2018 оны 6-р сарын 8
7 цаг 05 минут

Ж.Амартүвшин: Говийн байгаль хүний сэтгэлийг хөгөлж, онцгой мэдрэмж төрүүлэх увьдастай

Сүүлийн үед гэрэл зургийн бүтээлүүдээрээ олны танил болж яваа Ж.Амартүвшин гэдэг залууг уншигчиддаа танилцуулж байна. Тэрбээр орон нутагт  ажиллаж амьдарч, бүтээлээ туурвиж яваа нэгэн.  Ж.Амартүвшинтэй хийсэн ярилцлага болон гэрэл зургийн бүтээлүүдийг нь  толилуулж байна.

-Таны бүтээлүүд цахим орчинд нэлээд танил, олон хүний сонирхлыг татдаг. Өөрийнхөө тухай танилцуулахгүй юу?

-Намайг Жаргалсайханы Амартүвшин  гэдэг. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Соёл урлагийн  их сургуулийг Хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжлээр төгсөж ирээд  2010 оноос хойш Өмнөговь аймгийн Даланзадгад суманд  хувиараа хөдөлмөр эрхэлж байна.

-Одоо ямар ажил эрхэлж байна?

-Гэрэл зургийн студи ажиллуулдаг.

-Хэдийнээс гэрэл зураг авч эхэлсэн бэ?

-Би хүүхэд байхаасаа уран зураг сонирхдог байлаа. Тэр сонирхолынхоо дагуу л өөрийгөө хөгжүүлж бэлдсээр байгаад сүүлдээ гэрэл зураг авах дуртай болсон. Гэрэл зураг сонирхоод 8 жил өнгөрчээ.  Гэхдээ одоо ч гэсэн суралцсаар л байна.

- Уран зураг сонирхож байсан хүн гэнэт яагаад гэрэл зурагт уруу татагдах болов. Ер нь энэ хоёр сонирхол хосолж нийлэхээрээ ийм мэдрэмжтэй бүтээл төрөх шалтгаан болсон юм биш үү?

- Их сургууль төгсөөд ажилгүй байхад манай нэг ах маань надад маш их урам зориг  өгсөн. Тэр байтугай, надад гэрэл зургийн бүх хэрэгслийг маань бэлдэж өгөөд “Заа, миний дүү дуртай зүйлээ хийгээд амжилт гаргаарай” гэсэн итгэл найдвар өгсөн. Амьдралд  тийм хүн ховор шүү дээ.  Энэ хүнийг А.Өлзийбаяр  гэдэг. Өлзий ахдаа маш их баярлаж, итгэл сэтгэлийг нь дааж ажиллаж, амьдрахыг хичээж явдагаа илэрхийлмээр байна.  

Миний гэрэл зурагт “урвасан” учир шалтгаан энэ Өлзийбаяр ах. Гэхдээ уран зургийн сонирхол, эзэмшсэн мэргэжил маань бүгд хосолж нийлсэний биелэл нь миний гэрэл зургууд гэдэгтэй санал нийлнэ.

-Өөрөө ихэвчлэн уул ус, ан амьтан гээд байгалийн гэрэл зураг авдаг юм шиг байна.  Говь нутгийн байгаль, уул ус үнэхээр сэтгэлийг тань хөгөлдөг байх...

-Тэгэлгүй яахав. Ертөнцийн үүсэл хөгжлийн бүхий л түүхийн хамгийн тод томруун ул мөр бол Монголын говь шүү дээ. Тийм ч болохоороо говийн байгаль өвөрмөгц, сонин содон  байдлаараа ялгардаг. Энэ бол ямар ч уран бүтээлч хүний сэтгэлийг хөгөлж сонин содон мэдрэмж төрүүлдэг байх. Миний хувьд төрж өссөн нутгийнхаа энэ сайхан байгалийг биширч шүтэж, харж баясаж яваа нэгэн. 

Өөрийн үзсэн харсан байгалийн сүр хүч, гоо сайхныг ганцхан өөрөө хараад өнгөрөх биш гэрэл зурагт буулгаж бусад хүмүүстэй хуваалцахыг хүсдэг. Энэ маань нэг ёсондоо говь нутгаа сурталчлах, залуу үеийнхэнд байгаль дэлхийгээ хайрлах ухаан төлөвшүүлэх маш том боломж гэж боддог.

Тэр сайхан сайхан байгаль, ан амьтдыг харахыг хүссэн ч харж чадахгүй, амжихгүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэдэнд говь нутгийн байгалийн үзэсгэлэнг мэдрүүлэхийг хүсдэг.

- Гэрэл зураг авдаг хүн олон болжээ. Гэхдээ тухайн зургаа бусдын илэрхийлээгүй өнцгөөс  үзүүлэхэд уран бүтээлч хүнд эрэл хайгуул хэрэгтэй байдаг байх. Жишээ нь, таны Ёлын амны зураг маш шинэлэг илэрхийлэл болсон юм шиг санагдлаа.                                                   

-Тийм шүү. Одоо гэрэл зураг авдаг хүн маш олон болсон. Түүн дотроо зурагчид ямар нэгэн төрлөөр дагнаж авдаг болж байна. Үндсэндээ тухайн чиглэлээрээ мэргэшиж байгаа гэсэн үг. Харин миний хувьд байгаль, ан амьтан, шөнийн зураг гэсэн чиглэлээр авах сонирхолтой. Уран бүтээлч хүний хувьд эрэл хайгуул хийдэг. Аль болох бусдын харж байгаагүй  өнцгөөс харуулахыг зорьдог. Миний өнгөрсөн өвөл авсан Ёлын амны зургийг маань маш олон хүн таалсан шүү.  Манай гэрэл зургийн  “Акул”-ууд гэгддэг  Дашийн Октябрь, Батзаяа, Сүхбат ах нар их урам өгсөн.

- Гэрэл зургаараа бие даасан үзэсгэлэн гаргаж байв уу?

-Анх 2012 онд “Гэрлээр сүүдэрлэсэн нь” нэртэй үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Тухайн үед зураг аваад удаагүй байсан ч маш зоригтойгоор гаргаж байжээ. Гэхдээ яахав, үзэсгэлэн гэдэг бол хийж бүтээж яваагаа олондоо тайлагнах, дэлгэн үзүүлэх явдал учраас  олон хүнээс урмын үгээр мялаалгаж байлаа. Анхны үзэсгэлэнгээ гаргахад миний найз Зоригтбаатар маань их хурцалсан даа. /инээв/ Түүнээс хойш хамтарсан “Нүүдэл” үзэсгэлэнг 2 удаа гаргасан. Өмнөговь аймагтаа болон  Улаанбаатар хотод зохиогдож байгаа гэрэл зургийн үзэсгэлэнд оролцсон амжилтууд байгаа. Аймаг орон нутгийн удирдлагууд маань бас дэмжиж ажилладаг. Удахгүй өөрийн бие даасан үзэсгэлэнгээ аймагтаа дэлгэх төлөвлөгөөтэй байна.

-Үзэсгэлэнд чинь амжилт хүсье. Ойрын үед гэрэл зургаараа сайхан цомог гаргах  уу.

-Баярлалаа. Мэдээж, цомог хийх хэмжээний архивтай болхоороо сайхан бүтээл гаргана гэж боддог шүү. Говь нутгийнхаа байгалийн онгон дагшин, давтагдашгүй сайхан үзэсгэлэнт газрууд, ховордсон  ан амьтныг гэрэл зурагт  буулган  гадна дотнын хүмүүст мэдрүүлэхийг хүсдэг.

Энэ маань бас нэг талаараа манай говь нутгийн аялал жуулчлалын салбарт сайнаар нөлөөлнө.

-Ярилцсанд баярлалаа. Таны бүтээлүүдийг уншигч нартаа дэлгэн хүргэж байгаадаа баяртай байна.

 П.Булган

Баянзаг. Дэлхийд анх үлэг гүрвэлийн өндөг эндээс олдсон

 

Говь Гурвансайхан. Зүүнсайханы уул

 

Баянзаг.

Элсний хээ

  

Ноён сумын нутаг: Ханын хэц

 

 

Хэрмэн цав

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.25.110Зочин   • 2018, 6 сарын 8. 23 цаг 34 минут

odoo nuguu hujaanuud ni iisheegee shaanadaa

150.129.142.205Зочин   • 2018, 6 сарын 8. 17 цаг 29 минут

Үнэхээр сайхан зурагнууд байна. Монгол орон гэдэг ийм аугаа. Энэ сайхан байгаль руу хүрз бариад дайрч байгаа, монгол газар шороогоо ашиг хонжооны нүдээр харсан өнөө цагийн нүгэлтнүүдийн жинхэнэ дүрийг гэрэл зурагт буулгаж өнөө болоод хойч үеийнхэнд үлдээх хэрэгтэй.

43.242.243.166зочин   • 2018, 6 сарын 8. 14 цаг 39 минут

Баяр хүргэе. Одоо сүүдэртэй талыг хажццд нь харуул. Уойжилсүрэн УИХ-ын гишүүн нөхөр гурван тэс сумыг ус билчээргүй болгож байна. Зурагчин хүн хажуугаар нь өнгөрөх эрх байхгүй. Зургийн тайлбараа утгажуулж зурагтайгаа уяж өг. Яг байгаа байдал нэг хэрэг. Хүмүүний амьдралтай уяж зургаа авах бүр сайхан.

202.21.113.238Зочин   • 2018, 6 сарын 8. 14 цаг 17 минут

Сайхан зураг авдаг залуу байна. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье

174.229.128.193Мко   • 2018, 6 сарын 8. 13 цаг 01 минут

Сэтгэл хөдөлж байна шүү. Хэдэн сайхан зураг авна даа гэж бодож явсан чинь энэ хүүхэд хийчихжээ. Сайхан сайхан.

202.21.124.129zochin   • 2018, 6 сарын 8. 12 цаг 43 минут

Miniii nutag iim saihan

202.131.243.186Зочин   • 2018, 6 сарын 8. 11 цаг 56 минут

Сайхан зурагнууд байна.О.Жагайгийн хүү юм уу.

66.181.185.174zochin   • 2018, 6 сарын 8. 10 цаг 31 минут

Баяр хүргэе! Үнэхээр гайхалтай

66.181.160.7Зочин   • 2018, 6 сарын 8. 9 цаг 53 минут

Миний нутаг ийм л сайхан. Нутгаа санаж байна.

202.70.33.242Зочин   • 2018, 6 сарын 8. 9 цаг 43 минут

uran buteeld n ulam ih amjilm husey. gaihaltai goy avsan zuragnuud bnaa . ter yolin amni zurag n ali n ve

112.72.9.178zochin   • 2018, 6 сарын 8. 9 цаг 31 минут

minii nutag minii eh oron zubhun miniih

122.202.15.112Зочин   • 2018, 6 сарын 8. 9 цаг 25 минут

Байгалийг уншиж чаддаг залуу байна. Нэгэн цагт энэ газруудаар аялна аа. Тэр гурван шовх уул Ёлын ам мөн үү

103.9.91.133Зочин   • 2018, 6 сарын 8. 9 цаг 19 минут

Сайхан зурагнууд байна. Баярлалаа. Тэр нэг ганцаараа зогсож байгаа хулангийн зураг говь нутгийн эрт галавын түүхийг түүхийг өгүүлж байгаа мэт ер бусын мэдрэмж төрүүлж байна.

66.181.160.7Бат Бат   • 2018, 6 сарын 8. 9 цаг 14 минут

Хараад баймаар сайхан зурагнууд байна. Өмнөговь сайхан байгальтай газар. Гэтэл энэ нутагт Монголын хамгийн том уурхайнууд байгаа нь эргээд байгалдаа сөргөөр нөлөөлж байгаа. Иймд уул уурхайн байгальд нөлөөлж байгааг харуулсан зураг авч олны хүртээл болговол газар орноо хамгаалах иргэдийн хүсэл, хүмүүжилд нөлөөлж болох юм. Дүү үүнийг бодолцоорой. Сайхан бүтээлээ дэлгэн үзүүлсэнд баярлалаа. Амжиот

66.181.165.185S,Otgoo   • 2018, 6 сарын 8. 9 цаг 12 минут

bayarlala, gaihaltai baharhaj bna, umniin gowior ayalj bsaan, gehdee dutuu dahin iluu ihiig uzneee

66.118.151.3Zochin   • 2018, 6 сарын 8. 9 цаг 06 минут

Bayarlalaa. Mongol nutag burhanaas bidend hairlasan khishig shuu. Nutgaa khairlaj, gazraa buu uhuulaarai.

203.91.118.180зочин   • 2018, 6 сарын 8. 9 цаг 03 минут

баярлалаа, сайхан зураг авсан байна амжилт

182.160.0.11зочин   • 2018, 6 сарын 8. 8 цаг 57 минут

хэсэг тэнхээ орчлоо. баярлалаа

202.131.242.182Иргэн   • 2018, 6 сарын 8. 8 цаг 40 минут

Гайхалтай Монгол нутгаараа бахархаж байна. Үнэхээр сайхан. Хэлэх үг алга. Ийм сайхан нутгийн эзэн гэдгээрээ өөрсдийгөө азтай гэхээс яахав.

66.181.160.7Зочин   • 2018, 6 сарын 8. 8 цаг 35 минут

Ямар сайхан зурагнууд вэ. Энэ зуны аялал Өмнөговь байх болно. Мундаг уран бүтээлч залууд амжилт хүсье. Хотод ирж үзэсгэлэнгээ гаргаарай

202.131.243.190Zochin   • 2018, 6 сарын 8. 8 цаг 04 минут

Setgel sergeesen saihan zuragnuud bnaa. Bayar hurgej, ulam ih amjilt husie. Deer ni ooriin gesen sait ch yum uu baival avsan zurgiig chini sonirhoj baimaar bnaa

103.9.90.130Зочин   • 2018, 6 сарын 8. 10 цаг 10 минут

bayar xyrgie

© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.