Дорноговь аймгийн Шуурхай штаб, Аймгийн Онцгой комисс, Сайншанд сумын Онцгой комисс өчигдөр/2021.03.07/ шөнө хуралджээ. Хуралдааны тухай өнөөдөр /2021.03.07/ мэдээлэл өглөө. ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА Г.ЭНХЦЭЦЭГ: -Гуравдугаар сарын 6-ны өдөр Төв аймагт халдварын тохиолдол бүртгэгдсэн
Төв аймгийн Зуунмод хотод халдварын 4 тохиолдол бүртгэгдээд буй. Улмаар Зуунмод хотоос орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 6-ны 20.00 цагаас, гуравдугаар сарын 11-ний 20.00 цаг хүртэл тогтоосон байна. Мөн энэ хугацаанд "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-г өрх бүрээс авахаар болж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.
Архангай аймгйин Чулуут суманд Улаанбаатар хотоос очсон кино зураг авалтын багийнхны нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан учраас 48 цагийн хугацаанд буюу гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл тус сумын төвийн орох, гарах хөдөлгөөнийг хаажээ. Сумын төвөөр дайралгүй, Өлзийтгол багийн Естийн нуурт очсон зураг авалтын хүмүүстэй уулзсан иргэдийн мэдээллийг цуглуулж байгаа юм байна. Шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэнийг Улаанбаатар хот руу өнөөдөр/2021.03.07/ өглөө буцаасан болохыг Чулуут сумын онцгой комиссын албаны хүн мэдээллээ
Төв аймагт 4 тохиолдол батлагджээ. Энэ талаар Аймгийн Онцгой комиссын дэд дарга, ОБГ-ын дарга, Хурандаа Н.Төмөрбаатар, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа нар мэдээлэл өглөө.
Улаанбаатараас Завхан аймагт очсон хоёр иргэн халдвартай нь батлагдаж, тус аймгаас орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 15-н хүртэл хязгаарлаад буй. Тэгвэл тус хоёр иргэн Завхан руу явахдаа Өвөрхангай аймгаар дамжин өнгөрчээ.
Улаанбаатар хотод буяны ажилд оролцсон Увс аймгийн гурван иргэний ПСР шинжилгээ эерэг гарсан тул Увс аймагт хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байсан. Улмаар тус гурван иргэнтэй хавьтал болсон иргэдээс шинжилгээ аваад байсан юм.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд Улаанбаатар хотоос Завхан аймагт очсон хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрч, онош батлагдсан байна
С.Амарсайхан: PCR шинжилгээ өгөөд орон нутагт очсон бол тусгаарлагдах шаардлагагүйНийслэлээс гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээсэн. Гэвч аймаг, сум бүр нийслэлээс очиж буй иргэдэд харилцан адилгүй шаардлага тавьж байгаа нь чирэгдэл үүсгээд буй
Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд Улаанбаатар хотоос Завхан аймагт очсон хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрч, онош батлагдсан байна. Тиймээс Завхан аймаг руу орох хөдөлгөөнийг түр хязгаарлаж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 9-ний өдөр хүртэл цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэжээ.
Улаанбаатарт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал Увс аймагт очоод байсан. Тиймээс Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдаас гарах автомашины болон иргэдийн хөдөлгөөнийг энэ сарын 3-ны шөнийн 23.00 цаг хүртэл хязгаарлаад байсан юм.
"Ковид-19"-ын цар тахлын батлагдсан тохиолдлын хавьтлын тандалт шинжилгээг хийхтэй холбогдуулан Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг 2021/03/01-ний шөнийн 23:00 цагаас 2021/03/03-ны шөнийн 23:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлав.
Өнөөдрөөс хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдэж байна. Үүнтэй холбогдуулан иргэдээс ирж буй түгээмэл асуулт, хариултыг хүргэж байна. -ПСР-ын шинжилгээ 72 цагийн дотор хүчинтэй г
Өнөөдөр/2021.03.01/ 00:00 цагаас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдэж байна. Энэхүү шийдвэрийг УОК-ын хурлаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасныг Монгол Улсын Шадар сайд орон нутгийн удирдлагуудад мөн өдрөө онлайнаар хурлаар мэдэгдэж, бэлтгэл ханган иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийг үүрэг болгосон билээ.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн Сүхбаатар өртөөний 2 дугаар зам дээр өчигдөр химийн бодис асгарчээ. Энэ тухай дуудлагыг 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 16:28 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуур тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 10 алба хаагч, Цагдаагийн газрын 5 алба хаагч, Хилийн мэргэжлийн хяналтын албаны 5 алба хаагч, Төмөр замын ачаа тээврийн 3 ажилтан, Байгаль орчны газрын 1 байцаагч, нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй баг 16:29 цагт очиход “Калийн хлорид” асгарсан байжээ. Иймд цагдаагийн байгууллага 10 метрт хамгаалалтын бүс тогтоон, 617.5 кг “Калийн хлорид”-ыг 15 шуудайд хийж, нэр бүхий компанийн агуулахад түр хадгалуулахаар ажилтанд нь хүлээлгэн өгсөн байна. Баг бүрэлдэхүүн гурван цагийн турш ажиллан, бодис асгарсан талбайг усаар болон хуурай элсээр саармагжуулж, ариутгал, халдваргүйтгэл хийжээ
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хийсэн ажил болон бусад асуудлыг хэлэлцлээ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын дунд арав хоногийн байдлаар манай орны зарим гол мөрний мөсний зузааны эрчимшил буурч өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрсэн, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын төвөөс баруун хойд зүгт 55 км зайд орших “Бор даргавай” гэдэг газарт өчигдөр 15:30 цаг орчимд таван ханатай гэр шатжээ. Энэ тухай мэдээллийг онцгой байдлын алба 15:46 цагт хүлээн авсан байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм
Өчигдөр УОК-оос мэдээлэл хийж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 10-наас үе шаттайгаар эхлүүлэх болсоноо мэдээлсэн. Тэгвэл ойлголтын зөрүү гарч, иргэдэд буруу ойлголт өгсөн хэмээн ЗГХМХГ-ын дарга Ц.Ганзориг залрууллаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 02 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болж байгаатай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг мөн өдрөөс эхлүүлэхээр боллоо.