ЭСЯ: Нью-Йоркод болсон халдлагад монгол иргэд өртөөгүй4 сар 13. 9:36

Мягмар гарагийн өглөөний 08.30 цагт Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт байрлах Сансет Паркийн 36 дугаар гудамжны метроны буудалд зэвсэгт халдлага болов. Барилгын ажилтны өмсгөлтэй, утааны маск зүүсэн, галт зэвсэгтэй этгээд галт тэрэг зогсох үед утаа ялгаруулагч ашиглан өөрийгөө далдалсны дараагаар зорчигчид руу гал нээж, улмаар 29 хүнийг шархдуулжээ. Уг хэргийг терроризмын үйлдэл гэж үзэхгүй байна хэмээн Нью-Йорк хотын цагдаагийн газраас мэдэгдээд байна

Орос цэргийн хүчээ эрс багасгахаа мэдэгджээ3 сар 30. 10:30

Туркийн Истанбул хотноо өчигдөр Орос, Украины төлөөлөгчдийн уулзалт болжээ. Уулзалтын дараа Украины умард хэсэгт ОХУ цэргийн ажиллагаагаа бууруулна гэж Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский "Оросын тал хэлэлцээрт тусгах Украины зарим саналыг хүлээн авсан

ХЭЛЭЛЦЭЭ: Галыг түр зогсоож, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр болов3 сар 4. 10:28

Орос, Украины засгийн газрын төлөөлөгчдийн хоёрдугаар ээлжийн яриа хэлэлцээ өчигдөр Беларусийн нутаг дэвсгэрт болсон. Хэлэлцээний үр дүнд түр гал зогсоож, хүмүүнлэгийн корридор үүсгэхээр тохиров

П.Наранбаяр: Украины асуудалд Монгол аль нэг талд нь гаралгүй, төвийг сахих ёстой2 сар 25. 9:19

Олон улс судлалын доктор П.Наранбаяртай Орос, Украин улсын одоогийн нөхцөл байдал, түүний шалтгаан, үр дагавар зэргийн талаар ярилцлаа.

Монгол гаралтай Америк бүсгүй өвлийн олимпын кёрлингийн төрлөөр өрсөлдөнө2 сар 7. 14:29

“Бээжин 2022” өвлийн паралимпод Монгол гаралтай бүсгүй АНУ-ыг төлөөлөн багийн тэргэнцэртэй кёрлингийн төрөлд оролцох юм байна. Түүнийг Уранчимэгийн Бат-Оюун гэдэг бөгөөд 1973 онд Монгол Улсад төржээ. 22 жилийн өмнө АНУ руу найзыгаа эргэх зорилгоор очсон ч зам тээврийн осолд орсноор бэлхүүснээс доош саажилттай болсноор АНУ-д үлдэж тус улсын иргэншлийг авсан юм байна. Тэрбээр Монголд байхдаа орчуулагчаар ажилладаг байсан нь дээрх улсын иргэн болоход хамгийн их нөлөөлжээ. Кёрлингийн спортоор зургаан жилийн өмнөөс хичээллэж эхэлсэн ба 2021 оны ДАШТ-д багаараа дөрөвдүгээр байрт шалгарсан аж

Европын орнууд ковидыг “гартаа авч“, халдвар хамгааллын дэглэмээ цуцалж эхэллээ2 сар 5. 11:25

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Европ дахь захирал Ковид-19 тахлын үед Европ тив удахгүй амгалан тайван байдалд орох магадлал өндөр талаар хэлжээ. Доктор Ханс Клюге вакцинжуулалтын түвшин өндөр байгаа учир өвлийн төгсгөл үе гэхэд омикроны тархалт ч сулрах болно гэж мэдээлсэн байна. Европын хэд хэдэн орнууд коронавирусийн хязгаарлалтыг зогсоож байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Европ даяар 12 сая орчим шинэ вирусийн тохиолдол илэрсэн нь хамгийн өндөр бүртгэгдсэн тохиолдол боловч эмнэлгийн хүнд тусламж шаардлагатай хүмүүсийн тоо өмнөх үеүдтэй харьцуулахад бага байжээ. Дани улс энэ долоо хоногийн эхээр амны хаалт зүүх зэрэг бүх дүрмийг цуцалсан Европын холбооны анхны улс боллоо. Тохиолдлын тоо харьцангуй өндөр хэвээр байгаа ч, вакцинжуулалтын хувь мөн өндөр байгаа учир вирусийг "ноцтой аюул" гэж үзэхээ больсон гэж эрх баригчид мэдэгдэв. Үүний дараагаар Норвеги Улс хөл дэглэмүүдээ цуцлах болсноо зарласан ба Швед Улс энэ сарын 9-нд дотоодын бараг бүх хязгаарлалтаа цуцална гэж мэдэгдэв. ДЭМБ-ын доктор Клюге хамгаалалтын дэглэмийг сулруулах боломжтой болохыг зарласан хэдий ч вакцинжуулалтын ажлаа үргэлжлүүлэхийг уриалсан байна

Франц Улсад ковидын шинэ мутаци илэрчээ1 сар 4. 10:38

Франц Улсын зарим эрдэмтдийн үзэж байгаагаар тус улсад коронавирус халдварын өөр нэг хувилбар шинээр тогтоогдсон байна. Мутантын омог нь 46 мутацитай бөгөөд анхны вирусээс илүү вакцинд тэсвэртэй, халдварлах чадвартай гэж үзэж байгаа юм. Одоогоор Марсель хотын ойролцоо шинэ хувилбарын 12 тохиолдол илэрсэн бөгөөд эхний хувилбарыг Африкийн Камерун Улсад аялалаар явсан хүнтэй холбон тайлбарлаж байгаа аж. Уг омгийг арванхоёрдугаар сарын 10-нд IHU Mediterranee Infection-ийн эрдэмтэд илрүүлсэн боловч түүнээс хойш тохиолдлууд батлагдаагүй байна. Шинэ гэгдэж буй хувилбарыг бусад улсуудад хараахан илрүүлээгүй бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалж буй хувилбар гэж тэмдэглээгүй байгааг цохон дурдаж байна. Уг омгийг илрүүлсэн нэгжийн ахлагч, профессор Филипп Колсон "Бидэнд Марселийн газарзүйн бүсэд энэ шинэ хувилбарын хэд хэдэн тохиолдол бий

Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 10:36

Их Британид нэг өдөрт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол анх удаа 100,000 давжээ. Лхагва гарагт 106,122 тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад өмнө бүртгэгдэж байгаагүй өндөр тоо юм. Мягмар гарагийн байдлаар нийт 8,008 хүн коронавирусийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нь арваннэгдүгээр сарын 22-ноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болжээ

Австри Улсад вакцинд хамрагдаагүй хүмүүс хөл хорионд орлоо2021, 11 сар 15. 10:00

Австри Улсад коронавирус халдварын эсрэг вакцинд бүрэн хамрагдаагүй хоёр сая орчим хүн хөл хорионд орсон байна. Энэ талаар Канцлер Александр Шалленберг "Бид энэ алхмыг хийхийг хүсээгүй ч харамсалтай нь зайлшгүй шаардлагатай" гэж мэдэгдэв. Вакцин хийлгээгүй хүмүүс ажилдаа явах, хоол хүнс худалдаж авах гэх мэт хязгаарлагдмал шалтгаанаар л гэрээсээ гарах боломжтой аж. Австрийн хүн амын 65 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдсан нь баруун Европ дахь хамгийн бага үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ долоо хоногийн халдварын түвшин 100,000 хүнд 800 гаруй тохиолдол байгаа нь Европ дахь хамгийн өндөр үзүүлэлт юм

Парис автомашины хурдны дээд хязгаараа 30 км цаг болголоо2021, 9 сар 2. 12:40

Парис хотод шинэ хурдны хязгаарлалт мөрдөгдөж эхэллээ. Энэ шийдвэр нь орчны бохирдлыг бууруулж, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангана гэж Парис хотын захиргаанаас мэдээлсэн байна. Тус хотын захиргаанаас энэхүү шийдвэрийг гаргахын өмнө 8 дугаар сарын 20-24-нд хотын оршин суугчдын дунд цахим санал асуулга явуулжээ

АНУ-д вакцины хоёр тун хийлгэсэн иргэд коронавирусийн дельта хувилбараар халдварлажээ2021, 8 сар 18. 15:57

АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв коронавирусийн Дельта хувилбарын тархалтын үед вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүс халдвар авч байгаа талаарх болон олон нийтэд асуудлыг ойлгуулах чиглэлээр бэлдсэн дотоод мэдээллээ хэвлэлийнхэнд алджээ. 2021 оны долдугаар сарын 30-ны өдөр АНУ-ын Вашингтон пост сонины сурвалжлагчид АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв буюу CDC байгууллагын дотоод хэрэгцээний коронавирусийн Дельта хувилбар ба вакцин хийлгэсэн хүмүүс өвдөж байгаа талаарх мэдээлэл бэлтгэсэн слайдыг олон нийтэд мэдээлсэн байна. АНУ-д Дельта хувилбар маш хурдацтай тархаж өдөрт дунджаар 130,000-140,000 тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд нийт тохиолдлын тоо 6.3 саяд хүрчээ. Нас баралтын тоо 615,747 хүрсэн бөгөөд нийт өвчлөгсдийн 1.7 хувь нь нас барсан ба Монгол Улсад энэ үзүүлэлт 0.5 хувь байгаагаас 3 дахин их байна. Америкчуудын хувьд хамгийн сэтгэл түгшээж байгаа зүйл бол вакцины бүрэн тунд хамрагдсан буюу хоёр тунгаа тариулаад 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн хүмүүс ихээр өвдөж байгаа явдал юм. Иймд энэ асуудал дээр АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв буюу CDC байгууллагын дотоод мэдээлэл алдагдсан явдал ихээхэн шуугиан дэгдээсэн ба дээрх байгууллагын зүгээс энэ мэдээллийг тэдний өөрсдийн мэдээлэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна

Их Британи манай 10 их наядтай төстэй санхүүгийн схемээр ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ хөтөлбөр боловсруулжээ2021, 4 сар 6. 12:09

Ковидын хөл хорионоос улбаатай эдийн засгийн уналтыг эргэн сэргээхийн тулд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас эдийн засаг, эрүүл мэндээ дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа.

ГХЯ: АНУ-ын ТНБД Майк Помпеогийн айлчлал одоогоор цуцлагдаагүй2020, 10 сар 2. 14:09

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайвангийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ сарын 7-нд Монгол Улсад айлчилна. 

ОХУ ирэх сараас олон улсын нислэгээ сэргээнэ2020, 7 сар 25. 16:40

ОХУ ирэх наймдугаар сарын 1-нээс олон улсын нислэгээ сэргээнэ гэж тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин баасан гарагт болсон Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлжээ.   “Олон улсын нислэгийг сэргээхээр болсон хэдий ч цар тахлын нөхцөл байдал, өвчлөлийн түвшин, хоёр талын зарчмуудыг харгалзан үзнэ” гэж тэрбээр хэлээд, Москва хот, Москва муж, Санкт-Петербург хот, Дон дахь Ростов хотын нисэх буудлуудаас нислэг үйлдэнэ гэж тодруулан хэлсэн байна.     Энэхүү шийдвэр нь хилийн чанад дахь Оросын иргэдийг эх орондоо эргүүлэн авчрах үйл ажиллагааг мөн эрчимжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэжээ

Италид 640 мянган хүн коронавирусийн халдвар авсан байж болзошгүй2020, 3 сар 25. 8:57

Итали улсад коронавирусийн халдвар тохиолдол албан ёсны тооноос 10 дахин их байж магадгүй талаар хөл хорио тогтоож эхэлснээс хойш мэдээлэл цуглуулсан нэгэн агентлагийн дарга ярьжээ. 

Италид коронавирусээр амиа алдагсдын тоо 5000 давлаа2020, 3 сар 23. 9:10

Италийн Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар амиа алдсан хүний тоо 5000 давсан талаар мэдээлжээ. 

Италид хоногийн дотор 627 хүн амиа алдлаа2020, 3 сар 21. 9:40

Коронавирусийн халдварын улмаас Италид өнгөрсөн шөнө 627 хүн нас барж, нас барагчдын тоо 4000 давлаа. Харин халдвар авагчдын тоо 5986-аар нэмэгдэж, 47021 болсон байна. Өнөөдрийн байдлаар,

Италид нэг хоногт 360 хүн нас барж, амиа алдагсдын тоо огцом нэмэгдлээ2020, 3 сар 16. 9:30

Италийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар өчигдрийн /2020.03.15/ 18:00 цагийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвараар  нас барсан хүний тоо хоногт 360-аар огцом нэмэгдэж, нийтдээ 1809 хүн амиа алджээ. 

Италид ЕБС, их, дээд сургуулийг хоёр долоо хоногийн турш хаахаар боллоо2020, 3 сар 5. 8:30

Италийн Засгийн газар шинэ төрлийн коронавирусийн халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор ЕБС, их, дээд сургуулийн үйл ажиллагааг хоёр долоо хоногийн хугацаанд хаахаар болжээ. 

Шинэ мэдээ

Дарханы замын шалгалт эцэстээ Б.Энх-Амгалан руу чиглэнэ8 цаг 59 минутын өмнөШатахууны үнэ наадмын өмнө 300-600 төгрөгөөр нэмэгдэхээр болжээ6 сар 30. 10:47Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль тойрсон чөтгөрийн тойргоосоо гарцгаая6 сар 30. 10:20Ерөнхий сайдаа, танай намын залуус төрийн албаныхантай хамт дээрэм хийж байна6 сар 29. 10:05Замын түгжрэлийг бууруулах ажлын бүтээн байгуулалтын ажлыг 20 жилийн хугацаатайгаар улсын нууцад оруулсан гэв үү?6 сар 27. 12:44ЦУВРАЛ: Амар амгалан, үнэ цэн, нүд булаам бүхнийг мэдрүүлэх Жонжү хотын аялал6 сар 27. 11:24Д.Ганбат: “Мөнхийн үсэг” групп Монгол хүний үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахыг зорьдог6 сар 26. 15:39Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулагдана6 сар 21. 13:10Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол 06 дугаар сарын 27-нд болно6 сар 21. 13:09ЦУВРАЛ: BTS хамтлагтай “цуг” үлгэрийн мэт байгальд зорчсон нь6 сар 20. 11:31“Хайр“-ын МАРШРУТТАЙ Сөүл дэх аялал6 сар 15. 17:04УЕПГ-аас БНСУ-д амиа алдсан залуугийн хэрэгт хамтран ажиллах хүсэлтийг БНСУ-ын Дээд прокурорын газарт хүргүүлжээ6 сар 14. 13:22“Кино урлагийн салбарынхан дэлхийн хэмжээний наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцоно“6 сар 13. 11:08Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг дэмжинэ6 сар 13. 10:49Дарханчууд 0,7 га газраа авах уу? "Газрын наймаачин" С.Насанбатад алдах уу?6 сар 13. 8:32ГЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудын орон байранд НЭГЖЛЭГ ХИЙЖ, их хэмжээний бэлэн мөнгө, ГАДААД ВАЛЮТЫГ хураан авчээ6 сар 10. 11:50Д.Мөнхбаатар: СБД-ийн Засаг Дарга Х.Болормаа үнэнийг ил болгосон багш нарыг хавчиж, шахаж эхэлсэн6 сар 10. 11:49Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Д.Амарбаясгалан нарын боловсруулсан ҮХНӨ-ийг хийх ТӨЛӨВЛӨГӨӨГ Ардын намынхан гишүүддээ ч үзүүлэхгүй НУУЦАЛЖ байна6 сар 10. 11:47Төрийн өмчит компанийг 2 жил дараалан алдагдалтай ажиллуулсан ТУЗ, захирлыг чөлөөлж, дахин төрийн өмчит ААН-үүдэд удирдлагаар томилохгүй6 сар 10. 11:45Х.Баттулга У.Хүрэлсүхийг дэмжиж байна6 сар 7. 12:15Дефолт - Аюул6 сар 6. 23:30Ноён бондгор, хөтлөгч М.Батбилэг нар сайхан амьдрахыг хичээн зүтгэж байгаа 7 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлд тус болжээ6 сар 3. 18:04Ж.Норовсамбуу агсныг сүүлчин замд нь үдлээ5 сар 23. 15:39Төрийн өмчит компаниуд Төрийн хэмнэлтийн хуулийг ХЭРЭГЖҮҮЛ5 сар 20. 12:05Х.Баттулга АН-ыг авах гэж УЛАЙРЧ 100 мянган төгрөгийн төлбөртэй жагсаал зохион байгуулсан уу5 сар 19. 13:03Тордайн Ганболдын эхнэр Х.Янжингаажид: Би хулгайч болжээ. Чимээгүй байя гэхээр өөрөө өдөөд байх юм5 сар 17. 19:39Төрийн ордон руу "ПҮҮЗ"-тэй нэвтэрч хойд цэцэрлэг, Чингисийн хөшөөний өмнөх талбайг нээлттэй болгох чиглэл өглөө5 сар 17. 17:39“Хотулун гүнж“ Латин Америкт гарна5 сар 17. 13:14Багачууд хүүхдийн баяраа эгдүүтэй Жерри, үзэсгэлэнт Немо, “Эмоци“, “Мөрөөдлийн театр“-ынхантай өнгөрүүлэх боломжтой5 сар 17. 9:40Хүний аминд хүрсэн Эйч Кэ Би интернэшнл холдинг, Жан овогтыхонд хууль дүрэм үйлчилдэггүй5 сар 16. 16:26
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
google+ rss