2018 оны 5-р сарын 31
8 цаг 00 минут

Хятад Улс өдөрт 35 мянга, жилд 13 сая иргэнээ ядуурлаас гаргаж байна

2010 онд дэлхийн ядуусын 13 хувийг бүрдүүлж байсан Хятад улс өдгөө ядууралтай хамгийн үр дүнтэй тэмцэж буй орнуудыг нэг болж, 2020 он гэхэд бүх ард түмнээ ядуурлаас гаргах том зорилго тавин ажиллаж байна.

Дээрх зорилгынхоо хүрээнд Хятад улс сүүлийн таван жилийн хугацаанд 69 сая иргэнийг ядуурлаас гаргажээ. 

Хятад Улс өдөрт дунджаар 35 мянган иргэнээ ядуурлаас гаргаж байна

Тодруулбал, жилд дунджаар 13 сая, өдөрт 35 мянган иргэн чинээлэг дундаж давхаргын эгнээд шилжүүлж байна гэсэн үг. Ингэснээр 2012 онд 10.2 хувьтай байсан тус улсын ядуурлын төвшин өдгөө 3.1 хувь болон буурчээ.

Харин манай улсын хувьд гуравхан сая хүн амтай  Үндэсний Статистикийн Хорооноос явуулдаг Өрхийн нийгэм, эдийн засгийн 2012 оны судалгааны тооцоогоор Монгол Улсын ядуурлын хамралт 30 хувь байсан бол 2017 оны байдлаар улсын хүн ам 3 сая 119.9 мянга, нийт өрхийн тоо 772.8 мянгад хүрч өссөн байна. Үүнээс ядуурлын төвшинг нийт хүн амаас 21.6 хувиар тооцвол нийт 673.8 мянган ядуу иргэд, манай улсын дундаж гэр бүл дөрвөн хүнтэй гэж тооцвол 167 мянган өрх ядуу амьдарч байгаа тоо гарч байна. Гэхдээ энэ тоо бол зөвхөн ил гарсан тоо. Үүнээс хавьгүй олон иргэд, өрх гэр бүл ядуу зүдүү нөхцөлд амьдарч байгаа гэсэн таамаглал ч бас бий.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын байгууллага, иргэд түүн дээр Засгийн газрын холбогдох яамд, агентлаг, банкны байгууллагуудаас ядуурлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байсан хийгээд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, судалгааг тооцохын бол бидний санаанд оромгүй их тоо гарч, түүнд зарцуулсан хөрөнгийг тооцвол хэдэн их наядаар хэмжигдэх хүрээнд иржээ. Эдгээр төсөл хөтөлбөрүүдийн хэд нь “амжилттай” хэрэгжсэн, манай өрхийн хэд нь ядуурлаас гарсан тухай хариулт тоо харин энэ чиглэлээр иргэддээ үйлчлэх ёстой төрийн байгууллагуудад алга. Дор бүрнээ ямар нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх авч үүнийг зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хянах төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа эзэн алга. Хачирхалтай  нь ядууралтай тэмцэх тусам Монголд баян ядуугийн ялгаа улам нэмэгдсээр байна. 

Гэтэл тэрбум гаруй хүн амтай Хятад улс тавхан жилийн дотор 69 сая иргэнийг ядуурлаас гаргачихаад, одоо 30 сая ядуу иргэдээ хоёр жилийн дотор ядуурлаас гаргана хэмээн ам бардам ярьж сууна.

Тиймээс энэ туршлагыг судлахаар Монголын сэтгүүлчдийн баг 2018 оны тавдугаар сарын 20-26-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж ядуурлыг хэрхэн бууруулж байгаатай танилцлаа.

-ӨДРИЙН 6.3 ЮАНЬ БУЮУ 2400 ТӨГРӨГӨӨС БАГА ОРЛОГОТОЙ БОЛ ЯДУУ-

Хятадад ядуурлын босгыг 6.3 юаниар тогтоосон. Тодруулбал, Хятад улсад мөрдөгдөж байгаа стандартаар жилийн орлого нь 2300 юань, өдрийн орлого нь 6.3 юань, өдрийн зарлага нь 1.9 доллар,  идэх хоол, өмсөх хувцас, амьдрах сууцандаа санаа зовж байвал тэр иргэнийг амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой иргэн гэж тооцож, ногоон карт өгдөг байна. Гэхдээ ногоон карттай иргэдээ ядуурлаас гаргах гэж байна гээд, халамж өгч гурил будаа тараагаад байдаггүй. Ядуу иргэдийг зөвхөн тэтгэх биш, нээн хөгжүүлэх замаар ядуу өрх, иргэний хөдөлмөр эрхлэлтийг  дэмжиж, өөрсдийнх нь чадварыг дайчилж тогтмол ажилтай болгох бодлогыг баримталдаг байна.

Гэхдээ энэ нь огт халамж өгдөггүй гэсэн үг биш хавтгайруулж өгөхөөс л зайлсхийдэг гэсэн үг юм байна. Тухайлбал, Өнөөдрийн байдлаар Хятадын төрөөс хоёр хэлбэрийн халамж олгодог байна. Эхнийх нь, тухайн муж, тосгонд тогтоосон өрхийн орлогын баталгаажсан төвшнөөс доогуур орлоготой байгаа өрхөд үлдэгдлийг нь нөхөн олгох тэтгэмжийг сар бүр олгодог байна. Тодруулбал, тухайн тосгоны баталгаажсан орлого 3000 юань бол сарын 2000 юанийн орлоготой өрхөд сард 1000 юанийг нэмж, тэтгэмж хэлбэрээр олгодог байна. Энэ төрлийн тэтгэмжийг сард ойролцоогоор 50 сая иргэнд олгодог аж. Харин дараагийнх нь, 2011 оноос хойш 60-аас дээш насны тэтгэврийн насны ард иргэдэд сар бүр 80 юанийн тэтгэмжийг тэтгэвэр дээр нь нэмж олгодог болсон байна.

Мөн тэдгээр иргэдийнхээ бизнесийг дэмжихийн тулд БНХАУ төрөөсөө 240 тэрбум юанийн жижиг зээлийн санг үүсгэсэн бөгөөд иргэдийнхээ ажил хөдөлмөрийн онцлогт тохируулан гурван жилийн хугацаатай 50 мянга хүртэлх юанийн хүүгүй зээл олгохоор төсөвтөө тусгасан байна. 

-30 САЯ ИРГЭНИЙГ ХОЁР ЖИЛИЙН ДОТОР ЯДУУРЛААС ГАРГАНА-

Өнөөдрийн байдлаар Хятадад 30 сая гаруй иргэн ядуу амьдарч байгаа бөгөөд 2020 он гэхэд эдгээр иргэдийг дундаж давхарга руу шилжүүлэх зорилт тавина төр, хувийн хэвшлүүд, томоохон компаниуд нь хүчээ нэгтгэн ажиллаж байгааг БНХАУ-ын Ядуурлыг бууруулах, нээн хөгжүүлэх ажлын албаны Мэдээллийн албаны дарга, хатагтай Сү Гүочиа онцолсон. Тодруулбал, Хятадын коммунист намын XVIII их хурлаар 2020 онд бүх иргэдийг чинээлэг амьдралтай болгох зорилт тавьсан. Энэ зорилтод хүрэхэд ядууралтай байгаа орон нутгийг ядуурлаас гаргахад тусгай арга хэмжээ авах юм байна. Тухайлбал, Хятадын дарга Си Зиньпин хамгийн их ядууралтай байгаа 23 мужийн дарга болон Коммунист намын түр хороотой ядуурлыг бууруулах гэрээ байгуулсан байна. 

-ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХАД ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙ ОРОЛЦОО-

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Ядуурлыг бууруулах, нээн хөгжүүлэх агентлагийн үйл ажиллагааг Хятадад төдийгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн хувийн хэвшлийн компаниуд нь дэмжиж ажилладаг байна. Хамгийн ойрын жишээ дурдахад, Бидний эчнээ танил Жэк Магийн удирддаг, дэлхийд интернет худалдаагаар алдартай “Алибаба” групп жилд 10 тэрбум юаныг ядуурлыг бууруулах хөтөлбөрт зарцуулдаг аж.

Тодруулбал, нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөө тосгонд газар тариалан, мал аж ахуйн эрхэлж байгаа иргэдийн бүтээгдэхүүнийг интернет орчинд шууд сурталчилж, тариаланчид тариалангийн талбайгаас наймаа хийх, үйлчлүүлэгчид эрүүл хүнсийг газар дээрээс нь илүү хямд өртгөөр худалдан авах боломжийг олгожээ.

Мөн тус улсад үйл ажиллагаа явуулдаг  томоохон барилгын компаниуд нь ядууралтай бүс нутгийг дахин төлөвлөх, орон сууцаар хангах цогц бодлогыг хэрэгжүүлж, нэгдсэн нэг бодлоготой ажилладаг байна. Тэдний нэг болох Мөнхийн баян гал компани 2017 онд 1,600 ядуу өрхийн орлогыг нэмэгдүүлсэн байна.

-ГАЗАР ТАРИАЛАНГИЙН АРГААР ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ-

Хятадын Гүйжөү мужийн Аньшүнь хотын Пинба дүүргийн Танюе тосгон хэдхэн жилийн өмнө хамгийн ядуу буурай тосгонуудын нэг байсан ч ядууралтай тэмцэх ажлын хүрээнд 3505 иргэн газраа хамтын хүчээр ашиглаж, хоршоо болон ажиллаж эхэлснээр жилийн орлого нь 2013 он гэхэд 4000 юань хүрэхгүй байсныг, 2016 он гэхэд нэг хүний 10030 юань болгож, үндэсний хэмжээний ядуурлаас ангижирсан тосгон болж чаджээ.

Харин бидний онцлох дараагийн газар бол Гүйжөү мужийн төв Гүй-Ян хотын киви жимсний технологийн “Шиөүвэнь” хүрээлэн юм. Кивийг тарьж ургуулах, нөөцөлж  хадгалах, сайн боловсруулж, хөдөө аж ахуйд үүлэн тооцооллын их өгөгдлийг  нэвтрүүлэх, хөдөө аж ахуйд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэргийг  нэгтгэсэн киви жимсний технологийн "Шиөүвэнь" хүрээлэнгийн төсөл 20 га газарт  эхний шатанд 390 сая юанийн хөрөнгө оруулж байгуулсан бөгөөд 2016 онд  үйлдвэрлэлээ эхлүүлж, 2018 онд зөвхөн киви жимсний ундааны борлуулалтын ашиг  орлого 300 гаруй сая юаньд хүрч, орон нутгийн иргэдийг ядуурлаас гаргахад чухал  үүрэг гүйцэтгэсэн

“Си Зиньпиний гайхалтай  төрийн бодлогоор сайхан байртай болсондоо баяртай байна”

байна. Тодруулбал, Тариаланчид нэгдэж хоршооллын системд орсноор худалдан авагч болон ургац хураалтын ажил нэгдсэн стандартын дагуу явагддаг болж, тогтсон үнэ ханштай болжээ. Үүний хүчинд хятаддаа нэр бүхий том үйлдвэр байгуулж, ОХУ, Япон, Гонконг, Тайван, Хөх хотод экспортолсноор жилийн орлого нь хоёр тэрбум 200 сая юань болж, жилийн хураалт нь 1500 тоннд хүрсэн байна. Нэмж хэлэхэд, дээрх хүмүүсийн дийлэнх нь хошууны эвдэрч муудсан шавар болон модон амбаарт амьдарч байсан ч одоо шинэ байранд орж, идэх хоол, өмсөх хувцсандаа санаа зовох зүйлгүй сайхан амьдарч байгаагаа онцлон хэлж байсан юм. 

-ХЯТАД УЛСЫН ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ БОДЛОГЫН ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ-

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид, “Хятад улс нь ядуурлыг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхээр асар хурдтайгаар урагшилж байна” хэмээн онцолжээ. 

Харин Америкийн “Executive Intelligence Review” сэтгүүлийн эрхлэгч Уильям Жонс ярихдаа “Ядууралд цэг тавих нь хүн төрөлхтний хамгийн том зорилт юм. Саяхныг хүртэл ядуурлаас хүн төрөлхтнийг ангижруулна гэдэг нь “биелэгдэшгүй мөрөөдөл” гэж үзэх хүн цөөнгүй байсан. Хятад улс энэ мөрөөдлөө биелүүлж байна” гэжээ.

Мөн Дэлхийн банкны Хятадыг хариуцсан мэргэжилтэн Хун Сох ярихдаа “Хятад улсын үгээгүй ядууралтай тэмцэх уйгагүй хүчин чармайлт нь дэлхийн ядуурлыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулж байна” гэж цохон тэмдэглэсэн байна.

1978 онд 300 сая ядуу иргэнтэй байсан Хятад улс ядуу иргэдийнхээ тоог 30 сая болтол бууруулж чаджээ. Энэ бүхэн Хятадын эдийн засгийн хөгжилтэй шууд холбоотой. Иргэн бүрийг баян чинээлэг болгоно гэсэн Хятадын үндэсний стратеги дэлхийн хөгжиж буй бусад улс оронд ч эерэг жишээ болж байна. 

 Т.Гэрэл

 

 

 

 

 

 

 

 

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.219.1Зочин   • 2018, 6 сарын 26. 14 цаг 47 минут

er ni ynen hsyy anx xil 90nond ongoixod ereenii xujaa nar dombaalan omd omsdog ercnyyd ni nogoon pilniktei ereen xot hsalbaagan dotor baidag baisaan doromjluulaad mon cn xurdan bosson ter ni mongoliin baulgiig mahs xurdatstaigaar zoosnii gabuay a ym hsyy deer ni xujaa nar asar ix muu sanaatai mongoiig moljix gazar nutgiig ni abax oroldlogo oddoo deed tsegtee xyrsen hsunal ni hsulam bolj bga mongold asar ix delgyyr xorhsoo tsainii gazar delgyyree end tend neegeed tatbaraas zailsxiij orognoj ajiluulj bga hsdee sorogcn xybalznuud ix bga

202.21.106.132Зочин   • 2018, 6 сарын 10. 17 цаг 26 минут

shaaj baigaan.huduu oron nutagt ni 1 terbum hun nen yaduu baidag hudlaa shaajiin

103.10.22.44нэргүй   • 2018, 5 сарын 31. 22 цаг 16 минут

нэг жилд арван гурван сая, арван жилд 130 сая, зуун жилд 1,3 тэрбум, арай л удаан байна даа.

66.181.160.10з   • 2018, 5 сарын 31. 21 цаг 29 минут

Иим удирдагчтай болох юмсан монголийн буян заяа гэж нэг юм байх л ёстой доо бүх бурхад монголоос нүүрээ бууруулна гэж баймааргүй л юмсан эсвэл гайти улс шиг бүх бурхад зугатаа юу

112.72.14.106Зочин   • 2018, 5 сарын 31. 17 цаг 27 минут

manai ardchilsan mongold mungugui bolohoos buh um saihan baigaa..hujaatai zuirleh ch um bish..

202.131.245.243Зочин   • 2018, 5 сарын 31. 16 цаг 56 минут

Коммунист хятад ийм байна. Ардчилсан Монгол ямар байгаа билээ?

112.72.14.106Зочин   • 2018, 5 сарын 31. 16 цаг 30 минут

umhii hujaa nar dandaa hudlaa medeelel tsatsdag..hudlaa shaaj baigaa um..

202.179.8.14Зочин   • 2018, 5 сарын 31. 16 цаг 09 минут

112. 72 . 14 .241 Naach n aimar ***** shaltgaan baina, Chamshig humuusees bolj mongol uls hogjihgui baigaa yum

112.72.14.241Зочин   • 2018, 5 сарын 31. 15 цаг 57 минут

Энэ бол худал мэдээлэл. Хятад улс иргэдээ үнэхээр ядуурлаас гаргаад байгаа юм бол яагаад Монголд ажиллахаар хятадууд олон мянгаараа ирдэг билээ. Хятадад ажилгүй орлогогүй ***** нар хэдэн зуун саяараа байгаа.

202.179.27.21Зочин   • 2018, 5 сарын 31. 11 цаг 47 минут

Манай шилдгийн шилдэг улс торчид онгорсон 4 жилд дундаж давхаргаа устгаж нэн ядуу давхрага руу амжилттай оруулсан

203.91.115.44Зочин   • 2018, 5 сарын 31. 11 цаг 14 минут

ҮХЭР МОНГОЛЧУУД ИНГЭЖ ЯДУУ БАЙСНААС ХЯТАДЫН НЭГ МУЖ БОЛСОН НЬ ДЭЭР ДЭЭ

112.72.14.106Зочин   • 2018, 5 сарын 31. 16 цаг 31 минут

daaganaas unaj uhdeggui daravgaraasaa bolj uhdeg gesen mongoliin ertnii zuir ug baidag shuu..

112.72.14.241Зочин   • 2018, 5 сарын 31. 11 цаг 00 минут

Монгол сөнөөсэй

202.179.31.75zochin   • 2018, 5 сарын 31. 10 цаг 56 минут

mongold bol udurt 35000 hun yaduurch b.na daa

66.181.178.125Тэмций босоё.   • 2018, 5 сарын 31. 9 цаг 47 минут

3 саяхан хүнтэй байж ядуу байна гэдэг эмэгнэл шүү. Сайд дарга гишүүд тэдний гар хөлүүд өмнөх дарга гишүүд гээд бүгд л хөрөнгөө хураалгаж цаазаар авхуулах ёстой юм даа. Сая сая доллараар казинод тоглоод алддаг , тэрбумаар нь муу мал морь авдаг уядаг муусайн луйварчидийг олны нүдэн буудаж албал мөн сайхан аа. Оффшорт байнаа 17 тэрбум доллар аа авах юмсаан. Хэн ч тэмцэхгүй босохгүй зүгээр л хараад суугаад байж дээ .

183.177.100.210Зочин   • 2018, 5 сарын 31. 9 цаг 40 минут

Монгол улс өдөрт 350, жилд 1270720 иргэнээ ядуурлаас гаргажээ.

202.131.245.154гэрэл   • 2018, 5 сарын 31. 8 цаг 42 минут

Үүнийг уншаад манай хогийн улс төрчидыг бодохоор бүүр бухимдчихлаа.Бүгдийг нь шоронд хийх юмсан.

202.131.243.190Zochin   • 2018, 5 сарын 31. 8 цаг 28 минут

Manaid bol irgedee yaduu bailgah bodlogo yavaad bgaa yum bish uu. Mongotei huntei yarisanaas yaduu huntei hodoodoor ni yarisan ni iluu amar gej tord shurgalsan nam damnasan bulegleluud boddog bolson bnaa. Zarim ni bur nogoo ulgert gardag bird shig bolson shuu dee. Bayan hoosnii yalgaa tuildaa hurch bgaa, udaan tesehgui l bolov uu. Horongojson nohduud, tednii ur huuhduud ni ingej ard irgedee dord uzseniihee hariug hurteh l bolno doo. 3saya huniig dundaj amidraltai bolgohod neg ih hugatsaa orohgui de.

202.21.100.211Зочин   • 2018, 5 сарын 31. 8 цаг 17 минут

manaid esregeeree yavagdaj bainadaa Yeroosoo l xujaa naraas l zorj bval boloo gex bodoltoi yum shig

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.