Бөртэ Үжингээс төрсөн охидын тавилан2019, 6 сар 21. 10:15

“Лу Алтан товч”-д өгүүлэхдээ “Богд эзний Бөртгөлжин гоо хатнаас Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Тулуй хэмээх 4 хөвгүүн, Алага, Алалтун, Чэчэйхэн хэмээх 3 гүнж төрсөн бөлгөө” хэмээсэн байдаг бол Өвөрмонголын эрдэмтэн Сайшаалт “Чингис хааны товчоон” номондоо “Хожин, Алага, Алалтун, Чэчэйхэн, Түмэлүн нарын 5 охинтой” гээд Толой бэхийг ор тас орхисон байдаг. Чингис хаан чухам хэдэн охинтой байсныг бид сайн мэдэхгүй үлджээ

Монгол түмний бахархалт эмэгтэй Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Д.Ичинхорлоо2019, 6 сар 18. 15:58

1910 онд Архангай аймгиин Их Тамир сумын Хануйн гол гэдэг газар малчин ард Дашзэвэгийн 3 дахь охин болж төрсөн. Хан-Өндрийн хүрээ хавиар нутаглаж байгаад 1922 онд Богдын хүрээнд иржээ

"Аваргын энтэй 10 арслан"2019, 6 сар 18. 9:45

Арслан цол хvртсэн 44 бөхийн 10-д нь алдарт аварга цолтнуудын эгнээнд багтахуйц амжилт, боломж тохиосон ч харамсалтай нь учраануудаа дийлэлгvй өвдөг шороодсон байдаг. Аварга хэмээх алдар цолоос шүүрэн алдсан аваргын энтэй хүчтэнүүд Нэгэн болбоос бөхийн түүхэнд “Цэргийн” гэгдсэн тодотголтой үлдсэн С.Шагж арслан юм. Тэрээр 1928, 1929 оны улсын их баяр наадамд дараалан үзүүрлэж, улмаар 1930 онд түрүүлж байжээ

Түрүү бөхчүүд: Монгол улсын арслан Лувсанмөрийн Чимэд2019, 6 сар 17. 15:44

Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат “Мөнгөнморьтын” хэмээх Л.Чимэд арслан 1907 онд төрсөн. Түүний эцэг нь Хэнтий аймгийн Цэнхэрийн голоор нутагладаг 1911 оны Халхын даншиг наадмын үзүүр бөх Гэндэндаржаа арслан гэх боловч эх Хорлоо нь Чимэдийг өөрийн төрсөн ах Лувсанмөрөөр овоглосон байдаг

Аргагүй авьяастай Доолио2019, 6 сар 14. 14:57

Эрийн тэнгэр тэтгэвэл дээ Гоогоо минь дээ хөЭрсэн бүхнээ олно доо Гочоо минь ээ хөСайны ерөөл байвал даа Гоогоо минь дээ хөСанасан бүхнээ бүтээнэ дээ Гочоо минь ээ хө... гэж дуулаад жолоо мушгин далбилзах тэр нэгэн төрхийг мартахын аргагүй. Зальжин, зайтай, аатай Гочоо зааны дүрийг үзэгчдийн сэтгэлд тодоор сийлэн үлдээсэн хүн бол жүжигчин Жанцангийн Дорлигжав билээ. Тэр одоо бидний дунд байсан бол 70 насны босго давчихсан, хэзээний танил инээдээрээ үзэгчдээ баясган гялалзах байсан даа. Хорвоо хүссэнээр биш болохоор мөнгөн хуримаа хийхээс нь өмнөхөн түүнийг өөр тийш нь аваад явчихсан юм. Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрж, аймгийнхаа Соёлын ордноос уран бүтээлийн гараагаа эхэлж, арван жил ажиллачихаад 1976 онд Улсын драмын эрдмийн театрт шилжин иржээ. Саяхан Баянхонгор аймгийнхан Хөгжимт драмын театраа энэ хүний нэрэмжит болгосон. Халгиж, цалгисан авьяастнаа хайхралгүй явж дээ гэсэн харууслын үг унагах хүн тэр үед олон байсан. ОНИГООНЫ ЭЗЭН Эзэнтэй онигооны дундаас Ж.Дорлигжав агсны нэрийг сонсох тохиолдол олонтаа. Шүрэн хамар нь түүнийг олон ч онигоонд холбосондог оо. Жүжигчин Доолио Драмын театрын шатан дээр ардын жүжигчин А.Очирбат гуайтай таарчээ.Очирбат: За Доолио, хамар дээрээ гал улаан шүр наачихаад ямар догь явах юм бэ? Доолио: Та чинь ямар их шуналтай болчихов оо? Нүдэндээ хоёрын хоёр оюу шигтгэчихээд хүний ганц шүрийг шохоорхоод... * * * Уртын дуучин Баттөмөр, Доолио хоёр хонгилд тааралдав.Баттөмөр: Хөөе Баянхонгорын балайгаар сонин юу байна?Доолио: Юу ч алга даа, ясгүй хүн гуай. Үгийн хариуг дор нь барьдаг энэ эрхэм Монголын хошин урлагийн энэ олон хамтлаг, продакшныг байгуулагдахаас өмнө инээдмийн тоглолтыг бие даан хийж явсан. “Бүсэн түгдэн” үлгэрийн жүжигДөрөвдүгээр сарын 1-нд “Эв эе” нэртэй хошин бүтээлийн тоглолт болдог байсан бөгөөд гол жүжигчний нэг нь Ж.Дорлигжав байв. Театрынхан “бичил бригадын тоглолт” хэмээн аминчлан ярилцах нь бий. З.Жарантав, Д.Цэрэндарьзав, Б.Цэрэнпагма, Ж.Дорлигжав нар энэ бригадыг бүрдүүлдэг байж. “Цэрэнпагма тасалбар худалдаж, Дорлигжав хувцас индүүдэж, би тасалбар хурааж, Цэрэндарьзав тоглолтоо эхлүүлдэг байсан” хэмээн З.Жарантав гуай дурссан байдаг. Танхим дүүрэн үзэгчийг нирхийтэл инээлгэдэг тэдний тоглолтыг үзэгчид мартаагүй биз ээ. Дунд сургуульд байхдаа би ч бас Ж.Дорлигжав гуайн тоглолтыг үзэж явлаа. Төмөр замын 73 дугаар сургуулийн дотуур байрны биеийн тамирын зааланд манай сургуулийнхан цуглаад, ганцхан энэ хүнийг үзэх гэж томоотой суудаг байж билээ. Дунд сургуулийн хүүхдүүд сахилгагүйн дээр, ийм олуулаа нийлэхээрээ захирлын үгийг ч сонсохгүй. Хөгжилтэй шог гараа бүрийг нь анхааралтай үзэж, юу ч бодолгүй инээсэн тэр өдрийн дурсамж тодхон санагдана. Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуайтай хэдэн жилийн өмнө ярилцаж байхад уран бүтээлийн андынхаа тухай нэгэн сонирхолтой түүх хуваалцсан юм. Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид баруун аймгуудаар аялан тоглож явтал машины диск нь эвдэрч, жүжигчин Л.Нямсүрэн, Доолио хоёр сэлбэг олж ирэхээр явжээ. Нямсүрэн агсан ч хайсан зүйлээ олоод ирж. Харин Доолио байдаггүй. Сураглаж явсаар ойролцоох нэгэн бааз дээрээс жүжигчнээ олжээ. Жирийн үед хүн бужигнаж, дуу чимээ хангинаж байдаг баазын хашаа нам гүм, харуулаас нь хайсан хүнээ асуухад дотор байгаа гэж л дээ. Яваад ортол тоглолт хийж байна гэнэ. Юу болов гээд учрыг тодруултал баазын дарга “Манайд хайсан сэлбэг чинь алга. Гэхдээ би хоёр хүн томилоод нэг машинаас тэр сэлбэгийг чинь авахуулж байгаа. Тэр хооронд Дорлигжав гуайг ашиглаад тоглолт үзэж сууна” гэж хариулжээ. Тэр холоос хайгаад олдохгүй сэлбэгийг энэ хүн авьяасаараа хамт олондоо авчирж, тоглолтоо хэвийн үргэлжлүүлэх боломж олгосон аж. ТӨРМӨЛ АВЬЯАСТАН “Тууврын замд” Хэнчбиш Авьяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь гэдэг үг энэ хүнд тохирохгүй. Мэргэжлийн сургууль дүүргээгүй ч бусдаас авьяасаараа илүүрхсэн үү гэхээс дутаагүй. УДЭТ-ын тайзнаа 20-иод жил тоглож, 40 гаруй бүтээл амилуулж, 1991 онд Алтангадас одонгоор энгэрээ мялаасан түүнийг төрмөл авьяастан хэмээн олон хүн магтдаг. Дунд охин Д.Оюунбилэг нь “Аав жүжгийн зохиол барьж ирчихээд уншсан үгүй нь анзаарагдахгүй хэрнээ л хэдийнэ тоглоход бэлэн болчихсон байдаг” гэж ярьсан байв. “Маш нууц”-ын Жамьяндоо, “Хоёр эзний ганц зарц”-ын Панталоне, “Отелло”- гийн Людовик, “Найрын ширээний ууц”-ын Дорж, “Алтан түлхүүр”-ийн Карабас Барабас, “Гарваа”-гийн Жамбаа, “Буцах хаяг”-ийн Балдорж, “Ээдрээ”-гийн Богд гээд зөвх өн өөрийнх өө тоглолтоор мөнхийн хөш өө босгосон дүр олон. Ардын жүжигчин Б.Мөнхдорж “Энэ жүжигчин төрөлхийн авьяастайн зэрэгцээ тоглосон дүрээс нь монгол үнэр ханхийдэг” хэмээн хэлсэн нь бий. Тэр тоглох хэсгээ өөрийн болгож, найруулагчийн санаанд ороогүй өөрчлөлтийг ч оруулдаг. “Тууврын замд” киноны Хэнчбишд дуртай хүн ховор байх. Айлын жаахан охиныг оролдож, хувийн ашгаа бодож, улсыг хохироохоос ч сийхгүй нөхөр. Тэр киноны голын эрэг дээр Долгортой уулзаж байхад Б.Бадрууган ирдэг хэсгийн сургуулилалт хийж байхдаа Доолио “Хоёулаа сайхан ноцолдож байгаад би хий гишгэсэн болоод чамайг татаад унана шүү” гээд ярьж тохирчээ. Зураг эхэлж, ярьснаараа хий гишгэж уначихаад, уснаас гарангуутаа Б.Бадрууганыг татаж гаргаж гэнэ. Найруулагч “Сайн боллоо” гэж магтаад “Яах гэж түүнийг татаж гаргав аа” гэж асуухад нь “Миний тоглож байгаа Хэнчбишийн дүрд хүн чанар жаахан ч гэсэн баймаар байна” гэж хариулсан тухайгаа хожим нь тэрбээр дурсан ярьсан байдаг. ХИЙЦТЭЙ ЦАЙНЫ АМТ Ж.Дорлигжав агсныхтай нэг зусланд гардаг байсан залуу түүнийг гэр бүлийнхэндээ халамжтай, найрсаг хүн байсан гэж ярилаа. Доолиог танихгүй хүн ховор болохоор киноны зурганд яваад ихэвчлэн эзгүй байдаг жүжигчинг гэртээ байхыг нь анхааран ажигладаг байсан ч байж мэднэ. Харин охид, гэргий нь түүний гараа гарган чанадаг хийцтэй цайны тухай үргэлж дурсан ярьдаг. Гэргий Д.Ичинхорлоотойгоо гэр бүл болж, 1968 онд анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Театрынхан ням гаригт ажиллаж, даваа гаригт амардаг болохоор нэг гэр бүлийн хоёрын амралт үргэлж зөрнө. Гэсэн ч Доолио заавал зав гарган, ням гаригийн амралтыг сайхан цайгаар хачирладаг байж. Хүүхдэдээ гар хүрэх нь бүү хэл ширүүн хардаггүй байсан гэсэн. Гэхдээ ажилдаа түүртээд тэр үү, эхнэрийнхээ гутлын хэмжээг ч мэддэггүй байсан гэнэ лээ. Томилолтоор явахдаа болж өгвөл Г.Равдантай хуваарилагдаж, түүнд арын ажлаа даалгадаг байж. 1978 он Москвад болсон тоглолтын үеэр. Баруун гар талаас Ж.Дорлигжав, Б.Мөнхдорж, Ч.Найдандорж Ё.Гантөмөр, урд талд М.Цолмонбаатар Энэ тухай нь “Ээжид таяг, эхнэрт “болсон” гэх зэргээр авах зүйлээ нарийн тэмдэглэдэг байж билээ” хэмээн гавьяат жүжигчин Г.Равдан дурссан. Ж.Дорлигжав агсан 1943 оны тавдугаар сарын 15-нд төрсөн. Энэ өдөр бас гэргийнх нь төрсөн өдөр тохиодог. 1994 оноос хойш НҮБ-ын санаачилгаар тавдугаар сарын 15-ныг Гэр бүлийн өдөр болгосон юм билээ. Хаврын сүүлийн сарын энэ өдөр Доолиогийн гэр бүлийнхний том баяр болдог. Дэндүү эрт хорвоогоос одсон энэ авьяастныг хүмүүс гавьяат авах хүн гэж ярих нь бий. Гэсэн ч Арслан шиг, “Ангийн байцаагч” шиг бүтээсэн дүрээрээ мөнхөд амьдарч, үр ачдаа үргэлж дурсагдан явах хүндтэй хувь заяаг тэр бий болгоод буцжээ. Түүний зээ хүү нь энэ жил Санкт-Петербургийн урлагийн сургуулийг төгссөн. Энэ зээгийнхээ нэрийг өвөө нь өгсөн гэнэ лээ. Төрсөн нутгийнхаа хайрхан Булганы нэрийг зээлэн хүүдээ өгч, хожим нь энэ хүү өвөөгийнхөө мэргэжлийг өвлөн жүжигчин болж буй нь энэ. Ж.Солонго

Дэмчогийн хийдийн ИД ШИД2019, 6 сар 13. 15:36

Дэмчогийн хийд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Галбын уулын байц хадан дунд оршдог ажээ. Дэмчогийн хийд нь Ханбогд сумын төвөөс баруун тийш 13 км-т оршдог

Уулын өвгөдийг няц дарсан нь2019, 6 сар 11. 9:10

Уулын өвгөдийн түүх бүр 11-р зуунаас эхэлнэ. Персийн Медрест буюу нийгэм-шашны сургуульд сурч байсан ухаалаг, авьяаслаг 3 хөвгүүний үерхэлээс үүдэлтэй аж

Дэнс дэнс мөнгөөр дээдсээ алсан сайдууд...2019, 6 сар 7. 8:10

Засагт хан Содномравдан 1912 оны хавар Богдын ордонд болсон дайллагаас буцаж ирээд бие нь ихэд мууджээ. Нийслэл хүрээний Дашчоймбол дацангийн бүх лам нарыг Засагт ханы дэргэд аваачин ном гүрэм уншуулавч тусыг олсонгүй

Засагт ханы шилийн сайн эр Цоохор Даваагийн тухай хуучаас2019, 6 сар 5. 10:45

Эртнээс нааш Засагт ханыхан хэцүү хэрсүү, зоримог шударга сайн эрсээрээ алдартай билээ. Монгол түмэн манж, хятадын савраас салж, тусгаар улсаа байгуулах гэн тэмцэн ядаж явсан тэр цаг үед Засагт ханы Цоохор Даваа хэмээх нэгэн сайн эр аж төрж асан ажгуу

Сүхбаатар аймаг Мөнххаан сум Рашаантын нуур оргилж байна2019, 6 сар 4. 11:25

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дахь РАШААНТ хэмээх нуураас ус оргилсон байна. "Нэг хүн-Нэг мод" аяныг ѳрнүүлснээр байгаль ээж баярлаж, энэхүү үйл явдал тохиолоо хэмээн нутгийн иргэд билэгшээж байгаа аж

Модун Шаньюй: Газар хэмээгч улсын үндэс болой2019, 5 сар 29. 11:00

МОДУН ШАНЬЮЙ: "ГАЗАР ХЭМЭЭГЧ УЛСЫН ҮНДЭС БОЛОЙ" “ШИ ЖИ” Сыма Чянь "Түүхэн тэмдэглэл" /нтө 104 – 91он/ "Түүхэн тэмдэглэл" - зуун аравдугаар боть. “Хүннүгийн шасшир” – арван тав. “....Модуу эзэн суудалд суух үед Дун Ху хүчирхэг байжээ. Модууг эцгээ алж, шаньюй болов хэмээн сонсоод элч явуулан Модуугийн эцэг Тоу-мань-ий үед байсан аргамаг хүлгийг нь авсугай гэв. Модуу олон түшмэдээсээ асуув

Алтан Ургийн Чин ван Ханддоржийн ойг чимээгүй өнгөрөөх нь бусармаг явдал2019, 5 сар 24. 11:52

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Танаа   Та бүгдийн амар амгаланг эрж, улс орноо ардчилал, зах зээлийн замаар удирдан жолоодох үйлсдээ улам амжилт олохыг хүсэн ерөөе.   Монгол төрийн тусгаар тогтнолын төлөө, монголын ард түмнийг манж, хятадын улс төрийн эзэрхийлэл, дарлал, мөлжлөгөөс ангижруулахын төлөө алтан амь, алд биеэ үл хайрлан тэмцэж явсан, төрийн гарамгай зүтгэлтэн, Эрдэнэ дайчин чин ван М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ой энэ жил тохиож байна.   Алтан ургийн удам угсааг дорд үзэж, төрийн залгамж чанарыг устган, эрхэндээ оруулах гэж балчир хүүгийнх нь толгойг тасдаад өөрт нь царан дээр тавин өгч байсан Манжийн хааны түүх бол дэлхий дахинд хэзээ ч гарч байгаагүй харгис явдал билээ. Тийм бэрх гашуун зовлон амсах болсон нь түүний зүрх ямагт Монгол эх орноо тусгаар улс болгохын төлөө байсных нь шийтгэл юм

Орос айлыг дэвжээсэн жижигхэн "Монгол морь" хэмээх нэгэн түүх2019, 5 сар 8. 10:55

Герман улсад 1990 оны эхээр хөл тавьсан хоёр монгол залуугийн нэг нь хуучин “Опель” машин худалдаж аваад Москва ороод тэндээс ачуулахаар болжээ. Беларусын Гродно боомтоор гарч, Минск хотод ирээд нэг жижиг дэн буудалд хоноглохоор болжээ

А.Баатархуяг: Тал нутгаасаа тал нутагтаа...2019, 5 сар 2. 10:15

Хагас жарныг хагас өдөрт   Халимаг уг нь ердөө Хасагийн цаана бий. Гэвч тэнд хүрэхийн тулд тойрох хэрэг гарна

Шавхагдашгүй дундаршгүй авьяастан Цагааны Цэгмид2019, 5 сар 2. 9:40

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Цагааны Цэгмид Монголын ард түмэнд Цогт тайжийн дүрээрээ мөнхлөгдсөн хүн. Одоо ч бид Цогт тайж хэмээх түүхэн баатрыг Цагааны Цэгмид гуайгаар л төсөөлдөг

Нүүдэлчдийн анхны төрт улсыг байгуулсан Хүннү гүрний их хаан Модун Шаньюй2019, 5 сар 2. 9:30

Нүүдэлчдийн анхны төрт улсыг байгуулсан Хүннү гүрний их хаан Модун Шаньюй нь тухай.Ихэнх түүхчид НТӨ 234 Онд мэндэлсэн гэж үздэг бөгөөд анх түүний эцэг Түмэн шаньюй Юэчжи аймгийн шаардлагаар 10гаруйхан настай Модунг барьцаанд хүргүүлсэн юм.Юэчжийн ван Кидолу харь газрын элч хүлээн авч найр хийхдээ Модунг заавал хажуудаа байлгадаг бөгөөд хэрэв зээ Хүннүгийн талаас хэн нэгэн хилийн дээс зөрчих аваас толгой чинь ойчих болно гэдгийг сануулдаг байсан бөгөөд гавлаар чинь аяга хийн шүү гэж хэлэн Хүн улсын нэгэн ноёны мөнгөлсөн гавалд сархад хийж зочин гийчдэд барьдаг байжээ.Харь газар харь хүмүүсийн доромжлол бага балчир Модуны ааш занд огцом өөрчлөлт оруулж ухаан бодлыг нь тэлж хожим тал нутгийг удирдах нэгэн болоход төлөвшүүлж байлаа.Нэгэн удаа Хан улсын элчийг КидолуВан хүлээн авч , их найр наадам хийж анхаарал сарнисан үеийг сэргэлэн төрсөн Модун хүү ашиглаж тэнгэрийн хэмээн алдаршсан хурдан хүлгийг нь сэм хулгайлж эх нутагтаа ирсэн билээ.Түмэн эр зориг гарган барьцаанаас мултарч ирсэн хүүдээ баярлан Орхоны их цагаан тохойд их хуралдай зарлаж найр наадам хийн Модунг Зүүн гарын Жуки буюу өөрийн өв залгамжлагчаа хэмээн зарлахад Модун татгалзаж эдлэн газар заалгаж аваад буцсан юм.НТӨ 213 -209 оны хооронд Модун өөрийн харьяа нутагтаа амьдрах хугацаанд Тэлэнгэд аймгийн ноёны охиныг хатнаа болгон авч уураг барилдаж нэгэн хүүтэй болсон юм. Мөн морины зүс нийлүүлж дуут сумны доор өчиггүй дагах гэхчлэн цэргийн шинэтгэл хийж зохион байгуултанд оруулж байв. Жишээ нь: өрнө этгээдэд дан цагаан умардад хар ,өмнөдөд саарал , дорнодод , хул морьтой цэргүүд байрлаж , эсвэл зүсэм зүсмээр гарч ирэх гэхчлэн цэргийн нарийн зохион байгуулалт нь сүр хүчийг ихээр нэмэгдүүлж байв . "Модун дуут сумаа хааш тавина тэр зүгт хэн ч гэсэн алгуурлалгүй харваж байхыг тушааж , нэгэн удаагийн ав хоморгын үеэр эгнээнээсээ гарч давхисан хатнаа анхааруулах гэж сургуулийн сум тавих гээд андуурч дуут сумаа тавьсанд дагалдан явсан хэдэн мянган цэрэг нь "Өчиггүй дага" хэмээн ойлгож хатныг харван алсан гэдэг бөгөөд цөөн тооны цэрэг нь хатан авхайг хайрлан эс харвасныг тэр доор цаазлав хэмээн түүхэнд тэмдэглэсэн буй.Бас нэгэн удаа Модун адуун сүргийнхээ заахад бэлчиж явсан усан тэлмэн жороо морио хараад түүн рүү дуут сумаа харвахад дагалдан явсан цэрэг эрс нь нэгэн адил харвасан боловч , Мянгат ,Зуутын Ноёд нь " Хүн улсын эр хүн моринд хайртай билээ " хэмээн харваагүй тул толгойгоо авахуулсан түүхтэй. НТӨ 209 оны намар Модун Хүн улсын төрийн их анд оролцохоор өөрийнхөө түмттэй Орхон голд буй эцэг Шаньюйн өргөө тийш явахдаа замдаа тарсан эцгийнхээ адуун сүргийн дотроос эцэг Шаньюйн байлдааны хүлгийг дуут сумаар харвахад нэг ч хүн алгуурлалгүй бүгд харваж ,Дуут сумны дор эгнэн нэгдсэнээ харуулсан байна. Ав хоморго төгсөх шатандаа орох агшинд Түмэн Шаньюй түмний нүдэн дээр суманд шавуулан мориноос унаснаар Төрийн ав төгсч ,Хүн улсын төр эргэсэн нь тодорхой болов.Модун " Миний эцэг төрийн жолоог атган явж үл чадах тул " арга буюу Хүн улсын хэтийн хувь заяаг бодож энэ удаа би эцэг хүүгийн журмыг эвдэв

Ардын жүжигчин С.Гэндэнгийн амьдралын паянт хуудсууд2019, 4 сар 30. 14:50

1. Сурахын замд орсон нь Нэрт найруулагч, Ардын жүжигчин С.Гэндэн нь хуучин Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Баянгол сумын жирийн малчин ардын хүү юм

А.Баатархуяг: Торгуудын (Халимагийн) тэмдэглэл2019, 4 сар 30. 14:40

Эхлэл. Тууж гэдгийг халимагт “түүх” гэж ойлгоно. Жангар туульд Баян Хүнхээн Алтан цээж “Ирэгсэн 99 жилийн тууж мэддэг, ирээд үгүй 99 жилийг тааж мэддэг” гэж байдаг. “Тууж, хөөж” мэдсэнийг түүх гэдэг ажээ.

Хүн битиг, Уйгур битиг манай үндсэн хоёр битиг2019, 4 сар 19. 14:50

Өөрийн үндсэн хоёр битигийн тухай өгүүлэхийн өмнө тэдний гарал үүслийн тухай өгүүлэх нь зөв болов уу. Ингээд авиат бичгийн дэлхийн түүхийг сөхөцгөөе! Финики бичиг нь хүмүүн төрлөхтний түүхэнд ул мөрөө үлдээсэн хамгийн эртний авиат систем  бүхий бичиг болно

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
google+ rss