Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгоны Өмнөдийн талд харьяалагдах хэсэгт гар барьснаар тэдний түүхэн уулзалт эхэллээ гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Панмүнжом тосгонд Мүн Жэ Ин эхлээд очсон бөгөөд удалгүй Ким Жөн Ун хүрэлцэн ирсэн байна.
Ким Жөн Ун Өмнөд Солонгосын хилийг автомашинаар бус, явган давж орж ирсэн гэнэ. Тэрбээр 1950-1953 оны Солонгосын дайнаас хойш Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт хөл тавьсан Умард Солонгосын анхны удирдагч болж байна. Хоёр Солонгос түүхэндээ гурав дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийж байгаа нь энэ юм. Мөн хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Өмнөд Солонгост анх удаагаа болж байгаа нь энэ билээ.
9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Их ухаалаг залуу юм. Энэ зангаа гэнэтхэн муриж өөрчлөхгүй байгаасай. Тэгж чадвал хоёр солонгос хол явна. Зүүн хойд азид энх тайван үргэлжлэх нь дамжиггүй.
orchuulagchaa soliochee yu ch helj chadahgui yum
ene orchuulj bgaa zaluu hereg alga solongos heliig meddeggui huniig songoson bn uur sin heltei hun oldohgui bgaan yum daa huurhii
Эмэгтэй дүү нь чухал үүрэг рольтой оролцож байгаа байхдаа 2 улсын
Гайгүй эр дээ. Америкаас айдаггүй жинхэнэ эр хүн. Харин ч айлгаад байгаа юм биш үү. Америк бол бүгдийг нь дээрэлхэх санаархалтай гар шүү дээ. Хэн ч гэсэн оролдоод байвал дургүй нь хүрдэг юм байгаа биз дээ
америк новшнууд дундуур нь үймүүлээд байхгүй бол сайн л байна
aih yumgui ardaa puujintai mundag zaluu.iraq libya afghanistan syria shig uls ch bish yuch bish bolgohguin tuluu eh ornoo ard tumnee gej yavaa aihtar zaluu
За яамай даа. Залуу хүн одоо эв эеийг хичээж ард түмнээ эрх чөлөөтэй сайхан амьдруулах цаг болсон.Хоёр улс эвтэй байж гэмээнэ ард олон аятай тайван амгалан аж төрнө. Энэ залуу удирдагчийн нүд мэлмий нээгдэж байгаа нь тун сайн хэрэг шүү. Дэлхийн улс оронтой найрсаг харилцаатай байх чухал.
80-ААД ОНЫХНООС ГАНЦ ГАЙГҮЙ ЯВАА ЗАЛУУ ДАА. АРДАА ЦӨМИЙН ПУУЖИНТАЙ ЭР.