Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр хуралдаж С.Баярцогтыг тэргүүн дэд даргаар, нэр бүхий 15 хүнийг дэд даргаар томилсон билээ. Тэдгээр дарга нарын хэн нь ч 2024 оны сонгуулиар намын жагсаалтад орохгүй тойрогт нэр дэвшихээр намын дарга Л.Гантөмөртэй хатуу тохирч дэд даргын сэтрийг зүүжээ.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монголд Улсад айлчилсан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал өндөрлөлөө. Тэрбээр өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхсан юм.
Н.Энхбаярын суганд хавчуулагдаж орон нутгийн сонгуульд оролцохоор болсон АН-д эмгэнэл илэрхийлье. Хоёр намын одоогийн удирдлагууд /Үнэндээ МАХН Н.Энхбаярын мэдэлд ирснээс хойш нэг л хүний нам болсон/ энэ үйл явдлыг ардчиллын чиг баримжаатай намууд нэгдэж, хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байна хэмээн тайлбарлав. Гэхдээ МАХН хэзээ ч ардчиллын чиг баримжаатай байгаагүй бөгөөд харин ч өнөөгийн МАН-ын жийрхэж хаясан “хувьсгалт” гэдэг үгийг туг болгон барьж яваа. Дэлхий дээр хувьсгалт гэдэг үгтэй улс төрийн хүчин коммунист, хаалттай, нэг хүний дарангуйлалд орсон улсад л ганц хоёр бий байх. Харин үзэл бодлоо нь барууных хэмээн тунхагласан ч үг, үйлдэл нь ардчиллаас хазайх болсон Ардчилсан намын хуучин лидерүүдийн хувьд байгуулсан нам нь МАХН-д хадаг тавьсан явдлыг харахад гутамшигтай бас гунигтай санагдаж байгаа нь лавтай.
Улстөрчийн хүүхэд улстөрч болох ёстой гэсэн феодалын зүй тогтол манайд гэм биш зан болоод суучихлаа. Хэн нэгэн үеэ өнгөрөөж буй эрхмүүд эрх мэдэл, эрх ашгаа алдахгүй үргэлжлүүлэхийн тулд хуучин намынхаа бүтэц рүү хүүхдүүдээ "чихэж" орхиод улс төрөөс гарсан хэмээн худлаа ярьж суудаг болов. Ер нь далд санаа нь өөрсдийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэх, хамгаалуулах гэхээс өөр зүйлгүй.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийхээр товлосон байсныг Нийтийн сонсголын тухай хуулийн 20.4-т зайлшгүй шаардлагаар сонсголын товыг хойшлуулж болно хэмээн заасныг үндэслэн сонсголыг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 15.00 цагт зохион байгуулахаар боллоо.
Х.Баттулга У.Хүрэлсүхийг дэмжиж байна Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс Х.Баттулга хэнийг дэмжиж байна вэ. Энэ асуулт олон нийтийн болон улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж байна
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг "Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаалсан. Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж пулемётоор амьтан хядсан" хэмээн жиргэсэн
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын асуудал Утаанбаатар болтлоо угжирсан. Учир нь улсын хүн амын тал нь амьдардаг хот төсөвгүй, эрх мэдэлгүй байв.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.04.25/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Сүхбаатар, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит даваа гаригийн /2022.04.25/ хуралдаанаараа ·Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд ·Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн талаарх мэдээлэл ·УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт явуулах зөвлөмжийн төслүүдийг тус тус хэлэлцлээ. Он гараад хагас жил ч болоогүй байхад Монгол Улс 2022 оны төсвөө хоёр дахь удаагаа өөрчлөхөөр тодотгол оруулж ирж байна. Ингэснээр ердөө 5 сарын дотор бид төсвийг 3 дахь удаагаа хэлэлцэж байна
Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу 10.00 цагаас МАН-ын бүлэг Жанжин Сүхбаатарын танхимд, АН-ын бүлэг Их эзэн Чингис хаан танхимд хуралдахаар болжээ. МАН-ын бүлгийн хуралдаанд Хотын дарга Д.Сумъяабазар оролцохоор болсон байна
ТЕГ-ын мэдээлэлтэй холбогдуулан АН-аас мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Манай намын лидерүүдтэй холбоотой мэдээллийг ТЕГ-аас өгсөн учир бид байр сууриа илэрхийлэх ёстой
Ардчилсан намд өрнөж буй үйл явцтай холбогдуулан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай ярилцлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танхимынхаа сайд нарын хамт мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Хөгжлийн банктай холбоотой асуудалд тайлбар өгөв
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон НАМЗХ-ны ээлжит бус Их хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал НӨАТ-ын талаар үзэл бодлоо илэрхийлсэн нь олон нийтийн дүргүйцлийг хүргээд байна. Тодруулбал тэрбээр "НӨАТ-ын буцаан олголтоор амьдарч буй маш олон айл байна
АН-ын даргын сунгаа өчигдөр 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулагдлаа. Санал хураалтад 117 мянга гаруй гишүүн оролцсноос 103 мянга гаруй нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгад санал өгч, 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан байна. Сонгуулийн саналын хуудаст УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нэр бичигдсэн байна