Солонгосын Эрүүл мэндийн яамнаас өнөөдрөөс эхлэн 6 сараас 12 хүртэлх насны хүүхэд болон 75-с дээш насны өндөр настангуудад ханиаднаас сэргийлэх вакцин үнэ төлбөргүй хийж эхэлсэн байна. 1953 оноос өмнө төрсөн иргэдийг ирэх 11-ны өдрөөс вакцинд хамруулах ажээ.
Тус вакцинийг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа үйлчилж эхэлдэг бөгөөд 6 сарын турш үйлчлэх нөлөөтэй юм байна. Вакцинд хамрагдах хүүхэд болон өндөр настнуудын тоо 3 260 000 буюу нийт хүн амын 26 хувийг эзэлдэг байна. Мөн вакцинд хамрагдах иргэд бүртгэлтэй хаяг хамаарахгүйгээр өөрт ойролцоо эрүүл мэндийн төв дээр очиж болох ажээ.
Сэтгэгдэл бичих