Чулуу бичдэг бас зурдаг
Р.ОЮУН
Ийм өвөрмөц нэртэй үзэсгэлэн Монголын үндэсний музейд дэлгэгдлээ. Үүнийг эрхлэн гаргагч нь Архангай аймгийн Өндөр–Улаан сумын уугуул, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Гонгоржав юм.
Тэрээр 80 насныхаа ойг тохиолдуулан 50 гаруй жилийн хайгуулын ажлын үр дүн болох “Чулууны хээ-2” үзэсгэлэнгээ ард түмэндээ толилуулж байна.
Г.Гонгоржав гуай “Дэлхийд анх бичиг үсгийн эх нь байгалиас буюу чулуунаас харж зохиож гаргасан. Тиймээсбичиг үсгийн анхны багш нь байгаль эх, хад чулуу юм.
Хорвоод хосгүй босоо монгол бичиг, тэр бүү хэл эзэн Чингисийн хасбуу тамганы анхны төгс зурлага цөм уугуулМонгол нутгийнхаа газар шороо, эрдэс чулуулагт үүцлэгдэн галавын галавыг элээж, өнөө бидний үеийг хүртэлөвлөгдөж ирсэн. Тухайлбал, монгол бичигт найман зурлага байдаг.
Сүүл, гэдэс, татлага чулуун дээр бичигдсэн байгаа. Үүнийг нь хүн хөгжүүлчихдэг. Чулуунаас хүний хөгжүүлсэнзүйл гарахгүй. Анхны төгс хэлбэр нь гарч байгаа юм” гэж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл бичих