2017 оны 4-р сарын 27
10 цаг 15 минут

Б.Намтай эмч зөвлөж байна: Ургамлын харшил

Та бүхний эрүүл энхийн төлөө Б.Намтай эмч зөвлөж байна...

  •  Анагаах ухааны доктор, дэд профессор 
  • Урт наслах арга зам нийгэмлэгийн тэргүүн
  • Эрүүл амьдрах ухаан судлаач
  • Дундад Улсын дорно дахины анагаах ухааны хүрээлэнгийн зөвлөх эрдэмтэн
  • Найрамдал эмнэлэгийн ерөнхий эмч 

 Бид та бүхэндээ “Урт наслах арга зам” нийгэмлэгийн тэргүүн, “Найрам­дал” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухаа­ны док­тор Б.Намтай эмчийн 2014 онд гаргасан "ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ӨВЧИН" номыг цувралаар хүргэж байна.

ӨРГӨЛ ҮГ 

Хүн амьд явахын утга учир нь эрүүл байж, жаргалтай урт удаан наслах билээ. 21-р зууны анагаах ухааны тэргүүн зэргийн асуудал нь өвдсөн хойно нь эмчлэх биш тэр хүнийг эрүүл байлгахад эрүүл мэндийг нь бэхжүүлэх, өвдөхгүй байх бүх боломжийг бүрдүүлэх юм. Эрдэмтэн мэргэдийн судалгаагаар хүн эрүүл аж төрөхөд удам зүй 10%, өвчин эмгэг 15%, байгаль орчин 20%, нийгмийн хүчин зүйл (цалин, байр, орон сууц, хувь хүний хооллолт, амьдралын төлөв байдал гэх мэт) 55%  хамааралтай байгааг тогтоожээ.

Хүн амыг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлын гол цэг бол хүмүүст эрүүл мэндийн сурталчилгаа, хамгийн энгийнээр өвчин эмгэгийг зөв ойлгуулахад оршино. Тэгвэл АУ-ны доктор Бямбын Намтай эл номоороо дээрх асуудалд хариулт өгч чаджээ. Өөрөөр “Эрүүл амьдрах ухаан” номондоо өвчин эмгэгийн үүсэл гарал, эмчилгээний асуудлыг Хятад, Монгол, Төвд улсад хэрхэн нэрлэж, яаж эмчилдэгийг онцлон бичжээ.Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны гол зангилаа, асуудал бол өвчин үүсэх халгаат хүчин зүйлсийг таслан зогсоох явдал байдаг. Халгаат хүчин зүйлсийн эн тэргүүнд амьдралын хэв маяг байдаг. Зохиогч амьдралын хэв маягийг юунаас хамаарах, эрүүл амьдрахад юуг эрхэмлэх, сахин хамгаалах талаар өгүүлжээ. Жаргалтай эрүүл байх нэг сайхан, хоол ундаа цэгцтэй хэрэглэн хорт зуршлаас хол явах бас нэг сайхан, хууч эмгэггүй эрүүл байх бүр ч сайхан. Сайхан болгоны нийлбэр нь эрүүл амьдрах ухаан гэдгийг хэн хүнгүй ойлгох ёстой болжээ. Эрүүл амьдрахад саад болж байгаа хүчин зүйлүүдийг нэг бүрчлэн тэмдэглэж, түүнийг арилгах ухаанаар номоо баяжуулжээ.

Зохиогч зөв хооллолт, зөөлөн цаг агаар, биеийн жингээ зохих түвшинд барих, бялдаржуулах хөдөлгөөн дасгал, бие сэтгэлийн амгалан байдал зэргийг эрүүл амьдрах ухааныг бүрдүүлэх таван багана болгон босгож хүмүүн төрөлхтний эрхэмлэн сахих зарчим, өдөр тутмын дадал заншил болгохыг дахин давтан анхааруулжээ. Түүнчлэн өвчин эмгэг нь хөгшрөлд хэрхэн нөлөөлдөг, хөгшрөлтөөс сэргийлэх уламжлалт болон Европын анагаах ухааны аргуудын талаар ойлгомжтой өгүүлжээ.

Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн үндсэн найман элемент байна гэж үздэгийн эрүүл мэндийн боловсрол, хоол хүнсний талаарх асуудал нь уламжлалт анагаах ухааны өвчнөөс сэргийлэх зарчимтай холбоотойг зохиогч тодорхой бичсэнээс гадна бусад нь Европын болон Дорно дахины анагаах ухааны асуудал гэдгийг тодруулжээ.

Доктор Намтай нь эзэмшсэн мэргэжил, арга туршлага, олон жилийн ажиглалт, олон ном товхимолтой танилсаны үндсэн дээр бичсэн гарын авлага нь мэргэжлийн бус хүмүүст төдийгүй эмч, сувилагч, оюутан сурагч нарын сонирхон унших ном болжээ.

Номын их далай улам ундаргатай байхыг ерөөе.           

МУ-ын АУ-ны үндэстний хүрээлэнгийн захирал, ШУ-ны доктор, профессор, Академич Н.Баасанжав

УРГАМЛЫН ХАРШИЛ 过敏

Энэ өвчнийг хамрын харшил гэж нэрлэнэ. Энэ өвчин эмзэг бие махбодтой хүмүүст тохиолдох нь их бий. Лууль, шарилж, өлөн тоос шороо болон бусад ямар нэгэн ургамлаас үүсэж, хамрын салст бүрхэвч нь гадны хүчин зүйлийн сэдэлтийг маш соргогоор хүлээн авч хариу урвал гарч байгаа үзэгдэл буюу явц юм. Хамар битүүрэх, найтаах, нус, нулимс элбэгших, нүд тагнай загатнах, хүндэрвэл хоолой сэрвэлзэн ханиах, салст бүрхэвч улайж, хавагнах, амьсгал авч чадахгүй болох, арьсан дээр ямар нэгэн харшлын сэжиг илрэх, самалдаг зузаарах байдал үргэлж тохиолдоно. Ямар нэгэн ургамал, тоос, шавьж хорхой, химийн бодис, эм тариа зэргээс улбаалан сэдэрнэ. Хавар зуны улиралд өвс ногоо цэцэглэх үеэр хөдөлж тэдгээрийн үнэр, уур дуусахад өвчин аяндаа намдах, харин олон дахин хөдөлбөл өвчин хүндэрч улирал харгалзахгүй болж, астам бронхит болж өргөждөг. Харшлын өвчний үүсэх шалтгаан, нөхцөл, шинж илрэл, өвчний явц нь янз бүр байж амархан сэдэрдэг.

Эмчилгээний хувьд:

  1. Өвчин ид хөдөлсөн үед өвс ногоо, тоос шороотой газар аль болох очихгүй байх, гэрийн үүд цонхоо үдийн өмнө онгойлгон шөнө орой нээхгүй байх. Учир нь ихэнх ургамал хороо шөнийн цагаар цацдаг. Өвчин хөдлөхөөс нэгээс хоёр сарын өмнөөс сэргийлж, дасгал хөдөлгөөн, эм бэлдмэлээр биеэ чийрэгжүүлэх
  2. Мэргэжлийн эмчид үзүүлж харшиж буй уг бодисыг тодруулах.
  3. Хуурайшил, тоосжил, улирлын чанартай хөдлөх нь их байдаг тул энэ цаг хугацаанд чийглэг, шинэ соргог уур амьсгалтай газар болон далай тэнгистэй оронд өнгөрүүлбэл өвчин хөдлөхөөс зайлсхийж болно.
  4. Ямар ч төрлийн харшил өвчнийг эмчид үзүүлж эмчийн зөвлөгөөний дагуу эм танг хэрэглэх учиртай.

Нийгэм дээр дур мэдэн тайвшруулах буюу харшлын эм, хамрын дусаагуур, гормоны төрлийн эмийг хэрэглэх үзэгдэл их гардаг. Энэ нь хэтэрвэл сөрөг заалттай тул анхаарах хэрэгтэй. Жишээ нь: Ихэнх харшлын унтуулах, тайвшруулах эм нь төв мэдрэлийн хөөрөлтийг дарах үйлчилгээтэй байдаг тул удаан хэрэглэснээс мартах, нойргүйдэх, мангуу тэнэг юм шиг болохыг үгүйсгэхийн аргагүй юм. Мөн хамрын дусаагуурыг удаан хэрэглэх нь самалдаг хөөж зузаарах, самалдагны архаг үрэвслийг үүсгэх тал байдаг тул бага насны хүүхдэд хэрэглэхгүй нь зүйтэй. Аливаа гормон агуулсан эмийг эмчийн зааврын дагуу хүний биед сөрөг муу нөлөө үзүүлэхгүй стандарт заалтын хэмжээнд хэрэглэх ёстой. Богино хугацаанд харшил дарах хлорфенамин, кэмин нин “loratadine”, шан тенин “zurtec”, хамрын дусаагуур зэргээс сонгон хэрэглэж болно.

Монгол, Төвдийн анагаах ухаанд энэ өвчнийг хамрын ям өвчний хүрээнд багтаан үздэг. Эртний Төвд эмнэлгийн сударт хамрыг тархины үүд, уушигны цэцэг гэж бичсэн байдаг. Хамранд цусны судас, мэдрэлийн ширхэг эс элбэг маш нарийн бүтэцтэй бөгөөд амьсгал буюу уушгины шударга туслагч болно. Хамар өвчилснөөр махбодын дээш гүйгч хийн зохицуулах үйлдэл алдагдаж уушгинд нөлөөлөх болно. Гадна дотрын олон зохимжгүй нөхцөл шалтгааны улмаас хамрын өвчин буюу ям өвчин үүснэ. Хий, нян, цус, шарын шалтгаан гол болж байдаг тул эдгээрийг анхаарч нитахажор, банзжүни, чун-а, ноцог-6 болон туйплан тан зэргээс хэрэглэвэл үр дүн өгнө. Зарим эмч шин и гэдэг хотон үндэстний жорыг хэрэглэвэл хамрын ям өвчнийг бүрмөсөн анагаана гэж бичсэн байдаг. Жорыг судалж үзэхэд шин и цэцэг 3 г, гүнд сэмбү 10 г, huai jiao цэцэг 20 г буцалсан усанд дэвтээн зөөлөн галаар буцалгаж уулгана. Мөн chan er zi 160 г, шишин 16 г, ургамлын тос1000 г-ыг хамт 20 цаг дэвтээгээд дахиж зөөлөн гал дээр буцалгаж 800 г болгоно. Ингээд хөргөж шүүсэн хэсгийг лонхонд савлаж бэлтгэнэ. Дээрхийг хотон жортой хавсарган хийвээс хамрын ям харшил дарахад нэлээд сайн үр дүнтэй.

Дусаагуурыг өвчний байдалд тохируулан хэдэн ч  удаа дусааж болно. Хамрын харшилд цаг тухайд нь тохиромжтой арга хэмжээ авахгүйгээс хамрын самалдагны үрэвсэл буюу хамрын самалдагны зузаарал, астам багтраа өвчин хавсран үүсэх нь олон байдаг тул анхаарах хэрэгтэй. Хорыг хороор гэдэгчлэн зарим ургамлын гаралтай харшилт өвчнийг ургамлын гаралтай эм тангаар эмчлэх тал бас байдаг. Уламжлалтын эмч нар чагдар үрлийг хамрын харшилд өргөн хэрэглэдэг. Өвөрмонголд чагдар үрлийн талаарх судалгаа нэлээн өргөн цар хүрээнд яригдаж хятад улсын анагаах ухааны салбарт чагдар үрлээр хамрын харшил эмчилнэ гэх сэдэв яригдах болсон. Он удаан практик дээр суурилсан Монгол, Төвд анагаах ухааны дотор олон сайн шилдэг жор байдгийг судлан хөгжүүлэх шаардлагатай байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

ӨНӨӨДӨР: Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр6 минут 14 секундын өмнөАНУ-д эсэргүүцлийн жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна11 минут 14 секундын өмнөУлаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан26 минут 14 секундын өмнөЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ31 минут 14 секундын өмнөБайр суурь: Энэ жил зөвхөн гэр бүлийн хүрээнд хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлнэ31 минут 14 секундын өмнөМиЛог: Үрс минь өмнөө тавьсан зорилготой, хүнийг хайрлах сэтгэлтэй л болоорой41 минут 14 секундын өмнө"ШИНЭ" эвслээс нэр дэвшигч ШИНЭХЭН бүсгүйчүүд1 цаг 1 минутын өмнөСурвалжилга: Эцэг, эхийн хараа хяналт сул байдгаас өсвөр насны охид хүсээгүй жирэмслэлтэд өртөж байна1 цаг 2 минутын өмнөМ.Түвшинзаяа: Эцэг, эх бүр хүүхдийнхээ сонирхлыг ойлгож, түүнийг нь дэмждэг байгаасай1 цаг 12 минутын өмнөМашинаа ухрааж байгаад 11 сартай хүүг дайрч, амь насыг нь хохироожээ5 сар 31. 22:01С.Сүх-Очир: Залуучууд гар утсаа гээхдээ харамсдаг байж, сонгуульд санал өгөөгүй, эсвэл буруу сонголт хийж боломжоо алдаж байгаагаа мэддэггүй5 сар 31. 18:25Сэлэнгэ аймагт тусгаарлалтад байсан эмэгтэй эсэн мэнд амаржиж охинтой болжээ5 сар 31. 16:32Амиа алдсан дөрвөн хүүхдийн ар гэрийнхний нийгмийн асуудлыг шийдвэрлэхийг үүрэгдлээ5 сар 31. 16:04Нью-Йоркийн жагсаалын үеэр олон хүн бэртэж, 70 хүн баривчлагдлаа5 сар 31. 14:26Китакюшү хотын үйлчилгээний газруудыг дахин хаажээ5 сар 31. 14:07Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цэрэгт алба хааж байгаа бага хүүгээ эргэжээ5 сар 31. 14:00Авлига өөр нэг цар тахал5 сар 31. 13:00Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ДЭМБ-ын цахим хуралд оролцлоо5 сар 31. 12:50Т.Батцэцэг: Сонгуулийн хууль зөрчсөн бол нэг удаа сануулна5 сар 31. 12:40Т.Гандигийн охин Бөртэ-Үжин: Доромжлол, дайралтууд чинь хэрээс хэтэрч байна шүү5 сар 31. 12:30Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд5 сар 31. 12:20Зөвлөгөө: Та суултуурын усыг зөв татдаг уу5 сар 31. 12:10Халх голын дайны сэдвээр “Маш нууц -3” кино үргэлжлэх үү5 сар 31. 12:00Өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр5 сар 31. 11:55Хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ5 сар 31. 11:50Д.Нарангэрэл: Увс аймгийн Давст сумаас ОХУ-ын Тува руу хоёр иргэн хил нэвтэрч, буцаж ирэхэд нь саатуулж тусгаарласан5 сар 31. 11:49Ц.Нямдорж: М.Энхсайханыг ажил хийсэн гэж ялласан нь буруу5 сар 31. 11:40Д.Нямхүү: Коронавирусийн халдвар шинээр илрээгүй, 135 хүн эмчлүүлж байна5 сар 31. 11:29ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна5 сар 31. 11:14Энэтхэгт ирэх сарын 8-наас үйлчилгээний газруудыг нээнэ5 сар 31. 11:12
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.