Dwayne-ын гэр бүл талархалын баярын оройг ямар ч хоолгүй өнгөрөөдөг байсан. Аав нь нохойн зодоонч хийж амьдралаа залгуулдаг байсан. Өвөө нь ч мөн адил нохой зодоонч байжээ. Аав өвөө 2 маань миний баатрууд. Гэвч тэр үед нохой зодооноор мөнгө олж амьдралаа авч явахад хэцүү байсан цаг үе.
Бид нэг өдөр гэртээ ирэхэд манай гэрийг лацадсан байсан.Түрээсийн мөнгөө төлж чадаагүйгээс болж бид нэг л өдөр гэр оронгүй болсон юм. Удалгүй ээж аав 2 минь салж би ээж дээрээ үлдсэн. Тэр үед би өөрийгөө хэнд ч хэрэггүй амьтан гэж бодсон. Хийж чадах зүйл маань зөвхөн дасгал хөдөлгөөн л байсан.
Би ахлах сургуульдаа америк хөл бөмбөг тоглож эхэлсэн. Улмаар Miami-ийн их сургуульд уригдаж хөл бөмбгийн багт нь тоглодог болсон.Төвлөрөл зүтгэл 2 байхад чи ямар ч амжилтанд хүрч чадна.
Төд удалгүй би канад руу нүүж мэргэжлийн багт тоглож эхэлсэн. Гэвч 2-хон сарын дараа халагдаж ажилгүй мөнгөгүй болсон юм. Халаасанд маань 7 доллар л байлаа. Тэр үе миний амьдралын хамгийн хэцүү үе байсан. Ээжийнхээ байранд хоног төөрүүлж юу хийх ёстойгоо мэдэхгүйгээс болж өдөр болгон уйлдаг байсан.
Нэгэн өдөр удмаа дагаж нохой зодоонч болох санаа надад төрсөн. Би аавыгаа хайж олж уулзахаар явсан.Аав эхэндээ дургүйцэж байсан ч миний хичээл зүтгэлийг үнэлж миний дасгалжуулагч болохыг зөвшөөрсөн. Нохой зодооны өмсгөл авах мөнгөгүй байсан тул волейболд өмсдөг гарын бугуйвч өмсөж, нагац ахынхаа богино өмдийг хэрэглэдэг байлаа. Би анхны нохой тулаанаа хийхийн тулд 1600 км аялал хийж байлаа. Намайг анх очиход
-Чи урьд нь нохой зодооноор тулалдаж байсан уу ? гэж асууж байлаа
Хариуд нь би:
-Тэгэлгүй яахав. Нохой зодоон миний цусанд байгаа гэж бахархалтайгаар хариулсан.
Би нохой зодооны 7 удаагийн аварга болж улмаар кино урлагт орсон.Энэ бол миний түүх
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
гадаадын тэрбумтангууд болон одууд алдартнуудын бага насныхан амьдрал их хүнд хэцүү байсан бөгөөд их зовлон бэрхшээл туулж тэрбумтан алдартай одууд болсон түүхтэй
kkk