцас, хэрэглэл хандивлалаа. Цар тахлын үед зогсох эрхгүй ажиллаж буй “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн уурхайчид болон “Гашуун сухайт автозам” ХХК-ийн ажилтнуудад дээрх хамгаалалтын хувцас хэрэглэлийг илгээх юм. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын Засгийн газраас илгээсэн хандивыг Монгол дахь Хятадын түүх, соёлыг судлаачдын нийгэмлэгийн тэргүүн Х.Баатархүү өнөөдөр (2021.01.27) “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваад хүлээлгэн өгсөн. Х.Баатархүү “БНХАУ-д цар тахал тархах үед Монгол түмэн Хятадын ард иргэдэд сэтгэлийн хандив, дэмжлэгээ харамгүй илгээж байсан
Багануур ХК өнгөрөгч өдрүүдэд Улаанбаатар хотын бүх дулаан цахилгааны станцууд болон Дархан, Эрдэнэт зэрэг аймаг хотуудын станцуудтай 2020 оны гэрээгээ дүгнэж 2021 оны гэрээг байгууллаа. ДЦС-ууд 2020 оны хамтын ажиллагаа, нүүрсний чанар стандартад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан цахилгаан дулааны станциудын нүүрсний захиалга нэмэгдэж нэгдүгээр сард төлөвлөгөөнөөс 40 мян.тн нүүрс илүү олборлоод байна
2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 82, Аи-92 автобензин 50, дизелийн түлш 28, ТС-1 онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байна.
Өнөөдөр АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн хурлыг зохион байгууллаа. Хуралд Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний үнэ, хангамжийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга хийв.
Дэлхийн банк болон ОУВС-аас 2021 онд дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг илүү өөдрөг байхаар төсөөлж байна. Учир нь Ковид-19-ын эсрэг вакцинжуулалтыг өнгөрсөн оны 12 дугаар сараас зарим улс орнууд амжилттай эхлүүлсэн нь цар тахлын улмаас суларсан байсан дэлхийн эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж эхлэв.
Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор 2020 онд манай орны нийгэм, эдийн засагт тэр дундаа уул уурхай, газрын тосны салбарт хүнд сорилтууд тулгарсан билээ.
Цар тахлын халдварын голомт болох Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд, өдөр тутамд 30-40 хүн халдвар авч коронавирусын халдвар голомтлон гарсантай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанд ажиллаж байсан зарим шинжилгээний цэгүүдийг хэсэгчлэн хааж, халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг 2021 оны нэгдүгээр сарын 8-ны 06.00 цагаас зохион байгуулж эхлээд байна.
2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 84, Аи-92 автобензин 36, дизелийн түлш 22, ТС-1 онгоцны түлш 16 хоногийн нөөцтэй байна.
“Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Хармагтайн” бүлэг ордын “Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Хойд бүргэдэй” хүдрийн биетэд 53,1 тн алтны нөөц буйг тогтоосон байна. Нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Улсын нөөцөд бүртгүүлээд байна. Үлдсэн хүдрийн биетүүдэд шаардлагатай судалгааг үргэлжлүүлэн хийснээр нөөц 60% хүртэл нэмэгдэх төсөөлөл гарчээ
АМГТГ-ыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төрийн өмчийн бодлогыг хэрэгжүүлж, төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээний үүргээ амжилттай биелүүлснийг үнэлж үлгэр жишээ байгууллагаар шалгаруулан “ӨРГӨМЖЛӨЛ” олголоо.
2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Шивээ Овоо” ХК, “Багануур” ХК-ны техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны Дэд бүтэц, байгаль орчны санхүүжилтийн группийн захирал М.Танимототой 37.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээг цахимаар байгууллаа.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байрлах манай уурхайд 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өглөөний 08:00 цагийн орчимд уурхайн үйлдвэрийн нягтаршуулан хамгаалсан талбайд цианид натрийн ядуу уусмал асгарсан үйлдвэрлэлийн осол болсон билээ.
"Эрдэнэс Монгол" нэгдлийн "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн геологи хайгуулын баг олон улсын чанарын стандартад нийцсэн нөөц тогтоох хайгуулын ажлыг амжилттай гүйцэтгэн, Монгол Улсын Эрдэнэсийн Сангийн алтны нөөцийг 53.14 тонноор нэмэгдүүллээ.
Монгол улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжөөд 100 орчим жил өнгөрчээ. 2000-д оны дунд үеэс уул уурхайн чиглэлээр эцэг, эхчүүд үр хүүхдээ уул уурхайн чиглэлээр сургах гэж янз бүрээр л зүтгэж байв.
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаатай ярилцлаа. -Монголд метан хийн хайгуул, судалгааны ажил ямар хэмжээнд хөгжиж байна вэ. Олон жил хий ашиглах талаар ярьж байгаа. Ахиц гарч байна уу? -Метан хийг дэлхий нийтээрээ ногоон түлш гэдэг. Агаарыг бохирдуулдаггүй, хамгийн сайн түлш учраас тэр. Дэлхийн маш олон улс орон энэ хийг хэрэглэдэг. Монгол Улс ч гэсэн дэлхийн хөгжлөөс хоцрохгүйн тулд метан хийг хэрэглэж, агаарын бохирдлоо бууруулах ёстой.
Өнөөдөр АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвд (ЭБМТТ), Австрали Улсын засгийн газраас санхүүжүүлэн Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн (АМЕР) тусламжтайгаар боловсруулсан геологийн мэдээллийн каталоги систем “МонГеоКат” системийн төслийн ажил дуусаж тайлангаа танилцуулав.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Ашигт малтмал газрын тосны газрын үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхий сайдын ажлын бүрэлдэхүүнд УУХҮ-ийн сайд Г. Ёндон болон холбогдох албаны төлөөллүүд оролцов. Энэ үеэр орлогч дарга Ц.Эрдэнэбаяр Агентлагаас хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар салбар тус бүрээр танилцуулж, цаашид хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай тулгамдсан асуудлуудыг санал болгов.
2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр УУХҮ-ийн сайд Г. Ёндон АМГТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
2020 оны 10-р сарын 10,11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болсон пауэрлифтингийн өсвөрийн УАШТ-нд уурхайчин клубын тамирчид амжилттай оролцож багийн дүнгээр нэгдүгээр байранд шалгаран УЛСЫН АВАРГЫН АЛТАН МЕДАЛЬ, ЦОМ-ын эзэд болов. Хэрэглэлтэй, хэрэглэлгүй гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагдсан тус тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 36 клубын 800 гаруй тамирчин оролцож хүч чадал, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлджээ. Тэмцээний хэрэглэлтэй, хэрэглэлгүй төрлүүдийн аль алинд нь манай тамирчид тэргүүллээ. Үүнд: -57 кг-ийн жинд Б.Анардэлгэр алтан медаль, 63 кг-ийн жинд Н.Наранзаяа алтан медаль, +63 кг-ийн жинд Б.Цэнгүүн алтан медаль тус тус хүртсэн байна
“Эрдэс баялаг, эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-аас санаачлан, MERIT төсөл, Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр “Улбар паблишинг” хэвлэлийн компаниас эрхлэн гаргасан “ГАЙХАМШИГТ 50: ЖИШИГ ӨӨРЧИЛСӨН ТҮҮХ” нэртэй нэгэн ном уншигчдад хүрчээ. Энэхүү ном нь Монгол улсад орчин цагийн эрдэс баялгийн салбар үүссэн 1922 оноос хойш одоо үеийг хүртэлх 100 орчим жилийн түүхийг бүтээлцсэн 50 бахархалт эмэгтэйг түүвэрлэн оруулсан байна. Эдгээр 50 хүнийг онцлохдоо ажил үйлс, амжилт ололтыг харгалзан 1000 орчим эмэгтэйн амьдрал замналыг судлан, нягталж үзсэний үндсэнд шүүн гаргажээ. Эрчүүд давамгайлсан Уул уурхай, эрдэс баялгийн салбарт жишгийг өөрчлөн түүх бүтээсэн эмэгтэйчүүдийн талаарх уг номонд Монголын анхны эмэгтэй уурхайчдын нэг Г.Цэндсүрэн, “Ачит-Ихт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг, Төрийн соёрхолт геологич О.Гэрэл, “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл, “Монполимет” ХХК-ийн захирал С.Энхтуяа, ШУТИС-ийн Газрын тосны салбарын багш Ц.Алтанцэцэг зэрэг салбартаа нэрээ дуурсгасан, амжилт бүтээл нь бодит харагдахуйц 50 эмэгтэйн амьдралын замнал, баялаг түүхийг өгүүлсэн байна. Энэ номноос хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж яваа эмэгтэйчүүдийн түүхээс гадна Монгол улсынхаа эрдэс баялгийн салбарын алдсан, оносон арвин түүхтэй танилцах боломжтой юм. Жишиг өөрчилсөн гайхамшигт эмэгтэйчүүдийн нэг болох Д.Эрдэнэцэцэгийн удирддаг “Ачит-Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрт уг номыг ивээн тэтгэж, хамтран ажилласан Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Кэтрин Э.Ивкоф айлчлан очсон байна