АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр өөрийн Твиттэр хуудаснаа "Хойд Солонгосын Армийн командлагч, генерал Ким Ён Чол АНУ-руу ирж яваа. Хойд Солонгостой хийх уулзалтанд зориулан сайн баг хамт олон бүрдүүлэн ажиллаж байгаа. Мөн бэлтгэл ажлууд яг одоо өрнөж байна" хэмээн бичжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын жиргэснээс харвал АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон Генерал Ким Ён Чол нарийн уулзалт болох нь тодорхой болжээ. Мөн Трамп ерөнхийлөгч өнгөрсөн 24-ны өдөр Хойд Солонгосын талд явуулсан захидалд нь тодорхой хариу өгсөнд нь талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Хойд Солонгосын Армийн командлагч Ким Ён Чол нь өчигдөр Бээжин хотын СоҮ Ду нисэх онгоцны буудалд буусан бөгөөд өнөөдөр Нью Йорк хотыг чиглэн нисэх юм байна.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Хойд Солонгос хаалттай бүх зүйлийг өөрийн тархиар хийдэг Монгол бол нээлттэй ч чадахгүй
нарийн юмуу, нарын юм уу. дахиад сур сур...
Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичих юм аа
Цөмийн зэвсэг ийм хүчтэй байгаа юм даа. Түүнээс Хойд Солонгосыг нохойч шиншлэхгүй.