2018 оны 6-р сарын 6, 7-ны өдрүүдэд БНХАУ, ӨМӨЗО-ны Баяннуур хотод “Монгол улс-БНХАУ-
ын ноолуурын аж үйлдвэрийн хөгжлийн форум”-ыг Монголын Ноос Ноолуурын Холбоо болон
БНХАУ-ын “Баяннуур хотын ХАА-н тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн холбоо”-той хамтран
зохион байгууллаа. Энэхүү форумаар хоёр улс ноолуурын аж үйлдвэрийн салбарыг хамтран
хөгжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгууллаа. ӨМӨЗО-ны Баяннуур хот
нь ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэл төвлөрсөн аж үйлдвэрийн хот юм.
Тус форумд Монгол улсаас ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон болон жижиг
дунд үйлдвэр, компанийн 30 гаруй удирдлага, төлөөлөгчид, МННХ-ны дэд тэргүүн
Г.Ёндонсамбуу, Монгол улсын ХХААХҮ яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулах газрын
дарга Б.Батхүү, ХХААХҮ яамны ноос ноолуурын салбарын ахлах мэргэжилтэн С.Рэгзэдмаа,
Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар нарын төрийн захиргааны төлөөлөл,
БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Баяннуур хотын засгийн газрын дэд дарга Гө Ган, Баяннуур хотын
худалдааны товчооны дэд дарга, хотын хилийн боомтын дарга Ли Лэй, БНХАУ-ын хүнс,
байгалийн гаралтай бүтээгдэхүүний нэгдсэн холбооны ХАА-н газрын дарга Тиан Хун зэрэг
төлөөлөгчид оролцлоо.
Зөвлөгөөнөөр Монголын Ноос Ноолуурын Холбоо, Баяннуур хотын ХАА-н тэргүүлэгч аж ахуйн
нэгжүүдийн холбоо харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд хамтын ажиллагааг
цаашид улам гүнзгийрүүлэх замаар өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг
нэмэгдүүлэхэд чиглэгдэх туршилт, судалгааны ажлыг хамтран явуулах, түүхий эдийн болон бэлэн
бүтээгдэхүүний үзүүлэлтүүдийг ISO болон бусад стандартын түвшинд хүргэх, хүний нөөцийг
чадавхижуулах асуудлаар сургалт зохион байгуулах, шилдэг техник технологи, бүтээгдэхүүний
загварын мэдээлэл солилцох замаар ноолуурын үйлдвэрлэлийг хамтран хөгжүүлэх, дэлхийн зах
зээлд тэргүүлэх зорилт дэвшүүллээ.
Цаашид ноолуурын үйлдвэрлэлийг хамтран хөгжүүлэх, үйлдвэрлэлийн стандартыг сайжруулах,
харилцан туршлага солилцох тал дээр талууд санал нэгдэв
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ХУУРАМЧ ХОЛБОО.ХУЛХИ ЁНДОНСАМБУУ.ХУЛЬЖИН ЗАЛЬХАЙ БААТАР .***** БИРЖ ЭД НИЙЛЭЭД МОНГОЛ МАЛЧИДЫГ ЯАЖ ЛУЙВАРДАХ ТУХАЙГАА ТОХИРОЛЦОВ УУ.ЧАДАХГҮЙ ЭЭ БИД БҮГДИЙГ МЭДНЭ