Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Жинхэнэ ждү” булангийн энэ удаагийн дугаарт органик саван, алчуур, шүдний сойз үйлдвэрлэгч “Эко саван” үйлдвэрийн үүсгэн байгуулагч Б.Номинцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр ЖДҮХС-гаас зээл авсан учир үйлдвэрийнхээ бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа онцоллоо.
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Жинхэнэ ждү” булангийн энэ удаагийн зочноор мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг Буриад, бууз баншны үйлдвэрийн захирал Д.Ундрахтай ярилцлаа. Тус үйлдвэр нь 2019 онд Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээлд хамрагдаж үйл ажиллагаагаа өргөтгөж ажлын байрныхаа тоог нэмэгдүүлэн ажиллаж байгаа тул ийнхүү онцолж байна. Цар тахлын үед үйлдвэрүүдэд үүд хаалгаа барих, хүнээ цөөлөх асуудал тулгамдаж байгаа ч ЖДҮХС-гаас авсан зээлийн ачаар одоохондоо үйл ажиллагаа хэвийн байна хэмээн тус компанийн захирал Д.Ундрах ярилаа.
Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилготой “Жинхэнэ ждү” буланд “Алиман сар” ХХК-ийн захирал Н.Дулмааг урьж, ярилцлаа.
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Жинхэнэ ждү” булангийнхаа энэ удаагийн зочноор Монголд цорын ганц байдаг резинэн үйлдвэр болох “Резин эдлэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Зол-Эрдэнэтэй ярилцлаа.
ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтан болон УИХ-ын гишүүд ихээхэн хэмжээний зээл авсан нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Тиймээс энэ ЖДҮХС-гийнхан 2019 оны зээлийн журамдаа төрийн өндөр албан тушаалтан буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их Хурлын гишүүн, Засаг дарга, агентлагийн дарга гэх мэт өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий компаниар дамжуулан зээл авахыг хориглосон заалт оруулсан байна. Тиймээс ЖДҮХС-гийн зээлийн төсөл шалгаруулалт хэрхэн явагдах, ямар өөрчлөлт орсон талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодрууллаа.
Урт хугацаанд одоо байгаа жижиг дунд үйлдвэрүүд өргөжин цэцэглэж, үндэсний цаашлаад олон улсын хэмжээний үйлдвэрлэгчид болох учиртай.
ЖДҮ-лэгчдэд олгодог санхүүжилтээс төрийн өндөр албан тушаалтан болон УИХ-ын гишүүд мэдээлэлд ойр байдлаа ашиглан ихээхэн хэмжээний зээл авсан нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Үүний улмаас тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд З.Батзориг шүүхээс торгуулийн ялаар шийтгүүлсэн. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Г.Солтан нар ял авч, зарим нь одоог хүртэл АТГ-т шалгагдаж байгаа юм.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 63,1 мянган жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байна. Эдгээр үйлдвэрт 800 гаруй мянган хүн ажил хөдөлмөр эрхэлж, цалин авч амьдралаа залгуулж байнаа гэсэн үг.
Одоогоос нэгэн жарны өмнө Монгол Улс болон БНСУ-ын хөгжил ойролцоо түвшинд байжээ. Харин өнөөдөр хөгжлийн ялгаа тэнгэр газар шиг болсон. Газар нутаг, байгалийн баялагаараа хол илүү Монгол Улс яагаад БНСУ шиг хөгжиж чадахгүй байгаа вэ? Монгол хүн бүрт энэ асуулт бий. Зарим нь эрх баригчидтай холбон шүүмжлэх нь бий. Дам утгаараа төрийн бодлого дутсан гэвэл тийм. Гэхдээ хэн нэг эрх мэдэлтэн гэхээс илүү Монгол улс үйлдвэрлэлээ хөгжүүлж чадаагүйд гол учир байгаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар цар тахлын үед маш оновчтой шийдвэр гаргаж, иргэдийн талархлыг хүлээгээд байна. Тодруулбал, үйл ажиллагаа нь хумигдаад байгаа аж ахуй нэгж, цалин орлого нь буурсан иргэдийн дулаан, цахилгааны төлбөрийг ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл төлөх шийдвэр гаргасан нь энэ хүнд хэцүү цагийн хамгийн гэрэлтэй мэдээ байв.
Одоогоос таван жилийн өмнө нар салхинд хийсч, ногоон ус шүүрч орчин тойрноо бохирдуулж байсан хүдрийн овоолго дээр өнөөдөр дэлхийн хэмжээний өндөр мэргэжилтэй монгол залуус нь мэдлэг ур чадвараа гайхуулан ажиллаж, хүнд үйлдвэрийн салбарыг түүчээлж яваа хамт олон бол “Ачит Ихт” компанийнхан. “Ачит Ихт” компани Монгол Улсын хууль журмын дагуу хэрхэн яаж үйлдвэрээ босгосон, Эрдэнэт үйлдвэртэй хэр хугацаанд хэлэлцээр хийж гэрээ байгуулан ажилласан талаар дэлгэрэнгүй мэдээллийг бид өмнө нь толилуулсан.
Лондоны металлын биржийн гишүүн, Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд үйлдвэрлэлийнхээ үр шимийг компанийн ажилтнууддаа болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдад хүртээж, орлогын нэмэлт эх үүсвэртэй болгох зорилгоор жилийн 30 хувийн баталгаат хүүтэй “Давуу эрхийн хувьцаа”-г гаргаж, улирал бүр ногдол ашиг тарааж эхэлсэн нь Монголд анх удаа хэрэгжүүлсэн ажлуудын нэг юм. Цар тахлын улмаас улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед “Ачит-Ихт” ХХК гурав дахь жилийн эхний буюу ес дэх улирлын ээлжит ногдол ашгаа хугацаанд нь өнөөдрөөс хуваарилж эхэллээ.
Монгол Улсын Засгийн газар, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран “Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум, үзэсгэлэнг энэ сарын 15-16-нд зохион байгуулах гэж байна. Анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдах гэж байгаа үзэсгэлэнгийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодрууллаа. -“Экспорт Монгол 2020” үзэсгэлэнгийн бэлтгэл ажил хэр явж байна вэ? -“Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум, үзэсгэлэнг "Экспортын нэгдсэн сүлжээнд нэгдэцгээ" уриан доор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний хөгжлийн газар, Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл, USAID Бэст хөтөлбөр, Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага, Экспорт олон улсын худалдааны төв /EITC/, МҮХАҮТ, Амчам зэрэг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байна
“Ачит Ихт” ХХК нь “Эрдэнэт” үйлдвэр болон өөрийн үйлдвэрийн ажилтандаа “Давуу эрхийн хувьцаа”-ны найм дахь улирлын ногдол ашгаа хуваарилж эхэллээ. Лондоны металлын биржийн гишүүн, Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК нь анх 2018 онд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үйлдвэрлэлийн үр шимийг давуу эрхийн хувьцаагаар дамжуулан үйлдвэрийнхээ болон “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтанд хүртээхээр жилийн 30 хувийн хүүтэй баталгаат ногдол ашиг олгосон нь Монголд анх удаа хэрэгжүүлсэн ажлуудын нэг юм.
Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” компани нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа давуу эрхийн хувьцааны долоо дахь улирлын ногдол ашгаа өчигдөр хуваариллаа.
Бельгийн нийслэл Брюссельд байрлах Олон улсын чанар, стандартыг тодорхойлогч “Monde Selection” хүрээлэнгээс жил бүр дэлхийн үйлдвэрлэгчдийн хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд үнэлгээ хийж шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай. 59 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэ оны тэмцээнд дэлхийн 100 гаруй орны үйлдвэрлэгч 3200 гаруй бараа, бүтээгдэхүүнээрээ оролцож 60 гаруй шалгуур үзүүлэлтээр салбартаа шилдэгт тооцогдох мэргэшсэн 80 шинжээчээр чанар стандартаа шалгуулж өрсөлдлөө. Монгол Улсаас үндэсний ууган үйлдвэрлэгч АПУ ХК “Чингис хаан”, “Чингис грандхаан” “Соёмбо”, “Ауруг”, “Evok” брэндээр оролцож, эдгээр нь “Grand Gold”, “Gold” шагнал хүртсэн байна
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэдний хийж ,бүтээж байгаа зүйлсийг олон нийтэд таниулах зорилготой “Жинхэнэ ЖДҮ” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монгол түүхий эдээр органик гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, салбартаа манлайлж яваа Lhamour брэндийг онцолж байна.
Үндэсний тэргүүлэгч www.zaluucom.mn сайт ЖДҮ эрхлэгчдийг дэмждэг "Жинхэнэ ЖДҮ" булангийнхаа энэ удаагийн дугаарт арьсан үйлдвэрлэлийн салбарт манлайлж байгаа "MR brand"-ийг онцоллоо.
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл өнөөдөр “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох асуудлаар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлага зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон учраас Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхэлж зогсоох захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргажээ. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Урт цагааны үйлчилгээний төвийн ашиглалтын ам метр талбайг 9000 төгрөгөөр 30 аж ахуйн нэгж, хувь хүн түрээсийн гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл ажилласан. Эдгээр хүмүүс 300-400 хүнд дамлан өндөр үнээр түрээслүүлж нийслэлийн өмч ашиглалтын газартай байгуулсан гэрээгээ ноцтой зөрчиж байна
энэ удаагийн "Жинхэнэ ЖДҮ" буландаа монгол түмний өргөн хэрэглэдэг шар тостой аарцийг үйлдвэрлэж буй "Итгэлт-цагаан хад" ХХК-ийг онцолж, менежер Г.Алтангэрэлтэй хуучиллаа.