2018 оны 11-р сарын 13
15 цаг 30 минут

БАЙР СУУРЬ: Жинхэнэ ЖДҮ-чид юу хэлэв

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгө жинхэнэ эзэддээ очдоггүй, УИХ гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын ар гэрийнхэнийг тэтгэх "тэтгэмж" болон очдог тухай асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод багагүй хугацаа өнгөрлөө. 

Тодруулбал, Сүүлийн өдрүүдэд төрийн өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий компанидаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл авч өгдөг байсан нь баримттайгаар ил болсоор байгаа билээ.

Тиймээс бид энэ удаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгийг хүртэх ёстой жинхэнэ эзэд болох жижиг дунд бизнес эрхлэгчдийн байр суурийг та бүхэндээ хүргэхийг зорилоо.

А.Чимэд-Очир: ЖДҮ-ийн зээл манай компанид хэрэггүй. Харин хэрэгтэй нэг нь аваасай гэж боддог

/Монголын хамгийн анхны спорт хувцасны Моnline брендийг үүсгэн байгуулагч/

-ЖДҮ-ийн зээл авсан аваагүй, хүрэх ёстой эзэддээ очилгүй, УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын халаасанд орсон гэх мэт маш олон асуудал яригдаж, дээр дооргүй бужигнаж байна.

Миний хувьд спорт хувцасны үйлдвэрлэл эрхэлдэг. Манайх ОРЛОГЫН ХЯЗГААРАА тогтоож чадсан тул ЖДҮ-ийн зээл манай компанид хэрэггүй. Харин хэрэгтэй нэг нь аваасай гэж боддог. Мэдээж боломж байгаа юм чинь жилийн гурван хувийн хүүтэй зээл аваад банкинд сарын 1 хувийн хүүтэй хадгалвал хүүнээс мөнгө цохино гэсэн увиагүй бодол тээн аваад би хожих хэдий ч цаагуураа дотоодын зах зээлийн хөгжилд сөргөөр нөлөөлж гадагшаа урсах валют маань чангарч төгрөгийн ханш сулран үнэ өсөж эргээд миний хожил хумхийн тоос лугаа адил болж бүгдээрээ бүдэрч унах аюултай. Тиймээс БИ өнцөгөө өөрчлөн БИД хамтдаа урагшлах Монгол хэмээх нэг түрийвчтэйгээ ойлгон хүн бүр бие биенээ дэмжин хичээх аваас 3 сая битгий хэл 30-н сая ч хүнийг аз жаргалтай амьдруулах бүрэн боломж бий гэдэгт итгэдэг.

Хүний сэтгэл ханамж баяр баясал 100,000 төгрөг олох 100 сая төгрөг олох яг адилхан байдаг. Гэтэл хэдэн зуун сая олоод сэтгэл нь ханахгүй үхэлдэн шуналтах хүмүүс хэт олширч амьдралын утга учир мөн чанарыг бүдгэрүүлэн буйд тун их харамсалтай. Түрүүн дурдсан / ОРЛОГЫН ХЯЗГААРАА ТОГТООЖ/ чадсан гэдгийг гайхаж магад. Их энгийн ойлголт.

Бид ажилчдынхаа өдрийн 8 цагт ажиллах бүтээмжийг, компанийхаа сард хийж чадах ажлын босгыг тогтоож ажилчиддаа илүү цагаар ажиллуулах хэт ачаалал үүсгэхгүйгээр цалин хангамжаа тооцон бага ч гэсэн ашиг орлогодоо сэтгэл ханамжтай байдаг. Тиймээс компаниа хэт томруулах биш бусаддаа боломж олгож чадвал эргээд эдийн засгаа болон бие биенээ дэмжин хамтдаа урагшлах болно гэдэгт итгэдэг хүмүүс. Тиймээс ч 21-н аймагт ашиг үл аван салбар үйлдвэрээ байгуулсан явдал нь хүн бүр орлоготой байж дотоодын зах зээлээ хамгаалах ариун үйлсэд хувь нэмэрээ оруулж буйд сэтгэл ханамжтай байдаг билээ. Хүн бүр өөрийн харах өнцгөө өөрчлөн хэрэглээндээ амьдарч хэрэгцээнээсээ их баяжих хэмжээнээсээ татгалзах аваас юун ЖДҮ-ийн зээлийг тоншиж суух биш харин бусаддаа боломж олгон түгээх байсан билээ.

Үүний нэг том алдаа нь эргэн төлөлт авсан зээлээ тодорхойлсон төсөлдөө зориулж байгаа эсэхийг нарийн шалгах хариуцлагын тогтолцоо хаа хаанаа санаатай санамсаргүй алдагдуулсанаас үндсэн зорилгоосоо төөрсөн ЖДҮ-г дэмжих зээлийг минь хүртэгсэд өөрсдөөсөө ичиж, хариуцлагаа хүлээх ёстой гэж бодож байна.

Э.Азжаргал: ЖДҮХС-гаас тавьж байгаа шаардлага нь маш өндөр

/Маяара трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч/

-Хүмүүс надад, “ЖДҮХС-гаас зээл бүтээгээд өгье. Оронд нь авах зээлийн чинь 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг урьдчилж авна” гэх мэтээр хандаж байсан л даа. Надад тийм сонирхол байгаагүй. Яагаад гэхээр, ЖДҮХС-гаас тавьж байгаа шаардлага нь маш өндөр. Зээл авах гэж байгаа мөнгөн дүн дээрээ нэмээд түүнээсээ ч их хэмжээний барьцаа хөрөнгө шаарддаг. Тийм хэмжээний барьцаа хөрөнгө надад байхгүй учир би орон сууцаа зарж байгаад энэ бизнесээ эхлүүлсэн. Банкны зээл  авъя гэхээр хүү нь маш өндөр. Бид үйлдвэрлэсэн нэгж бүтээгдэхүүндээ өртөгөө шингээдэг. Тэгэхээр бид монголд орж ирж байгаа импортын барааны үнэтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргаж авч чадахгүй шүү дээ. Дээр нь монголд худалдан авах чадвар муу учир үнэтэй бүтээгдэхүүн худалдаж авах хүн олдохгүй. 

Хамгийн гол нь ЖДҮ өнөөдөр маш цомхон, бага зардлаар үйлдвэрлэл хийх боломжтой бизнес байх ёстой. Гэтэл төрөөс тэдэнд маш том шаардлага тавьчихдаг. Тэдгээр шаардлагыг нь ЖДҮ хийж байгаа хүмүүс үнэндээ хангаж чадахгүй байгаа. Одоо монголын жижиг дунд үйлдвэрлэгчид бүгдээрээ подволд үйл ажиллагаа явуулж байгаа. Хөөрхий, “Мишээл экспо” дээр зохион байгуулдаг жил бүрийн үзэсгэлэнгээс очоод ЖДҮ хийж байгаа хүмүүсийн бодит байдал, бүтээгдэхүүнийг харах боломжтой. Хэрвээ бүтээгдэхүүн хийж баялаг бүтээж байгаа жинхэнэ үйлдвэрлэгч тэр мөнгө нь олддог байсан бол өнөөдрийн монголын үйлдвэрлэл өөр хэмжээнд очих байсан биз, хэн мэдлээ. Тийм хүмүүстээ ийм өндөр шаардлага тавьж байна. Өнөөдрийнхөө бизнесийг яая гэж байгаа хүмүүс юун тэр 10 хувийг нь өгөөд зээл авах. Барьцаа нь ч байхгүй, борлуулалтын орлого нь ч хүрэхгүй л байгаа шүү дээ.

Ер нь ЖДҮХС гэдэг зүгээр нэг цаас, төсөл хүлээж аваад л банк руу явуулж, Зээлийн батлан даалтын сан баталгааг нь гаргадаг л газар болсон шүү дээ. Түүнээс биш, бизнес дээр нь зөвлөөд, бизнесийг нь босгож ирж байгаа юм алга. ЖДҮХС ямар ч хэрэггүй бүтэц байхгүй юу.

АНУ-ын ЖДҮ-ийг хөгжүүлэх газарт нь би очиж үзсэн. Тэд нарын ажиллаж байгаа бүтэц үнэхээр өөр. ЖДҮ-ийг хөгжүүлэхэд тусалдаг, тендерт ороход нь тусалдаг, зөвлөгөөг нь өгдөг. АНУ-ын хамаг сайн мэнторууд бизнес дээр нь үнэ төлбөргүй зөвлөж байна. Бүх арга зүйгээр нь дэмждэг. АНУ-ын эдийн засгийг дэмжиж байгаа гол үйлдвэрлэл нь ЖДҮ байгаа юм. Сүүлд гарч ирж байгаа нь технологийн бизнес.

Н.Эрдэнэхишиг: Бидэнд бага хүүтэй, урт хугацаатай зээл авах боломжийг минь үлдээгээч ээ акулуудаа

/Ховд аймгийн “Eco shoes” гутлын үйлдвэрийн захирал/

 -Би баруун таван аймгийнхныг гутлаар хангах хүсэл мөрөөдөлтэйгөөр хөдөлмөрлөж яваа энгийн нэгэн бизнес эрхлэгч. Манайх 2013 онд үйлдвэрээ жижиг дунд үйлдвэрийн зээлээр эхэлж байсан. Тухайн үед ЖДҮ-ийн зээл нээлттэй орон нутагт төслөө сонгон шалгаруулаад санхүүжилтээ өгөөд явдаг байсан. Гэтэл сүүлийн хоёр жил орон нутагт санхүүжилт байхгүй гээд төсөл авахгүй үнэхээр хэцүү байна. Учир нь манайх таван жил түрээсийн байраар явсан учраас өнгөрсөн хавар өөрийн гэсэн үйлдвэрийн байртай болох гээд бага хүүтэй урт хугацаатай зээл хөөцөлдөөд олоогүй.

Эцэст нь, банкнаас өндөр хүүтэй зээл аваад хүүнд нь дарамтлуулаад л амьдарч байна. Тухайн үед нь үнэхээр санхүүжилт байхгүй юм байна даа гэж бодож байсан чинь санхүүжилт нь аль хэдийн эзнээ олчихсон байсан юм байна. Тиймээс эрхэм гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууддаа хандаж бидэнд бага хүүтэй, урт хугацаатай зээл авах боломжийг минь үлдээгээч дээ АКУЛУУДАА гэж хэлмээр байна.

Харин дараа нь бид дээрх иргэдийн дуу хоолой болж “Бид Уучлахгүй” цахим жагсаалыг санаачлан, зохион байгуулж байгаа сэтгүүлч У.Болортуяагийн байр суурийг сонслоо. Тэрбээр,  энэ сарын 7-нд Тайванийн Үндэсний Формоса их сургуулийн мастерын ангийн оюутнуудтай хамтран ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүн, аудитор, прокурор, МХЕГ-ын ажилтнууд, ТЕГ-ын дарга зэрэг хүмүүсийг хариуцлага хүлээхийг шаардаж, цахим жагсаал эхлүүлсэн юм.

У.Болортуяа: Хулгайч нарын хулгай хийж байгааг харсаар байж, дуугүй өнгөрвөл бид хулгайч нараас ялгаагүй болно

/“Бид Уучлахгүй” цахим жагсаалыг санаачлагч/

 -Хулгайч нарын хулгай хийж байгааг харсаар байж, дуугүй өнгөрвөл бид хулгайч нараас ялгаагүй болно. Бид дуугүй байж чадсангүй. Тиймээс "Бид Уучлахгүй" сошиал жагсаалыг үүгээр эхлүүлж байна. Бид уучлахгүй олон шалтгаан байна. Эдгээр хүн Монгол Улсаас ажлын байр, экспортын орлого, эдийн засгийн өсөлт, цаг хугацаа, хамгийн багадаа мянгаад хүн амьдралаа залгуулах нөхцөл зэрэг олон боломжуудыг биднээс хулгайлсан. Хулгайч Төрийн ордонд биш шоронд байх ёстой. Татвар төлөгчид бид та нарыг тэжээж чадахгүй.

Тиймээс Тайванийн Үндэсний Формоса их сургуулийн мастерын 11 оюутан нэгдэн энэ сарын 7-ны өдөр ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүн, аудитор, прокурор, МХЕГ-ын ажилтнууд, ТЕГ-ын дарга зэрэг хүмүүсийг хариуцлага хүлээхийг шаардаж, цахим жагсаал эхлүүлсэн билээ. Энэхүү жагсаалыг иргэд дэмжиж, ”Бид Уучлахгүй” гэсэн үгтэй цаас барьж зургаа авахуулах, шээр хийх, бичлэг хийж эсэргүүцлээ илэрхийлэх, “Бид уучлахгүй” хэмээх хаштаг хэрэглэн пост бичих, фэйсбүүкийнхээ зургийг “Бид Уучлахгүй” болгон өөрчлөх зэргээр олон мянган хүн бидэнтэй жагслаа.

Бид энэхүү ажлаа үр дүнд хүргэж, ЖДҮХС-аас зээл авсан төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг хариуцлага хүлээтэл тэмцэхээр боллоо. Ингээд тууштай ажиллах, туршлагатай, хариуцлагатай, аливаа нам улс төрийн хөдөлгөөнөөс ангид, хэн нэгэн УИХ-ын гишүүн ба тэдний бүлэг фракцад ажиллаж байгаагүй нийгмийн идэвхтэй залуусаар багаа шинэчлэн бүрдүүллээ.

Нэмж тайлбар хэлэхэд бид сөрөг хүчин буюу АН-аас нэг ч удаа дэмжлэг аваагүй. Цаашдаа ч авахгүй. Манай зохион байгуулагчдын багт элсэн ажиллахыг хүсэж АН-ын гишүүн гурван ч залуу холбоо тогтоосон бөгөөд бид хамтрах боломжгүйгээ хэлсэн. АН-ынхан ч ялгаагүй “хулгайч” гэж үзэж байгаа тул тэдэнтэй хамтрахгүй. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжсэн нэг ч үйлдэл хийхгүй бөгөөд хийж байгаагүй. Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжигч хэмээн хоёр залуу бидэнтэй хамтрах хүсэлт ирүүлсэн ч мөн л боломжгүйгээ хэлсэн. Бид Монгол улсын тогтвортой хөгжлийн суурь нь парламентийн засаглал гэдэгт итгэдэг. Ардчилсан тогтолцооноос ухрах алхам огт хийхгүй. МАН-ын аль нэг бүлэг фракцтай ч хамтраагүй. Бид хулгайч нартай хамтрахгүй.

Цаашдаа үйл ажиллагааныхаа төлөвлөгөө, мөнгө зарцуулсан бол түүнийхээ тайлан зэргийг ил тод, нээлттэй мэдээлэх болно. Бид УИХ-ын ёс зүйн дэд хороонд өргөдөл гаргах, Үндсэн хуулийн цэцэд хандах, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтрахыг хүсэх, иргэдийг мэдээллээр хангах, жагсаалдаа илүү олон хүн татаж оролцуулах ажлуудыг хийхээр болсон.

Мөн бидэнтэй нэгдэн, ЖДҮХС-аас зээл авах гээд чадаагүй, эрх ашиг нь хохирсон хүмүүс нэгдэж болно. Бид хулгайч нарыг хариуцлага хүлээтэл нь ёс зүйтэй, тайван замаар бүхий л арга хэрэгслээр тэмцэнэ, шахалт үзүүлнэ.

 

28
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

28 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.68Наран   • 2020, 2 сарын 2. 14 цаг 08 минут

Хүрэлсүх ЖДҮ-чидээ цээжээрээ хамгаалсан. Иймээс Хүрэлсүхийг тэр ЖДҮ-чидтэй хамт дахин бүү сонго. Дээр нь Батзандаг дахин сонгохгүй байхад ард түмэн бид их анхаарах хэрэгтэй байна.

103.57.93.128Зочин   • 2019, 12 сарын 6. 10 цаг 12 минут

bid bolon bidnii ur huuhed ene JDU-sang tonoson erhten tushaaltnuudig haraad sonsood bur durgui hurch baina ,zaluus temtsene gedeg ni mash sain demjij baina,sertsgee untaa mongolchuudaa

49.0.212.44Зочин   • 2018, 11 сарын 13. 21 цаг 37 минут

Шоронд байгаа хулгайчуудаа бас уучилчих уу?!

150.129.141.176Зочин   • 2018, 11 сарын 13. 23 цаг 29 минут

ЛУЙВАРЧДЫГ ХАЙР НАЙРГҮЙ ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ!!!!! БОХИРДООД ОЛОН ЖИЛ БОЛСОН ДЭНДҮҮ МУУХАЙ ҮНЭР ТАНАР ОРСОН ЭРЛИЙЗ, МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН ТОЛГОЙ БОЛСОН ШУДАРГА ЦАРАЙЛСАН ЭЛБЭГДОРЖ , М.ЭНХБОЛД НАРЫГ УЛС ТӨРӨӨС ХОЛДУУЛЖ ОЛОН ГЭМТ ХЭРГИЙГ НЬ ШАЛГАХ ЦАГ ИРЛЭЭ ?!!!!!?? ХҮҮХДИЙН БОХИРДСОН ЖИВХИЙГ АЯЖ СОЛЬДОГ БИЛЭЭ....!!!!

59.153.113.67Зочин   • 2018, 11 сарын 13. 19 цаг 53 минут

mash olon ajliin bair shineer bii bolgoh b,san yum...uursduu ajiliin bair bii bolgono gdg bj am ajilni zursun iim nohod bvgd zailaasai,,,Enhbold ard chimeegvil horoo nairuulaad b.adaa

202.179.27.110ИРГЭН   • 2018, 11 сарын 13. 17 цаг 54 минут

ХУЛГАЙЧУУД ГЭЖ ҮҮНЭЭС ХОЙШ НЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ.МАН-ЫН ДАРАНГУЙЛАЛ АРД ТҮМНИЙГ ДЭНДҮҮ ИХ ДОРОМЖИЛЖ ХЭЗЭЭ Ч СОНСОДГГҮЙ ДОРД ҮЗЭЖ АЙЛГАН ДАРДАГ БАЙСАН КОММУНИСТ АРГА БАРИЛ НЬ ӨНӨӨ Ч ХЭВЭЭРЭЭ БАЙСАН БОЛОХООР ДОТРООСОО ТЭСЭРЧ БАЙГАА НЬ ЭНЭ.МАН ТӨРД ГАРАХААР ХЯТАДУУД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХАМРАА СӨХӨЖ АРД ТҮМЭНД ЯМАР ИХ ДЭЭРЭЛХҮҮ БОЛДОГ БИЛЭЭ.70 ЖИЛ ХОЙНООС 30 ЖИЛ УРДААС УДИРДУУЛЖ БАЙХ ШИВ ДЭЭ.ОДОО МАНАН-Г НЭГ МӨСӨН ДАРАХГҮЙ БОЛ 90 ОНД ДУТУУ АЛСНЫ ГАЙ ОДОО ГАРЧ БНА.УИХ-Г ТАРААЖ АРД ТҮМНИЙ ОНЦ ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ БҮХ СУМ ДҮҮРГИЙН АРД ИРГЭДЭЭС СОНГУУЛЖ

202.9.41.76Зочин   • 2018, 11 сарын 13. 17 цаг 22 минут

М.Энхболд байгаагүйсэн бол нийгэм ингэж дампуурахгүй б.сан шүү.МАН\МАХН\-ыг шууд л үгүй болгох б.сан үеэ бид алджээ.Эд нар хороо сайн найруулж б.сан учраас АН-ын дотор буглаа үүсч дампуурчээ.Одоо энэ алдаанаас болж бид ямар их хөгжлийн хоцрогдолд орчихвоо.Одоо дээрх луйварчдын үр удмыг 5-н үеэр нь улс төрд орох эрхгүй болгох хэрэгтэй.

202.131.227.174зочин   • 2018, 11 сарын 13. 15 цаг 14 минут

Алдаагаа хүлээгээд уучлал гуйгаад огцорсон нь дээр юм байна даа

202.179.31.35Зочин   • 2018, 11 сарын 13. 14 цаг 50 минут

ЕМНЕГОВИЙН ОРОН НУТГИЙГ ХЕГЖУУЛЭХ САНГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

202.179.31.35Зочин   • 2018, 11 сарын 13. 14 цаг 47 минут

Болортуяаг дэмжиж байна.Бид уучлахгуй

103.229.121.14155555   • 2018, 11 сарын 13. 14 цаг 42 минут

ЖДҮ юу ч бишээ, цаана чинь банкнаас маш их зээл хийж, дампууруулсан, хүчингүй зээл болгосон гэх мэт асуудлуудаас болж улс орныг өнгөрсөн 27 жилд мөхөсдүүлсэн том том асуудлуудыг нэг иөр хөндөж хариуцлага тооцох боломж бүрдлээ, сэрцгээ бидний ядуу амьдрах нөхцөлийг энэ нөхөд бүрдүүлж байгаа одоо ойлгоо,

66.181.187.249Зочин   • 2018, 11 сарын 13. 13 цаг 08 минут

Тэр мөнгөө мөнгө хүүлэлт хиих нь хууль зөрчсөн үйлдэл тул татсан нь тун зөв л дөө

103.229.122.204зочин   • 2018, 11 сарын 13. 11 цаг 09 минут

ЗАЛУУ.сомоо танай нам чинь одоо сүйрч байна. Эздүүддээ дамжуул. 20 oнд та нар гүн цочролд орон зарим нь зугтаж зарим нь дээлээ нөмрөнө.

202.179.31.47Зочин   • 2018, 11 сарын 13. 12 цаг 52 минут

zaluu.com д ямар хамаа байнаа,харин ч зөв мэдээлэл тавиад та бид уншаад сууж байгаа юм бишүү Энэ нийтлэл таалагдлаа баярлалаа

203.91.115.245Зочин   • 2018, 11 сарын 13. 13 цаг 30 минут

юм бүхэн луу үсчиж шүлсдэж байдаг өвчин юм бишүү балай хог

103.29.144.2сум хөгжүүлэх зээл   • 2018, 11 сарын 13. 11 цаг 05 минут

хөдөө орон нутагт ЖДҮ зээл олдохгүй шүү дээд чүүл нь авдаг шүү банк барьцаа авна мөн сум хөгжүүлэх зээл эдгээрийг хөдөө орон нутагт шалгах хэрэгтэй байна Мөн шалгахдаа орон нутгийн ЖДҮ явуулж байгаа хүмүүстэй уулзах хэрэгтэй байна Тэхгүй бол шалгуулж байгаа дарга нар нь аль гайгүй гэсэн хүнээ шалгуулаад бид ийм юм хийж байгаа гээд худал мэдээлэл өгөөд явуулна шүү

103.212.117.190Зочин   • 2018, 11 сарын 13. 11 цаг 00 минут

ард түмний мөнгийг хулгайлсан хулгайчуудыг барьж шоронд нь хийгээчээ.Хөрөнгийг нь хураагаачээ.Хөрөнгийг нь хурааж ард түмний орлого болгож өр зээлийг нь төлүүл.

103.14.36.6kkk   • 2018, 11 сарын 13. 10 цаг 41 минут

яагаад өөр бусад эх орноо худалдсан олон янзын луйврын талаар ярьдаггүй юм бол. Бас цаг үе тохироо энэ тэр гэж байдаг юм болов уу. Цаг нь болохоор тэрийг энийг гаргаж тавина гэсэн тооцоо судалгаа

103.14.36.6kkk   • 2018, 11 сарын 13. 10 цаг 38 минут

Энэ "Бид уучилахгүй" цахим санг санаачилсан хэдэн нөхдүүдийн зургийг харахад ЖДҮйлдвэрлэгч мөн болов уу эргэлзэх сэтгэгдэл төрчихлөө

103.229.121.163иргэн Хуяг   • 2018, 11 сарын 13. 10 цаг 28 минут

Төрийн сан, төсөв нэртэй сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж хувийн эрх ашгаа хангах болон хангахад оролцсон,бүх албан тушаалтнууд жинхэнэ амиа бодсон адгийн хүмүүс тул тэдэнд хүнлэг сэтгэл байгаагүй тул тэдэнд хүнлэг хандахад тун харамсалтай тул авсан хөрөнгийг нь хураан авах л хэрэгтэй.Үүний тулд бид төрөө дахин шинээр сонгох шаардлагатай. Үүндээ шаардлагатай бол, ёстой гаднаас санхүүгийн тусламж нэг удаа аваад түүнээ тэр амиа бодсон хүмүүсээс хураах мөнгөөрөө нөхөн төлж болно гүү дээ. Тэмц, тэмц, хамтдаа тэмцэцгээе..

66.181.160.32Са   • 2018, 11 сарын 13. 9 цаг 18 минут

Дэмжиж байна. Залуусдаа хандаж хэлэхэд улс төрийн үйл явцыг маш сайн харж дүн шинжилгээ хийж идэвхитэй байх цаг ирлээ.Улс төрийн үйл хэрэгт хүн бүр шударгаар оролцож хяналтаа тавьж чадвал элдэв хулгайчууд төрд шургалах боломжгүй болж жинхэнэ шударга ёс тогтох болно.Та нарт амжилт хүсье.

122.201.28.8сонгогч   • 2018, 11 сарын 13. 9 цаг 09 минут

ЖДҮ гэгч их хурлын эрхэм гишүүдийг чирлээ дээ. шударга байя л гэвэл өргөдлөө өгөөд эрхээсээ татгалзаад шүүх хяналтын байгууллага дээрээ оч доо.та бүхнийг ард түмэн итгэж сонгож байхад ийм арчаагүй үйлдэл хийчээд юу ч болоогүй мэт явах нь шаал утгагүй байна

172.58.140.243Иргэн   • 2018, 11 сарын 13. 9 цаг 09 минут

Topline үалуу шиг зөв бодлоготой эзэд олон болбол бид хөгжих байх даа. Хүнээ бодож ажиллуулж чаддаг байх зээлээс ч илүү чухал. Амжилт хүсье. Төсөл тендер чинь 10% хүнд хахууль болгон өгдөг боловсон авилга шүү дээ

122.201.25.46Батмаа   • 2018, 11 сарын 13. 9 цаг 08 минут

Зүйтэй бүгдээрээ дэмжих хэрэгтэй

64.119.25.113Батаа   • 2018, 11 сарын 13. 9 цаг 05 минут

Үнэхээр юм хийе гэсэн хүн зээлгүйгээр болгоно. Харин төр тэр хүмүүст саад болохгүй л байх хэрэгтэй.

66.181.161.65Зочин   • 2018, 11 сарын 13. 9 цаг 03 минут

Эргvv юмнууд та нар импортын татвараа нэмvvлэхээ бод тэгвэл ЖДV гvй байсан ч хегжинэ.

202.72.245.122ё   • 2018, 11 сарын 13. 8 цаг 44 минут

Автобусанд сууж сэмхэн хармаа ухаснаас хамаагүй хүнд хулгай,тэд бүгд олигархууд

202.131.243.190Zochin   • 2018, 11 сарын 13. 8 цаг 42 минут

Sangiin mongo jinhene ezeddee ochdoggui shaltgaan ni erdoo 10 huviin avilga shuu dee. Deer ni nogoo mongotei nohduud ni mongoor zodoj tanil talaaraa 10 huviig ni avilgald ogood avdagt l hamag uchir ni bgaa yum. Shat shatandaa ene 10 huviig ogdog avdag suljee bgaa uchraas l jinhene ezendee ochdoggui. Uuniig harin AN-iinhan ulstorjuulj ashig honjoo haij bgaa ni, deer ni ongorson 4-n jild hiisen nuglee tsairuulah gej olon tumnii sanaa bodliig toorogduulj, MAN-iig namnah heregsel bolgoj bgaa ni denduu haramsaltai.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.