2017 оны 4-р сарын 26
11 цаг 49 минут

Б.Намтай эмч зөвлөж байна: Харшил

Та бүхний эрүүл энхийн төлөө Б.Намтай эмч зөвлөж байна...

  •  Анагаах ухааны доктор, дэд профессор 
  • Урт наслах арга зам нийгэмлэгийн тэргүүн
  • Эрүүл амьдрах ухаан судлаач
  • Дундад Улсын дорно дахины анагаах ухааны хүрээлэнгийн зөвлөх эрдэмтэн
  • Найрамдал эмнэлэгийн ерөнхий эмч 

 Бид та бүхэндээ “Урт наслах арга зам” нийгэмлэгийн тэргүүн, “Найрам­дал” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухаа­ны док­тор Б.Намтай эмчийн 2014 онд гаргасан "ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ӨВЧИН" номыг цувралаар хүргэж байна.

ӨРГӨЛ ҮГ 

Хүн амьд явахын утга учир нь эрүүл байж, жаргалтай урт удаан наслах билээ. 21-р зууны анагаах ухааны тэргүүн зэргийн асуудал нь өвдсөн хойно нь эмчлэх биш тэр хүнийг эрүүл байлгахад эрүүл мэндийг нь бэхжүүлэх, өвдөхгүй байх бүх боломжийг бүрдүүлэх юм. Эрдэмтэн мэргэдийн судалгаагаар хүн эрүүл аж төрөхөд удам зүй 10%, өвчин эмгэг 15%, байгаль орчин 20%, нийгмийн хүчин зүйл (цалин, байр, орон сууц, хувь хүний хооллолт, амьдралын төлөв байдал гэх мэт) 55%  хамааралтай байгааг тогтоожээ.

Хүн амыг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлын гол цэг бол хүмүүст эрүүл мэндийн сурталчилгаа, хамгийн энгийнээр өвчин эмгэгийг зөв ойлгуулахад оршино. Тэгвэл АУ-ны доктор Бямбын Намтай эл номоороо дээрх асуудалд хариулт өгч чаджээ. Өөрөөр “Эрүүл амьдрах ухаан” номондоо өвчин эмгэгийн үүсэл гарал, эмчилгээний асуудлыг Хятад, Монгол, Төвд улсад хэрхэн нэрлэж, яаж эмчилдэгийг онцлон бичжээ.Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны гол зангилаа, асуудал бол өвчин үүсэх халгаат хүчин зүйлсийг таслан зогсоох явдал байдаг. Халгаат хүчин зүйлсийн эн тэргүүнд амьдралын хэв маяг байдаг. Зохиогч амьдралын хэв маягийг юунаас хамаарах, эрүүл амьдрахад юуг эрхэмлэх, сахин хамгаалах талаар өгүүлжээ. Жаргалтай эрүүл байх нэг сайхан, хоол ундаа цэгцтэй хэрэглэн хорт зуршлаас хол явах бас нэг сайхан, хууч эмгэггүй эрүүл байх бүр ч сайхан. Сайхан болгоны нийлбэр нь эрүүл амьдрах ухаан гэдгийг хэн хүнгүй ойлгох ёстой болжээ. Эрүүл амьдрахад саад болж байгаа хүчин зүйлүүдийг нэг бүрчлэн тэмдэглэж, түүнийг арилгах ухаанаар номоо баяжуулжээ.

Зохиогч зөв хооллолт, зөөлөн цаг агаар, биеийн жингээ зохих түвшинд барих, бялдаржуулах хөдөлгөөн дасгал, бие сэтгэлийн амгалан байдал зэргийг эрүүл амьдрах ухааныг бүрдүүлэх таван багана болгон босгож хүмүүн төрөлхтний эрхэмлэн сахих зарчим, өдөр тутмын дадал заншил болгохыг дахин давтан анхааруулжээ. Түүнчлэн өвчин эмгэг нь хөгшрөлд хэрхэн нөлөөлдөг, хөгшрөлтөөс сэргийлэх уламжлалт болон Европын анагаах ухааны аргуудын талаар ойлгомжтой өгүүлжээ.

Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн үндсэн найман элемент байна гэж үздэгийн эрүүл мэндийн боловсрол, хоол хүнсний талаарх асуудал нь уламжлалт анагаах ухааны өвчнөөс сэргийлэх зарчимтай холбоотойг зохиогч тодорхой бичсэнээс гадна бусад нь Европын болон Дорно дахины анагаах ухааны асуудал гэдгийг тодруулжээ.

Доктор Намтай нь эзэмшсэн мэргэжил, арга туршлага, олон жилийн ажиглалт, олон ном товхимолтой танилсаны үндсэн дээр бичсэн гарын авлага нь мэргэжлийн бус хүмүүст төдийгүй эмч, сувилагч, оюутан сурагч нарын сонирхон унших ном болжээ.

Номын их далай улам ундаргатай байхыг ерөөе.           

МУ-ын АУ-ны үндэстний хүрээлэнгийн захирал, ШУ-ны доктор, профессор, Академич Н.Баасанжав

ХАРШИЛ

Ерөнхий ойлголт: Харшлын төрлийн өвчин бол маш өргөн цар хүрээнд тархаж байдаг эмзэг мөртлөө дахилт ихтэй өвчин болно. Харшлын төрлийн өвчин олон бий. Эдгээрийн дотроос хамгийн олон тохиолдох нь нарны харшил, саван угаалгын нунтагны, эмийн, хоол хүнсний, чихрийн, химийн бодис  болон ургамлын харшил зэрэг байдаг.

Энд экзем өвчнийг гол болгож ярих болно. Экземийг бас  намус, нишигу, чихрийн хордлого зэрэг олон янзаар нэрлэдэг. Тус өвчний үүсэх шалтгаан нарийн будлиантай, тодорхой бус байдаг. Зарим шалтгаан нь одоо хүртэл тодорхойгүй бүрхэг хэвээр байгаа. Гол нь дотоод, гадаад шалтгаан нөхцлийн улмаас өвчин үүснэ.

Дотоод шалтгаан гэдэг нь: эмзэг бие махбодтой хүн, удамшил, ядаргаа дархлал сул зэргийг хэлнэ.

Гадаад шалтгаанд: Амаар орох ямар ч идээ ундаанаас харшилж болно. Гэрэл, нар, салхи, уур амьсгал, шороо тоос, өвс ургамал, нохой, муур, эм бодис гээд аль нэг нь ч таарч тохирохгүй бол харшил өгч болно. Гагцхүү тухайн хүний бие махбод дасан зохицох чадварын чанга сул зэргээс шалтгаална. Мөн шингээлтийн замын зарим өвчин сэтгэл санааны байдал, дотоод шүүрлийн тэнцвэр алдагдах, ядарч нойр алдагдсан зэрэг олон янзын хүчин зүйлээс шалтгаалж өвчин сэдэрч үүснэ. Өвчин зүйн явц нь нэг зүйлийн эм буюу хэд хэдэн зүйлийн юмсын сэдэлт буюу тусгалыг авмагц хариу урвал үүсгэж антигин буй болдог. Тэр нь ердийн хэллэгээр яригддаг харшлын урвалын элдэв шинж илрэлийг хэлж байгаа юм.Бие махбодын эмзэг буурай байдлаас шалтгаалан харшил хүнд хөнгөн янз бүр тусна. Загатнах, халуу оргих, хоолой сэрвэлзэн ханиах, хамар нармай загатнан найтаах, хамар битүүрэн нус, нулимс гоожих зэрэг харшлын ерөнхий шинж илрэл бүгдээрээ буюу зарим нэг нь илэрнэ. Энэ бол ерөнхий харшил өвчин буюу одоо ярьж байгаа экзем өвчний эхний үе шатанд гарах үзэгдэл болно. Улмаар арьс салст  загатнах улайх гүрвийх шүүс гарч ярших зэрэг экзем буюу нясуу өвчний илрэл тодорно. Гэнэт арьс улайж гүвдрүү гарч халуу шатан загатнаж маажсаны ормоор улайж гүрвийх хэсэг хугацааны дараа ор мөргүй арилах өвчнийг чонын хөрвөс гэдэг. Нар салхи үзэж чадахгүй улайж загатнан яршихыг нарны ягаан гэрлийн харшил, юм угаах усанд дүрэх саван угаалгын нунтагтай харьцахад гар хөлөөр загатнан гардаг шүүстэй ярыг химийн бодис буюу саван угаалгын нунтагны харшил, хүйтэн салхи үзэж чадахгүй нүүр нүд нь хавдаж сэлхрэн загатнахыг хүйтний харшил,ургамал ногоо ид гардаг үед голцуу хөдлөх шороо, тоос, ургамлын үнэрээр хөдлөх харшлыг ургамлын харшил гэнэ. Энэ бүхнийг нэгэн дор ярих боломжгүй тул энэ удаад экземийг гол болгож ярих болно.

Хятадаар энэ өвчнийг шижин (湿 疹)  гэж нэрлэдэг. Тус өвчин түргэн чанартай буюу удаан чанартай экзем гэж хоёр янз бий. Өвчин үүсгэх шалтгаантай харьцсанаар арьсан дээр маш жижиг бэржрүү гарч  загатнаж эхэлнэ. Цэврүү татах буюу хоорондоо нийлж талбай нь томрон улайж зах хязгаар нь тодорхой биш байдаг. Арьсан эсрэг нь ихэнхдээ нүүр, чих, гар, хөлийн шилбэ орчмоос эхэлнэ. Архагшиж хүндэрвэл бүх л биед түгнэ. Их загатнах тул тэсгэлгүй маажиж хумс, хурууны хорын дагуу өвчин тэлж ихэснэ. Урж шүүс гарах үсэрхийлэн түгэх зэрэг бий. Арсьны өнгөн давхаргаа гэмтэж шаравтар шүүс гарч үрэвсэх нөхцөл нь улам ихэснэ. Энэ нь өдөр сараар улиран давтагдсаар байж архаг хэлбэрийн экзем болж хувирна. Архаг экзем олон дахин сэдэрч өвчний байдал аажмаар тархаж биеийн гадаргуугын ихэнх арьсны нарийн ширхэг арилж бүдүүлэг ширхэгтэй зузаарсан эрүүл бус арьс болж хувирдаг. Өвчлөлийн хугацаанд арьс хөрс сүрхий гэмтдэг боловч эдгэрсний дараа сорви үлддэггүй, зарим газар идээ татаж үрэвсэл буюу сепсис \цус үжирэх гэм\ үүсэх магадлалтай байдаг.

Экзем өвчнийг эмчлэх зарчим: Эрт хугацаанд нь өвчний байдлыг хязгаарлах цаашид өргөжин тэлэх боломжийг хаах зарчмыг сонгон авах нь зүйтэй. Сэргийлэн эмчлэх талаар гэвэл ийм төрлийн өвчтэй хүмүүс юуны өмнө өвчний талаар тодорхой ойлголттой болж өвчнийг үүсгэж буй буюу сэдрээж буй зүйлийг мэдэх нь чухал байдаг.Учир нь ямар ч өвчин  бие махбодод халдаж үүсэхээс өмнө тодорхой зам мөрөөр дамжин ирдэг. Энэхүү зам мөрийг ойлгож мэдэрч түүнээс зайлсхийх хэрэгтэй юм. Энэ нь өвчний сэдрэлт болоод эдгэрэхэд чухал ач холбогдол болно. Жишээ нь нарны харшил бол нарнаас хамгаалах, саван угаалгын нунтагны харшил бол саван угаалгын нунтаг хэрэглэхгүй байх, тоос шорооны харшил бол тоос шороо, унгас ноосноос хол байх гэх мэт. Юуны өмнө бидний хэлж заншсанаар харшлын эсрэг эм буюу хистамин эсэргүүцэх эмээс олж хэрэглэнэ. Хлорфенамин, бэн хай ла ми, ши сэ мин зэрэг аль нь ч байж болно. Эмчид үзүүлж эмчийн зааврын дагуу үзмийн чихэр кальц хлоридын уусмал судсаар хийх 0,9%-ийн натрид витамин С,витамин В-ийн төрөл хийх хэрэгтэй. Сүүлийн үед зү жи ан тан бай гэсэн эмийг олон хэрэглэх болсон. Долоо хоногт хоёр удаа таривал архаг хэлбэрийн экземд тусална. Тус эмийн дэлгэрэнгүй тайлбар “Үргэлж тохиолдох арьс, бэлгийн замын өвчний асуулт хариулт” номонд бий. Шон дигийн уусмал 30 мл-аар буюу үзмэн чихэрт хийж буцалгах, өвчний явц хурц бусад эмчилгээнд сайн дарагдахгүй үед эмчийн зааврын дагуу богино хугацаанд гормон эмчилгээг сонгон хэрэглэж болно. Гэвч бөөрний дээд булчирхай хөрслөг гормоны төрлийн эм, өвчний шинж байдлыг богино хугацаанд намдаах нь сайн байдаг ч удалгүй сэдрэх нь их байдаг тул аль болох хэрэглэхгүй нь зүйтэй юм.Гадар хэрэглэх тос, маз олон янз бий. Бэлэн хятад эмэнд лэ фү еэ түрхлэг, 999 ди ми тосон түрхлэг, лү хуа ши тосон түрхлэг зэрэг байж болно. Хятад анагаах ухааны өнцгөөс үзэхэд энэ өвчнийг цус, шарын, хорын халуун нь арьс маханд шунаснаас үүсдэг өвчин гэж үздэг. Мөн элэг цөсний халуунтай холбон үздэг. Шинж илрэл нь дээрхтэй үндсэндээ адил. Түргэн чанартай экзем нь элэг цөсний халуун давамгай байвал лүн да шэ ган ван чийг хорын халуун их байвал цү ши ваныг, салхи харшлаар голлож байвал ван фин түн шин ваныг тус тус сонгон хэрэглэж болно. Удаан чанартай архаг экземд ян шүэ дин фин танг сонгон хэрэглэдэг хятад эмч нарын туршлага байдаг.

 Арьс харшил экземийг эмчлэх дөхөм аргаас танилцуулвал улаан чавга 12 ширхэг, хавтгай цагаан буурцаг 30 гр–ыг хамт буцалган цайны оронд ууж байх.

Догол өвс 15гр, ховлуу 9гр, байван 15 грыг усанд буцалган өдөрт хэдэн удаа шавших энэ хоёр жорын хийх хэрэглэх аргыг “Үргэлж тохиолдох өвчнийг өөрөө эмчлэн засах аргаас харж болно.

Арьсны өвчинд туслах бусад аргаас цөөнийг дурдвал хамуу маажуурын үед цагаан цууг халаагаад өдөрт хэдэнтээ түрхвэл эдгэрнэ.

 Сэмэ гэдэг ургамлыг сайтар буцалган байн байн шавшиж угаавал сайн.

Тус өвчинд тусгай нэгэн дом засал байдгийг дурдвал: 1-3 удаа хийвэл эдгэрдэг нэгэн домыг танилцуулья. Хэт цахиурыг цахиж өвчтэй хэсэгт галын оч үсэрхийлэн олонтоо очвол даруй эдгэнэ. Хэт цахиур гэдэг бол дээр үеийн гал асаах багаж болно. Гам цээр нь салхи авахуулахгүй, хурц, халуун идээ, сонгино, сармис зэрэг халуун ногоо сэдрэлтийн чанартай зүйлийг хоёроос гурван долоо хоног цээрлэ. Энэ бол баруун аймгийн Их зуугийн Сэдэн эмчийн туршлага тул түүний номноос дэлгэрэнгүй харж болно. Эртний Монгол эмч нар “Нялхсын үрэл”-ээр хөхний сүүний хордлого, харшил, экзем зэрэг олон төрлийн нялхсын өвчнийг засдаг талаар сурвалж номуудад бичигдсэн байдаг. Нялхсын үрэл гэдэг нь жинхэнэ найрлагат “Цалгад ава” гэдэг төвд ёсны жор юм. Цалгар, цалмар, ларз, цалгад, ванлаг-5-аар найруулдаг боловч хийх арга технологи нь маш нарийн байдаг. Талаар зөвлөсөн байдаг. Энэ эмээр нялхсын элдэв өвчин уйлах, цочих, татвалзах, шилээ шөргөөх, хөхрөх, яраглах, сүүндээ дургүй болох, элдэв шүүстэй яр шарх гарах зэрэгт насны тоо буюу өдөр сарын тоог тооцоолон өдөрт нэг удаа хэдэн өдөр өгвөл ихэнх нялхсын өвчин эдгэрдэг байна. Нялхсын хар үрлийн тухай олон сонирхолтой сонсголууд байдаг. 80-аад оны үед амьдарч байсан Сөнөд хошууны Өргөн Тал суманд “Сүнса” гэдэг хүүхдэд сайн өвгөн амьдарч байсан билээ. Тэрээр хүүхэд цочих, татах, уйлах, хоол сүүндээ дургүй болоход ганц нэг удаа хатгаад нялхсын хар үрлээсээ өгч эдгэрүүлдэг байжээ.87 оны намрын нэгэн өдөр миний бие анх Сүнса өвгөнтэй хөдөөний нэгэн айлд тааралдаж түүний хүүхэд хатгаж эмчлэх аргыг сонирхсон билээ. Хоёр нас хүрч байгаа нялх хүүхэд ногоон өнгийн ялзмагтай суулгаад зогсохгүй удсан бөгөөд цочиж сэрээд унтахгүй байна гэж ээж, эмээ нар нь сандарсан байдалтай байлаа. Сүнса өвгөн гэж 70 гарч 80 дөхсөн эгэл жирийн тариачин өвгөнд бүх л хүндлэлийг үзүүлж байлаа. Би урьд нь энэ талаар сонирхож байсан болохоор өнөөдөр энд тааралдсан нь хувьдаа бас баяр байлаа. Өвгөн яарах юм алгаа тарган мах, дарсан ногоо идэж сүү, өрөм тостой цай ууж хөгшчүүд хоорондоо өвөл, намар, зуд, гамшиг мэтийн энгийн юм хүүрнэнэ. Хөлсөө гоожуулан хүүхдээ тэвэрсэн залуухан ээж сандрангуй сууна. Харж байтал бор царайтай өвгөний царай зүс нь уусан архи, цайтай адил өнгөөр солигдож улаа бутран магнай нүүрийнхээ хөлсийг арчиж тамхины утаагаа савсуулан ярьсаар 2-3 цаг өнгөрч өвгөн гуайн бие чилсэн байдалтай ус буцалгаж бай гэж хэлээд гарч явлаа. Орж ирээд халуун усанд гараа их л угаан ариусгаж ажилдаа орох нь тэр. “Миний хүү зүгээр зүгээр” гэсээр хүүхдийг чарлуулан байж магнайн хөх судал, хоёр гарын найман бэлчирийн судал “зүү заслын ше фэн бэлчир” бололтой эрхий хуруу долоовор хурууны дотор талын хөх судал зэргийг уур гарахын төдий хатгаж, хоёр ширхэг жижиг хар үрэл эхийн сүүгээр даруулан уулгаад унтуул гэв. Ажлаа дууссан өвөө явахад гэрийн хүмүүс нь хадаг, цагаан идээ, шил архи 10-20 юантай өвгөнд өгч байх нь харагдлаа. Хэзээ хожим нь би нөгөө айлаар орж хүүхдийн байдлыг асуун сураглахад ганцхан удаа хатгаад зүгээр болсон гэж хоёр гурван настай бяцхан хүү тоглон эрхлэнэ.

Хятад эмнэлгийн ёсонд гарын дөрвөн хурууны үеийн дотор нугалааны дөрвөн бэлчирийг ци фин гэдэг бөгөөд нийлээд найман бэлчирийг хатгаж шар усыг гаргавал хордлого, бөөлжиж суулгах, шингээлт эвгүйдэхийг засна гэсэн байдаг бол цалгад ава хэмээх хар үрлийг ардын дунд нялхсын үрэл гэж нэрлэж заншсан байдаг бөгөөд лавран гүмбүм зэрэг газар бэлтгэж аравнайлсан байдаг  гэж ахмад эмч нар ярьдаг юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.