Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабе ням гаригт олон нийтийн өмнө гарч, телевизэд ярилцлага өглөө. 93 настай ерөнхийлөгчийг албан тушаалаасаа огцрох байх гэсэн таамаглал байсан ч тэрээр төрийн тэргүүний албан тушаалаа хүлээлгэн өгөх бодолгүй байгаа гэдгээ мэдэгдлээ. Армийнхан болон өөрийн намынхандаа хавчигдаж, улс төрийн тавцанд ганцаардах болсон Мугабе даваа гаригийн үдээс хойш гэхэд улс төрөөс бүрмөсөн явах хэрэгтэй гэдэг шаардлагатай тулгараад байгаа юм.
Өнөөдрийн байдлаар эрх баригч "эрх чөлөөний" намыг Эммерсон Нангава удирдаж байна. Зимбабве улсын дэд ерөнхийлөгчийн албыг гурван жил хашисан түүнийг Мугабе өнгөрөгч долоо хоногт ажлаас нь чөлөөлсөн юм. Роберт Мугабег түүний эхнэр орлох байх гэсэн болгоомжлол байгаа учраас ийнхүү төрийн эргэлт болсон гэж зарим хэвлэлүүд бичиж байна.
С.Сэнгүм
Сэтгэгдэл бичих