Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалт дуусч, А.Бүрэнбаатар Ерөнхий захирлаар томилогджээ. Тус сонгон шалгаруулалтад нийт 14 хүн өрсөлдсөн билээ.
Монгол Улсын Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Эрсдэлийн мэдээлэл харилцааны Түр хороо байгуулж, тус хорооны үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Цар тахлын нөхцөл байдал, цар тахлын үеийн нийгэм, эдийн засагтай холбоотой болон үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг энэхүү Түр хорооноос өгөгдсөн чиглэлийн дагуу зөвхөн нэг сувгаар мэдээлж байх бөгөөд уг бүтцэд төрийн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, хууль сахиулах чиг үүрэг бүхий агентлагийн дарга нар багтжээ
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралджээ. Хуралдаанаар 3-4 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эхний асуудал нь тус телевизийн ерөнхий захиралтай холбоотой асуудал байсан аж. Хуралдаанаас ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөлөх шийдвэр гаргасан байна
БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёлын өдрүүд “Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох” сэдвийн дор болж байгаа бөгөөд нээлтийг цахимаар зохион байгууллаа. Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн нээлтийг “Цар тахалтай хамтран тэмцсэн Хятад, Монголын найрамдлын хуудсыг хамтаар бичиглэв” хэмээх сэдэвтэйгээр нээсэн юм. Энэ нь хоёр улсын Төрийн тэргүүний хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд болон Монгол, Хятадын соёлын солилцоог хөгжүүлэхэд ахиц үзүүлнэ хэмээн онцолж байна. Соёлын өдрүүдийн үеэр “Найрамдлын солонго” уран сайхны концерт, “Цэцэгсийн анхилам” Бээжин жүжгийн нэрт жүжигчдийн концерт, “Бадран дэлгэрэх” орчин үеийн балетын тоглолт, Хятад улс иргэдээ хэрхэн ядуурлаас гаргаж буйг харуулсан “Сайн сайхан амьдралын эрэлд” үзэсгэлэн, “Инновацийн сайн сайхан амьдрал” соёл, аялал жуулчлалын шилдэг бүтээлийн үзэсгэлэн, “Үзэсгэлэнт сайхан Хөхнуур”, “Солонгорсон Гүйжөү” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх юм байна
ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” номинацаар шилдгийг тус, тус шалгаруулна. Ковид-19 корона вирусний халдвар тархалтаас сэргийлэх хөл хорионы дэглэмээс шалтгаалан шилдгийг шалгаруулах номинаци, журамд өмнөх жилийнхээс өөрчлөлт орсны зэрэгцээ шалгаруулалтыг цахимаар зохион байгуулж байна.ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА: - Шилдэг телевиз - 1 - Шилдэг радио- 1 - Шилдэг мэдээллийн сайт - 1 - Шилдэг сонин-1 - Шилдэг сэтгүүл-1 - Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл-1 ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ: - Телевизийн шилдэг сэтгүүлч-1 - Радиогийн шилдэг сэтгүүлч-1 - Сонины шилдэг сэтгүүлч-1 - Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч-1 - Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч-1 - Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч-1 - Орон нутгийн шилдэг сэтгүүлч-1 - Шилдэг редактор-1 - Шилдэг менежер-1 - Шилдэг судлаач-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: - Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна. - Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлнэ. - Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхийн хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна. - Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна. Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна. - Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь - Салбарын мэргэжлийн холбоодын санал дүгнэлт 30 хувь - МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ: Сүхбаатар дүүрэг
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн хурал болж, шинэ Ерөнхий захирлыг томилжээ. Хуралдаанаар Н.Амарбаяр, С.Баярмөнх нар нэрээ татсан байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцсэн. Улмаар Ж.Цэсэн, М.Уянга, Г.Отгонбаяр, Д.Цоодол, М.Наранбаатар, Ч.Батцэнгэл, Б.Ганболд нарыг тус тус томилуулахыг дэмжиж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн батлахаар болсон. Тодруулбал,
МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн 2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн хурлын 21 тоот тогтоолоор баталсан Сонгон шалгаруулалтын журмын дагуу МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 18.00 цаг хүртэл Ажлын хэсэг хүлээн авав. Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцохоор А.Энхтуул, С.Адьяасүрэн, М.Амарбаяр, Ш.Отгон-Өлзий, Н.Болормаа, Р.Гандиймаа, А.Бүрэнбаатар, Э.Дагиймаа, Н.Дэмбэрэл, С.Баярмөнх, Д.Хажидмаа, Т.Бат-Оргил, Б.Цондовдорж, Г.Гэрэл, Б.Эрдэнэбаатар, Тү.Батзориг, То.Батзориг нарын нийт 17 нэр дэвшигч материалаа ирүүллээ. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 17 нэр дэвшигчийн материалын бүрдлийг нягтлан шалгаад нэр дэвшигч бүрийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ярилцлагад оролцуулахаар шийдвэрлэв. Ярилцлагад орох цагийн хуваарийг нэр дэвшигчдийн материал ирүүлсэн дарааллаар хуваарилав. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг ярилцлагын өдөр хүртэл битүүмжилсэн болно. д/д Овог нэрс Он сар өдөр Цаг 1 А
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл өнөөдөр /2020.11.03/ хуралдаж, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах шийдвэрийг гаргалаа. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН АЖЛЫН БАЙРАНДНЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журмын дагуу Ерөнхий захирлыг сонгон шалгаруулалтыг явуулна. Сонирхсон иргэн МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар баталсан журмын дагуу холбогдох материалаа бүрдүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 18.00 цагаас өмнө МҮОНРТ-ийн байр, Үндэсний Зөвлөлд битүүмжлэн ирүүлнэ үү. Журмыг өдөр тутмын дөрвөөс доошгүй сонинд нийтлэн, МҮОНРТ-ийн www.mnb.mn сайтын нүүр хуудсанд байршуулах болно. Тодруулах зүйлийг Үндэсний Зөвлөлийн ажлын албаны 11-311821 утсаар лавлана уу. МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ,СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ТОМИЛОХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл МҮОНРТ–ийн Ерөнхий захиралд нэр дэвшигчийг “Олон Нийтийн Радио, Телевизийн тухай хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.7, 31 дүгээр зүйлийн 31.3 заалт, Хөдөлмөрийн тухай хууль, МҮОНРТ-ийн дүрмийн холбогдох заалтуудыг үндэслэн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмын зорилго оршино. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз (МҮОНРТ)-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилохдоо нийтэд ил тод, нээлттэй байх зарчмыг баримтална. МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд Монгол Улсын иргэн нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрхтэй
ХЭҮК-ын ажлын баг МҮОНРТ-д шалгалт явуулж байна. Шалгалтыг Монгол Улсын хүний эрхийн Үндэсний комисст МҮОНРТ-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо, хамт олны ажлын багаас ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр тус байгууллагад Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, Олон нийтийн радио телевизийн тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, хөдөлмөрийн тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай, хууль болон бусад холбогдох хуульд заасан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, илэрсэн нөхцөл байдлыг үндэслэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Харин түүний оронд хэнийг томилох эсэх асуудал ид яригдаж байна. Ингэхдээ Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл, Сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр, МАН-ын Бага хурлын гишүүн Н.Дэмбэрэл нарын нэр дуулдаад буй. Харин уг асуудалд сошиалаар хүчтэй яригдаж эхэлмэгц Шилэн Цогоо МҮОНРТ-ийн захирал болохгүй гэдгээ мэдэгдсэн бол Х.Мандахбаяр ч мөн болохгүй гэжээ.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд буй. Тиймээс Ерөнхий захирлын үүргийн дэд захирал Г.Гэрэл түр орлон гүйцэтгэхээр болсон.
МҮОНРТ-ийн уран бүтээлчид телевизийн дарга, удирдлагууд болон Үндэсний зөвлөлийн гишүүдийг огцрохыг шаардсан. Улмаар Төрийн гурван өндөрлөгтэй уулзах хүсэлт гаргаж, тэмцсээр байгаа юм. Харин өчигдөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдлөө Үндэсний зөвлөлд өгч, Үндэсний зөвлөлийнхөн уг асуудлаар хуралдаж, түүнийг чөлөөлсөн билээ.
Цахим сэтгүүл зүйн байгууллагын сэтгүүлчдэд “Хүний эрх ба Хэвлэл мэдээлэл” сургалт зохион байгууллаа Монгол Улсад хүний эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх, хүний эрхийн мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, цахим сэтгүүл зүйн байгууллагын сэтгүүлчдийн хүний эрхийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Сайтын холбоотой хамтран 2020 оны 09 дүгээр сарын 03-нд “Хүний эрх ба Хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
МҮОНРТ-ийн Эрэн сурвалжлах, экологийн албаны даргаар Ц.Цэвээнхэрлэнг томиллоо. Сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн нь, 2000-2013 онд “Өнөөдөр” сонинд Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албаны сэтгүүлч, тоймч, Экологийн мэдээллийн албаны дарга, 2013-2014 онд “MASS” телевизийн гүйцэтгэх захирал, “MASS PRESS” сонины ерөнхий эрхлэгч, 2014-2016 онд “Засгийн газрын мэдээ” сонины тэргүүн орлогч эрхлэгч, 2016-2018 онд НҮБ-ын ХХААБ-ын Ойн төслийн Мэдээлэл, харилцаа холбоо хариуцсан Үндэсний зөвлөх, 2019 онд “ТВ8” телевизийн “ХХ Хөтөлбөр”, “Экологийн цаг” нэвтрүүлгийн Ерөнхий редактор, сэтгүүлчээр ажиллаж байсан
Бидний мэргэжил нэгт нөхөд, ТВ4 телевизийн сэтгүүлч Г.Батхүү, зураглаач Д.Дөлгөөн нар ажил үүргээ гүйцэтгэж яваад золгүй тохиолдлоор харамсалтайгаар амь насаа алдсанд гүнээ харуусаж байна. Хамт олон, гэр бүл, үр хүүхэд, хань ижил, аав ээж, ах дүү, ойр дотныхонд нь нийт сэтгүүлч, салбарынхны өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье
Дэлхий хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярыг “Амьдралын тойрог” буландаа урилаа. Зочин маань “Миний хувийн амьдралаас илүүтэй сэтгүүлзүйн салбарынхны амьдрал, үйл хэрэг, цаашдын ирээдүйн талаар ярилцъя” гэснээр бидний ярилцлага ийн өрнөлөө. - Улс орнууд жил бүрийн тавдугаар сарын 3-нд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг өргөн тэмдэглэдэг
Жижиг дунд бизнесийг дэмжих зорилготой “Жинхэнэ ЖДҮ” буландаа “Mayara” брэндийн үүсгэн байгуулагч Э.Анхзаяаг урин ярилцлаа.
Баар, цэнгээний газрыг хааснаас болж ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийлэл ч өссөн. Тоо баримтууд ч үүнийг баталж байгаа. Энэ удаад том баримтыг хойш тавиад, асуудлыг өөр байр сууринаас харъя. Бүхнийг архи руу чихэх гээд яах вэ.