“Аз жаргалтай Улаанбаатар”-ын хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар тун ховор. Зав гарган очих газар гэвэл кино театр, зуны улиралд хүүхдийн паркаас хэтрэхгүй
Энэ сарын 26-ны өдөр Өмнөд Солонгосын дуучин, ая зохиогч, реппер, загвар өмсөгч Hyuna Солонгосын “Radio star” нэвтрүүлэгт зочилж, сэтгэлийн хямрал болон амьдралынхаа тэмцлийн талаар ярилцлага өрнүүлжээ. Тэрбээр ярилцлагын явцад өөрийн найз залуу болох Dawn-н талаар нэлээдгүй их ярьсаны хажуугаар хөгжилтэй баримт болгож нэг зүйл хэлсэн нь тэр найз залуугийнхаа хажууд байхдаа огт буддаггүй байна. Мөн саяхан Dawn-н байшинтай ойрхон шинэ байшинд нүүж орсон гэдгээ ч зарлажээ.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 25. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр.
Монголд ковер уран бүтээлчид ихээр төрөх болжээ. Нэг хэсэг сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунуудыг коверлон хүргэж, олны сайшаалыг хүртээд байсан Анук, Очмаа нар сүүлийн үед уран бүтээлийн хувьд нам гүмхэн амьдарч байгаа билээ. Харин тэдний шинэхэн уран бүтээл, хувийн амьдрал гээд та бүхний мэдэхийг хүссэн олон асуултын хариултыг ковер дуучин Ануктай ярилцсан ярилцлагаараа хүргэж байна.
Хөл хорио тогтоосонтой холбоотой эрүүл мэндийн яамнаас иргэдийг гэртээ дасгал хөдөлгөөн, иог, бүжиг хийж хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхийг зөвлөх болсон. Ихэнх хүмүүс иогийг дасгал хөдөлгөөн, биеийн уян хатан чанарыг нэмэгдүүлдэг гэж ойлгодог байх. Энэ талаар иог, бясалгалын багш А.Идэрболдтой ярилцлаа.
Даваа гарагийн өглөө амарсан биш харин ч илүү ядарчихсан босч ирдэг үе бидэнд олон тохиолддог. Дахиад 2 өдрийн амралт хэрэгтэй юм шиг санагдах үе ч гардаг
Нэг удаа аав номхон борлог гэж миний унах дуртай бор саарал морийг барьж эмээллэн надад унуулан өөрөө жороо хар морио унаж, миний цулбуураас хөтлөн шогшиж, хаяа хатируулж намайг сумын наадам үзүүлж билээ. Сумын наадам болж буй газар асар майхан алаглаж, таньж мэдэхгүй олон хүн хөлхөж, уяан дээр адуу мал багширсан урьд өмнө үзэж байгаагүй хачин сонин газар байлаа. Тооноор нь хос яндан цухуйсан гэрийн өмнө байшин хэлбэрийн цагаан берзентэн асар дотор бид хоёр орж аав намайг “эндээ байж байгаарай” гэж зогсоож орхиод өөрөө олон хүнтэй цуг гэрийн үүд хавьцаа зогсч байснаа гэнэт харагдахгүй болж гарч ирэхгүй удахаар нь аав алга болчихлоо гэж бодоод уйлж гарлаа. Тэгтэл нэг хүн аав чинь энэ л байна шүү дээ, чи чинь яачихсан эр вэ гэх маягийн юм хэлж намайг дээр өргөн, аргадаад аавыг минь харуулахад сая санаа амарч, уйлахаа больж байсан санагддаг юм. Түүнээс хойш нэг их удалгүй аав цагаан таваг дүүрэн овоолон хийсэн хуушуур барьсаар олон хүний дундаас гарч ирж байсансан
Нэг аяга сүү /сургамжит өгүүллэг/ Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш
Канадын Засгийн Газраас ирэх 3 жилд буюу 2019-2021 онуудад шинээр 1,080,000 байнгын оршин суух иргэдийг хүлээн авах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан. Иймд би өөрийн мэдэх бяцхаан мэдээлэлийг энд орууллаа
“Лу Алтан товч”-д өгүүлэхдээ “Богд эзний Бөртгөлжин гоо хатнаас Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Тулуй хэмээх 4 хөвгүүн, Алага, Алалтун, Чэчэйхэн хэмээх 3 гүнж төрсөн бөлгөө” хэмээсэн байдаг бол Өвөрмонголын эрдэмтэн Сайшаалт “Чингис хааны товчоон” номондоо “Хожин, Алага, Алалтун, Чэчэйхэн, Түмэлүн нарын 5 охинтой” гээд Толой бэхийг ор тас орхисон байдаг. Чингис хаан чухам хэдэн охинтой байсныг бид сайн мэдэхгүй үлджээ
Мельбурн, Брисбэн, Камберра хоттой харьцуулахад Сидней яах аргагүй их хөлийн газар. Дуу шуу хадсан нүргээнт хот
"Үнэн гэдэг худгийн ёроолд хэвтэж байдаг юм" Демокрит Эртний домогт өгүүлснээр Үнэн, Худал хоёр нэг удаа уулзаж гэнэ. Худал:“~Өнөөдөр сайхан тогтуун өдөр байна” хэмээн үнэнээр хэлж гэнэ
Тиймээ, намайг үхэр Монгол гэдэг. Би ямбалж суудаг торонд орсон тогос шувуу биш
Миний ээж Цэнджав овогтой Гармаа Завхан аймгийн Сантмаргаз сумын Холбоо Хүнгүй Хоёр Маргаз Баяннуур Мойвын дэнжээр нутагтай хориннэгэн Дэмбэрэлийнхэн болон Бичээчийнхэн гээд зангууны хэрээ шиг ахан дүүстэй, хүүхэд байхдаа хааяа нэг Сантын ой голдуу тэмдэглэлт үеэр хурдны морь унах нэрийдлээр яаж ийж байгаад эжийтэйгээ хамт Сантын нутгаар зочилж Мижээ дархан Баяр Бантхай Сольравдан Сайннямбуу Чулуужав Пүрвээ ахынхан гээд л ээжийн талын ахан дүүстэй золгодог байв. Мишиг Мижээ дархан ээжийг очиж золгох болгонд гар хуруунд нь тааруулан эрдэнийн чулуун шигтгээтэй мөнгөн бөгж бугуйвч зэрэг урлан хийж бэлэглэдэг байсан одоо ч миний эгч дүүст тэдгээрээс хадгалаастай бий. Сартуул нутгийн олон бүсгүйчүүд Мижээ дарханы гар урлалаар гангаран, зүүгээд явж байхыг харсан хүн Аан Мижээгийн хийсэн эд байна мөн ч сайхан цэвэр бөх эд дээ хэмээн ур хийцийг нь анддаггүй нь сэтгэлд нэг л дотно. Ээж минь олон жил өнжин байж төрсөн нутагтаа хааяа нэг очиж хөгшчүүлтэйгээ золгоод элгээ жаахан дэвтээгээд эргээд л ажил амьдрал мал ахуй үр хүүхэд бидэндээ яаран буцдаг холын бэрээчүүдийн нэг байв
Миний бие Asashoryu Dagvadorj Монголдоо фэйсбүүкийн дагагчийн тоогоор эхний 2 рт явдаг! Аса лайв бодит байдлыг Монголчуудтайгаа хуваалцаж явахыг хүсдэг! Элдэв тавилт пялдагдалт бдгүй! Надаас гарах зан харектир тэр чигээрээ л байдаг! Би элдэв хийсвэр худлаа зүйлд ясандаа дургүй! Яагаад гэвэл би!!! Би өөрөөрөө одоогийн энэ нийгэмд хөл зэрэгцээд явж бгаад оршино! Хийж бүтээж ирээдүйд шаналаж явдаг нэгэн! Дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхолойгч улсад хүүхэд нас залуу хангал насаа үдсэн учир эх орноо хөгжилтэй болоосой гэж чин сэтгэлээсээ бодож шаналдаг! Та,чи хэн бн фэйсбүүкийн буянаар Asashoryu Dagvadorjoor орж шууд надтай харьцдаг!!! Та нар л мэдэхгүйдээ надад өдөрт түмэн жаргал зовлон тооцсон мессеж ирдэг!!!! Хаяа би боддог юм!!! Би хэний төлөө амьдраад бнаа гэж!!!! Чадлынхаа хэрээр дэмжээд туслаад явдаг!!! Тэр болгныг энд ярих бичих утгагүй зүйл! Гэхдээ би Монгол хүн Монгол эх орноороо бахархаж жаахан ч болов тустай зүйл байвал дэмжээд явчих юмсан гэж их хүсдэгдээ! Хүн намайг онгироо сагсуу гэж хэлдэг! Ийм болоод төрчихсөн хүнийг тэгээд яаахын одоо?!! Хүнд гай тарихгүй л явах хэрэгтэй гэж яс махандаа хүртэл ойлгосон хүний хувьд бичиж бн! Чин үнэндээ надад дургүй хүн зөндөөн л бгаа! Харин тэр хүмүүс хэзээ ч намайг хараагүй үзээгүй хүмүүс! Үзсэн бол өнгөр бодолтой хүмүүс! Архангай аймаг миний ээжийн нутаг! Эхийнхээ хэвлийнээс төрж бойжсон хүн ээжийнхээ нутгийг ухаж бусинуулах уу? Миний бодол тийм зүйлтэй эвлэрхгүй! Хүн насны нэг л жаран!!!! Буцаад бид бүгдээрээ газартаа шингээд алга болно!!! Тэрнийг би бид бүгдээрээ бодох хэрэгтэй!!! Эцэст ийм хүн нинжа царайлаад явах уу?
Хүний амьдралын хамгийн чухал сонголт нь хань ижил гэдэг үг зүгээр ч нэг гарчихаагүй юм. Ханилж яваа нөхрөөр нь хүнийг шинжих тухай эртний монголчуудын зүйр үг бас л үнэний ихээхэн ортой
Гадаадад буй монголчуудыг аяга угаасаар ухаан санааны бухимдалтай (бүр сэтгэцийн конфлекстэй гэсэн шүү) болсон хүмүүс гэж нэлээд нэр бүхий улс төрчид, бизнесийн бүлгийн олны танил хүмүүс твиттер дээр тохуурхах маягтай жиргэж байхыг би саяхан харлаа. Сонгуулийнх нь бухимдал, хорсол хараахан тайлагдаагүй тэднийг буруутгаад одоо яахав ээ