2018 оны 10-р сарын 3
13 цаг 00 минут

2019 оны нэгдсэн төсвийн зураглал

Улс төр улсын төсвөөр амьсгалах үе ирж байна. Өмнөх долоо хоногт Засгийн газар 2019 оны улсын нэгдсэн төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Төсөв бол ирэх онд монголчуудын  орлого зарлага, олж гээхийг харуулах толь юм. 2019 оны улсын төсвийн төсөөллийг бүхэлд нь “Онцгой” хэмээн тодотгож  болно. Учир нь 2020 оны сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалт ажил хэрэг болох уу, агаарт замхрах уу гэдгийг  2019 он шийднэ. Товчхондоо бүтээн байгуулалт, цалин тэтгэвэр зэрэг нийгмийн шийдлүүд рүү  “хүч хаясан” төсөв юм.

Ирэх жил эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх, инфляцийг зорилтот түвшинд буюу 8 хувьд барих, ажлын байрыг нэмэгдүүлж ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас ихгүй байлгах зорилтыг энэ төсөв агуулж байна.

Төсвийн орлогын нэмэгдсэн 2,4 их наядыг хэрхэн бүрдүүлэх вэ?

Төсвийн хар зургаас харвал улсын нэгдсэн төслийн орлогыг 2018 оноос даруй 2,4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж,  9 их наяд 676.5 тэрбум төгрөг  байхаар тооцжээ. Энэ нь ДНБ-ий 27.4 хувь болж байгаа юм. Уг нь төсвийн төсөөллөөр бол ирэх жилийн  орлогыг энэ жилийнхээс 1,0 их наядаар их буюу 8,2 их наяд төгрөг байхаар тооцож байсан билээ.

Ирэх онд уул уурхайн салбарын орлого 2018 оны батлагдсан дүнгээс 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж нийт 3.0 их наяд төгрөгт хүргэхээр тооцжээ

Орлого ахиухан орж байвал хаана хаанаа хэрэгтэй. Гэхдээ 9.6 их наяд гэдэг бодит хөрсөн дээрээ хэр биелэх боломжой вэ гэдгийг гишүүд шүүн тунгаах биз.  Сангийн сайдын мэдэгдснээр ийм хэмжээний орлогыг төсөвт төвлөрүүлэх нь “Чанга” хэмээн тодотгосон ч  хэрэгжих бүрэн боломжой гэсэн. Тиймээс төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг тооцон, боломжит эх үүсвэрийг дайчлан, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх чиглэл баримталж байгаа гэх.

Төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлнэ... Харин яаж?

Төсвийг бүрдүүлдэг уг сурвалж, ус ундрага нь татвар. Энэ намрын чуулганаар хэлэлцэх хүлээлттэй байгаа хуулийн нэг нь Татварын багц хууль. Намрын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга М.Энхболд “Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд УИХ онцгой ач холбогдол өгч байна” хэмээн тэмдэглэсэн. Тэгэхээр орлогын үүдийг нээж байгаа нэг  эх сурвалж шинэ хуулийн зохицуулалт байх магадлалтай. Гэхдээ энэ нь татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх бус харин бааз суурийг нь өргөжүүлэх тухай юм. Тодруулбал,татварын ачаалал ирэх онд 23.6 хувь байхаар байгаа бөгөөд энэ нь дэлхийн дундаж/25%/-аас  бага байгаа юм.  

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй сонгон шалгаруулалтаар, газар ашиглах, эзэмших эрхийг дуудлага худалдаагаар олгохоор хуульчилж байгаа бөгөөд энэ нь төсвийн орлогын нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлэх өөр нэг боломж хэмээн нэрлэж буй.

2019 онд улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд уул уурхай урьдын адил голлох үүрэгтэй хэвээр байх нь. Тухайлбал, ирэх онд уул уурхайн салбарын орлого 2018 оны батлагдсан дүнгээс 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж нийт 3.0 их наяд төгрөгт хүргэхээр тооцжээ. Энэ нь төсвийн нийт орлогын 27.1 хувийг бүрдүүлэхээр байгаа юм. Тухайлбал, нүүрс болон зэсийн экспортоос тус бүр 1,3 их наядыг төвлөрүүлнэ. Уул уурхайн салбараас төсөвт орох орлогыг ингэж 1,3 их наядаар  шууд нэмэгдүүлэх шалтгаан нь ирэх жил нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэх зорилттой уялдаж байна. Үүний тулд гаалийн шинэчлэлтийг хийхээр төлөвлөжээ.

Төсөвт 2019 онд нүүрс тонн нь 75.9, зэсийн баяжмал 6222 ам доллар байхаар тус тус тооцсон нь  нэлээд “даруухан” төсөөлөл харагдаж байгаа юм.

Зарлагын реформ ба урсгал зардал

2019 оны төсөв урьд өмнө байгаагүй их хэмжээний зарлагатай байхаар байна.  Нийт дүнгээрээ 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь байх юм. Энэ нь төсвийн алдагдал 1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувь байхаар тооцжээ.

2019 онд Засгийн газрын он дамжсан урт хугацаат дотоод үнэт цаасны үндсэн төлбөрт 222.1 тэрбум төгрөг, гадаад хөнгөлөлттэй зээлийн үндсэн төлбөрт 310.4 тэрбум төгрөг, арилжааны нөхцөлтэй гадаад зээлийн үндсэн төлбөрт 541.4 тэрбум төгрөг, нийт 1.1 их наяд төгрөгийн үндсэн төлбөрийг төлөхөөр төлөвлөжээ.

Төсвийн зарлагын дийлэнх хэсэг нь урсгал зардалд зориулагддаг. Нэгдсэн төсвийн нийт урсгал зардал 2019 онд 8,228.3 тэрбум төгрөг байх юм байна. Урсгал зардлын бүтцийг аваад үзвэл  цалин хөлсөнд 2.2, бараа үйлчилгээнд 1,7 их наяд гэхчлэн үргэлжилнэ.

Засгийн газар ирэх жил зарлагын реформыг хэрэгжүүлнэ гэж байгаа. Энэ хүрээнд улсын төсвийн хуваарилалтыг жигд тэгш болгох, норм нормативыг шинэчлэх юм.

Мөн тээвэр шатахуун, халаалт, гэрэл цахилгаан, интернет, шуудан холбоо, бичиг хэрэг, эд хогшлын зардал болон гадаад томилолтын зардал зэргийг 2018 оны түвшнээс нэмэгдүүлэхгүй байхаар төлөвлөж байгаа нь сайн хэрэг.

2019 оны төсвийн зарлагын тодорхой хувийг цалин, тэтгэврийн нэмэгдэлд зарцуулахаар тооцжээ. Үүнд, Төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, тэдний цалингийн сан нийт 418.1 тэрбум төгрөгөөр, мөн бүх төрлийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулж  119.5  тэрбум төгрөгийг тус тус хуваарилж байна.

Урьдчилсан байдлаар 2019 онд төрийн албан хаагчдын тоо 2100 хүнээр нэмэгдэхээр байна. Энэ нь голдуу багш, эмнэлгийн ажилтнууд бөгөөд эдгээрийн цалин хөлсөнд 60 тэрбум төгрөг шаардлагатай.

Засгийн газрын өрийн үлдэгдэл 2018 оны II улирлын байдлаар 21.1 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр хүлээгдэж буй ДНБ-ний 58.9 хувь байна. 2019 онд Засгийн газрын он дамжсан урт хугацаат дотоод үнэт цаасны үндсэн төлбөрт 222.1 тэрбум төгрөг, гадаад хөнгөлөлттэй зээлийн үндсэн төлбөрт 310.4 тэрбум төгрөг, арилжааны нөхцөлтэй гадаад зээлийн үндсэн төлбөрт 541.4 тэрбум төгрөг, нийт 1.1 их наяд төгрөгийн үндсэн төлбөрийг төлөхөөр төлөвлөжээ.

Ирэх онд Засгийн газар эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд  төсвийн барометрүүд УИХ-ын хэлэлцүүлгийн явцад хэрхэн яаж өөрчлөгдөх нь тодорхойгүй. 

 Эдгээрээс гадна Ирээдүйн өв сангийн хуримтлал үүсгэх, төсвийн хэлэлцүүлэгт иргэдийн оролцоог өргөжүүлэх,  орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх гэхчлэн олон шинэлэг шийдэл заалт төсөвт орон зай эзэлж байгаа бөгөөд энэ тухайд дараа дэлгэрэнгүй өгүүлэх болно.

Улсын төсвийн орлого зарлагыг нийтэд нь хуйлруулж мэдэх эрсдэлтэй хүчин зүйл гэвэл одоогоор ам долларын ханшийн чангаралт бөгөөд ирэх оны төсвийн төсөөлөлд нэг ам долларыг 2280 төгрөг байхаар тооцож оруулаад байгаа юм.                                                                           

 Ирэх оны төсвийн зарлагыг тоймловол иймэрхүү.

  М.Нэргүй

 

 

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.112.108Зочин   • 2018, 10 сарын 4. 20 цаг 54 минут

хэрэглээ нь хязгаартай хэдэн хөгшдийнхөө тэтгэвэрийг доор хаяад цагаан сарын ууцны үнээр нэмээд өгнө гэдэгт найдаж байна.

139.5.218.125DOLLAR   • 2018, 10 сарын 4. 20 цаг 22 минут

HHA HHA HAHA 2280

122.201.22.161Зочин   • 2018, 10 сарын 3. 23 цаг 05 минут

#ОЛОН ЖИЛ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ АСАР ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХУЛГАЙЛЖ БАЙСАН ХЭНЭЭС Ч АЙДАГГҮЙ НҮҮРСНИЙ МАФИЙН ҮЙЛДЛИЙГ ЗОРИГТОЙГООР УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД ИЛЧИЛСЭН БАЙДАГ. ЭНЭ ТАЛААР ЕРӨНХИЙ САЙД АСАН Н.АЛТАНХУЯГ ИНГЭЖ ХЭЛЛЭЭ: Багануурын нүүрснээс хаягдал нүүрс дутсан гэж Л.ГАнсүх, нягтлан Б.Мөнгөнтуяаг хэлмэгдүүлэн хорьж байсан. Одоо Таван толгойгоос 60 тэрбумын үнэ бүхий 348 мянган тонн дээд зэргийн коксжих нүүрс ХУЛГАЙЛСАН дарга нарыг яахыг харъя!!!

122.201.22.161Зочин   • 2018, 10 сарын 3. 22 цаг 54 минут

МАН, АН ХОЕР АДИЛХАН ХЯТАДЫН ЭРЛИЙЗУУДЭЭР, УЛААН ЛУЙВАРЧДААР, ХУЛГАЙЧУУДААР, ЖИЖИГ ТАРХИТАНГУУДААР БЯЛАХАСАН НАМУУД. ШУДАРГА ЦАРАЙТ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ, ГАЗРЫН БОЛОН ТОРИЙН АЛБАНЫТУРШЛАГАТАЙ НАЙМААЧИН М.ЭНХБОЛД ТЭРГУУТЭЙ ААЛЗНУУД МОНГОЛЫН УЛС ТОРООС ЗАЙЛААГУЙ ЦАГТ МОНГОЛ УЛС ХОГЖИХГУЙ, АРД ТУМНИЙ НУРУУ ТЭНИЙХГУЙ.

202.179.27.151Зочин   • 2018, 10 сарын 3. 17 цаг 15 минут

YER NI TATVAR TULUH HEREG BAINA UU?

103.194.176.117Монгол хүн   • 2018, 10 сарын 3. 19 цаг 07 минут

Байна. Татвар төлдөггүй улс орон байдаг юм бол та иргэншил хүсч тэр орон руугаа явсан нь дээр

202.179.24.174Зочин   • 2018, 10 сарын 3. 22 цаг 20 минут

BI TATVAR TULDUGGUI

203.91.117.8чө   • 2018, 10 сарын 4. 21 цаг 33 минут

дүп

202.126.89.221Зочин   • 2018, 10 сарын 3. 14 цаг 54 минут

МАН минь та нараас ард түмэн их юм гуйгаагүй, гуйх ч үгүй. Ганцхан л юм гуйж бгааг дээдэс та бүхэн мэдэрч бгаа байлгүй. Долларынхаа ханшийг л буулга... Энэ ногоон цаасны ханшийг дагаад бүх л юмны үнэ өсдөг. Улс орон хэцүү бгааг бид амьдралаараа амьжиргаагаараа мэдэрч бна.

202.21.106.128ТЭЦ4-ийн урд 1га газар зарна   • 2018, 10 сарын 3. 14 цаг 45 минут

ТЭЦ4-ийн урд зам дагуу байрлалтай, агуулах оффисийн барилгатай, 1га аж ахуйн газар зарна. 88145555

202.21.106.167Зочин   • 2018, 10 сарын 3. 14 цаг 18 минут

Улс орон хүнд хэцүү үед харийхны хатгасан хатгаасанд орж жагссан багш нарын цалинг нэмэхээ зогсоо л доо. Ганц хоёр жилдээ болго л доо. ЭЗ сэргэхээр нэмбэл ямар вэ. Жагсвал АН руу явуул л даа. Тэд л бүгдийг идэж, уутны ёроолыг эргүүлж бгаад сэгсэрсэн биздээ. Бүгд л мэдэж бгаа.

202.21.117.34зочин   • 2018, 10 сарын 3. 10 цаг 30 минут

Хүн амын орлого яаж нэмэгдэх вэ 2015 онд 15000 доллар гээд үлгэр яриад байцгаасан яасан бэ ядуурлаас яаж гарах вэ энэ ядуу байдалтай хэдэн жил явах вэ

202.21.106.167Зочин   • 2018, 10 сарын 3. 14 цаг 19 минут

АН самраад хаячихсаныг чи мэдэж бгаа ш дээ

103.229.123.46зочин   • 2018, 10 сарын 3. 10 цаг 14 минут

Тэтгэвэрийн зөрүү гэхээр хамгийн бага тэтгэвэрээ их авч байгаа хүнтэй ижил болгоно гэж яриад байх юм. 1990 онд тэтэгэвэрт гарсан ижил алба хашиж байсан,адил жил ажилласан хүний тэтгэвэр одоо авч байгаа хүмүүсээс их зөрүүтэй байгааг ойлгохгүй байна уу Зориуд зүтгүүлээд байна уу. Уг нь ийм ахмадууд хүлээсээр цөөрсөндөө.

66.181.161.62Зочин   • 2018, 10 сарын 3. 8 цаг 46 минут

buun tatvar nemeed l ard tumenees zurchliin huulair torguuli avsanaar tusuvuu burduulj butsaagaad neg hesegt n jaahan halamj maygaar mungu taraagaad tegeed l Ardiin namiin uls ornoo avch yvah mergen uhaan turiin bodlogo duusaa...

64.119.16.49Зочин   • 2018, 10 сарын 3. 8 цаг 19 минут

бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ хэд болж байгаа юм бэ, хувь тэнцүүлсэн тэтгэвэрийн доод хэмжээ хэд болж байгаа юм бэ, энэ талаар харьяа яам агентлаг нь иргэд бидэнд тодорхой мэдээлэл өгвөл сайн байна

64.119.16.49АХМАДУУДААС   • 2018, 10 сарын 3. 8 цаг 16 минут

АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ БОЛОМЖИЙН САЙН НЭМЖ ӨГӨӨРЭЙ ГЭЖ ХҮСМЭЭР БАЙНА ҮНЭНДЭЭ 27-ХОН МЯНГАН ТӨГРӨГ НЭМСЭН НЬ АХМАДУУД ХӨНГӨЛТТЭЙ ЭМЭЭ АВАХАД Ч ЭНЭ МӨНГӨ ХААНАА Ч ХҮРЭХГҮЙ БАЙГАА ЮМ ШҮҮ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРАА ХУВИЛЖ НЭМЭЭД БАЙГАА МӨРТЛӨӨ АХМАДУУДЫГ ЗҮГЭЭР НЭГ 27-Ч ЮМ УУ 20-Ч ЮМ УУ МЯНГАН ТӨГРӨГ НЭМЖ ӨГӨӨД БАЙГАА НЬ ХОЛ ЗӨРҮҮТЭЙ БАЙГАА ЮМ ШҮҮ АДИЛХАН Л УЛС ЭР ОРОНДОО ХӨДӨЛМӨО ЭРХЛЭЖ ЯВСАН ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ ХӨГЖИЛТЭЙ ОРОНД БОЛ АХМАДУУДАА НЭН ТҮРҮҮНД ХАРДАГ ГЭСЭН ШҮҮ

202.131.243.190Zochin   • 2018, 10 сарын 3. 8 цаг 08 минут

Sonin tosov. dollar 2570 garchihaad baihad 2280togrog baihaar oruulj baih, zesiin bayajmal 6000 havitsaa l ergeldej unah ersdel baigaad baihad 6222 tog baihaar tootsoj bgaa ni her bodit too ve. Ingej tosov zohioj bgaa bol aldaatai bnaa gej heleh bna

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.