Нэрт жүжигчин Сүн Жүн Ги БНСУ-д 5 жилийн өмнө хагалгаанд орсон Монгол хүүтэй дахин уулзжээ.
Энэ сарын 17-ны өдөр Сөүл Сонму эмнэлгээс жүжигчин Сүн Жүн Ги өнгөрсөн 14-ны өдөр тус эмнэлэгт гэнэт хүрэлцэн ирж, Нэргүй гэх 11 настай Монгол хүүтэй уулзаж сэтгэлийн дэм өгсөн талаар мэдээлжээ.
Төрөлхийн хамаргүй төрсөн Нэргүй гэх хүү нь 2013 онд Сөүл Сонму эмнэлэгт 3D принт технологиор хийсэн хиймэл эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгүүлж байжээ.
Нэргүй хүүгийн хагалгааг Солонгосын эрүүл мэндийг хамгаалах институтаас ивээн тэтгэж, үнэ төлбөргүй хийсэн бөгөөд тухайн үед Солонгос эмнэлгийн зар сурталчилгааны модель байсан жүжигчин Сүн Жүн Ги нь хүүг эмнэлгээс гарсанд баяр хүргэн анх удаа очиж уулзаж байжээ. Хүү эмчилгээ хийлгүүлэхээр дахин Солонгост ирсэн бөгөөд жүжигчин Сүн хүүд “Цаашдаа ч гэсэн эмчилгээгээ тогтмол хийлгэж, эрүүл саруул сургуульдаа явж байхыг хүссэн" хэмээн мэдээлжээ.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Буянтай залуу юмаа Ажил үйлс нь дэлгэрч явах болтугай
Газар газар сайн хүмүүс их байх юмаа баярлалаа та бүгдэд
Осоржамаа биш үү
manai urlagiin salbar iimerchuu umiig meddeg bolov uu
манайхан уу мэдэхгүй дээ.биднээс мөнгө гуйгаад байх вий л гэж шүүмжилсэн тоглолт их тавьдаг