Дүрслэх урлаг

Сурвалжилга: Ухааны ур, гарын дүй хосолсон урлаачийн урлангаар зочлов5 сар 4. 8:09

Монгол Улсын нүүр царай болсон эрийн гурван наадмын нэг  төрөл бол “Нум сум харваа” билээ. Хол зайд цэцэн мэргэн онох харваачийн эрдэм чадварыг дээшлүүлдэг  уг төрлийн чухал хэрэглэгдэхүүн болсон нум сум, түүний тоноглолыг иж бүрнээр нь урладаг урлаачид Монголд тун ховор. Тэдний нэгэн төлөөлөл болсон нум сум урлаач Н.Нэмэхбаярын нэг өдрийн ажлын үйл явцыг сурвалжиллаа.

Цагдаа болох мөрөөдөлтэй 13 настай сийлбэрч охин Х.Энхжингийн ертөнцөөр...5 сар 1. 8:00

Цахим орчинд өөрийн хийсэн сийлбэр бүтээлүүдээр олны сайшаалыг хүртээд байгаа Монголын хамгийн бяцхан сийлбэрч охинтой танилцахаар манай сурвалжлах баг өчигдөр /2020.04.30/ нийслэлийн Налайх дүүргийг зорилоо.

Р.Оюунчимэг: Пүүзэн бялууг хараад олон хүн магтсан, гайхсан мессеж явуулсан4 сар 30. 13:20

Саяхан сошиал орчинд  nike пүүз урдаа тавиад зураг авахуулсан нэгэн бүсгүйн зураг нэлээд шэйрлэгдсэнийг та бүхэн харсан уу. Тэр бол пүүз биш бялуу гэвэл итгэх үү. Маш нарийн хийцтэй, яг л пүүз шиг тэр тэр амттаныг хэн ч бялуу гэж харж, зүсэж идэхэд хайран санагдаж байв. Бид уг пүүзэн бялууг урласан Р.Оюунчимэг бүсгүйтэй цөөн хором ярилцлаа. 

О.Гантогтох: Косплейгээр дамжуулан өөрийн хүссэн дүрд хувирах боломжтой4 сар 29. 8:30

Та киноны баатрын дүрд хувирахыг хүсдэг үү. Тухайн дүрийн оронд өөрийгөө тавьж үзэж төсөөлж байсан удаа бий юу. Эдгээр асуултад хүн бүр тийм гэж хариулах биз ээ.

Э.Хүслэн: Бид хамгийн азтай хүмүүс, учир нь  дуртай зүйлээ хийх боломжтой цаг үед амьдарч байна3 сар 19. 8:21

СУИС-ийн дүрслэх урлаг дизайны сургуулийн “Монументал” уран зургийн ангийн дөрөвдүгээр дамжааны оюутан  Э.Хүслэнтэй ярилцлаа.

Зурагчин Ч.Ганбатыг "Алтан Од"-оор шагналаа2 сар 21. 14:40

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зарласан Дэлхийн гэрэл зургийн уралдааны “Алтан агшин” төрөлд  “Уурга шүүрлээ” бүтээлээрээ гуравдугаар байр эзэлсэн гэрэл зурагчин Ч.Ганбатыг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц хүлээн авч уулзаж, баяр хүргэжээ.   

"Уурга шүүрлээ" бүтээл дэлхийн гэрэл зургийн уралдаанд гуравдугаар байр эзэлжээ2 сар 4. 10:10

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын гэрэл зурагчдын уралдааны тэргүүн байрын шагналт Чулуунбаатарын Ганбатын "Уурга шүүрлээ" бүтээл Олон улсын спор

“ЖИНХЭНЭ ЖДҮ”: Жирэмсэн үеийн бэлхүүсний хэвээ урлуулж, нандин дурсамжаа насан туршдаа хадгалаарай2019, 10 сар 30. 8:00

  Үр хүүхэддээ амьдралынхаа бүхий л цаг хугацааг зориулж, аав ээж болсон тэр л цагаас хойш зөвхөн үрийнхээ төлөө амьдарч, тэднийхээ төлөө зүтгэсээр зорьсоор насан эцэслэдэг гайхамшигт өв уламжлал, үндэсний онцлогтой ард түмэн бол Монголчууд.

“Шинэ эхлэл” сургуулийн сурагч Ц.Мөнххүслэнгийн “Үүлсийн гүнд” үзэсгэлэн нээгдлээ2019, 9 сар 17. 14:52

“Шинэ эхлэл” сургуулийн 12Б ангийн сурагч Ц.Мөнххүслэн өвөө Л.Цэнд-Аюушийн гэгээн дурсгалд зориулж “Үүлсийн гүнд” сэдэвт анхны бие даасан үзэсгэлэнгээ Хүүхдийн урлан бүтээх төвийн галерейд дэлгэлээ. 

Дөрвөн зураачийн “Дөрвөн хөх” үзэсгэлэн ХААН галерейд гарч байна2019, 7 сар 24. 11:24

Дүрслэх урлагийг дэмжигч ХААН Банкны төв байранд байрлах ХААН галерейд дөрвөн уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 4-25-ныг дуустал олны хүртээл болж буй билээ. Дөрвөн өөр уран бүтээлчийн дотоод ертөнцийг дэлгэн харуулсан уг үзэсгэлэнгийн нэр “Дөрвөн хөх”. Дүрслэх урлагийн дээд сургуулийг нэгэн үед сурч төгссөн дөрвөн бүсгүй 10-аад жил бүтээл туурвиагүй явсан ч нэг л өдөр хамтарч үзэсгэлэн гаргахаар зориг шулууджээ. Ингэхдээ өөр өөрийн гэсэн өнгө аяс, арга барилыг илэрхийлэхүйц цоо шинэхэн уран бүтээлээ тайлагнаад буй юм.

Ж.Амартүвшин: Говийн байгаль хүний сэтгэлийг хөгөлж, онцгой мэдрэмж төрүүлэх увьдастай2018, 6 сар 8. 7:05

Сүүлийн үед гэрэл зургийн бүтээлүүдээрээ олны танил болж яваа Ж.Амартүвшин гэдэг залууг уншигчиддаа танилцуулж байна. Тэрбээр орон нутагт  ажиллаж амьдарч, бүтээлээ туурвиж яваа нэгэн.  Ж.Амартүвшинтэй хийсэн ярилцлага болон гэрэл зургийн бүтээлүүдийг нь  толилуулж байна.

“Шидэт өнгө 2” үзэсгэлэн нээгдлээ2018, 4 сар 20. 18:52

Улсын тэргүүний 84-р сургуулийн Дүрслэх урлагийн багш Б.Болортуяагийн санаачилгаар тус сургуулийн сурагчдын хамтарсан “ШИДЭТ ӨНГӨ-2” уран зургийн үзэсгэлэн өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд Арт” галерейд нээлтээ хийлээ. Гурав хоног үргэлжлэх тус үзэсгэлэнд нийт 30 гаруй сурагчийн 100 гаруй бүтээл дэлгэгдсэн ажээ.

“Монголын сонгодог бүтээлүүд” нээлтээ хийлээ2018, 2 сар 26. 15:10

Монгол Ардын Намын үүсгэн байгуулагдсаны 97 жилий ой “Эх орончдын өдөр”-т зориулсан “Монголын сонгодог бүтээлүүд” уран зургийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Монголын уран зургийн галерейн захирал А.Янжив нар оролцлоо.

Рок аялгуугаар “амилсан” домог2018, 1 сар 10. 10:52

Ч.ГАНТУЛГА Түүний зургуудыг харах, бас унших дуртай. Харах тусам сонирхол татаж, сэтгэл гижигдэм тийм гэгээн мэдрэмж төрдөг билээ. Зураач Г.Ганбаяртай гурван жилийн өмнө анхны бие даасан “The Magic Life” үзэсгэлэнгийнх нь үеэр уулзах боломж гарч байсан юм. Тухайн үед түүний тод өнгийн илэрхийлэл болсон бүтээлүүд сэтгэлд тод үлджээ. Энэ удаа түүний урлангаар зочлоход өнөөх сэтгэлд дулаахан, тохилог орчин угтсан юм. Будагны эхүүн үнэр, олон өнгийн илэрхийлэл болсон сонирхолтой бүтээлүүд. Яг амьтай мэт өөдөөс ширтэх хөрөг зургууд. Г.Ганбаяр бол Монголын дүрслэх урлагийн хаалгаар дөнгөж алхаж буй залуу уран бүтээлч. Тэр дундаа хамгийн зоримог шийдвэр буюу сюрреализм чиглэлээр зурдаг цөөн зураачийн нэг юм. Тиймээс ч түүний зураг дайчин, этгээд, сонирхолтой байдаг. Энэ төрөл Европын оронд түлхүү дэлгэрсэн. Харин энэ урсгалын хамгийн том, алдартай төлөөлөгч нь Сальвадор Дали хэмээх халуун цуст испани зураач. Үеийнхэн нь түүнийг галзуу, солиотой гэж боддог байж. Түүний бүтээлд зүүд, зөн совин, хүсэл тачаалын сэдэв голлодог. Харин монгол зураачийн бүтээлд бүсгүй хүн болон зүүд, хийсвэр сэтгэлгээний зураг олон бий.   ХӨГЖИМ ТҮҮНИЙ ОНГОД БОЛДОГ Зураач бүхэн өөрийнхөө бүтээлийг туурвих арга барил, онцлогтой. Г.Ганбаярын хувьд хөгжим түүний онгод болдог ажээ. Ялангуяа, рок хөгжим түүнд бүтээл хийх сэдэв, санаа өгдөг ажээ. Тэрээр “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлийг сонсох дуртай. Гэхдээ монгол рокоос илүү гадны хамтлагийн дуу хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг аж. Урландаа ганцаараа байхдаа хөгжмөө чангалаад бийр будгаа бариад суухад цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг мэддэггүй гэсэн. Өөрийнхөөрөө байж, чөлөөтэй сэтгэх хамгийн өндөр индэр нь түүний бяцхан урлан юм. Тэрээр анхны үзэсгэлэнгээ зөвхөн домгийн сэдвээр хийсэн. Тэгвэл энэ сэдвээ өнөөг хүртэл үргэлжлүүлж байна. Г.Ганбаярын уран бүтээлд Буриад бүсгүйн зураг олон бий. Зураач маань Хэнтий аймгийн уугуул. Бүтээлд нь нутгийнх нь үзэсгэлэнт байгалийн зураглал туссан нь цөөнгүй. Түүний хамгийн их бодож, судалж зурсан бүтээлийнх нь нэг нь “Ийм нэгэн домог” зураг аж. Нуурын эрэг дээр үзэсгэлэнт бүсгүй сууна. Түүний хажууд танан цагаан хун дүрсэлжээ. Ув улаан буриад загвартай дээл, цасан цагаан хун, цэв цэнхэр нуур, тэртээд харагдах тэнгэрийн хаяа. Өнгөний хувьд гайхалтай зохицол. Энэ зураг Буриадын тухай домгоос үүсэлтэй юм байна. Домогт Хорьдой мэргэн ан хийж яваад нуурын эрэгт хун шувууд буухыг хардаг. Тэд буух агшиндаа үзэсгэлэнт гүнж болон хувирна. Үзэсгэлэнт хун бүсгүйтэй гэрлэсэн Хорьдой мэргэн 11 хүүхэдтэй болжээ. Бүсгүй хөвгүүдээ өсгөснийхөө дараа эргэн хун болж нисэн оддог гэж өгүүлдэг юм байна. Г.Ганбаяр зураач энэ онд дараагийн үзэсгэлэнгээ дэлгэхээр бэлдэж байгаа бөгөөд түүний үзэсгэлэнгээс хунгийн домог хэрхэн үргэлжлэхийг хараарай гэсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин     

2017 оны дэлхийн шилдэг гэрэл зургуудаас2018, 1 сар 9. 12:15

Дэлхийн 2017 оны шилдэг гэрэл зургуудаас толилуулж байна.

Нэгэн зураг. Эцгийгээ хөхөөрөө хооллосон бүсгүй2018, 1 сар 5. 8:45

Цаазаар авхуулах ял оноогдон, гянданд хоригдсон эцгийнхээ голыг зогоохын тулд дөнгөж ээж болоод байсан охин нь өдөр бүр хүйтэн гянданруу нүцгэн явж ороод унд хоол өгөхийг нь шүүхээр хориглосон аавдаа хөхөө хөхүүлэн, харангадсан биеийг нь сэхээж байсан тухай өр өвдөм түүхээр гайхалтай сайхан зураг бүтээгдсэн байдаг

Шинэ мэдээ

Энэ сарын 10-ны өдрөөс эхлэх “ӨГӨӨМӨР ӨДӨР”-т нэгдээрэй12 минут 7 секундын өмнө“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 167 мянган хүүхэд шүд цоорлын эмчилгээнд хамрагджээ24 минут 15 секундын өмнөЛ.Мөнхтүшиг: Сөүл рүү нисэх нислэг цуцлагдахгүй, төлөвлөгөөний дагуу иргэдээ татахаар Солонгосын талтай тохиролцсон39 минут 29 секундын өмнөСурвалжилга: Бяцхан үрс "Монголчуудын жаргалын нар хойморт нь байх болтугай” хэмээн ерөөж байна40 минут 49 секундын өмнөХӨСҮТ: 5 хүнээс коронавирус илэрсний нэг нь Орос жолооч51 минут 27 секундын өмнөОлон нийтийн эрхийг зөрчин баригдах гэж буй барилгыг эсэргүүцсэн оршин суугчид жагслаа52 минут 59 секундын өмнөОрон нутгийн зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо 12.5 хувиар өсчээ1 цаг 24 минутын өмнөХар тамхи тээвэрлэсэн Б.Баттүшигийг энэ сарын 11-нд шүүнэ1 цаг 33 минутын өмнөАвтомашины дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй1 цаг 51 минутын өмнөБогд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил долдугаар сард дуусна2 цаг 3 минутын өмнөАмерик улс цар тахлын үеийн хамгаалалтын хэрэгсэл (PPE)-ийг манай улсад тусламжаар өгөхөө мэдэгдлээ2 цаг 14 минутын өмнөВИДЕО: Хуучны УАЗ-469 машиныг янзалж тансаг G-Class болгон хувиргажээ2 цаг 29 минутын өмнөТанилц:Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүдийн чиглэл2 цаг 31 минутын өмнөБуддагийн 10 хичээл2 цаг 39 минутын өмнөБНСУ Монгол Улсад транзит нислэгийн хориг тавилаа2 цаг 44 минутын өмнөЖимсэн дотор салют нуусан нь хээлтэй зааныг үхэлд хүргэжээ2 цаг 49 минутын өмнөБайгаль хамгаалагч нар ховор амьтдыг хамгаалах тоног төхөөрөмжтэй болов2 цаг 50 минутын өмнөГазрын теннис XII зуунаас эхлэлтэй2 цаг 59 минутын өмнөАшиг орлогоор тэргүүлсэн “ХЭРЭЭ” УСК юу өгүүлэв?3 цаг 9 минутын өмнөТ.Мөнхзул Азийн АШТ-д аман хүзүүдэв3 цаг 19 минутын өмнөТ.Төмөрбаатар: Гашуунсухайтын боомтоор өдөрт 400-500 нүүрс тээвэрлэгч машин гарч байна3 цаг 25 минутын өмнөШИНЭ НОМ | "Сүнс урлал" түүврээс онцлох 5 шүлэг3 цаг 29 минутын өмнөЦагаан ордны эргэн тойрон дахь гудамж талбайг зургадугаар сарын 10 хүртэл хаана3 цаг 39 минутын өмнөЭсэргүүцлийн жагсаал АНУ-аас халив3 цаг 49 минутын өмнөМонголын залуучууд дор хаяж 5 гадаад хэлтэй болмоор байна3 цаг 59 минутын өмнөЯпоны Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярын парадад оролцохгүй4 цаг 9 минутын өмнөӨнгөрсөн долоо хоногт таван хүн орон нутгийн замд осолдож амиа алджээ4 цаг 9 минутын өмнөГэрийн тусгаарлалтад шилжсэн иргэн архидан согтуурсан зөрчил гаргалаа4 цаг 18 минутын өмнөГАЗРЫН ЗУРАГ: ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ХЭДЭН ТЭРБУМТАНТАЙ ВЭ4 цаг 19 минутын өмнөШуурхай: Австрали руу анх удаа нислэг үйлдэх гэж байна4 цаг 29 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.