Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ Дотоод болон гадаадын эх сурвалжууд сүүлийн үед идэвхтэй мэдээллэж буй Оюу толгой төслийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газарт албан тоот илгээсний зэрэгцээ уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа цохон тэмдэглэжээ. Тэрбээр хэлэхдээ, Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар юм. Иймд Оюу толгойн асуудлаар олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буй маргаан, холбогдох бусад асуудлаар Засгийн газрын баримталж буй байр суурь, явуулж буй бодлого болон холбогдох баримттай танилцаж Ерөнхийлөгчийн хяналт, дэмжлэгийг хэрэгжүүлэх төлөөллийг оруулж хамтран ажиллах хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт зохих журмаар хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй, асуудалд туйлын хөшүүн, хойрго хандаж байгаа нь онцгой анхаарал татаж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрхийг хэрэгжүүлж, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээдэг төрийн тэргүүнд ийнхүү хандаж байгаа дээрх ил тод бус, хууль ёсны зарчимд харшилсан үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдахгүй, ашиг сонирхлын зөрчил бүхий зарим хүмүүсийн шууд ба шууд бус нөлөөлөлд автсан, тийм нөхцөл үүссэн байж болзошгүйг бэлхнээ харуулж байна гэжээ. Иймээс 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн дотор Оюутолгойтой холбоотой бүрэн гүйцэд мэдээллийг ирүүлнэ үү гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд илгээсэн албан тоотыг бүрэн эхээр нь хүргэж байна. АЛБАН БИЧИГТ: Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх чиглэлд ажиллах нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар, чин хүсэл юм. Өнгөрсөн жил бид байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийнхаа үзэл санаа, зарчмыг улам баталгаажуулж, газрын хэвлий, түүний баялгийг албан тушаалтнууд төрийн өөрийн өмчид хамаарах сандал, ширээ мэтийн адилаар захиран зарцуулдаг байдлыг халах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх тухай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулиндаа оруулсан. Монгол Улсын тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалт, аж ахуй эрхлэх орчны үзүүлэлт, гадаад харилцаа, олон улсын хамтын нийгэмлэг дэх байр суурь, нэр хүнд, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн дотор “байгалийн баялгийг шударгаар ашиглах, төр, нийтийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд баримтлан ажиллах” асуудал хамгийн чухал болсон энэ цаг үед Оюу толгойн орд ашиглалтын бугшсан их ээдрээг тайлж, зөв шийдэл олоход Монгол төрийн бүх салаа мөчир, бүтэц бүрэлдэхүүн хүчин чадлаа бүрэн дайчилж шуурхай ажиллах нь зүйд нийцнэ. Монголын ард түмэн ч мөн үүнийг та биднээс хүсэн, хүлээж байна. Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааны хүрээнд онц чухал бөгөөд тулгамдсан асуудал, хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон талаар дотоод, гадаадын эх сурвалжууд мэдээлсээр байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Тогтоолын төсөлд "Өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулах"-аар заасан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол эн тэргүүнд төрийн үүрэг, бас монгол хүн бүрийн үүрэг юм Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг сэргээж буйтай холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тоглолтын нээлтэд мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! “Бүхнийг хүүхдийн төлөө” уриатайгаар хүүхэд багачуудын төлөөх их бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшиж, түүхэнд бичигдсэн “Хүүхдийн төлөө фонд”-ыг хагас зууны дараа дахин сэргээн байгуулж байна. Бид өмнөх үеийнхээ сайн туршлага, зөв уламжлалыг орчин цагийн онцлогт нийцүүлж, илүү бүтээлч, үр дүнтэйгээр хөгжүүлэх нь чухал болчихоод байна. “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагаа, үзэл санаа, зорилго чиглэл нь хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал илүү олон талтай бөгөөд хурцаар тавигдах болсон одоо үед нэн шаардлагатай сайн туршлага, уламжлал билээ. Хүүхэд бол үндэстний баяр баясгалан, гэрэл гэгээ, амьдралын утга учир юм. Хүүхэд бол бидний ирээдүй, хөгжлийн буухиаг үеийн үед үргэлжлүүлэх алтан хэлхээс юм. Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл, аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлж, эрдэм мэдлэг төгс, бие бялдар тэгш, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ түүх уламжлалыг хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй, оюунлаг зөв монгол хүн болгон төлөвшүүлэх нь Монгол Улсын хөгжлийн суурь нь юм. Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол эн тэргүүнд төрийн үүрэг, бас монгол хүн бүрийн үүрэг
Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийг тэмдэглэсэн “Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай болон Шүүгчийн бүрэн эрхийг сэргээх тухай зарлигуудыг гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалт”-д оролцож үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Даяаршил, технологийн хурдацтай хөгжлийн эрин үед үндэснийхээ түүхэн уламжлал, хэл, соёлын дархлааг хамгаалах” заалт бий.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Англи-Шведийн хамтарсан “AstraZeneca” эмийн үйлдвэрийн компанийн удирдлагатай цахим уулзалт хийж, тус компанийн боловсруулж буй коронавируст цар тахлын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх талаар санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2020.11.27/ УИХ-ын чуулганы цахим хуралдаанд оролцож, Шүүхийн багц хуулийн талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын өнөөдрийн /2020.11.27/ чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлж байна. Тэрбээр өөрийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулиа эргүүлэн татаж байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийн үндэсний төв 2 болон СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдалтай танилцлаа. Коронавирусны халдвартай иргэдийг эмчилж байгаа ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн орны ачаалал нэмэгдвэл Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийн үндэсний төв рүү шилжүүлэхэд бэлэн байна. Шаардлагатай тоног төхөөрөмж, эмч мэргэжилтнүүдийн ажиллах ногоон бүс, шинээр суурилагдсан амьсгалын болон оношлогооны аппаратуудыг ажлуулах боловсон хүчнийг бэлтгэсэн
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр хүргүүллээ.
Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг энэ жил уламжлал ёсоор зарлаж, тэтгэлэгт нэр дэвшигчдийн материалыг 2020 оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор шуудангаар хүлээн авах тухай мэдээлсэн билээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед өрх бүрт 200.000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800.000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэсэн саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Тэгвэл уг санал өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэнгүй.
ҮАБЗ яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар КОВИД19-ын цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар хуралдаж байгаа юм.
Дотооддоо коронавирусийн халдвар алдсантай холбогдуулан хатуу хөл хорио тогтоогоод буй. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд Гамшгийн тухай хуулийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн юм.
Дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын халдвар олон нийтийн дунд илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг 13:00 цагт хуралдууллаа. Хуралдааны дараа Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ард түмэндээ хандан доорх мэдэгдлийг гаргав. МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр 13:00 цагт боллоо. Энэ хуралдаанаар олон нийтийн дунд тархаад байгаа цар тахалтай холбоотой асуудлыг хэлэлцсэн
онгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн цахим хуралдаанд оролцож, үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Эрхэм хүндэт Владимир Владимирович, Хуралдаанд оролцож буй улс орнуудын тэргүүн, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар аа, Хатагтай, ноёд оо, Оросын Холбооны Улс ШХАБ-ыг даргалах хугацаандаа цар тахлын хүнд үеийг үл ажран тус байгууллагын хүрээний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар идэвх зүтгэлтэй ажиллаж, энэхүү хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаад ОХУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин Танд гүн талархал илэрхийлье. Хатагтай, ноёд оо, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дэлхий дахинд аюул учруулж байна. Олон хүн халдвар авч, олон хүн амь насаа алдав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбантай цахим уулзалт хийлээ Монгол Улс, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбантай цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан нар дипломат харилцааны 70 жилийн жилийн ойн мэндчилгээг харилцан дэвшүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбантай 2017 болон 2018 онуудад хийсэн уулзалтаар ярилцсан асуудлууд ажил хэрэг болж, хоёр орны хамтарсан чухал төсөл болох “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх ажил энэ оноос бодитоор хэрэгжих шатанд ороод буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр дэлхий даяар тархсан цар тахлын нөхцөл байдал, хоёр орны улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, усны салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, одоогийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Тодруулбал, хөдөө аж ахуйн салбар болон 10 аймагт усан цахилгаан станц барих, усны менежментийн чиглэлээр санал солилцож, дээрх чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо. Монгол Улсын газар нутаг өргөн уудам, хүн ам цөөн бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан цөлжилт эрчимтэй явагдаж байгаагаас үүдсэн говийн бүс нутаг дахь усны асуудал нь бидний сэтгэлийг хамгийн ихээр эмзэглүүлж байна гэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Дорлигжавтай хийсэн ярилцлагыг хүргэж байна. -Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын алба гэдэг утгаараа бусад төрийн байгууллагаас хэрхэн ялгардаг вэ? -Бусад төрийн байгууллагаас ялгаатай тал ч бий, адил ч тал бий. Ерөнхий зарчим адил улсынхаа эрх ашиг нэгдсэн бодлогын төлөө хуулийн хүрээнд ажиллана