Нөхцөл байдал нь тодорхойгүй, цэргийн эргэлт болоод байгаа Африкийн Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе төрийн эрхээс явахаа зөвшөөрчээ. Ингэснээр түүний 37 жилийн засаглал дуусгавар болж байна. Энэ тухай мэдээг Ерөнхийлөгчийн албаны эх сурвалжаас авсан эх сурвалж дээр үндэслэн France-Presse агентлаг дамжуулжээ.
Үүний урьд нь Зимбабвийн эрх баригч ЗАНУ ПФ нам Мугабег даваа гарагийн 12.00 цаг гэхэд Ерөнхийлөгчийн албан тушаалаа орхихыг уриалаад байсан юм. Хэрэв түүнийг энэ саналыг хүлээн авахгүй бол эрх мэдлийг нь хүчээр таслан зогсооно хэмээж байсан юм.
Эхсурвалж: ТАСС
П.Булган
Сэтгэгдэл бичих