2018 оны 7-р сарын 1
12 цаг 54 минут

Самсунг компани 7 жилийн маргаанаа эцэслэн, Apple-тай тохиролцохоор болжээ

Самсунг болон Apple компаниуд нь 7 жилийн турш үргэлжилсэн патентын эрхийн маргаанаа эцэслэхээр тохиролцсон байна. Тохиролцооны талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч Самсунг компанийн зүгээс Аррle-д 500 сая гаран ам долларын нөхөн олговор төлөх шинжтэй байгаа талаар яригдажээ. Эдгээр хоёр компаний анхны патентын эрхийн маргаан 2011 оноос эхлэлтэй аж. Тодруулбал тухайн үед Аpple компани нь Самсунгаас гаргаж байсан "Galaxy S" смарт утас нь Iphone-ны дизайн болон дэлгэцийг томруулж, жижгэрүүлдэг технологийн патентад халдсан хэмээн нэхэмжлэл гаргаж байжээ.

 Самсунг компаниас давж заалдах шатанд хүртэл явсан хэдий ч 2016 онд дээд шүүхэд давж заалдан нөхөн төлбөрийг дахин гаргуулах хүсэлтийн шийдвэрийг авч байжээ. Гэвч Калифорни мужийн Дээд шүүхээс Apple компани талд гарсан байна.

 Эцэст нь Самсунг компани 539,000,000 ам долларын нөхөн төлбөр төлөх болсон  ба 7 жилийн турш үргэлжилсэн патентын эрхийн маргаан ийнхүү эцэслэхээр болж гагцхүү Apple компанитай тохиролцоонд хүрэх асуудал үлдэж байгаа ажээ.

Самсунг компани зүгээс эцсийн тохиролцооны мөнгөн дүнг олон нийтэд дэлгэхгүй байх хүсэлтийн дагуу тодорхой бус байгаа аж.

 Мөн өнгөрсөн 2012 онд Apple компаниас гаргасан хуруугаар түрэх үед түгжээ арилдаг патентад халдсан гэх 2 дахь удаагийн зарга дээр Самсунг компани ялагдан 115,600,000 ам долларын нөхөн төлбөрийг төлөх ёстой бөгөөд дээрх тохиролцох мөнгөн дүнгийн хэмжээ улам нэмэгдэх шинжтэй байгаа ажээ.

 

АНУ-ын хэвлэлийнхэн тус хоёр том IT –гийн компаний патентийн маргааны тохиролцооны талаарх мэдээг хүргэсэн ба энэ удаагийн тохиролцоо, бусад IT-гийн салбарынханд хэрхэн нөлөөлөх талаар анхааралаа хандуулж байгаа гэжээ.

 

Мэдээг Нью Иорк хотоос YTN телевизийн сэтгүүлч Ким Ён Сү хүргэжээ. 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.106.164Зочин   • 2018, 7 сарын 1. 20 цаг 00 минут

hogiin solongos hujaanuud uursduu yum hiigeech dandaa huulbarlaj amidardag atsuud

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.