Моёор2020, 3 сар 13. 11:45

Миний багад манай нутагт Моёор Чүлтэм гэж нэг ах байдаг байлаа. Охорхон мөртөө төмөр замын хар хөх форм дээр цэргийн саравчтай малгай духдуулаад энгэрээрээ дүүрэн зүсэн зүйлийн тэмдэг медалиуд зүүчихээд галфийтай өмдөн дээр хромон гутал өшиглөж Гитлер шиг алхдаг, гараа чамархайдаа тулгаж ирээд л хай гэж мэндэлдэг найгүй сүртэй. Хүүхдүүд бид ухаан алдчихна. Аав ээж нар хүүхдүүдээ Моёор Чүлтэмд өгнө, Моёор ирж байна гэхчлэн айлгана. Бид ч бараанаар нь зугтаана. Ийм нэг. Жаахан ухаан ороод ааваас энэ Моёор Чүлтэм мундаг том дарга уу гэж асуухад аав БАРАГ л гэчихээд инээнэ. Юу нь инээдтэй гэж ухах ч биш. Дахиад ганц хоёр анги ахиад Чүлтэм гуайг сэтгэцийн жаахан юмтай гэж ойлгосон доо. Тэр үес яагаад ч юм надад “БАРАГ Л” л гэдэг үгний утга тэр хүнтэй холбогдож тогтоогдсон байдаг...Хожим сургуулиа төгсөөд нутагтаа очиход Моёор жамаа дагасан гэж сонсоод нэг тийм цагаахан орон зай үгүйлэгдээд л мартагдаж билээ.

Есдүгээр сарын өрнийн зурхай2019, 9 сар 1. 10:38

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард бие даан олон ажлыг амжуулж, манлайлах чадвараа нотлон харуулж чадна.  Ур чадвараа нэмэгдүүлж, суралцахаа зогсоох хэрэггүй. Орлого нэмэгдэж, ажлын санал олныг хүлээж авах бололтой. Хэрэв та ажилдаа дуртай, тууштай нэгэнд ямар ч хямрал тохиохгүй. Харин ажлаа солихоор төлөвлөж буй хүмүүс сарын эхээр тааламжтай. Санхүүгийн байдлаа сайтар хянаж, илүү зардлаа хянах хэрэгтэй.

Г.Энхтуяа: Намтар түүхээ наян жилээр зузаалсан “Хужирт рашаан сувилал” жилд 10-15 мянган хүнийг эмчлэн сувилдаг2019, 8 сар 16. 8:40

Монгол улсад 250 орчим анагаах увдистай нуур, рашаан төст булаг байдгаас 20 хүрэхгүй рашааныг албан ёсны зөвшөөрөлтэй сувиллууд ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг аж. Рашаан, шаварт түшиглэсэн сувилал болох Хужиртад жилдээ 10-15 мянган хүн эмчлүүлдэг байна. Эдний брэнд эмчилгээ нь “Хужиртын хөх сувд” хэмээн алдаршсан 56 хэмийн халуун рашаан, “Хужиртын хар сувд” хэмээн алдаршсан эмчилгээний шавар юм. Намтар түүхээ наян жилээр зузаалсан “Хужирт рашаан сувилал”-ын түүхт 80 жилийн ой тохиож байна. Энэ талаар “Хужирт рашаан сувилал”-ын ТУЗ-ын гишүүн Г.Энхтуяатай ярилцлаа.

"Өвгөн ноёны "Мичин бор" морь"2019, 7 сар 10. 10:30

1905 онд Хардал бэйсийг үе улиран хэрэглэх цол, хошуу захирах засаг ноёны хэргэмээ хүүдээ өвлүүлсэнээс хойш нутгийн ард олон насан өндөр түүнийг хүндэлж “өвгөн ноён” хэмээн өргөмжлөн дуудах болжээ.

Монгол ”Робинзон Крузо" А.Уранбаяр хүүгийн ширэнгэн ойд өнгөрүүлсэн 11 хоног түүх2019, 7 сар 10. 9:29

Арван нэгхэн настай монгол хүүгийн арван нэг хоногийн турш шигүү ойд амь зууж, алхсаар 70 гаруй километр газрыг улаан нүцгэн хөлөөрөө туулж эсэн мэнд гарсан түүх дэлхий нийтийн анхаарлын төвд орж эхэллээ. Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн иргэн, малчин Ж.Алтангэрэлийн отгон хүү Уранбаяр өнгөрсөн сарын 19-ний өдөр даагаа тарлахаар гэрээсээ гарчээ. Морь тарлаж дууссаны дараа хөтөлж явсан даагаа алдсан хүү араас нь хөөцөлдсөөр яваад шигүү ой руу орчихсон гэнэ

Ж. Жаргал: Эмээ хаачив2019, 6 сар 17. 15:28

Радиогоо чихэндээ наан, амьсгаагаа түгжих шахам мэдээ сонсон суух Мажиг хөгшний аньсага чийг даасан харагдана. Гартаа барьсан транзисторын элэгдэж хуучирсныг ажвал энэ хөгшинтэй цөөн биш он жилийг хамт өнгөрүүлсэн нь илт. Радиогоо орныхоо хөл рүү хайш яйшхан тавьчихаад хөгшин өрөөний баруун хойд буланд байх жижиг бор авдар руугаа мөлхөв. Сонсъё гэснээ сонсч чадаагүй бололтой. Бор авдрынхаа өмнө сөхөрч суугаад Мажиг гуай буурал тэргүүндээ алга хавсран мөргөж эхэллээ. Хоёрхон аравныг элээчихвэл зургаадай таягаа тулах энэ буурал давхар хаалгыг эвдчих нь үү гэлтэй балбах чимээг эс анзааран зөвхөн бурхадтайгаа хамт байх агшин. – Хүү минь сайн барилдаасай… хэмээн сүслэн залбирч суугаа нь энэ. – Радиогоо сонсоод, сайн сууж байгаарай гээд эмээдээ үнсүүлж, бурхандаа мөргөөд гарсан зээгийнхээ араас “Залбирахаас өөр чадах юм алга” гэж хөгшин өөрийгөө чамлах. Хоёр гартаа барьж ирсэн ууттай жаахан хүнсний зүйлээ шалаар нэг тарааж шидчихээд: -Хаалга онгойлгоод өгчихгүй юм аа, дүлий хөгшин чинь… гэж хараал урсган тачигнах охиноо орж ирснийг мэдсэн шинж алга… … Алтан медаль зүүчихээд, инээмсэглэн ирж яваа зээ хүү Зөнбилэг нь харагдаж, бурханы ивээл бүх биеэр нь гүйх мөчид түүнийг хажуу тийш унатал шүргэхэд Мажиг хөгшин давхийн нүдээ нээв. – Хаалга онгойлгоод өгчихгүй. Үхсэнээ хийгээд байдаг юм бэ… хэмээн нүд нь гялалзан, шүлс үсчүүлэх махлаг бор хүүхэн бол түүний ганц охин Цацар нь. Газар тулан босоод гэм хийсэн хүүхэд адил зогсох хөгшин охиноосоо харц буруулсхийн, дальдчих нь элэг эмтрэм харагдана… Ашгүй, Цацарын ааш хормын зуур өөрчлөгдөн, дуу нь зөөлөрлөө. – Хүүгийнхээ араас залбирч, мөргөөд байгаа юм уу даа, ээж минь… гэхэд аль хэдийнэ муу модон орныхоо хөлд очоод хярсан туулай шиг хулмаганан суух хөгшний дух тэнийх шиг боллоо. – Миний бор хүү юм дуулгах даг шүү. Ээж нь үүрээр жаахан дугхийхдээ “Хүүгээ медаль зүүчихсэн, дэнхийтэл гүйгээд ирлээ” гэж зүүдэлсэн. Би чинь зүүдлэхээ ч больсон амьтан байгаа юм… гээд охин руугаа аргадангуй харц илгээв. – За, за. Юун зүүдтэй манатай. Хувцсаа өмс. Чандага одоо хүрээд ирнэ. Цацарыг ингэж хэлэхэд Мажиг гуайн дотор харанхуйлаад ирж. Үгийг эс дагавал юу болохыг мэдэх хөгшин эвхээсээр нь сэмэртэл хадгалсан бор минчүүн дээлээ хэдрэхдээ ханцуйгаа олохгүй салганав. – Яачихаад, дээлээ өмсчихөж чадахгүй, бээцрээд байгаа юм бэ дээ гэх Цацарын тээршээсэн яншилттай зэрэгцэн хаалганы хонх дуугарлаа. – Өө, миний хайрт… Яасан хурдан ирэв. Хайр нь дөнгөж сая орж ирлээ. Миний хайрт халуун юм уух уу? – За, цай, цүү яах вэ… Яасан? – Одоохон… гэснээ ээжийнхээ дэргэд очоод Цацар: – Ээж минь дээ, та чинь бас юугаа гөлрөөд зогсчихов оо… Охиныхоо уцаартай энэ дуунаас бондгосхийн цочсон хөгшин зээгийнхээ зургийг өвөртөө хийчихээд, насаараа наминчлан залбирч ирсэн “Говийн Лха” бурхандаа өмөлзөн байж хэдэнтээ мөргөлөө. Амандаа тарниа бувтнан, дотогшоо мэгшүүлсээр үүд рүү гэлдрэв… *** *** *** *** *** … Нисэх онгоцны буудлаас шууд Төрийн ордонд очиж, энгэрээ Гавьяатын тэмдгээр мялаалгаад, есөн хөлт цагаан тугийн дэргэд зогсох Зөнбилэг эмээгээ битүүхэн хайж байлаа. Ээж нь Чандагатай цуг ирсэн, цэцэг бариад зогсч байгааг харангуутаа эмээгээ гэртээ үлдэж хэмээн бодсон ч: -Та нарыг бодвол Төрийн ордонд би дуртай цагтаа орох эрхтэй хүн дээ… гээд жижигхэн улаан үнэмлэхээрээ гайхуулдаг болохоор Азийн наадмаас аваргын шагнал хүртсэн зээ хүү нь эмээгээ ороод ирсэн байж магадгүй хэмээн горьдсон хэрэг. – Одоо л хүүгийн минь хэрэг гарах нь дээ. Баяр хүргэе… гэснээ Чандага маг маг инээн, Зөнбилэгийг чанга гэгч тэврэв. Дэргэд нь зогсох ээж рүүгээ инээмсэглэн очиж, үнсүүлэхдээ хүү: -Эмээг дагуулаад ирэхгүй яасан юм бэ? хэмээн гомдоллож амжив… … Хүч хөдөлмөр, авьяас чадлаа гайхуулан эх орныхоо нэр алдрыг тивдээ дуурсгасан аваргуудыг хүлээн авах ёслол өндөрлөж, гэрийнхэнтэйгээ хөөр баяраа хуваалцах мөч. Зөнбилэг багштайгаа зургаа татууллаа. Багшийнхаа талархал, хайр дэвссэн үнсэлтээр дахин мялаалгаад, ээж дээрээ очив. -Хэдүүлээ шууд хоолонд орох уу… Чандагыг ингэж хэлэхэд Цацар хажуугаас нь нударснаа: -Гурвуулаа хамт зургаа авахуулъя… хэмээн хүүгээ аргадангуй хэлэв. -Тэгье, ээж ээ… Ээж, хүү хоёр хэд хэдэн янзаар зургаа авахууллаа. Харин эндээсээ шууд хоолонд орох саналыг эс тоон: -Гэртээ очъё… Хаана очиж хоол идэх гэж… хэмээн Зөнбилэг нухацтай хэлсэн нь Чандагын толгой дээр лантуу буухтай адил хүнд, хатуу сонсджээ. Тэрээр “Гэртээ очоод нөгөө хөгшнөө асууна… Аягүй бол хайж, ийш тийш гүйвэл яах… юу гэх болж байна…” хэмээн айдас тээн зогссоноо “За, за, эх нь юм болохоор энэ мэдэж байгаа биз…” гэж өөрийгөө тайвшруулав. Элдвийн юм ярьж, асууж, огт хамаа намаагүй үгээр ээрэх ээжийгээ сугадан алхах Зөнбилэг “Эмээдээ медалиа, гавьяатын тэмдгээ үзүүлэх сэн” гэж яарсаар Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн өргөөнөөс гарлаа. *** *** *** *** *** … Машин зогсонгуут бууж, түрүүлэн гүйсэн хүүгийнхээ араас Цацар: -Миний хүү ээ… Зөнбилэг ээ… хэмээн дуудсаар, араас нь шогших аядав. Түлхүүр барьсаар, амьсгаадан гарч ирсэн ээжээсээ: -Эмээ гэртээ байхгүй юм уу. Хаачсан юм бэ… гэж угзаргандуу өнгөөр асуулаа. Хаалгаа онгойлгох гэж түлхүүрээ буруу харуулан хийж мунгинасан Цацар: -Эмээ нь ядраад байна гээд улсын сувилалд явсан. Удахгүй ирнэ ээ, миний хүү гэж залахдаа тайван байхыг ихэд хичээв. Эмээгийнхээ өрөөнд оронгуутаа хувцсаа тайлж орон дээр нь тавиад, бурханы өмнө сөхрөн суусан Зөнбилэг зөндөө удаан залбирахдаа эмээгээ бүр их санаж, үгүйлжээ. -Эмээ хэзээ ирэх юм бэ… Хүүгээ дахин ингэж асуухад: -Удахгүй ээ, удахгүй… Миний хүү, наашаа суу. Сайхан цай, хоол хийчихлээ… гэж Цацар гал тогооны өрөөнөөс хэлэхэд Зөнбилэг хариу дуугарсангүй. Эмээгийнхээ бурханы авдран дээр алтан медалиа эвтэйхэн тавиад, гавьяатын тэмдэг гялалзуулсан пиджакаа орны нь толгойн тушаа өлгөв. “Эмээ минь орж ирэнгүүтээ хараад ямар их баярлах бол…” Зөнбилэг ийн бодоод гал тогооны өрөө рүү орлоо… Зөнбилэг ээжтэйгээ сүүлд суусан Чандагатай төдийлөн ойр дотно биш, огт танихгүй хүн шиг царайлдаг. Яагаад гэвэл ээжийн нь сонгож суусан нөхөр хүүд огт таалагддаггүй учраас хэзээнээс түүнд нүүр өгөлгүй өнөөг хүрчээ. Ер нь Зөнбилэг тэр хоёрыг нэг их тоохгүй, өвөр дээр нь өссөн эмээгийнхээ өрөөнд бүгж, хоёулаа гангар, гунгар хийж суух нь сайхан санагдах. … Эмээ нь эзгүй энэ үед ч Зөнбилэг тэр хоёроос хөндий хэвээр. Эмээгийнхээ өрөөнд ороод чимээ аниргүй болно… Урьд урьдынхаас илүү хөндий байх шиг санагдахад Чандага: -Чиний хүү чинь юу бодож, юу төсөөлж байгаа бол… хэмээн үглэнэ… *** *** *** *** *** … Радиод өгсөн ярилцлага, телевизээр гарсан нэвтрүүлгийнхээ бичлэгүүдийг эмээдээ сонсгож, үзүүлэх сэн гэхээс Зөнбилэг яарч байлаа. Сувилалд явсан эмээгээ хоног тоолон хүлээж байтал сар гаруй хугацаа өнгөрөв. … “Эмээ минь, ирэх дөхөж байгаа даа” хэмээн бодох Зөнбилэг энгэрт нь гавьяатын тэмдэг гялалзах пиджак руугаа байн байн харна. Хаалга чагнана… Зарим шөнө унтаж чадахгүй, өглөөтэй золгоно. -Яагаад ийм удаан хугацаагаар сувилалд явсан юм бол… Надад ярих ёстой доо… Тэгээд ч миний эмээ “Өвдлөө” гэж хэлж үзээгүй хүн дээ… Хүүгийн сэтгэл хөндүүрлээд нэг л тогтворгүй байх болов. Сарын дараа “Дэлхийн аваргын цом””-ын төлөөх тэмцээнтэй учраас Зөнбилэгт чөлөөт цаг зав олдсонгүй. Шууд бэлтгэлд гарчээ… *** *** *** *** *** … Намрын дунд сар талдаа ороогүй байв. Уулын орой цагаан малгай духдуулсан мэт цавцайна. Урд уулын бэл өгсөн дурайх зам улам ч тодорсон мэт харагдана. Мажиг гуай саравчлан зогсоно. – Машин, тэрэгний бараа алга аа… хэмээн хөгшнийг шүүрс алдахад хажуудах үс хөөвөр нь ширэлдэн, баарцаглаж ноолорсон хар нохой сонсов уу гэлтэй сүүл шарван, эрхлэх аядав. Туниа муутайхан ээх нар өөд нулимсаа шудран байж, алга хавсран залбирах хөгшний хойно, өмнө нь гарч оцойн суух хар нохой Мажиг гуайг хаашаа ч явсан даган шогшиж, хань бараа болсоор гурван сарын нүүр үзжээ. “Ганц охиноос минь илүү намайг бараадах юм даа… “Банхар”-ын минь сүүл дээшээ, үс нь сорлог, сайхан байгаа… Миний зээ хүү хүрээд ирнэ ээ… “Медаль авлаа. Гавьяат цолоор шагнууллаа…” гэж ирээд эмээгийн бор хүүг мөн их магтаж, ярьж байна даа, энэ араажаваар… … “Сайн, сайн” гээд сахлыг будаж, саймширч толгойг илж гүйгээд байсан тэр Энхбилэг чинь өөр хүүхэнтэй суучихсан… Энэ хүүхдийг гаргахгүй… Эсвэл би үхэж, та нарыг амраагаад өгье…” гээд үс гэзгээ зулгаан, хашгичих охиноо аргадах гэж тэврээд авсан биш шууныхаа хоёр судсыг тас хазуулсан Мажиг гуай: – Ээж нь өөрөөрөө овоглоод авъя. Миний охин, ямар ч байсан наад хүүхдээ төрүүл… Хүн шиг хэрэгтэй, үнэтэй юм гэж хаана ч байхгүй… Мажиг хөгшин ингэж гуйн, гувшсаар байж зээ хүүтэй болсон… Дамбадаржаагийн эцсийн буудлаас Зодовын тарлан үнээний сүүг зөөж угжсаар байгаад зээ хүүгээ ой хүргээд авчээ. Хүү нь дөнгөж хөлд ороод өхөөрдөм хөөрхөн болж байлаа. Энэ үед Цацар: -Би энэ хүнтэй суухаар боллоо… гээд дүүрэн шивээстэй зургийн цомог шиг биетэй эр дагуулаад ирсэн нь Чандага. -Энэ чинь хань болох хүн биш байна…гэж охиноо гэсэн сэтгэл тээн хэлснийхээ төлөө: -Яах гэж миний хайр дурлалд оролцож, хориод байгаа юм бэ. Наад зулбасагатай чинь хамт гаргаад хаячихна шүү… гээд шалны мод далайж ирээд, дайрсан охиндоо дахиж ам нээхгүйгээр шийджээ… … Зөнбилэгийн төрсөн өдрийг эмээгээс нь өөр тоох хүн байгаагүй. Нэг ой хүрсэн хүүдээ хадгаламжийн дэвтэр нээлгэчихээд эмээ, хүү хоёр хоорондоо чанга чанга ярьсаар, гэртээ иртэл үүдэнд нь: – Сайн байна уу, та?… Юун хүүхэд үүрээд явж байгаа юм бэ… гээд сайхан цагаан залуу зогсч байлаа. Энэ хүн бол Зөнбилэгийн аав Энхбилэг байв. Эвлүүлж хэлэх гэж зөндөө зүдэрсний эцэст “Охиноо…” гэсэн сэтгэлдээ чангаагдан: – Өргөж авсан юм аа. Өөртөө хань хийж, гар хөлийнхөө үзүүрт зарах гээд… хэмээн Мажиг хөгшин худал залжээ. … Америкт ганцхан жил болоод ирэхэд эхнэр нь өөр хүнтэй суусан байлаа. Энхбилэг гомдол, харууслаар дүүрсэн сэтгэлээ тээсээр, Цацарт ганц үг хэлэлгүй гарч явжээ. Мажиг гуай түүний хойноос “Миний хүү, ирж байгаарай” гэж хэлмээр байсан ч охиноосоо айгаад чадаагүй гэдгийг Зөнбилэгийн аав мэдэрсэн байв… … Хүү минь эцгийгээ мэдэхгүй, танихгүй. Гэхдээ өсч өндийх тусмаа: -Эмээ, би яагаад танаар овоглодог юм бэ… гэж шалгааж намайг хэлэх үггүй болгохоо больсон байна лээ. Нэг удаа намайг өмөөрч, эхтэйгээ ам мурийхдаа: – Надаас хүртэл миний аавыг нуух гэж ядаж явдгийг чинь мэднэ… гэж хэлсэн юм даг. Эцгийгээ гадарласан байх аа, миний хүү. Хадан гэртээ очихоос өмнө хүүгээ эцэгтэй нь уулзуулчихвал миний хэрэг бүтэх нь тэр…”. Банхар сөөнгөтөж, царгисан хоолойгоор хуцах нь “Хоолны цаг” болсныг мэдэгдэж байгаа санаа нь гэдгийг Мажиг гуай мэдэж байсан мөртлөө зам харуулдан суусаар байлаа. *** *** *** *** *** … – Эмээ нь хугацаагаа сунгуулсан гэнэ ээ. Сувилал нь аятайхан байгаа юм байлгүй. Одоо миний хүү “Дэлхийн аваргын цом”-ыг өвөртлөөд ирэхийг бод. Бэлтгэлээ сайн хий. Азийн аваргад 30 саяыг өгч байгаа юм чинь Дэлхийн аварга болчихвол 100 саяыг атгана гэсэн үг. Бид хоёр энэ муу байрыг сольж, томруулах санаатай. Чандага ах чинь: – Шинэ хороолол руу нүүмээр байна. Орчноо сольё… Хаана, юунд амьдрах чинь хүртэл хүүгийн минь нэр хүндэд хэрэгтэй шүү гээд байгаа… Сарын өмнө ээжийн нь хэлсэн энэ үг зэвүүн, бүр зэвүүн санагдана… Зөнбилэг цурхиран уйлмаар байлаа… Дэлхийн аваргад оролцох эрх авсан түүний ярилцлага, зурагтайгаа сонины эхний нүүрэнд гарчээ. “Эмээ минь ямар их баярлах бол… Эмээ нь мэдээд байсан юм аа…” гээд л. Зөнбилэг хөгжмөө чангалснаа өөрийн зураг, ярилцлагатай сонингоо бариад буйдан дээр тухлан суув. Нүдэндээ итгэсэнгүй. Зөнбилэг нүдээ арчиж байгаад дахин дахин харлаа. Эмээгийн нь зураг яах аргагүй мөн… “Гэрэл, сүүдэр” гарчигтай сонины 13 дугаар нүүрэнд нийтлэгдсэн сурвалжлагыг дуустал нь уншив… “Миний хүү алтан медаль авсан байна. Эмээ нь энэ араажаваар сонссон. Миний хүү удахгүй давхиад ирэх байх аа. Эмээгээ энд байгааг мэдэхгүй л дээ. Гэхдээ эмээгийн хүү чинь зөн совинтой мундаг эр байгаа юм…” гэжээ. Эмээгийн нь нэрийг огт бичээгүй байлаа. -Яагаад энд ирсэн юм бэ… гэж сурвалжлагчийг асуухад: -Энэ тухай яриад дэмий… хэмээн эмээ нь хариулжээ. Нулимсаараа өөрийгөө арайхийн тайтгаруулсан Зөнбилэг базаж шидсэн сонингуудаа тэнийлгэж, эвхэн халаасандаа хийгээд, хүрмээ шүүрч аваад гарав. … Гомдож, шархалсан сэтгэлийг нь илааршуулах гэсэн шиг: -Баяр хүргэе… Танд юугаар туслах вэ… хэмээн угтсан Улсын Халамж үйлчилгээний газрын ажилтнуудын эелдэг, сайхан зан, харилцаа Зөнбилэгийг нэлээд тайвшруулжээ. “Юу гэж хэлэх вэ?”, “Мэдэхгүй…” гэвэл яана гэсэн асуултад ээрэгдэх зуур “Эмээгээ олохгүй, уулзаж чадахгүй бол…” гэх айдас нь алга болсон байлаа. “Дэлхийд нэрээ дуурсгах гавьяат” гэсэн гарчигтай сурвалжлага, нүүр дүүрэн инээсэн өөрийнхөө гэрэл зурагтай, үрчийсэн сонинг гаргаж ирснээ: -Та нар надад туслаарай… гэснээ Зөнбилэгийн хоолой зангирав. Тэгснээ: -Энэ хүний овог, нэрийг тодруулж өгч, надад туслаач… гээд өөрт нь дийлдэхгүй бөмбөрч ирсэн нулимсаа алгаараа арчлаа. Түүнийг өрөвдөж, хайрласан харцаараа “за” гэдгээ илэрхийлсэн бүсгүй цааш эргэж ширээний ард, компьютер дээрээ очлоо. Бүсгүйг дагуулан харах Зөнбилэгээс ширвээтэж буй нь илт, холхон зогссон бүсгүй: -Түдэвийн Мажиг… Харж асрах хүнгүй учраас холын хамаатан гэх эмэгтэй нь Асрамжийн газар хүргэж өгсөн байна… хэмээн учрыг аль хэдийнэ ойлгож, мэдсэн бололтой доош харан сулхан хэлэв. -Энэ хүн чинь миний эмээ… Харж асрах хүнтэй… Тэр нь би байна. Миний овог Мажиг… гэж чанга хэлснээ Зөнбилэг эргэж харалгүй, гараад явжээ. *** *** *** *** *** … Цасны жавар хайрч, мойнийж тахийсан хэдэн хуруу нь хоорондоо эвлэж өгөхөө больсон хэдий ч эрхиэ шаламгай гэгч эргүүлэн, нүд салгалгүй зам харан суух Мажиг хөгшний нүдэнд зэрэглээ татах шиг… Зам ойртож холдоод ч байх шиг. Салхинд осгоруутаж, улцайсан нүднээс нь урсах нулимс бүрхээд болж өгсөнгүй. Нүдээ дахин, дахин шударч: -Энэ муу “Банхар” бас юу ч үзэхээ больж дээ… Машин… Цаана чинь машин ирж байна… гээд босч, аминдаа л яаран алхах аядлаа. Ойртон ирж яваа машиныг хэзээ хойно харав бололтой “Банхар” тасралтгүй хуцав. -Миний нүд, чадал хоёр чинийхээс дээр юм гээч… Чимээ өгчихөж чадахгүй “Банхар” чиний хэрэг надад алга… Миний хүү… Миний хүү… Мөн дөө, мөн… гэж үглээд суун тусч, бүдчин, сөхчин зам тосон алхах хүн бол “Миний эмээ” гэдгийг зөн совингоороо мэдэрчээ. Зөнбилэгт юу ч харагдахаа болилоо. Хурдаа нэмэн, нүдээ цавчлах тусам эмээ нь ойртсоор… … Зөнбилэг авч очсон хүнсний бараа, ойр зуурын эм тариагаа Асрамжийн газрын нярав өвгөнд хүлээлгэж өгөөд: – Бид хоёр явлаа. Миний эмээ гэр оронтой, харж хандах хүнтэй хүн. Би хүү нь байгаа юм… гэснээ иргэний үнэмлэхээ энгэрийнхээ халааснаас гаргаж үзүүлэв. Тэр сувиллыг толгойлж байгаа гэх, тавь дөхөж яваа болов уу гэмээр насны, налгар бор эмэгтэй: – Ойлгож байна аа, хүү минь. Маж

Аав хүү хоёр /сургамжит өгүүллэг/2019, 6 сар 17. 14:55

80 настай өвгөн 45 настай өндөр боловсролтой xүүтэйгээ хамт буйдан дээр сууж байна. Гэтэл нэг хэрээ цонхон дээр ирж суув

Домогт бөхчүүдийн домгоос2019, 6 сар 17. 11:45

Лундаа арслангийн хөх чулуу Архангай аймгийн Ихтамир сум эрт үеэсээ бөх сайтай. Энэ нутгийн алдарт бөхчүүдийн нэг Лундаа арслан нь бяр хүч сайтай, унаа холтой, хүчтэнд ааглуулдаггүй, мэхтэнд хууртдаггүй, тэвчээр хатуужил сайн, уужуу тайван зантай, уран сэтгэмж сайтай, уян хатан, ухаалаг тооцоотой бөх байжээ.Өрсөлдөгч бөхдөө "өргөмж"-ийн даваа хайрладаггүй нэгэн онцлогтой

Т.Хонгорзул: Зун орсон цас2019, 6 сар 17. 11:20

Тэгэхэд зуны эхэн сарын цастай өдөр байсан юм. Охид бүсгүйчүүд нимгэн хөнгөн хувцсандаа хэзээний орчихсон, дэгжин нэг нь борооны шүхэртэй явсан тэр өдөр гэнэтхэн цас будран хаялж, моддын нов ногоон навчис дээр тогтсон цасан ширхэгийн хичнээн үзэсгэлэнтэй байсныг би мартахгүй

Соёрхын Пүрэвсүрэн: Өш тайлсан өршөөл2019, 6 сар 14. 14:57

Цэрэгт мордсон отгон хүүгээ харьж ирэхэд унуулах гэж “чөдөр эмээл” хоёроос харамлаж явсан хурдан үрээгээрээ хээрийн нохой цатгасандаа ихэд харууссан Сумъяа өвгөн мөр шинжин, ийш тийшээ хараачилсаар, "Аглагийн овоо"-ны хөлд дөрөө мултлан, дагжуур газар завилж, пийсүү соруултай гаансныхаа толгойг улайдтал тамхи нэрж, бодолд дарагдан сууснаа, баруун хойд энгэр өөд зөрүү хараатаа талбин хэсэг дурандав.-Тэгнэ ээ тэр. "Енхэрцэг"-ээс гарцаагүй гэж мэдээд байсан юм

Шагж гэлэн: Эхнэртээ базуулж буй он жилүүд2019, 6 сар 13. 14:08

Анх сууж байхад манай эхнэр үгээ тоолсон даруу эмэгтэй байлаа. Яригч нь шатчихсан телевизийн удаашруулчихсан бичлэг лугаа амар амьтан. Хичээлээсээ ирж л байдаг, явж л байдаг

Антон Чехов : Уй гашуу2019, 6 сар 11. 14:45

Токарьчин Григорий Петров гэгч ур дарханд сайнаараа олны дунд ихэд нэрд гарсан нэгэн боловч бас өөрийн замбараагүй үйл явдлаараа Галчинск хошуу даяар хэлэгдэх болсон ажээ. Энэ удаа тэр бие нь өвдөж хариугүй муудсан эмгэнээ хошууны эмнэлэгт хүргэх санаатай явж байв. Хошууны төв хүртэл гучин бээр холоос гадна зам нь аймшигтай хэцүү, Григорий шиг залхуу нэгэн байтугай улсын шуудан хүргэгч учрыг нь олж туулдаггүй зам билээ

Уулын өвгөдийг няц дарсан нь2019, 6 сар 11. 9:10

Уулын өвгөдийн түүх бүр 11-р зуунаас эхэлнэ. Персийн Медрест буюу нийгэм-шашны сургуульд сурч байсан ухаалаг, авьяаслаг 3 хөвгүүний үерхэлээс үүдэлтэй аж

"Сарнайн цэцэрлэг" сургамжит өгүүллэг2019, 6 сар 7. 9:15

Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал үнэхээр үгээр хэлж үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй нэгэн ажээ

Доржзовдын Энхболд: ВЕРА ТУУЯА ХОЁР2019, 6 сар 7. 8:24

Ерэн хоёр насныхаа төрсөн өдрийн баярыг өнгөрөөгөөд долоо хоногийн дараа Вера өөрийнхөө үхлийг олж харав. Тэр нь элбэг найм найман инч сахал хоёр тийш нь дэрийлгэсэн, сахлаасаа долоо дахин урт гартай, бөв бөөрөнхий биетэй одой аж

Д.Мөнхбаатар: Ташуурын амт2019, 6 сар 7. 8:14

Үйзэн бээсийн хошуу хийдийн туурь, Зүүнбулагийн баруун хойд руу нүд алдам цэлийсэн хөндийн эхэнд Жүрмэдийнх нутаг сэлгэн буулаа. Мэнэнгийн уудам талд жилийн дөрвөн улирлын аль ч цаг дор дур зоргоороо нутагладаг энэ айл Лаг, Бүрдэнэ гол, Хөх дэрс, Буян-Өндөр болон Матад хан уулын хормой бэлийг тойрон унд ус, өвсний соргогийг даган хаа сайгүй нүүнэ. Таван сарын сүүлээр уудам тал хэдийнээ өнгө засаж, агь таанын хөхөмдөг униараар гоёж, алсын зэрэглээ мяралзан бүжиж, хялгана шивээ оонын зоо шиг халиурчээ. Жүрмэд жар гаран насны өндөр нуруутай, бахим чийрэг биетэй, үг дуу цөөтэй, насаараа мал дагаж, Халх голын ай сав газраас Буйр нуурын баруун зүг Мэнэнгийн уудам тэгш тал, урагшаа Хөх дэрс, Цагаан тэмээтийн их говь, Тосон, Хөвөө, Төгөл зэрэг нуур цөөрмийг эргэж тойрон, сэтгэл зүрхээ баясган, амар тайван эрх тааваараа нутагласаар иржээ. Монгол малчинд заяадаг хатан зориг, хатуужил тэсвэр, гярхай чанар, бие даах чадварыг өөртөө төлөвшүүлсэн Жүрмэд өвсөн далай давлагаалсан өргөн тэгш тал, өгөөж баян нутгаа өр зүрхнийхээ чанадад гүн хайрлаж, өчих гомдолгүй сэтгэл дүүрэн аж төрж яваа эр билээ. Дарийн утаа үнэрлэж дайнд мордож яваагүй, галын шугаманд баатар эр амь эрсдэн унахыг өөрийн нүдээр хараагүй ч гэлээ эрэлхэг дайчдын ач гавьяа, эгэл ардын тэмцэл зүтгэл, эх орныхоо чухам үнэ цэнийг яс махандаа шингэтэл ойлгосон хүн билээ. Дөрвөн улиралд хэдэн мянгаараа нутаглах цагаан зээрийг зэрвэсхэн харахад газар нүүх мэт нүүгэлтэн харагддаг байгаль эхийн тийм хосгүй гайхамшигт дүр зургаас эхлэн Жүрмэд мэлмийгээ нээж, зүрхний гүнд хайр энэрэл бахархал омогшлыг тээж өсчээ. Хойд нутаг буриад зоноос хүндэтгэн авч, өөрийн болгосон хань Буужий нь бас хэдийнээ өтөлж, өвлийн тал шиг бууралтсан ч нэлээн хөнгөн шингэн хэвээрээ гэрийн бүх ажлыг амжуулж орж гарч, хань түшиг тус дэм болсоор иржээ. Хэдэн хүүхдүүд нь өсөж торнин, үүрээ орхин нисэх шувууд шиг хот хүрээ явцгааж, жилдээ хоёр, чадахгүй бол ганц ирж, аав ээжийнхээ үрчгэр магнайг түр тэнийлгэн шуугилдаж байгаад удалгүй гэдрэг яаран буцацгаана

Сэтгэл татам богино өгүүллэгүүд2019, 6 сар 6. 8:55

20 орчим насны залуу аавын хамт гал тэргэнд суужээ. Тэрээр яг л бяцхан хүүхэд шиг чангаар хашхираад “Ааваа, ааваа.

Р.Анхням: Эцэг, эхдээ элэгсэг ханд. Энэ л буян2019, 5 сар 31. 17:31

Жүжигчин P.Анхням өөрийн цахим хуудсаараа дамжуулан ээж, аавдаа туслаж байхыг санууллаа Тэрээр: Залуучууд дүү нар минь ээ! Энд миний дүү нар хүү ч орноо.Эмээ, өвөө, ээж, аавдаа туслаж бай! Тус гэдэгт тийм айхтар их юм орохгүй ээ! Гуравхан элдүүр гурил элдэж хэрчээд нэг завандаа оруулаад өгчихөд л тус. Жоохон бондгор махаар 20 гучхан банш хийгээд өгөхөд тус болноо. Залуу хүнд юухан байхав дээ. Бидний юухан байхав гэж боддог юмнууд настай хүмүүст мөн ч их ажил болдог юм. Хэдхэн ээлжийнх нь хувцасыг сайхан угааж индүүдээд өг, ярьсан яриаг нь тогтоод чагна, хийсэн хоолыг нь магтаад ид

М. Шолохов: Хүнсний комиссар2019, 5 сар 27. 9:25

Мужийн хүнсний комиссар манай тойрогт ирлээ. Энэ хүн хөхөртөл хуссан мөлчгөр уруулаа шазав татав хийлгэн, их л яаруу тэвдүү байдлаар, -Тоо бүртгэлийн ёсоор үзэхэд таны хариуцсан тойргоос зуун тавин мянган пүү тариа хурааж авах ёстой юм байна. Нөхөр Бодягин таныг юмны арга эвийг олдог зоригтой хүн гэж үзээд тус тойргийн хүнсний комиссарын албан тушаалд томиллоо. Ингээд болж бүтэх байлгүй. Ганцхан сарын хугацаа өглөө шүү… Хэд хоногоос явуулын шүүх ирнэ. Арми цэрэг, төв суурин газарт талх тариа ийм л хэрэгтэй байна даа гээд өрөвгөр үстэй төвөнхөө цохиод, араагаа зуун, -Хорон санаалж юмаа нуусан хүнийг дор нь буудах хэрэгтэй!... гэж хэлээд өндөг шиг нүцгэн толгойгоо бондгосхийтэл дохиод яваад өгөв. II Тойргийн нутаг даяар ийш тийшээ сүлжсэн, өндөр нам утасны шон дамжин хүнсэн татвар хураах нь гэдэг цуу тархлаа. Гацаа суурингийн баян тарган хасагууд өөр хоорондоо үг хэлээ нийлүүлж аваад -Тариа талхаа зүгээр л өгөх хэрэг үү? Тэр ярьдаггүй хэрэг… гэж хатуу тогтоцгоов. Тийнхүү хашаа хороонд ч, гудамж чөлөөнд ч, ер хаана л бол хаана нүх ухаж, тариа будааг хэдэн арваар нь байтугай хэдэн зуун пүүгээр нь нууж дарлаа. Ер нь айл болгон, хажуу айл нь хаанаа тариа талхаа нуусныг андахгүй боллоо. Тэгээд л таг чимээгүй байцгаав. Бодягин хүнс хураах отрядаа аваад айл амьтан хэслээ. Тэрэгний дугуйнд хүйтэн цас чахраад л, хүрээ хашаа цасан цанд бүрхэгдэн энд тэнд үзэгдээд л мөн ч сүрхий давхиж дээ. Үдшийн харуй бүрүйн цаг, нэг гацаанд ирэхэд бусад гацаатай л адилхан гацаа байлаа. Харин Бодягины хувьд өөрийн нь өсөж төрсөн гацаа нь байжээ. Бодягийн энэ гацаанаас гарч явсаар зургаан жилийн нүүр үзжээ. Энэ завсар гацаа муудаж өөр болсон нь үгүй байлаа. Зургаан жилийн өмнө зуны долоон сард хадлангийн газар балжингарам тэргүүтэн алаглаад, хүн амьтан тариагаа хадаж байх үес Игнашка Бодягин арван дөрвөн настай байжээ. Аав, хүү хоёр нэг хөлсний хүнтэй гурвуулаа ажиллаж байсан бөгөөд аав нь тэр хүнийг өвсний ацны нэг шүдийг хугалав гэж цохиод авахлаар нь Игнат хүү аавдаа тулж очоод, шүд зуун байж, -Аав та ч муухай амьтан юмаа… гэж хэлсэн гэнэ. Тэгэхэд аав нь, -Хэн тэр вэ би юу? Гэж асуухад Игнат -Тийм, та… гэж хэлжээ. Аав нь Игнатыг ганцхан цохиод унагаж, шоохойны даруулга сураар нэвширтэл ороолгож, үдэш гэртээ харьсан хойноо цэцэрлэг дотроосоо интоорын мод огтолж аваад, засаж янзлан тулуур хийгээд, Игнат руугаа сарвайж -За хүү минь, хүний газар явж юм үзэж нүд тайлаад, ухаан суусан хойноо эргэж ирээрэй дээ гэж хэлээд тавлах байдалтай мушилзан инээвхийлжээ. Тэр үед тийм байж. Харин одоо морин тэрэг тачигнан, цан хүүрэг болсон сүлжмэл хашааны дундуур давхиулж, сүрлэн дээвэртэй байшингийн өнгө өнгийн будагтай цонх эрээлжлэн өнгөрч байлаа. Бодягин эцгийнхээ хашаан доторх улиангар модыг хараад, бас дээвэр дээрээ байдаг төмөр шувуу нь хуучин янзаараа далбаганан хөдөлж байгааг үзмэгцээ хоолой дээр нь нэг юм тээглэх шиг болжээ. Орой нь буусан айлынхаа эзнээс -Бодягин өвгөн мэнд байгаа юу гэж асуужээ. Гэрийн эзэн морины тоног сэлбэж байснаа давирхай болсон гараа хөм суранд арчаад нүдээ жоготой онийлгов. -Байхаар барахгүй баяжсан шүү… Шинэ авгай авсан, эмгэн нь ч аль хэдийн талийгаач болсон, хүү нь нэг тийшээ яваад алга гэтэл өвгөн өтөлснөө мэдэхгүй цэргийн ар гэрээр хэсэж, авгай хүүхэн эргүүлж явдаг болсон… гэж ярьжээ. Тэгснээ царайгаа төв болгоод -Тэглээ ч сүрхий чамбай хүн дээ… Та түүнийг таньдаг юм уу? Гэж асуужээ. Маргааш өглөөний цайн дээр хувьсгалт шүүхийн явуулын хэсгийн дарга -Өчигдөр хурал дээр хоёр нударган талх тариагаа битгий өгөгтүн гэж хасагуудыг ятгалаа… Тэднийхийг нэгжих гэхлээр эсэргүүцэж хоёр цэргийг зодсон байна… Хүн амьтанд сургамж болгохын тулд шүүхээр оруулаад цааш нь харуулж орхиё гэж хэллээ. III Уг нь торх хийдэг байснаа одоо шүүхийн дарга болсон хүн улаан булангийн навтгар тайзан дээрээс -Буудан алсугай! Гэж товч тодорхой хэлсэн нь яг л модон торхондоо хангинасан шинэ төмөр ороолт углах мэт санагдав. Нөгөө хоёр нударганыг үүд рүү аваад явлаа. Сүүлчийн хүн нь манай эцэг юм байна гэж Бодягин танив. Шар сахал нь дөнгөж үзүүрээсээ бууралтжээ. Бодягин, эцгийнхээ үрчгэр бор хүзүүг нэгэнтээ хараад хойноос нь гарч харуулын даргад, -Чи тэр өвгөнийг дуудаадах даа! Гэв. Өвгөн дорвигүй бөгтийн алхсаар ирж, хүүгээ танимагц нүдэнд нь оч бадрах шиг болсноо дорхиноо больж, өтгөн хөмсгөн дороосоо сөлийн хараад -За хүү минь, улааныхантай яваа юу? Гэж асуув. -Тийм ээ, аав аа -Тийм байдаг байжээ… гэж хэлээд нүд буруулжээ. Хэн хэн нь дуугүй болов. -Аав минь, бүтэн зургаан жил уулзсангүй, ярих хэлэх юм алга уу? Гэж хүүгийнхээ асуухад өвгөн хорсолтойёо үрчийн хөмхий зууж -Ярих юм алга шив дээ… Бид хоёрын зам зөржээ. Намайг амбаар савандаа хүн оруулсангүй, эд хөрөнгөө өгсөнгүй гэж буудах гэж байдаг. Би эсэргүүн болж гэнэ. Хүний эд хөрөнгө ухаж явдаг нь энэ засагт сайн хүн байдаг юм байж дээ. Одоо яая гэхэв, дураараа л тоноод байж дээ гэж хэлжээ. Хүнсний комиссар Бодягины чамархайн арьс цайрч -Бид ядуу хүнийг тоноогүй, бусдын хөлс хүчээр баяжсан хүний юмыг авч байна. Тийм улсыг хамаад ө<span style="color: #333333; font-family: tahoma; font-si

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
google+ rss