"Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд, найруулагч М.Батболд нар хамтран “Альфа” постдрамын театр байгуулж, өнөөдөр болох нээлтээ И.В.Гётегийн “Фауст” жүжгээр хийх гэж байна. Монголын театрын урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргах, дэлхийнхтэй эн зэрэгцүүлэх, нийгмийн сэтгэлгээний түвшин, үзэгчдийн оюун санаа, гоо зүй, ёс суртахуун, соён гэгээрлийг театрын уран бүтээлээр дамжуулан нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн баг, хамт олон уг театрыг байгуулсан аж
"Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд, найруулагч М.Батболд нар хамтран “Альфа” постдрамын театр байгуулж, өнөөдөр болох нээлтээ И.В.Гётегийн “Фауст” жүжгээр хийх гэж байна. Монголын театрын урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргах, дэлхийнхтэй эн зэрэгцүүлэх, нийгмийн сэтгэлгээний түвшин, үзэгчдийн оюун санаа, гоо зүй, ёс суртахуун, соён гэгээрлийг театрын уран бүтээлээр дамжуулан нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн баг, хамт олон уг театрыг байгуулсан аж
"Фауст” жүжгийн тухай дуулаагүй хүн ховор. Өөрийгөө боловсролтой гэж боддог, үгүй ядахнаа боловсролтой хүмүүсийн хүрээнд хамаатуулахыг дотроо хичээж явдаг хэн болов ч "Фауст” тавигдах нь гэсэн зарыг тогтож уншилгүй өнгөрнө гэж байхгүй. Манайд энэ хүрээллийг хуучин цагт "сэхээтэн” гэдэг байв. Одоо цагт бол "элит” гэх болжээ. Энэ хүрээнийхний оюун санааны хэрэгцээ, хэрэглээ нь жирийн дундаж ард олноос дээгүүр байх нь ойлгомжтой. Үгүй ядахнаа тэгж харагдах хэрэгтэй болно. Олонх хүний хувьд цочирдмоор шинэлэг тавилттай, хүний түүхэнд бичигдсэн хамгийн агуу зохиол гэгдсэн "Фауст” жүжиг бол чухам л сэхээтэн гэдгээ хэн нэгэнд, эсвэл өөртөө ч юм уу нотлох сайхан боломж. Мэдээж хүн бүхэн Гётегийн "Фауст”-ыг унших боломжгүй. Уншаад ч ухаж ойлгох нь юу л бол. Гэхдээ л дэлхийн сэхээтнүүд, элитүүд энэ жүжгийг үзсээр ирсэн, үзсээр ч байх бололтой. Тэгэхээр монголчууд юугаар дутахав.
Дуучин Д.Отгонжаргал "Хун галуу" нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо энэ сарын 14-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд хийхээр болжээ.
МУГЖ, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар уран бүтээлийн тоглолтоо хийхээр болжээ
"ФАУСТ" постдрамын жүжиг 11 сарын 6,7,8-нд CORPORATE HOTEL AND CONVENTION CENTRE-д
Энэ намар яасан ер бусын гэгээн тунгалаг намар вэ? Их хотын маань түгжрээ, цар тахлыг өвлийг хэрхэн туулах билээ гэсэн түмэн бодлын дундуур Улсын драмын эрдмийн театрт маань Оросын суут зохиолч “Анна Каренина” жүжиг тоглож байна.
Дэлхийн сонгодог урлагийн ноён оргилын нэг болох Германы алдарт зохиолч Гётегийн “Фауст” жүжгийн гол философи-Хүн өөртөө итгэлтэй болох үед хэрхэн амьдрахаа мэдэж эхэлдэг.
Монгол Улсад анхны баярын найрал хөгжим болох "UB Festival Orchestra"-ын эхний тоглолт 2020 оны 9 дүгээр сарын 27-нд Хүн театрт болно. "Улаанбаатар фестиваль оркестр" нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газрын дэмжлэгтэй сонгодог урлагийн мэргэжлийн хөгжимчид сайн дурын үндсэн дээр өөрсдийн хүсэл эрмэлзлэлээр хамтран нэгдэж буй фестиваль найрал хөгжим юм.
УДЭТ Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романыг Монголд анх удаа жүжиг болгон, тайзнаа тавих гэж байгаа билээ. Тэгвэл энэхүү жүжгийн Кити Щербацкаягийн дүрд залуу жүжигчин Д.Хулан тоглож байна. Түүнийг бид “37-р точка” киноны Тогосоогийн дүрээр аль хэдийнэ таньдаг болсон билээ.
“Амжилтын нууц юу вэ?” гэх асуултад алдарт Стивинг Кинг зохиолч “Амжилтын нууцад ердөө хоёрхон зүйл л байдаг. Нэг нь эрүүл мэнд, нөгөө нь эхнэр нөхрийн тааламжит харилцаа” гэжээ.Бид ажлын хамт олон, найз нөхөд бас бус хүмүүсийн харилцааг сэвтэйхгүйн төлөө хичээх хэрнээ ирээдүйд хамгийн их хамтдаа цагийг өнгөрүүлэх ханьтайгаа харилцах харьцааны тухай бодож үзсэн болов уу? Хэдийн нэг гэрт орчихсон, аав ээж болчихсон хойно айдгаа авдартаа хийцэн гээд хар яр хийгээд эс бөгөөс бүлх залгисан мэт явцгаах уу?Уг нь гэр орон тухтай дулаан, хэрүүл уруул, уйлаан майлаангүй байхад эхнэр нөхөр хоёрын сэтгэлзүй тогтвортой байгаад ажил хөдөлмөр болоод бусад харилцаан нь ч дагаад өөдөлдөг аж
Хүүхэд бүр мэргэжлийн бүжигчин болох албагүй. Харин урлагаар дамжуулан гоо зүй, ёс суртахууны өндөр хүмүүжлийг олж авах нь чухал хэмээдэг. Иймдээ ч сүүлийн үед бүжгийн урлаг тэр дундаа балетаар хичээллэх хүүхэд залуус нэмэгдсэн. Харин 25 насандаа өөрийн сургалтын төвийг ажиллуулж, хүүхэд багачууд гэлтгүй насанд хүрэгчдэд балетийн урлагийг зааж сургахаар сэтгэл шулуудан ажиллаж буй бүсгүйг урьж ярилцлаа.
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг 37 дахь удаагийн “Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 4-нд буюу маргааш Багануур дүүрэгт эхэлнэ. “Болор цом-36” Дорноговь аймагт болж, тэргүүн найрагчаар Б.Баттулга тодорсон. "Болор цом" наадмын өмнөх өдөр нь уран үгсийн чуулган болдог уламжлалтай
Үндэсний хөгжмийн урлаг дэлхийн рок сонирхогчдыг байлдан дагуулж буйг бид улс даяараа бахархан үзлээ. Монгол үндэсний урлагт нээгдээгүй олон боломж байгааг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Б.Баттулга “The Hu” хамтлагт “Чингисийн одон”-г зүүж өгсөн нь саяхан
ХБНГУ-ын Бремен хотноо өчигдөр /2019.12.07/ болсон Латин формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын “Moon Dance” хамтлаг оролцож, гурав дахь удаагаа шигшээд шалгаран, Дэ
Австралийн Перт хотноо аравдугаар сарын 05-ны өдөр “Vibe” олон улсын баллетын тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээнд Монгол улсаас “Classic ballet & Piano school”-ийн бяцхан бүжигчид оролцон гуравдугаар байрын шагнал хүртжээ.
ОХУ - ын Эрхүү хотын засгийн газрын ивээл дор зохион байгуулагдах Ази номхон далайн орнуудын хүүхдийн жүжгийн анхдугаар наадам энэ оны 09-р сарын 05-наас 11-ны өдрүүдэд Эрхүү хотод зохион байгуулагдах гэж байна.
Өдгөөгөөс 12 жилийн өмнө авьяас чадвараараа шалгарч, Германы бүжигчдийн нүдэнд өртөж эх орноосоо мордсон хүү одоо Германы театр гоцлол бүжигчнээр ажиллаж байна. Түүнийг эх орондоо ирээд байхад нь цөөн хором ярилцлаа.
Төгөлдөр хуурч, АНУ-ын Аризонагийн их сургуулийн докторант Э.Мөнхшүртэй ярилцлаа. ХБК, СУИС-д суралцаж төгссөний дараа Чикагогийн их сургуульд мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалсан тэрбээр өдгөө “Хөгжмийн зохиолч Б.Шаравын төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүд” сэдвээр докторын зэрэг горилон суралцаж байгаа аж. Хөгжмийн зохиолч Б.Шаравтай эчнээ танил болсон тэрбээр алсын орноос утсаар ярьж мэдээлэл авч байжээ
Яруу найрагч Д.Цогбадрах“Хангайн цом-2019” наадмын тэргүүн шүлэг Халамцуу үеийн таталбар Өвдгөө халцалж, шүд зуун сөрсөнӨдөр шөнийн бор хоногт өнгө засахДавсалж шарсан махны даруулга болмоорДарийн утаа үнэртсэн сайхан хүүхнүүдДомбон сартай голоор морин тэрэг гатлах шигДорнын мөнгөн харгиа нүднээс нь сонстохХойно урдаас бууны ам шиг шагайсанХонин нүдэн цэцэг мэт сайхан хүүхнүүдДаанч би тэдэнтэй яриа хөөрөө нийлэхгүй Дасаж хайрласан чамдаа л зорьдог болохоорДарга, цэрэггүй араас нь өнгөлзөх хүүхнүүдийн дэргэдүүрДалдын хар малгайт шиг хоохолзож өнгөрнөмЦахилгаан гүйдэл хүмүүсийн биеэр урссанЦаг үеэ ч алдаа, новш гэжДээрээс хэн нэгэн өнгийн харах шигДэлхийн бөмбөрцгөө нэг сайн өшиглөөд хаях юм сан.*** *** *** Г.Сэр-Одын нэрэмжилт шагналт, яруу найрагч Э.Гантулга“Хангайн цом-2019” наадмын дэд байрын шагналт шүлэг Уулын намар Гоо үзэмжийг ачаалж цувах үхэр тэрэгнүүдГол гатлах хагалбар мөрөө чирсээр эргээс алсархуйДэвтэж ханасан мөрний цөмөрч чахрах чимээгДэлхий өвсөндөө шингээж уулс руу хүргэмүйСэлмэн эвэртээ манан сэжилсэн бүдүүн шаруудСэтгэлийн цоргоор модчин эрсийн гунигийг асгахуйГуалин чирсээр намрыг уруудах өндрийн жимийгГуу жалгатай нь сэлт дайрсан шаргал тэнгэр мэдмүйЦаснаас наана өвлийг ичээх аадрын үүлсЦацагт сүүлээр уулын далыг намин шавхрахуйХамартаа дөртэй улаан гунуудын ахуй биеэсХад чулуу гоо үзэмжтэйгээр нуран урсамуй.*** *** *** Яруу найрагч Т.Амар-Амгалан“Хангайн цом-2019” наадмын 3-р байрын шагналт шүлэг Бага нас минь минийх биш байлаа Бага нас минь минийх биш байлааБаахан одны туяа ижий минь байлааБаян хүн, ядуу хүн аль аль нь би байлааБагад, жижиг биед том зүрхтэй явлаа Баруун зүг ижийн минь сураг байлааБайгаа бүхэн минь хүлээлт байлааБороо, харин урсдаг шат байлааБаахан гомдол, бороо даанч урууддаг шат байлаа Тэнгэрт харин гэр орон миньТэмдэг төдий үзэгдэнэСунан жирэлзэх зэрэглээСувдан нулимсны цаана лТэнгэрийн тэртээх гэр орон минь харагдана Зориг хүч минь харин минийх байлааЗожиг ганцаардмал зүрх минь ижийнх минь байлааЗовлон даанч багад таарчЗогсоол дээрх хүлээлт бээрсэн ёолтгор гэрэл сэтгэл минь байлаа Багад хүнээс том зүрхтэй явлааБахдах юмгүй олон цоорхойтой явлааБүрэг даруу гудамжны хүүБүүр эрт хүн мөрөөсөж явлаа Бага нас миньХөгшин адууны нүд шигХэтэрхий тунгалагХэтэрхий гуниглуу явлаа Хөвөх үүлс нүд рүү минь шургаадХөх хөх дусал унадагБороотой өдрүүд байлааХүүхэд нас минь!*** *** *** Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Б.Жамбалдорж“Хангайн цом-2019” наадмын 4-р байрын шагналт шүлэг Агуйн гүнд нуусан бадаг Зэрлэг хүний үлдээсэн агуйдЗээрийн арьс нөмрөөд сууж байхадДүнгэнэн дуугарах их нам гүмээс ньДүнчүүр маанийг сонсож болно Ховлогны чулуу түүж ирээдХойд, урдахаа мэдэж болноСалхин улин цуурайлах агуйн чимээСанаа бодол үймүүлсээр байдаг Сансар гаргаас илгээсэн дохиоСая сая жилээр нүд шиг бүлтийж байдагЗэргэлдээх ертөнц рүү цувсан тэмээдЗэмлэл шиг чимээгүй байдаг Зэрлэг хүний үлдээсэн агуйдЗээрийн арьс нөмрөөд сууж болдогУуландаа мөргөөд амьдарч явахадУучилмаар өдрүүд олон ирдэг Уртын дуу шиг уртуу салхийгУярмаар гоё уушгилж байдагБурхны хөлтрөг шиг цагаан манан дундБудаа шиг олон морьд нисэлдэж байдаг Буян нүглийг таньсан шувуудБуцаж зүрхлэхгүй агуйд үлдсэн байдагЭртний хүний аялсан гунигт дууЭрин дамжин сонсогдсоор л байдаг Тос даасан агуйн аман доторТорго дэвссэн мэт зөөлөн байдагДэлхийн зүрхний цоорол шиг агуйнДэн гэрэл нь зүрх сэтгэл л байдаг Тас бүргэд хоёр энүүхэнд эргэлдэжТахил өргөсөн янгирын эвэр л үлдсэн байдагХүний үүсэл ханан дээр бичээтэйХүсэл сэрэл нь илхэнээрээ чАгуйн гүнээс олон нүдАжаад байх шиг нууцаараа Огторгуйн догшин салхиОдод хийсгэн хуйлруулж байх шигТүүдэг галын дэргэд олон хүнТүжигнэлдсээр намжих шиг аниргүй Дэлхийн нөгөө бөөрөнд хаялахДалайн их шуугианыг дамжуулж байх шигАварга загасны амьсгал дорАжиггүй суунамАгуйн аман дээр суунамАраа шүд шиг мөсөн унжлага ярзайнаАй хөөрхий хүмүүн би жамын үүдэнд суунамАюулхай гэдэг бас нэгэн агуйдаа хайр тээнэм.*** *** *** Яруу найрагч Б.Хабаатар“Хангайн цом-2019” наадмын тусгай байрын шагналт шүлэг Амьдрал бол миний ойлгосноор Амьдрал бол миний ойлгосноорЗүүн тайгад амьдардаг цаатан охины мөрөөдөл юмЗүтгүүрийн тэргэнд унтах нэгэн амьтны хувь заяа юм Амьдрал бол миний ойлгосноорХорьдугаар зууны уран зураг шиг гэнэн найзын минь царай дээрХоёрхон дусал ойчин унах агшин юмХана хэрэм мэт хаанчлал тогтоосонХачин этгээд өвгөн зохиолчдын амны уншлага юм Амьдрал бол миний ойлгосноорСургаал айлддаг шүлэгч багшийн миньСэтгэл хөдлөлийн аялгуу юмСүмийн оройг тэврэн унахӨнчин тагтааны эрх чөлөө юм Амьдрал бол миний ойлгосноорЭмчийн үзлэгт орсон арван зургаатай охины сэтгэл зүй юмЭмэгтэйлэг нүдээр харах нягтлан бодогчийн заль юм Амьдрал бол миний ойлгосноорХөөрхөн дүү минь амтат зүүдэндээ санаа алдахБүлээн амьсгаа юмХөр цасан дунд яргуй нүдэлж, ямаа тургилахЦаг зуурын төсөөлөл юм Амьдрал бол миний ойлгосноорАлган дотор минь хаврын цасХайлан орох гэрэлт бодлууд юмАнхны хайраас минь захидал ирэхГэнэтийн явдал юм. Эх сурвалж: #ЯРУУ_НАЙРАГ #хуудасhttps://www.facebook.com/poem.analys/