Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00

      Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар алдсантай холбогдуулан арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 14-нийг дуустал бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт, арванхоёрдугаар сарын 14-нөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байсан ч халдварын тархалт өндөр байгаагаас болж дахин хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байна. 

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан: Ирэх онд гадаад паспортыг цахимжуулна2022, 10 сар 25. 9:18

УБЕГ-аас ирэх онд иргэнтэй холбоотой зарим төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж тоон гарын үсгээр дамжуулан хувийн дата мэдээллийн сан үүсгэх гэж байгаа талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханаас тодрууллаа. -Иргэний мэдээллийг цахимжуулах ажил ямар шатандаа явж байгаа вэ. Байнгын хорооны хуралдаан дээр төрийн үйлчилгээний байгууллагууд мэдээллийн системийн уялдаа холбоогүй байдлаас болж иргэдэд хүндрэл үүсч байгаа асуудлыг хөндлөө

Хэсэг, хороо, дүүргээс ирүүлсэн саналыг 2023 оны төсвийн төсөлд тусгана2022, 9 сар 13. 13:04

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр нийслэл, дүүргийн удирдлага, хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нартай хийсэн “Шинэ сэргэлтийн бодлого Алсын хараа -2050” уулзалтыг зохион байгууллаа

1000 километр ХУРДНЫ ЗАМ барина2022, 8 сар 1. 9:29

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, олон улсын тээвэр ложистикийн “Транзит Монгол” хөтөлбөрүүдийн хүрээнд Азийн авто замын нэгдсэн сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлэхээр болоод буй. Уг төслийг хэрэгжүүлсэнээр манай улс урд, хойд хөрштэйгээ өндөр хурдны автозамаар холбогдох төдийгүй Европ-Ази тивийн улсуудын худалдаа эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой. Тодруулбал, БНХАУ-ын Тяньжин боомтоос ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл үргэлжлэх 2648 км хурдны автозамын төсөл хэрэгжинэ

“Хайр“-ын МАРШРУТТАЙ Сөүл дэх аялал2022, 6 сар 15. 17:04

Аялалд “хорхойссон” нэгэн гэж өөрийгөө тодорхойлохгүй. Учир нь аялал гэгчтэй амьдралынхаа хором бүрийг “уячихсан” хүмүүсийн хажууд бол төлөвлөхөөс хэтэрдэггүй төрлийн хүн болохоор тэр л дээ

Газрын түрээсийн төлбөрийг Чойжин ламын сүм музей төлж, хувийн хэвшил орлогыг нь авдаг байсныг зогсоолоо2022, 5 сар 13. 21:08

Соёлын сайд Ч.Номингийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Чойжин ламын сүм музей өөрийн эзэмшлийн газрыг эргүүлэн авах асуудлаар 2021 онд шүүхийн байгууллагад хандаж, шат шатны шүүхийн шийдвэрээр эцэслэгдлээ. Дээрх газрын маргаан шийдэгдсэнтэй холбогдуулан өчигдөр Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны удирдлагуудын хамт Чойжин ламын сум музейд ажиллав. 2001 онд Засгийн газрын хуралдаанаар Чойжин ламын сүм музейг улсын тусгай хамгаалалтад авч, хамгаалалтын бүсийг 2.0 га газар байхаар тогтоож, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан байдаг юм. Харин 2007 онд тухайн үеийн музейн удирдлагууд хувийн хэвшилтэй “Хамтран ажиллах” гэрээ байгуулж, 800 м.кв газрыг авто зогсоол хэлбэрээр ашиглуулж ирсэн. Энэ зогсоол нь музейн хэрмэн хашааны дагуу байрлалтай бөгөөд хамгаалалтад сөрөг нөлөөллийг бий болгож байна гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс гадна хувийн хэвшлийн авто зогсоол болгосон 800 м.кв газрын төлбөрийг 13 жилийн турш Чойжин ламын сүм музей төлж ирсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд зогсоолын орлогоос нэг ч төгрөгийн ашиг хүртэж байгаагүй байна. Музейн удирдлагууд 2014 оноос хойш энэ асуудлыг шат шатанд нь тавьж байсан хэдий ч өнөөг хэр нь шийдэгдээгүй байсан юм

М.Батбаяр: Наадмын найруулагчид 19 хүний нэр яригдаж байгаа, баасан гарагт тодруулна2022, 5 сар 11. 13:25

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар хэнийг сонгох асуудал олны анхаарлыг ихэд татаж байна. Одоогоор УДЭТ-ын найруулагч Б.Наранбаатар, "Фантастик" продакшны жүжигчин, найруулагч Б.Тамир нарын нэр яригдаж буй

“Автомашингүй өдөр“ зам хаагуур хаах вэ2022, 5 сар 11. 13:24

НЗДТГ-аас энэ сарын 28-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл зам хэрхэн, хаагуур хаах мэдээллийг хүргэж байна. Нийслэлийн хэвтээ чиглэлийн гол зам болох Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замууд, гудамжаар тодотговол, Сөүлийн болон Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургууль, Элчин, Хөх тэнгэр, Партизан, Олимп, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна. Тодруулбал, Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл, мөн Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам хүртэл, тэндээс Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаана. Тэрхүү замаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт болох юм. “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулахтай холбоотойгоор нийтийн тээврийн 30 гаруй чиглэлд өөрчлөлт ордог

Ч.Хүрэлбаатар гишүүнээ 1.5 их төгрөгийн батлан даалтаас болж жилд 2.7 их наяд төгрөгийн хохирол хүлээсээр байх уу2022, 4 сар 26. 14:47

   Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын асуудал Утаанбаатар болтлоо угжирсан. Учир нь улсын хүн амын тал нь амьдардаг хот төсөвгүй, эрх мэдэлгүй байв. 

Туул голыг сувагчилж, даланжуулахыг дэмжицгээе2022, 4 сар 26. 10:05

Эх дэлхийн өдөр өнгөрөгч баасан гарагт тохиож усны салбарынхан тулгамдсан асуудлынхаа талаар хэлэлцэж байх үед чихэнд чимэгтэй сайхан мэдээлэл цацагдсан нь хөрсний хуурайшил, цөлжилтөд өртөж эхлээд буй  нийслэлчүүдэд ёстой л чийг өгөх шиг болсон. “Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлгийн үеэр

Венец хотын Ка Фоскари их сургуультай Монгол судлалын чиглэлээр хамтран ажиллана2022, 4 сар 25. 13:38

Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж буй Соёлын сайд Ч.Номин энэ сарын 21-ний өдөр Венец хотын Ка Фоскари их сургуульд зочилж, Дэдректор Фабрицио Маррелла тэргүүтэй эрдэмтэн, судлаачидтай уулзлаа. Дэд ректор Фабрицио Марреллагийн танилцуулснаар Ка Фоскари их сургууль нь Венето мужийн томоохон сургуулиудын нэг бөгөөд Европын Холбооны “Эрасмус” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Их сургууль, Соёл урлагийн их сургуультай оюутан солилцоо болон бусад чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм байна. Тус сургуульд Монгол Улсаас 14 оюутан суралцдаг байна. Мөн тус сургуулийн профессор Элизабетта Раганины удирдлага дор Итали болон гадаад улсын оюутнууд монголын түүх, хэл шинжлэлийн хөтөлбөрт хамрагддаг бөгөөд уулзалтаар хөтөлбөрийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар ярилцсан юм. Тухайлбал, хоёр орны түүх соёл, уран зохиолын сонгодог бүтээлүүдийг харилцан орчуулан дэлгэрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, монгол судлал, судлаачдыг бэлтгэх талаар санал солилцов. Энэ нь Соёлын сайдын ажлын айлчлалын үеэр байгуулсан “Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онуудад хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих боломжтой болсон юм

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх богино хугацааны шийдэл2022, 4 сар 25. 12:43

Улаанбаатар хотод дөрөв хүртэлх насны 175 мянган хүүхэд байдаг гэсэн статистик бий. Гэтэл сургуулийн өмнөх боловсрол олгодог байгууллага буюу цэцэрлэгийн тоо 674 байгаагийн ердөө 276 нь төрийн өмчийн цэцэрлэг

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэж эхэллээ2022, 4 сар 25. 11:13

БНСУ-руу Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн хаврын бүртгэл өнөөдрөөс /2022.04.25/ цахимаар явагдаж эхэллээ. Бүртгэлийн програм өглөөний 9:00 цагт албан ёсоор нээгдсэн бөгөөд энэ жилийн тухайд 2200 иргэнийг бүртгэх квоттой аж

Хаврын их цэвэрлэгээний хүрээнд 4.5 сая ам метр талбайг цэвэрлэлээ2022, 4 сар 25. 10:59

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 тоот тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталж, бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг бямба гарагт өрнүүлсэн. Их цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 700 гаруй албан хаагчаас гадна хог хаягдлын үйлчилгээний байгууллага, иргэдийн бүлэг, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцов. Тодруулбал, есөн дүүргийн хэмжээнд нийт 4.5 сая ам метр талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажилд төр, хувийн хэвшлийн 14.319 байгууллагын 73.472 хүн хамрагдаж, хог тээврийн 27 байгууллагын 268 тусгай зориулалтын автомашин 757 рейсээр 5621.6 тонн хог хаягдлыг тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна2022, 4 сар 22. 20:02

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 тоот тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталлаа. Ийнхүү бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг ирэх бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 23-ны 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах юм

Монгол Улс 59 дэх удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ2022, 4 сар 22. 17:24

Итали улсад хоёр жил тутам зохион байгуулагддаг Венецийн дүрслэх урлагийн олон улсын 59 дэх удаагийн биенналь дахь Монгол Улсын павильон 2022.04.20-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Олон улсын биеннальд Монгол Улсыг төлөөлөн Соёлын сайд Ч.Номин, уран бүтээлч Ж.Мөнхцэцэг, куратор Б.Гантуяа нар оролцож байгаа бөгөөд Монгол Улс “A Journey Through Vulnerability” буюу “Гүнээс гүнд” нэртэй үзэсгэлэнгээр оролцож байна. Монгол Улсын павильон нь уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн зөөлөн баримал, зүймэл, видео зэрэг сүүлийн 15 жилд туурвисан ажлуудаас бүрдсэн бөгөөд павильоны “Дутуу төрөлт”, “Зээрийн зүүд”, “Судасны чимээ” гэх гурван өрөөнд дэлгэгдсэн бүтээлүүд нь эмэгтэйчүүд, хүүхэд, амьтдын өөр өөр түүхийг хүүрнэх агуулгатай юм. Үүний адил оролцогчид өөрийн улс, үндэстний соёл, сэтгэлгээний онцлогийг таниулж, улсаа сурталчлахын сацуу хүн төрөлхтөнд тулгарсан нийтлэг сорилт бэрхшээлийн талаарх хэлэлцүүлэгт нэгдэж, дэлхийн дүрслэх урлагийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулдаг юм. Энэ жилийн биенналийг Нью-Йорк хотод амьдарч уран бүтээлээ туурвидаг, Итали куратор Чечилиа Алемани дэглэж байгаа бөгөөд үзэсгэлэнд 58 улсын 213 уран бүтээлч оролцож, 1400 гаруй бүтээл үзүүлж байна. Ази, Африкийн таван улс (Камерун, Намиби, Непал, Уганда, Оман) энэ жил анх удаагаа оролцож байгаа аж. Хүн хийгээд сав шим ертөнцийн холбоо, байгаль дэлхийн өмнө хүлээх хүмүүний үүрэг хариуцлага гэсэн ерөнхий агуулгатай үзэсгэлэн энэ оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Манай улс Венецийн олон улсын биеннальд 2015 онд “Оторын гэр”, 2017 онд “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд”, 2019 онд “Агшин зуур” нэртэй үзэсгэлэнгээр оролцож байсан бөгөөд тухай бүртээ уран бүтээлчид хувийн хэвшил, хандиваар оролцож ирсэн

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
google+ rss