2018 оны 6-р сарын 9
7 цаг 00 минут

Далайд “гарц”-тай болж, иргэний хөдөлгөөнийхэн Ноён уулаа аврав

-Долоо хоногийн тойм-

Зуны тэргүүн сар эхлээд тэг дундаа орж байна. Өнгөрөгч долоо хоногийн хамгийн их хүлээлт хот хөдөөгүй хур бороо байлаа. Харамсалтай нь тэнгэр хангай хур бороогоор ивлэхдээ нэг л дурамжхан байна. Монгол нутгийн ихэнх хэсэг нь гантай буюу гандуу байна.

ШХАБ-д элсэх эсэх асуудлын эргэн тойронд

Зуны эхэн сарын нар салхитай өдрүүдтэй зэрэгцэн улирч буй долоо хоногт улстөрчид Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагад /ШХАБ/ элсэх асуудлаар ухаан уралдуулав. Ерөнхийлөгч А.Баттулгын ШХАБ-д ажиглагчийн статусаа ахисан түвшинд хүргэх тухай мэдээлэл Засгийн газрыг тус байгууллагад элсэх талаархи нууцын зэрэглэлтэй асуудлыг УИХ-д өргөн барихад хүргэв бололтой.

Өнөөдрөөс буюу зургадугаар сарын 9-ний өдрөөс БНХАУ-ын Чиндао хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаан эхэлж байна. БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар энэ уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байгаа юм.

ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Дарга нар гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалтыг хийнэ гэсэн мэдээлэл байна.

Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх асуудал маргаантай байгаа хэдий ч энэ талаархи улс төрийн шийдэл удахгүй гарах нь бараг тодорхой байна. Асуудлыг УИХ-д нэгэнт өргөн барьсан болохоор тун удахгүй энэ тухай хэлэлцэж таарна. Түүнчлэн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл бас авч хэлэлцэнэ. Тус байгууллагад элсэх эсэх асуудлаар судлаачид хангалттай байр сууриа илэрхийлж байгаа болохоор энд бусдын үгийг дахин дамжуулах нь илүүц биз. Хамгийн чухал нь олон нийт асуудалд ач холбогдол өгч тал талаас нь шүүн хэлэлцэж байгаа нь оновчтой шийдвэр гаргахад нөлөөлөх нь дамжиггүй.

УИХ ба намын бүлгүүдийн хурал

-Улирч буй 7 хоногт УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Москва хотноо “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцов. ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думээс санаачлан зохион байгуулсан энэ чуулга уулзалтад дэлхийн 96 орны парламентын төлөөлөгчид оролцов. Тэдгээрээс 19 орны парламентын тэргүүн, 15 улсын парламентын дэд дарга нар хүрэлцэн ирсэн юм.

-УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг бол энэ  олоо хоногт хоёр удаа хуралдав. Даваа гарагт хуралдсан МАН-ын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцэв. Тодруулбал, Төрийн өмчийн хувьчлал болон Арилжааны банкуудыг дахин санхүүжүүлэх хуулийн төслийг хаалттай хэлэлцсэн юм.  

Банкуудыг дахин санхүүжүүлж, банкуудад өөрийнх нь хөрөнгө дутагдах үед яаж эрх зүйн санхүүжилт үзүүлэх вэ гэдгийг тодорхой болгох зорилгоор хуулийн төсөл өргөн барьсныг УИХ хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн билээ. Мэдээллээр эдүгээ арилжааны банкууд 500 тэрбум гаруй төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдалтай байгаа аж.

“Монгол-Оросын санаачилга-2018”

-Энэ долоо хоногт болсон томоохон арга хэмжээ гэвэл “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ юм. Энэ хүрээнд болсон Эдийн засгийн чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлcэн юм. “Монгол-Оросын санаачилга-2018”  ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров тэргүүтэй тус улсын албаны болон бизнесийн  төлөөллүүд оролцов.

Есөн жил хүлээсэн түүхэн гэрээгээ байгууллаа

Долоо хоногийн онцлох үйл явдлын нэг гэвэл Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн  сайд Ж.Бат-Эрдэнэ  болон ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих нар Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал байлаа.  Үүнийг түүхэн хэмээн тодотгож байгаа нь учиртай

Учир нь есөн жилийн хугацаанд ярилцсан гэрээндээ гарын үсэг зурж байгаа нь энэ юм. Энэ гэрээ байгуулагдснаар Монголд эдийн засгийн томоохон боломж нээгдэж байна. Тухайлбал,  ОХУ-аар дамжаад Владивостокоор далайд гарах, цаашаа Европ руу гарах гарцтай болох боломж бий болно.  ОХУ-аар дамжин өнгөрөх гол магистрал замууд дээр хамтарч ажиллах, бөгөөд тэр дундаа Оросын талаас манайд тарифын хөнгөлөлт үзүүлэхээр болж байна. 

Тарифын хэлэлцээрийн дагуу олон улсын хэмжээнд нэгдсэн тариф гэж бий. Харин энэ гэрээ ёсоор нэгдсэн тарифаас 40 орчим хувиар хөнгөлөлт үзүүлэхээр болж байна.  Түүнчлэн энэ хөнгөлттэй тарифыг 25 жилийн турш тогтвортой мөрдөхөөр тохиролцжээ.

 

“Сентерра Гоулд Монголия” компанийн зөвшөөрлийг шүүхээс цуцаллаа

 Ноён уул дахь “Сентерра Гоулд Монголия” компанийн лицензтэй холбоотой шүүх хурал 37 удаа хойшилсон билээ. Харин  энэхүү маргааны эцсийн шийдвэр энэ долоо хоногт гарч Сентерра Гоулд ХХК-ийн эзэмшсэн дөрвөн ашиглалтын тусгай зөвшөөрлийг шүүхээс цуцалсан шийдвэр гаргалаа. Ингэснээр ноён уулыг Сентерра Гоулд Монголиа ХХК ухахааргүй болж байна.

2016 оны нэгдүгээр сараас шүүхэд үргэлжилж байгаа энэхүү маргаанд нэхэмжлэгчээр “Ноён уулаа аваръя хөдөлгөөн” ТББ, хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, гуравдагч этгээдээр “Сентерра Гоулд Монголия” компани, Засгийн газар оролцсон юм.

Үйл явдлын товчоон:

- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Мицүхиро Фурусаваг хүлээн авч уулзлаа.

-Урьдчилан хорих төв буюу 461-р ангиас биеийн эрүүл мэндийн шалтгаанаар Улсын нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт ирсэн Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг  батлан даалтад гаргаж, хилийн хориг тавихаар шүүхээс шийдвэрлэв.

-

 

 

 

 

36
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

36 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.106.168Зочин   • 2018, 6 сарын 10. 21 цаг 58 минут

Тэр иргэний хөдөлгөөнийхөн чинь өөрсдөө гар аргаар ноён уулаа ухна даа

103.206.195.229Зочин   • 2018, 6 сарын 10. 15 цаг 52 минут

Noyon uulyg, uhaandaa, ninja nar avchlaa gesen ug uu?

202.179.27.244Зочин   • 2018, 6 сарын 10. 13 цаг 51 минут

Элбэгдорж, Ганболд нарыг барих яасан бэ?

202.179.27.244Зочин   • 2018, 6 сарын 10. 13 цаг 50 минут

Баяр, Сайханбилэг нарыг эхнээсээ дүр эсгэн олны ам хэлийг өвчтэй(Энэ хоёр шиг татвар төлөгчдийн болон авилгалын их мөнгөөр умчлүүлсэн хүн байхгүй. Эрүүл байгаа ) гэдгээр намжааж, авилгалаас нь хуваалцах тохиролцоонд хүрээд суллахаар тавьсан жүжиг одоо төгсгөл рүү гээ явлаа.

103.229.123.234Зочин   • 2018, 6 сарын 10. 10 цаг 56 минут

За ингээд Ноён уулыг сэглэх гэсэн хар санаатнуудын хүсэл биелэх замдаа оржээ. Люмпен, оркууд ямар ч хүчтэй лоббитой юм бэ?!

103.229.123.56Зочин   • 2018, 6 сарын 10. 8 цаг 19 минут

Ёстой үхэр нэрэндээ таарсан малнууд юм да одоо энэ гэрээг цуцалсаныхаа төлөө маш их мөнгө төлнө зам барилга бусад зүйл гээд, дараа нь хариуцах эзэнгүй баахан нинжанууд орж ухаад ухсан нүх шороо л үлдэнэ нөхөн сэргээлт хийх хариуцах эзэн байхгүй улсад орох татвар ч үгүй хоосон хоцроно до зайлуул.

66.181.160.122Зочин   • 2018, 6 сарын 10. 7 цаг 30 минут

nuguu lalar battulga yasan be shvvhiig taraa haad 2 lalaraaa barij hori

66.181.177.157Зочин   • 2018, 6 сарын 10. 2 цаг 11 минут

ОДООГИЙН ЭРХ БАРИГЧИДААС , ЛУЙВАРЧДААС ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ ЯМАР Ч ЮМ ХҮЛЭЭХ ХЭРЭГГУЙ, БҮХ ИТГЭЛ НАЙДВАРАА ХАЯЦГАА! 2018 оны 6 сарын 8 ны өдөр АРД ТҮМНИЙ СҮҮЛИЙН ИТГЭЛ НАЙДВАРЫГ БУЛШИЛСАН түүхэнд хараар үлдэх хар өдөр.

103.229.122.248ёуга   • 2018, 6 сарын 10. 1 цаг 14 минут

суганд хавчигдаад шааж өгөх байхдаа

103.229.120.234Зочин   • 2018, 6 сарын 10. 0 цаг 49 минут

mongoliin shuukh shudraga ajildag yum bna

185.220.102.4Зочин   • 2018, 6 сарын 10. 0 цаг 33 минут

Энэ тэмцэгч гэгдсэн хулгайчууд одоо өөрсдөө очиж ухаад сууна харж байгаарай

66.181.177.157Зочин   • 2018, 6 сарын 10. 0 цаг 24 минут

Хөх

66.181.177.157Зочин   • 2018, 6 сарын 10. 0 цаг 27 минут

ОДОО ЭДНЭЭС ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ ЯМАР Ч ЮМ ХҮЛЭЭХ БҮХ ИТГЭЛ НАЙДВАРАА ХАЯЦГАА! 2018 оны 6 сарын 8 ны өдөр АРД ТҮМНИЙ СҮҮЛИЙН ИТГЭЛ НАЙДВАРЫГ БУЛШИЛСАН түүхэнд хараар үлдэх хар өдөр.

66.181.177.157Зочин   • 2018, 6 сарын 10. 0 цаг 33 минут

ИЙМ УЛС ОРНЫГ ДЭЛХИЙ ДАЯАРАА ДЭЭРЭЛХЭН, ШООЛОХООС ӨӨР АРГАГҮЙ. ИЙМ УЛСЫН ИРГЭД ГЭДГЭЭ, ИЛТ ДОРОМЖЛОЛЫГ ХҮЛЦЭН ДУУГАЙ ЯВЖ БАЙГАА УХАМСАРТАЙ ХҮН БҮР ИЧИХ ЁСТОЙ! Хүчингийн хэрэгт холбогдсон, хүчирхийлэхийг завдагч хоёрыг УИХ-аараа бүтэн өдөр "хуралдаж" шийддэг адгийн улс манайхаас өөр алга. Өндөр хөгжилтэй орнуудын сайд төрийн түшээд нь эмэгтэй хүнлүү сээтэгнэх ч эрхгүй өндөр ёс суртахуунтай байж хэрэв жижиг төдий зөрчил гаргавал өөрийн хүсэлтээр суудлаа тавьж өгдөг уламжлалтай. Гэтэл манайд бүр УИХ нь тэднийгээ авч үлдэхийг хичээж санд

202.179.31.108Зочин   • 2018, 6 сарын 9. 22 цаг 24 минут

Хэрээс хэтэрсэн баялаг хүнд гай тарьдаг юм даа. Баяртангуудаа

66.181.177.157Зочин   • 2018, 6 сарын 10. 0 цаг 05 минут

ОФШОРЧДЫГ ШАЛГАСАН БОЛЖ ЖҮЖИГЛЭЖ ЭМНЭЛЭГТ ХЭВТҮҮЛЭН СУВИЛЖ, ДАРАА НЬ СУЛЛАЖ ИРГЭДИЙГ МАЛ ГЭЖ ДОРОМЖЛОН ХУУРЧ БАЙГАА ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХ ЁСТОЙ БАЙТАЛ ЭСРЭЭГЭЭР ТЭДЭНД ХУУЛИЙН ХАМГААЛАЛТ ХИЙХ АВЛИГАЧ, ТОМИЛГООНЫ ШҮҮХ, ШАЛГУУЛЖ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХГҮЙ ГЭЖ ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХҮНИЙГ ҮЛДЭЭЖ БАЙГАА ЧАДВАРГҮЙ, МЭДЛЭГГҮЙ ХҮМҮҮСИЙН МӨРӨӨДЛИЙН БАГ БОЛСОН УИХ. ГАЗАР НУТГИЙН УХАН СЭНДИЙЧЭХ ГАДААД ЕРТӨНЦИЙН АДГИЙН АШИГ ХАЙГЧДЫН ДУРААРАА ДУРГИХ ТАЛБАР БОЛСОН УЛС. БҮХ НУТГААР НЬ ЭРЧИМТЭЙ ТҮРЖ ҮҮРЭЭ БАРЬЖ ЭЗЭН БОЛОН СУУРЬШИХ ХЯТАДУУД. ХАР АМИА БОДОЦГООХ

220.179.124.184Зочин   • 2018, 6 сарын 9. 21 цаг 25 минут

Orsuud mongol ruu eher yostoi bsan borooni uuliig uuriin gazar nutag deeree tsugluulaad puujindaad haychij bgaa yum chin

66.181.177.157Зочин   • 2018, 6 сарын 10. 0 цаг 22 минут

МӨНГӨ АВЧ ЗОРИУД ОЮУТОЛГОЙГ АШИГТАЙ ГЭЖ БАЙГАА, ЭСВЭЛ ТАРХИА УГААЛГАСАН ГЭРЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЁСТОЙ ГЭДЭГ НОВШНУУДЫН НЭГ Ч ҮГЭНД БҮҮ ИТГЭ!ӨДӨР БҮР 6 САЯ ДОЛЛАРЫН БАЯЛАГ ОЮУТОЛГОЙГООС ӨДӨР ШӨНӨГҮЙ АЧИГДАЖ БАЙНА. ГЭТЭЛ БАЯЛГИЙН ЭЗЭД БИД ЗӨВХӨН ОЮУТОЛГОЙН ЗЭЭЛИЙН ХҮҮНД Л ГЭХЭД МОНГОЛ УЛС ХОНОГТ 1-3 САЯ ДОЛЛАРЫН ӨР ТӨЛЖ БАЙНА. ҮНДСЭН ӨР БОЛ ТАСРАЛТГҮЙ ӨСӨЖ БАЙГАА. ИЙМ ХОХИРОЛТОЙ ГЭРЭЭ НЭРТЭЙ ДЭЭРЭМ ДЭЛХИЙ ДЭЭР ӨӨР ХААНА Ч БАЙХГҮЙ!

124.158.111.7Зочин   • 2018, 6 сарын 9. 18 цаг 17 минут

VLADIVOSTOKIN BIRJRUU KOKSOO SHUUD GARGA GARGA

124.158.111.7Зочин   • 2018, 6 сарын 9. 18 цаг 15 минут

BLADIVOSTOKRUU BIRJRUU BUGDIIG NI KOKSOO SHUUD GARGA

124.158.111.75   • 2018, 6 сарын 9. 18 цаг 14 минут

ZUV BAINA ONTS

66.181.177.157Зочин   • 2018, 6 сарын 10. 0 цаг 31 минут

ОДОО ЭДНЭЭС ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ ЯМАР Ч ЮМ ХҮЛЭЭХ БҮХ ИТГЭЛ НАЙДВАРАА ХАЯЦГАА! 2018 оны 6 сарын 8 ны өдөр. АРД ТҮМНИЙ СҮҮЛИЙН ИТГЭЛ НАЙДВАРЫГ БУЛШИЛСАН түүхэнд хараар үлдэх хар өдөр.

112.72.14.91Зочин   • 2018, 6 сарын 9. 16 цаг 55 минут

зөв сэтгэлтэй эх орныхоо төлөө цохилох зүрхтэй Хөх монголын залуучууд болон хамтран "Ноён " уулаа аварсан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

112.72.14.218Хөх Монголыг дэмжигч   • 2018, 6 сарын 9. 15 цаг 31 минут

Хөх Монголын залуучууддаа баярллаа. Сү Батболд Бороогийн алтыг зүгээр өгснийхөө хариуцлагыг хүлээж бусдаас илүү сүпер амьдралаасаа татналзвал таарна

202.21.106.112Зочин   • 2018, 6 сарын 10. 16 цаг 01 минут

huh mongol gej bas heden shantaajchinguud hamgaalaltand avsan nereeer ninja nariig oruulj mungu avdag deeremchid

112.72.11.106Зочин   • 2018, 6 сарын 9. 10 цаг 52 минут

Монголчууд хэрэв эх орноо элэг зүрх шигээ хайрладаг бол зэвсэг бариад босох л үлдлээ. Газрын доорх төдийгүй хөрсөн дээрх өнгөт чулууг хамаад дуусч байна. Өнөагийн тар засаг мэдсэн ч мэдээгүй царайлж байгаа хамсаатны дүр төрх. Уух ус, идэх өвсгүй болсон амьжиргаа нь мал аж ахуй. Өрөвдөлтэй,харуусалтай.

103.229.123.209Зочин   • 2018, 6 сарын 9. 10 цаг 31 минут

Orosuud unegui byaslag hulganii havhand baidag gej yarih durtai getel neg yamiig mongold ashigtai yam shig hiisen murtuu nuguu yamand ni tsaaguur ni dandaa uursduduu ashigtai yam hiisen baidag bid orosoos zevseg tehnik avch yaah yam orostoi baildah uu hyatadtai baildah uu shal utgagui yam

66.181.177.157Зочин   • 2018, 6 сарын 9. 9 цаг 05 минут

Хөх

66.181.177.157Зочин   • 2018, 6 сарын 9. 9 цаг 05 минут

Ноён уулын савдаг эзэн ялав. Эхнээсээ Ноён уулаа аврах хөдөлгөөн байгуулж хөр цасанд ажрахгүй өлсгөлөн зарлаж өтөл насандаа өлчир эрчүүдтэй өвлийн цан хүүрэг цантуулан хэвтэж, эрүүл мэндээ зольж энэ биеэ зэрэмдэг болтол зүтгэсэн О.Цэрэннадмид эгчдээ тусгайлан баяр хүргэе. Тулгуурт нь явсан хатан ээж, түшиг болсон түмний ээж болов та. Түүнийг түмэн одонгоор шагнавч багадна. Өнөө цагт үлгэр дууриалал болж өвөг дээдсийнхээ замналыг мөрлөж үнэний төлөө цуцахгүй тэмцэж, Ноён уулаа авран үлдэхийн тулд барс ирвээс барьцалдан тэмцэж, арслан ирвээс арса

112.72.14.91Зочин   • 2018, 6 сарын 9. 16 цаг 57 минут

монгол ард түмний өмнөөс гүнээ талархаж байна баярлалаа

182.160.34.147Зочин   • 2018, 6 сарын 9. 11 цаг 27 минут

mundag

203.91.115.39Зочин   • 2018, 6 сарын 9. 8 цаг 25 минут

ОХУ манайд асар өндөр өртөгтэй байлдааны нэгжүүд шахсан байна. энэ талаар яагаад мэдээлэхгүй байгаа юм бэ? Дээрх нэгжүүд асар өндөр үнэтэйгээс гадна манайд ач холбогдол үгүй, дээрээс нь байнгын зардал хэт өндөр гээд ойлгомжгүй зүйл маш их байна. Бид төвийг сахисан орон гэгдэж байж тийм их өртөгтэй тоноглолоор яах юм бэ? Зардал нь хаанаас гарах юм? Энэ нь цаанаа ямар зорилготой юм бэ?

27.123.214.107Зочин   • 2018, 6 сарын 9. 20 цаг 23 минут

Hudlaa medee tsatsaad baigaarai umhii uher mini

203.91.112.137зочин   • 2018, 6 сарын 9. 17 цаг 18 минут

Чи одоо эх оронч үгтэй ,гадны тавиул юм уу ?Улсын нууц тэнэгтээ задлаад байна уу? тэхгэхээс тэгээд задлаад байна уу? Шахна гэж юу донгосоод байна. Хаанахын тавиул вэ чи?

112.72.14.218Сохор нохойд   • 2018, 6 сарын 9. 15 цаг 39 минут

ЦЦЦ Ээ мөн ч тэнэгээ. Тэр чинь цөөхөн хэдхэн техник шүүдээ? Тэр хэдэн техник дээр нь залуучууд суралцаж л байг л дээ. Эх орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолынхоо төлөө зэвсэгт тэмцэл явуулахын цагт тэрнээс чинь илүү зардал гарна. Зэвсэг техникээ шинэчлэхэд хэдэн төгрөн зарахад яадгийн тэртэй тэргүй өмхий луйварчин хөрөнгөтнүүд нь түүнээс хэдэн зуу дахин их мөнгө хувьдаа завшчихаад супер амьдарч байна хэмээн гайхуулдаг биз дээ? Чи тийм л мундаг юм бол өрийн өршөөлийн хууль татварын өршөөлийн хууль, Каплагийн өр гээд яриач

64.119.27.240 Зочин   • 2018, 6 сарын 9. 8 цаг 00 минут

Нинжа нар очоод баллаж өгөх вий

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.