Х.ОЮУНБОЛД
НҮБ-ын ерөнхий чуулганы үеэр “НАТО”-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсан байна. Тэрээр энэ уулзалт үр дүнтэй болсон хэмээн тодорхойлжээ. Женс Столтенберг “Талууд Украйны хямрал болон Солсбери хотод хүн хордуулсан хэргийн улмаас маргалдаж байгаа. Иймээс үүнд бид ач холбогдол өгч уулзалтын үеэр энэ талаар хэлэлцсэн гэв. Мөн улс төрийн яриа хэлэлцээрийн одоогийн нөхцөл байдал болон НАТО, ОХУ-ын харилцааны хэтийн төлөвийн талаар хэлэлцэхэд голчлон анхаарсан гэж мэдэгдсэн байна. Москва болон Барууны орнуудын хоорондын харилцаа Украйны хямрал, Крымийг ОХУ-д нэгтгэсний дараа муудсан юм. Крым 2014 оны гуравдугаар сард иргэдийнхээ дунд явуулсан санал асуулгаар 96 хувь нь зөвшөөрсөн саналыг өгснөөр ОХУ-д нэгдсэн билээ. Мөн энэ үеэр Европын холбоо болон түүний гишүүн орнууд Украйны хямралд гүйцэтгэж байгаа үүргийнх нь улмаас ОХУ-д хориг арга хэмжээ ногдуулсан билээ. Гэвч Москва хямралд оролцсоноо үгүйсгэснээс гадна хориг тавьсан орнуудад худалдааны хориг тавьсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл бичих