Өсвөр үеийн залууст чиглэсэн сонирхолтой контент дутмаг энэ цаг үед залуусын хандалтыг соронзон мэт татаж чадсан "Хандгай комикс" дүр нь улам хөгжиж, бүрэн хэмжээний мөүшн комик /motion comic/ буюу комикс дээр суурилсан, нэгэн төрлийн хүүхэлдэйн кино болж, үзэгчдэдээ хүргэхээр өнөөдрөөс цогц төслөө эхлүүлж байна. "Хандгай" дүр дээр суурилсан “Өвгөн хуурч” нэртэй бүрэн хэмжээний мөүшн комик кино нь 80 минутын өргөн дэлгэцийн кино байх болно.
Хотулунд М.Цэрэндолгор тоглож байна Шүүдэр продакшны 2 дахь түүхэн сэдэвт кино төсөл "Хотулун гүнж" УСК анхны тизерээ цацлаа. Өрнө дорны түүхэнд мөнхөрсөн бөх гүнж Хотулуны дүрд жүжигчин М.Цэрэндолгор тоглож байна
“Моралаш” олон ангит хүүхдийн цуврал киноны найруулагч, зохиолч, продюсер С.Бүжинтэй ярилцлаа. Тэрбээр Cine_ART кино академийг үүсгэн байгуулж, уран бүтээлээ туурвиж байгаа юм. Үзэгчдийн хамгийн сайн мэдэх “Сайн аав” киноны зохиолыг бичиж, найруулсан авьяаслаг уран бүтээлч билээ.
Монголын тайз, дэлгэцийн уран бүтээлчдийн сор нь болж гялалзаж явсан нэгэн гайхалтай уран бүтээлч тэнгэрт дэвшлээ. Батмөнх даян хааныг амилуулж, Чилүгэний дүрийг ч амьдруулж явсан агуу жүжигчин. Павел Корчагины дүрийг театрын тайзнаа авчирч, шагшуулж явсан гайхалтай уран бүтээлч бурханы оронд одлоо. Түүнтэй 2012 онд "Ээжээ" кинонд тоглосных нь дараахан гэрт нь очиж авч байсан ярилцлагаа хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр , төр, улсдаа олон жил зүтгэсэн хүмүүс Төрийн дээд одонгоор шагналаа. Тэр дундаа үзэгч олны хайр хүндэтгэлийг хүлээж, тайз дэлгэцийн салбарт тууштай 30 гаруй жил хөдөлмөрлөсөн “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан, “Х-Түц” продакшны жүжигчин Н.Онон нарт МУГЖ цол хүртээлээ. Түүнчлэн Монголын шилдэг теноруудын нэгд зүй ёсоор тооцогддог СТА Батсайхан авьяас, чадвараа үнэлүүлж Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг эрхэм шагналын эзэн боллоо.
Х-ТҮЦ продакшны жүжигчин Н.Онон Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнууллаа.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Сүххуяг таалал төгсжээ. Түүнийг олон нийт "Мандухай сэцэн хатан" киноны Батмөнх даян хаан "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны зэрэг сэтгэлд шингэсэн уран бүтээлүүдээр нь тун сайн мэдэх билээ.
Нийгмийн хог шаар хэмээгдэж, олон нийтийн доог тохуу болсон сошиал “од” Осоржамааг танихгүй хүн үгүй. 20-30 мянган үзэгчтэй лайвынхөө өмнө элдвээр тэнэглэж, элэглэж байдаг түүний цаад амьдрал нь ямар вэ, ямар хүн юм бэ, яагаад тэнэглэлийн замыг сонгох болсон талаар өгүүлэх киног “Наяд” фильмийн залуус бүтээжээ. Тодруулбал, Осоржамаагийн амьдралыг харуулсан “Амьдрал бол” кино өчигдөр буюу есдүгээр сарын 08-наас эхлэн бүх IPTV-гээр гарч эхэлжээ. Киноны талаар төслийг удирдан санаачлагч Б.Эрдэнэбаатартай ярилцлаа.
"Монгол орлон тоглогч" холбооны залуус "Мулан" киноны багийнхантай хамтарч ажилласан билээ. Тэр ч бүү хэл орлон тоглогч А.Лхагвасүрэн Хятадын алдарт жүжигчин, тулаант киноны мастер Жет Лигийн орлон тоглогчоор ажиллаж, Монголын нэрийг дэлхийд гаргаад байгаа. Тэгвэл "Монгол орлон тоглогч" холбооны залуус "Мулан" кинонд ажилласныхаа дараа "Марвел" студиэс хамтарч ажиллах санал авчээ.
“Уолт дисней” кино компанийн алдартай бүтээлүүдийн нэг болох “Мулан” хүүхэлдэйн киног үзээгүй хүн байхгүй биз ээ. Тэгвэл энэхүү хүүхэлдэйн киног бүрэн хэмжээний уран сайхны кино болгосон бөгөөд манайд энэ сарын 4-ний өдөр нээлтээ хийсэн билээ. “Мулан” кинонд Монголын орлон тоглогчид оролцон тоглосон юм. Тэр дундаа орлон тоглогч А.Лхагвасүрэн Хятадын алдарт жүжигчин Жет Лигийн орлон тоглогчоор ажилласан нь монгол хүн бүрийн бахархлыг төрүүлж байгаа юм. А.Лхагвасүрэн одоо Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа бөгөөд түүнтэй цахимаар холбогдож ярилцлаа.
"Эхиймаа" хэмээх өвөрмөц нэртэй уран сайхны кино есдүгээр сарын 11-нд бүх кинотеатрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох нь. Одоогоос зургаан жилийн өмнө “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар бие бие рүүгээ халуун ус цацаж, нэгнээ түлсэн хэрэг гарсан. Ц.Алдармаа хийсэн хэрэгтээ
Хөвсгөл аймгийн 0257-р ангийн гурван хилчин 1993 оны зургадугаар сарын 24-нд хил зөрчигчидтэй тулалдаж, баатарлагаар эх орноо хамгаалсан бодит түүхээс сэдэвлэсэн “Хэлгүй жим” кино нээлтээ хийлээ. Энэ кино нь “Этик” продакшны өргөн дэлгэцийн гурав дахь уран бүтээл юм.
Тун удахгүй нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох гэж буй “Эхиймаа” уран сайхны кинонд дүр бүтээсэн, “МАСК” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэгтэй ярилцлаа.
“Revolutionary love” болон “Doctor Stranger” зэрэг к-драма цувралуудаараа олонд хамгийн сайн танигдсан Солонгосын жүжигчин Кан Сура энэ сарын сүүлээр алдартан биш найз залуутайгаа хуримаа хийхээр болжээ. Энэ мэдээг түүний агентлаг наймдугаар сарын 17-нд зарласнаас гадна Сура өөрийн фэн сайт дээрээ уг өдөр сайн мэдээ дуулгана хэмээн мэдэгдсэн байна.
Энэ сайхан эх орны төлөө бидний өвөг дээдэс бүлээн цусаа урсган тэмцэж, халуун амиа өчүүхэн ч эргэлзээгүй өргөж, эрх чөлөөгөө байлдан олж, одоо та бидний эрх ишиг шиг тонгочиж, үнэ цэнийг нь ухаарахгүй байгаа тусгаар тогтнолыг ясаа ивж босгосон гэдгийг бид үеийн үед ухааран ойлгох ёстой. Энэ л агуу түүхийн нэгээхэн хэсгээс бидэнд мэдрүүлэхийг хүссэн “Этик” продакшны залуус хилийн манаанд амсхийх завгүй зүтгэж байдаг хилчдийн тухай бодит явдлаас сэдэвлэсэн түүхэн киног хийж олонд хүргэхэд бэлэн болжээ. Энэ тухай “Этик” продакшны жүжигчин А.Энхжинтэй ярилцлаа.
Солонгосын К-драма ертөнцийг байлдан дагуулсаар ирсэн чадварлаг, сэтгэл татам залуу бол жүжигчин Park Seo Joon. Харин авьяаслаг залуугийн дэбүтээ хийсний 9 жилийн ой энэ сарын 12-нд тохиосонтой холбогдуулан түүний талаарх сонирхолтой баримтууд болон танилцуулгыг хүргэе.
Цагдаагийн ерөнхий газраас “Цагдаагийн албаны тухай” хуулийн 68 дугаар зүйлийн 68.9, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монголын үндэсний олон нийтийн телевизэд “Пабло Эскобар” олон ангит киног олон нийтэд хүргэхээ зогсоохыг шаардаж мэдэгдэл хүргүүллээ.