2019 оны 2-р сарын 15
8 цаг 10 минут

Сэдэв: Эрсдэлтэй, итгэхэд бэрх орчноо “Эрлэгийн элч”-тэй адилтгах уу, иргэний дайнтай зүйрлэх үү


Сая цагаан сараар орон нутгийн авто замд 10 гаруй хүн ослын улмаас нас барсан харамсалтай мэдээг улс даяараа шогшроод л өнгөрөв. Жолооч нар анхаарал болгоомжгүй, хурд хэтрүүлснээс гэсэн бурууг тэдэнд тохдог, энэ ч үнэний хувьтай. Гэхдээ нөгөө талаасаа замын аюулгүй байдлын түвшин хэр байгааг бас эндээс харж болно. Манай дарга нарын өргөнөөс нь хумсалж, хүний дарга нарын зузаанаас нь хугасласан авто зам иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг хэр хангаж чадаж байгаад эргэлзэх шалтгаан бий.

Түргэн хоолны газарт хамтаараа хооллосон хүмүүс хордлогод орсон тухай мэдээлэл өчигдөр түглээ. Зарим эх сурвалжид дурдснаар 50 орчим хүн хордсон бололтой. Бидний амьдарч буй орчин маань ийм итгэхэд бэрх, эрсдэлтэй байгаагийн илэрхийлэл.

Монгол Улсын Үндсэн хуулинд иргэд аюулгүй орчинд ажиллаж амьдрах  эхртэй гэсэн заалт бий. Иргэдийнхээ аюулгүй ажиллаж амьдрах орчинг бүрдүүлэх бий болгох нь төрийн үүрэг гэдгийг сануулах хэрэгтэй байх. Гэтэл дэлхийн дунджаас долоо дахин их хүн Монгол Улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангагдаагүйгээс амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна гэсэн тоо баримт байна. Энэ аюулын харанга биш үү.

Кино үзээд гарч явсан оюутан залуугийн  дээрээс барилгын төмөр унаж амь насыг нь хохироосон, Ландкрузер-200  авто машин “тэнгэр”-ийн төмрөнд оногдож  жолооч нь хорвоог орхиж байв.  Бороотой өдөр ажлаа тараад харьж явсан төрийн албан хаагч устай траншейнд унаж, хөл бөмбөг тоглож байсан жаал хүү,  унадаг дугуйгаараа зугаалж явсан бяцхан охин аюултай орчныхоо золиос болж амь насаа алдсан. Харин энэ бүхний төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй. Их удаж сургуулийн захирал нь л ажлаасаа халагдсан байх. Тухайн нутаг дэвсгэр дээрээ  аюулгүй орчныг бүрдүүлэх, хяналт тавих үүрэгтэй хороо, дүүргийн Засаг дарга нар харин нүдэн балай чих нь дүлий өнгөрсөн. Манайд хариуцлагын тогтолцоо ийм алаг цоог, дарга нарын толгойг илэх маягаар тооцогддог. Уг нь зуд ирвэл ухна хуцандаа гэх үг байдаг биш билүү.

Байсхийж байгаад сэтгэл сэрхийлгэж, хүний амь нас эрсдэж байдаг талбар бол барилгын салбар. Үүнийг олон нийт “нулимастай бүтээн байгуулалт” хэмээн нэрлэж байсан удаа бий. Мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаанаас харахад нийт барилгын 86 хувь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байдаг ажээ. Хоёр жилийн өмнө  барилгын дулаалга хийж байсан 4 залуу нэг дор амиа алдаж байсан харамсалтай тохиол бий. Энэ салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлын хэм хэмжээ сахьдаггүйгээс жил бүр 10 гаруй хүний амь нас хохирдог. 2017 оны нэг судалгаагаар “сүүлийн гурван жилд барилгын салбарт 101 удаагийн осол гарч үүний улмаас 67 хүн нас барж, 40 хүн  хүн хүнд, хөнгөн гэмтжээ” хэмээн дурджээ.

Налайхын уурхай гэж хэтрүүлж хэлбэл “Эрлэгийн эзэн” бий. Энд сар бүр нэг хүн газрын гүнд амь насаа алддаг гэсэн судалгаа байна. Түүнчлэн жилд 1000 орчим хүн үйлдвэрлэлийн ослоор энддэг  байна. Тогтмол хэмжигдэхүүн гэдэг шиг үйлдвэрлэлийн ослоор нас барагчдын тоо олон жилийн турш 900-1000 гэсэн тоонд  “тогтвортой” хэлбэлзэж байгаа нь ажлын байран дээрхи аюулгүй ажиллагаанд ахиц дэвшил гарахгүй байгааг илтгэж байна.  Үйлдвэрлэлийн ослоос гадна монголчуудад зуны цагт үер усны, өвлийн улиралд осгож бээрэх гэж цаг бусын  хоёр аюул бас  байна.

Өнгөрсөн 2018 оны 12 дугаар сарын дундуур ҮАБЗ болон Цагдаагийн Ерөнхий Газар хамтран  "Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Энэ үеэр дурдагдсан нэг ноцтой  тоо баримт гэвэл гаднын шалтгаант нас баралтаар жилд 15-17 мянган хүн амиа алддаг тухай мэдээлэл байв.

Дээрхи хэлэлцүүлгийн үеэр дурдагдснаар бол зам тээврийн осол, хөдөлмөрийн аюулгүй байдлын осол, золгүй байдлаар амь насаа алдах, архи, согтууруулах ундаанд хордох, амиа хорлох, хүчирхийлэл, бусдад хорлогдох, бусад осол гэмтэл, химийн бодисын хордлого, өвчлөл ба гаднын шалтгаант нас баралтаар Монгол Улсад өдөрт дунджаар 40-45, жилд дунджаар 15-17 мянган хүн амиа алдаж байгаа гэсэн дүн гарчээ. Мөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо баримтаас харахад жилдээ 250-300 хүн бусдын гарт амь үрэгдэж,  300-400 хүн зам тээврийн ослоор нас барж, 2,000 гаруй хүн золгүй байдлаар амиа алдаж, 600-700 хүн амиа хорлож байна гэсэн статистик тоо байна. Статистик тооноос харахад золгүй байдлаар амиа алдаж байгаа хүний тоо өндөр байна. Үүнд үйлдвэрлэлийн осол, бичил уурхайнуудын зэрэг нөхцөл байдал нөлөөлдөг. Манай улсын уул уурхайн салбарт 2009-2013 оны хооронд гэхэд 278 удаагийн осол аваар гарсны улмаас 330 хүн нас барсан тухай мэдээ байна.

Хэдэн жилийн өмнө Монголд гадны нөлөөгөөр  цаг бусаар эндэж байгаа хүний тоог Сирийн иргэний дайнд  амь үрэгдсэн хүний тоотой жишиж байсан удаа бий.

Дөнгөн данган 3,2 сая хүн амтай улсад жилд дунджаар 17 мянган хүн цаг бусаар гадны шалтгаантайгаар амь насаа алдаж байгаа нь үнэхээр хэтийдсэн харамсал гэхээс яах билээ. Ялануяа үүнд багагүй жин дарж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ослыг хязгаарлах бууруулах боломж  бий.  Манай хяналтын байгууллагынхан хэрэг явдлын дандаа араас нь буюу ниргэсэн  хойно нь хашгирдаг болохоор хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад  ахиц дэвшил гарахгүй байгаа юм.

М.Нэргүй

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.176.210зочин   • 2019, 2 сарын 15. 23 цаг 34 минут

Кувейт тэр жил төрийн ордон барих буцалтгүй тусламж өгнө гээд манайхан УБ-д төрийн ордон барих газар олдохгүй гэх маягийн юм яриад чимээгүй болсон. Тэр мөнгийг ямар эрх мэдэлд авч идсэн юм буй мэд. Хариуд нь Богд уулын нэг аманд Арабын нэг баян Ордон бариад монгол хүнийг ойртуулдаггүй хамгаалалттай гэж биеэр очиж ажигласан иргэн яхрьж байна. Энэ мэтээр монголын нутгийг эрх мэдэлтнүүд гадныханд худалдаж идсэнийг шалгах цаг ирэн дээ.

122.201.24.19Грэми   • 2019, 2 сарын 15. 21 цаг 06 минут

Гөлөг yumaa

103.26.193.10Зочин   • 2019, 2 сарын 16. 0 цаг 08 минут

Элбэгдорж Ардчилалыг америк ах нарын заавраар энд авчирсан нь 29 жилийн дараа Монголд ямар ч үнэ цэнэгүй болж иргэд алдаа гаргаснаа одоо л нэг ойлгож байна.Хашир бол зүгээр л халхавчлан баяжихыг хүсэж.ЧИНГИСИЙН ҮЕД ТҮҮНИЙ ЗЭРГИЙН ГЭМТ ХЭРЭГ МОНГОЛЫН ЭСРЭГ ХИЙСНИЙ ТӨЛӨӨ УДМААР, ҮР ТӨЛТЭЙ НЬ ХАМТ ЦААЗЛАН ҮГҮЙ ХИЙЖ БАЙЖЭЭ. ГЭТЭЛ ЭНЭ НӨХӨР ХҮҮХДЭЭ УЛС ТӨР ЛҮҮ ОРУУЛАН ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ДАРЛАХ ГЭЭД ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ БОЛГОЦООН ХОРОО ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШАХААД ЯВЖ БАЙНА.

124.5.49.67Zochin   • 2019, 2 сарын 15. 19 цаг 40 минут

Mongol ulsad maani odoo ard irged n buur bugdeeree bostsgooj uls oronoo avrahgui yum bol ene 76 malnuud edej uuj hereldej negniihee bugsiig uhaj zugeer amaaraa ajil hiideg boltson bn shvv dee echguur sonjuuraad aldtsan malnuud gevel 76 novshnuud l bn.

103.26.193.10Зочин   • 2019, 2 сарын 16. 0 цаг 22 минут

ШҮҮХ БАЙГУУЛЛАГА ӨӨРӨӨ ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР БОЛСОН БАЙНА‼️ШҮҮХИЙН АЖИЛТАН ЭД МӨРИЙН БАРИМТААР ХУРААГДСАН ХАР ТАМХИЙГ ХУДАЛДААЛЖ БАЙЖЭЭ. АРД ТҮМЭН ИЙМ БОЛСОН ШҮҮХ ТОГТОЛЦООГ ӨӨРЧИЛ ГЭЖ Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ, Г.ЗАНДАНШАТАР НАРТ "ҮҮРЭГ" ӨГСӨН. ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭН ЯАРАЛТАЙ ХИЙ! ЧАДАХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН ЭНЭ 3-ТАЙ Л ХАРИУЦЛАГА ЯРЬЖ ТААРНА! МОНГОЛЫН АРД ТҮМЭН СЭРЖ БАЙНА‼️‼️‼️ШҮҮХИЙН АЖИЛТАН ЭД МӨРИЙН БАРИМТААР ХУРААГДСАН ХАР ТАМХИЙГ ХУДАЛДААЛЖ БАЙСАН НЬ ТОГТООГДЖЭЭСүүлийн үед хар тамхины хэрэг ихээхэн газар авч, илрүүлэлт нь шуурхай байг

122.201.31.174Зочин   • 2019, 2 сарын 15. 18 цаг 51 минут

ard tumengee tatvar torguular mash daramtan door amidruulij bn shuu battulga hurelsuh zandanshatar geed 3n ondort bga erhemuudee zam mash muu ayultai ersdeltei opasnii shuudee.....

122.201.31.174Зочин   • 2019, 2 сарын 15. 18 цаг 47 минут

neg jishee zamiin tsagdaad torguulsan hun ymar neg hemjeeger buhimddag zorchil ymarch bj bolno zasaad anhaaruulad zovlood ybuulj bn tegehed zaaval bicheg barimtiig ni huraaj avaad shantaalchij bgad torgodog za hodlood ybsan jolooch mash ih buhimdaltai zamiin hodolgoond oroltsoj bna iim hun osol gargah magadlal mash ondor eniig anhaarah heregtei joloonii unemleh hevlehgii bga tur unemlehee zahialsan bgaa gehed ter hamaagui avaagui geed 200myngaar torgono zaza 20myngaar torguulad arai hiij salj bn ene bol huuliihnii huchirhiilel ard tumniig arai

103.212.118.183Зочин   • 2019, 2 сарын 15. 17 цаг 52 минут

АРДЧИЛАЛ ГЭГЧИЙН ЧИНЬ БУЯН ЭНЭ ДЭЭ ХӨ

49.0.184.30Зочин   • 2019, 2 сарын 15. 16 цаг 10 минут

tegeed oo yostoi saihan bna bvh zvil ok geed l yawj bgaach. tur ymr hamaatai yum. ajil hiigeed munguu olood saihan amidral gdg hvmvvs haha

64.119.23.103Зочин   • 2019, 2 сарын 15. 17 цаг 25 минут

Төр Улсаа цэгцлээгүй байж Занданшатар гэгч төрийн ордон шинээр барина гэлээ‼️ХУУЧИН ОРДОН ХАНГАЛТТАЙ БОЛООД БАЙХАД, ЯДУУ УЛСЫН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ИХЭЭХЭН МӨНГӨӨР ШИНЭ ТӨРИЙН ОРДОН БАРИХААР БОЛЖЭЭ‼️АСАР ИХ МӨНГӨ ҮР АШИГГҮЙ УРСАХ НЬ. ЭД НАР АРД ТҮМНИЙ ИТГЭЛ, СЭТГЭЛЭЭР ИНГЭЖ Л ТОГЛОДОГ БОЛОХООР ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ БОЛЧИХ ЮМ. 50 000 ХҮН ЭНЭ НӨХРИЙГ ДАРГА БОЛГОХ ГЭЖ Л ӨВЛИЙН ХҮЙТЭНД ЖАГССАН БОЛЖ ТААРАВ УУ? ЮУ ХИЙХ ГЭЖ УИХ-ЫН ДАРГА БОЛОВ ОО? ИДЭЖ УУХ ГЭЖ ҮҮ? ЯЛЗАРСАН ШҮҮХ, ПРОКУРОРЫН УДИРДЛАГУУДЫГ НЭН ЯАРАЛТАЙ СОЛИХ ГЭЭД Л ХИЙХ АЖИЛ МУНДАХГҮЙ ИХ БАЙНА

43.228.130.98Зочин   • 2019, 2 сарын 15. 14 цаг 55 минут

jild 15-17 k hun nas barah ni niit nas baralt shuu survaljlagchaa zov medeelel hurgeerei

72.35.247.131Зочин   • 2019, 2 сарын 15. 12 цаг 14 минут

бидний амьдрах орчин үнэхээр дайн тулаанаас дор байна гэлтэй. Энэ их утаа,тоос шороо, дуу чимээ, хүмүүсийн оюуны болоод ходоодны аль алиных нь өлсгөлөн, шударга бус байдал, автомашины бөглөрөл түгжрэл, төрийн албаны дур зоргоороо авирлах байдал, хүмүүсийн уур бухимдал, стресс бүгд өвчин тахал, үхэл хагацлын эх сурвалж болж байна. Хавдар судлалын үндэсний төв дээр УИХ ЗГ-ын гишүүд нэг очоод үзээсэй. Тэгвэл тэндээс олон зүйл харагдана даа. Ард түмэн нь хэрхэн туйлдсаныг олж мэдрэх болно. бас Эрүүл мэндийн салбар хэрхэн хоцрогдож байгааг мэдэрнэ.

124.126.1.211Ovoh olohiin dondonguud tord   • 2019, 2 сарын 15. 12 цаг 10 минут

Hamgiin deereesee avahuulaad bur dood shataa hurtel avah olohiin dontonguudaar toriin alba duureen bur savaa haliad garchihsan baina.Iimd hunii eruul amidrah orchin boloh zam talbaig emh tsegtsend oruulj irged saadgui amar taivan alhah zam, amrah talbai,shono bol gudamj gerel gereetei bailgah tuhaid yariltgui ee

124.126.1.211Ovoh olohiin dondonguud tord   • 2019, 2 сарын 15. 12 цаг 01 минут

Ene toriin erhemuud ard tumnii erh ashig gej uraldaj orildood l sandal suudaliin toloo orondoo untah zavgui uraltsaad baina uu? gehees bid hunii amidrah orchind sanaa zovdog yum uu?!Ugui sh dee Yda l SOh geed oron suutsnii kontor burt bii.Ted ni ooriin hariutsan nutag devsger deer uzleg shalgalt hiij irgediinhee ayulgui orching burduuleh garts gargalagiig olj ooriin hureend hiij boloh,deed baiguulagad tavij shiideh geed hunii toloo setgel gargadag toriin albat shat shatand baidag bol yund iim baihav dee.Haramsaltai ni iim hun deer dorgui alga

124.126.1.211Bidnii ner ashiglaj suudald   • 2019, 2 сарын 15. 11 цаг 51 минут

Haramsaltai uil yavdal mongold haa saigui baihadmanai toriin erhemuud bie bienee hemlej suudal bulaatsaldaad zavgai hoino irged ni yamar oligtoi aj torh bilee dee! Bur eronhiilogch ni hurtei 178 huudas har dans bariud prokuror deeree ochij baina geed boddoo!!! Ug ni ene hun ingej zargiin bichig bariad guij yavah estoi yu?esvel ene baidal ooroo bolon holbogdoh baiguulalguudaar sudalgaa,shinjilgee hiih garah garts gargalgaag olj zasaj zalruulah uureg daalgavriig ogch heregjiltiin yavtsiig baina sonsoj zohih arga hemjeeg avch baih buz uu?!

202.179.26.174Зочин   • 2019, 2 сарын 15. 9 цаг 51 минут

Үүнийг бичсэнийг хориглох гээд байгаа нь харин ч ийм явдлын урхагийг мэдэж байгаа ийм юм руу уруу татаж байгаа мөнгөтэй л бол юу ч хийж болно гэсэн сэтгэлгээтэй хулгай луйвар хийж гаршсан хүмүүс байж болох юм шүү. Иргэдээ шудрага биш байдал хулгай луйварын урхаг ийм байдалд хүргэж байна

202.179.26.174Зочин   • 2019, 2 сарын 15. 9 цаг 47 минут

Үгүй энэ бол бичих ёстой мэдээлэх ёстой хүн бүгд мэдэж сэрэмжилж байх ёстой асуудал. Энэ юутай холбоотой юм бэ? Яагаад ийм зүйл гараад байна вэ? гэдгийг судалж тогтоож арга хэмжээ авч гаргахгүй байх талын арга хэмжээг авах ёстой зүйл. Ийм зүй бусын зүйл өдөр өнжихгүй шахам гарч байгаа нь даанч харамсалтай яа.

202.9.45.88Зочин   • 2019, 2 сарын 15. 9 цаг 45 минут

Дээр, доргүй хариуцлагагүй, иргэний болоод албаны үүргээ биелүүлэхгүй байгаагийн хар гай.

103.50.206.40Зочин   • 2019, 2 сарын 15. 9 цаг 37 минут

Сэтгүүлч нарт бичих зүйл олдохгүй байна уу дандаа муу ёрлож бичих юмаа гэгээлэг зүйлийг бичээч малнуудаа

64.119.23.103Зочин   • 2019, 2 сарын 15. 9 цаг 45 минут

ӨМНӨД ХӨРШ АВЛИГАЛТАЙ ХҮЧТЭЙ ТЭМЦЭСНИЙ ҮР ДҮНД УЛС ОРОН НЬ ЦЭЦЭГЛЭН ДЭВЖИЖ ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭГЧ ГҮРЭН ТУН УДАХГҮЙ БОЛОХ ГЭЖ БАЙНА. ТЭНД СҮҮЛИЙН 8 ЖИЛД 10.000 ГАРУЙ МЯНГАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ АВЛИГАЛЫН ХЭРГЭЭР ЦААЗЛАН УСТГАСАН БАЙНА.ШИНЭ ШУДАРГА ТӨРИЙН ХИЙХ ЭХНИЙ ШИЙДЭМГИЙ ҮЙЛДЭЛ БОЛ, ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭЖ ЭХНИЙ ЭЭЛЖИНД С.БАЯР, Ц.ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛД, БАДАМЖУНАЙ, ДОРЛИГЖАВ, ЭНХСАЙХАН, ДА.ГАНБОЛД НАРЫГ ХАЙР НАЙРГҮЙ ӨРШӨӨЛГҮЙГЭЭР ЦААЗЛАХ ЁСТОЙ! ДАРАА НЬ МӨН Ч УРТ ЦУВАА ҮҮСЭНЭ ДЭЭ.ҮҮНИЙГ МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМЭН СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ ДЭМЖИНЭ.!!!!!!

103.9.90.98СЭТГҮҮЛЧ НАРТ:   • 2019, 2 сарын 15. 8 цаг 55 минут

СЭТГҮҮЛЧ НАР ГЭМТ ХЭРЭГ, ҮХЭЛ ХАГАЦАЛ, УЛС ТӨРЧ НАРЫН ХЭРҮҮЛ, ХҮН, НИЙГМИЙН МУУ, МУУХАЙГ БИЧИХЭЭС ӨӨР ЮУ Ч БИЧИЖ ЧАДАХГҮЙ, ҮНЭНДЭЭ ОЮУНЫ ХОМСДОЛД ОРСОН. ТА НАРТ НИЙГМИЙН САЙН САЙХАНГ ХАРААД БИЧИХ УХААН ЧАДВАР ҮНЭНДЭЭ АЛГА УУ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.