Энэ оны 12-р сараас эхлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дэргэдээ 246 ортой, 6 хагалгааны өрөөтэй, 1 нойрны эмчилгээний өрөө бүхий эмнэлгийг нээн ажиллуулахаар болжээ. Тус эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх Б блокын барилгын ажлыг 11-р сард багтаан дуусгах юм байна. Эмнэлгийн Б блок ашиглалтад орох хугацаа ойртсон учир Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 7 сая еврогийн өртөг бүхий эмчилгээний тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг 5 сарын хугацаанд багтаан хийхээр боллоо. Энэхүү хөрөнгөөр хагалгааны 4 өрөөг иж бүрэн тоноглож, олон улсын стандартад нийцсэн хүчилтөрөгч, хийн хангамжийн системийг суурилуулах аж. Үүнээс гадна эмнэлгийн дүрс оношлогооны тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх юм байна.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь цаашид гэмтэл, согогийн чиглэлээр нарийвчилсан эмчилгээ оношлогоог хийж дүүргүүдийн болон нэгдсэн эмнэлгүүдийн ачааллаас хуваалцах учир Хууль зүй, дотоод хэргийн яам, Австри улсын Засгийн газартай хамтран тус эмнэлэгт дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулах төслийг хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдөр талууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
2017 оны нэгдүгээр сараас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 160 гаруй мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд байна.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Xuuxduudee bodood Xuuxdiin emneleg nemj bariamaar bna mon xuuxdiin emch nariig systemteigeer syrgaj gargamaar bna. Ooorsoddoo saixan emneleg neegeed xuuxduud shalan deer xonood bga emnleg ni duurjixsen. xoich ue bolson xuuxduudee bodoxgui ichdegui darga nar umdaa.
ашгүй дээ. сайхан мэдээ байна. бүхэл бүтэн улс байна даа. Ганц хавдрын оношлогоо шинжилгээ хийдэг РЕТ СТ-ийн ганц аппараттай болоосой. үүнийг хийлгэх гэж гадагшаа явж 6-7 сая төгрөг гадныханд өгч байна. Монгол Улсын хэмжээнд ийм аппарат ганц ч байхгүй гээд бодохоор өрөвдмөөр байгаа биз дээ
udahgui 2-r emnelegt PET CT suurligdana