Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар шийдвэрлэж, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 30-ны өдрөөр товлон тогтоосон.
Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хянан шалгах чиглэлээр 2022 оны есдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт ажиллана.
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар таницлууллаа. Монгол Улсын Их Хурал 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөрт багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа онцлоод Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолоор системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн гэв. Засгийн газар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн саналыг дэмжиж холбогдох шийдвэрийн төсөл боловсруулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзжээ. Үүнд: 1.Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг дагасан үнийн өсөлт, сүүлийн үед олон улсад бий болсон цэрэг улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалан цаашид эдийн засаг, санхүү, төсвийн нөхцөл байдал хүндэрч, хөрөнгө оруулалтын орчин эрсдэлд орох хандлагатай байна. 2.Дээрх шалтгааны улмаас инфляцын өсөлт тооцоолж байснаас өндөр гарч улс орнуудын төв банкууд бодлогын хүүгээ өсгөж байна
НББХ-ны хуралдаанаас Эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг байгууллаа. Тодруулбал, Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн байна
Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, ажлын хэсгээс олонхын санал авсан Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн нарыг Хууль зүйн байнгын хороонд танилцууллаа
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. Хуулийн төсөлд, Иргэний үнэмлэх дээрх регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, Монгол Улсын нийт насанд хүрсэн иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний үнэмлэх дээр ил бичихээр тусгасан юм
НДҮЗ -ийн гишүүний нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулж байна. Сонсгол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг оролцож өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр
Усан паркийн бүтээн байгуулалт болон эм, эмнэлгийн хэрэгсэлд хийсэн аудитын хяналт шалгалтын талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тодруулга мэдээлэл өглөө. -Усан парк барихтай холбоотой газрын асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан зүйл бий юу? -Бусад улс оронд байдаг шиг усан цогцолбор бий болно гэж ойлгосон
“Улсын Их Хурлын Тамгын газар 99 саяар принтер худалдан авчээ” гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас дараах тайлбар, мэдэгдлийг гаргаж байна. ТАЙЛБАР, МЭДЭГДЭЛ “Улсын Их Хурлын Тамгын газар 99 саяар принтер худалдан авчээ” гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд гарсан байна. Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Хэвлэх, олшруулах цех нь чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороо, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотой болон бусад шаардлагатай материалыг хэвлэн олшруулах, хэвлэлийн эх бэлтгэх чиг үүрэгтэй ажилладаг. Тус цехийн өөр нэг чухал үүрэг нь хууль, тогтоомжийн албан ёсны эмхэтгэл “Төрийн мэдээлэл”-ийг 7 хоног бүр хэвлэн гаргахад чиглэдэг. Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3-т “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заасан
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүн, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн ордны ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл та бүхнийг оролцохыг урьж байна.
УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн баасан гарагт байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр (2022.04.10) хуралдлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танхимынхаа сайд нарын хамт мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Хөгжлийн банктай холбоотой асуудалд тайлбар өгөв
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Зөрчлийн тухай хууль бол шинэ хууль биш
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Зөрчлийн хуулинд орж буй шинэ заалтыг дэмжиж байна. Тодруулбал, 12 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Явган хүний зорчих зам гаргаагүй, барилгын гадна талбайн зорчих хэсгийг өвлийн нөхцөлд халтирч гулгах материалаар хийсэн" бол гэдэг зөрчлийг оруулж ирсэн байна
УИХ-ын нэгдсэн чуулганаар “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2022 онд Монгол Улсын эдийн засагт үнийн өсөлтийн асуудал тулгамдаж байна. Энэ нь нийлүүлттэй холбоотой
Монгол Улс нь жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчин бүрдүүлэх, үр ашигтай үндэсний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр ахиц дэвшил гаргаж, Монгол Улсын Их Хурлаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталсан. Хууль баталсны 10 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо хамтран өнөөдөр (2022.03.29) “Хуулийн хэрэгжилт, ач холбогдол, цаашдын үр нөлөө” сэдэвт онол практикийн бага хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа. Бага хуралд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Халид Шарифи нар болон хуулийг хэлэлцүүлэн батлуулахад оролцсон салбар салбарын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагын эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд хурлын чиглүүлэгчээр нь Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Т.Энхбаяр ажиллав. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, Монголын түүх, уламжлалд төр, нийгэм, гэр бүлийн амьдралд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг тэгш бус байсан хэдий ч эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг үнэлэшгүй их гэдгийг тодотгоод монголчууд тэртээх 1924 онд Анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа “..