Цуврал 9 - Япон улсын соёлоос
Нэгэн гадаад нөхөр хазгай муруй монголоор ярихад та яаж хүлээж авах вэ? -Өө, та монгол хүн биш байсан юм уу? Таны монгол хэл чинь монгол хүнийхээс огт ялгархааргүй болохоор чинь, таныг монгол хүн юм болов уу гэж бодлоо шүү дээ:) гэвэл тэр хүн ямар их баярлах болоо? Үнэндээ намайг олон хүн япон хүн үү гэж асуудаг. Ээрч мууран, толгойгоо маажин хоёр өгүүлбэрээ арай хийн хэлж дуусгахад шүү дээ. Тэд зүгээр л битгий шантар, сайн байна, үргэлжлүүлээд сураад байгаарай гэсэн санааг гаргаад байгаа юм. Түүнээс биш жинхэнээсээ намайг япон хүн байна гэж бодоогүй. Үүнийг нь бялдууч, бөөрөнхий гэж харах зарим нэгэн нь бий. Та хүнээр юу гэж хэлүүлбэл таатай байх бол, түүнийгээ бусдад хэл. Баярласан хүнийг хараад та өөрөө баярлана. Нус чинь гоожоод, хоолой чинь сөөчихсөн явахад "Май, үүнийг уу" гээд дарга чинь эм өгвөл яах вэ? Үргэлж цүнхэндээ ханиадны эм цүнхэлэн явж, хэрэг болох үед ажилчиндаа гаргаж өгөх даргыг бас л үүнтэй холбоно. Японы үйлчилгээг хаанаас ч хайгаад олохгүй. Түргэн хоолны газарлуу нь ороод л гарахад үйлчилгээг мэдрэх боломжтой. Ажилчид дуу уралдан баярлалаа, дараа дахиад заавал ирээрэй гэцгээнэ. Мэдээж нүүр дүүрэн мишээлтэй. Эдгээр хүмүүст хувийн амьдрал гэж үгүй мэт. Энэ ажлын газраа төрөөд эндээ нас эцэслэх юм шиг л... 1971 онд Америка улсад анх байгуулагдсан Старбакс кофе шоп нь 1995 онд Японд орж иржээ. Кофе шопоор үйлчлүүлэгчид буйданд тухлан суун дуртай кофеныхоо үнэр амтыг амтлан сууна. Хичээлээ хийн суух сурагчид байхад лаптопоо нүдэх ажилчин ангийнхан байна. Над шиг номонд хамраа шигтгэн суух нэгэн байхад ам хамхихгүй ярилцах найзууд ч мэр сэр харагдана. Тэдгээр хүмүүс тухтай орчин, мөн юу юунаас илүүтэйгээр үйлчилгээ авах гэж үнэтэй кофе балган сууцгаадаг. Жааз хөгжим эгшиглүүлсэн, тасралтгүй инээсэн хүмүүсээр тойруулж, кофены үнэрт биеэ мэдүүлэн суухад төвлөрч буй ажил нь урагштай явдаг биз. Миний гартаа барьсан номыг Японы старбаксын удирдах зөвлөлд ажилладаг Ивата Мацуо гэдэг хүн бичжээ. 1. Үйлчилгээ гэж юу юм 2. Ажилчид юуны төлөө ажиллах ёстой юм 3. Удирдагч хүний зарчмын тухай 4. Ажилчид нэг бүрийн сэтгэл ханамжийн тухай. ( Үнэндээ энэ хэсэг бидэнд маш ихээр дутагдаж байх шиг санагдсан ) Япончууд ажилчдынхаа сэтгэл ханамжийг үйлчлүүлэгчдээсээ дээгүүрт тавьдаг. Сэтгэл ханамжаар халгисан ажилчид олон үйлчлүүлэгч нарт сэтгэл ханамжийг цацан тараадаг. Ажилчидаа сурган хүмүүжүүлж, гаршуулан авах тал дээрээ мэргэшсэн гэхэд надтай хэн маргах вэ. Тэд шинэ орсон ажилчиддаа асар их хөрөнгө оруулалт хийдэг. 5. Хувь хүний хөгжил ба хувь хүний хөгжил нь хэрхэн бизнесийн ертөнцөд нөлөөлөх тухай багцлан бичжээ. Болдог бол бараагаа биш үйлчилгээгээ сурталчилдаг, өөрөөр хэлбэл сэтгэл ханамжийн тухай ярьдаг нийгэмтэй болохсон. Сэтгэл ханамжийг тараах "зорилгоор" албан байгууллага хуралдаж, ажилчид хамт олноо ухуулж, сургадаг системтэй болоосой:) Бидний амьдрал өдөр тутамд хэн нэгнээс хамааралтай байдаг. Бусдын сэтгэлийг бодонгоо үг хэл, үйлдлээ хянах нь яв явж өөрийнхөө төлөө хийж буй хамгийн ухаалаг үйлдэл.
7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ymar gazar gdgeesee xamaarax bxoo, yur ni l ihenh gazruud vilchlvvlegchidee bvr xaan gd bodtson bdagshde , vilchlvvlegchidiin nvvren dr tgj blkv ingj blkv tgj uuchlalt gui ingej uuchlalt gui gd xetsvv xetsvv
za bas ch bish ee
AAHAHAHAHAA CAPITALIZM MANDTUGAI,SHIT
SHAA SHAA TEGEED TER EMPERIALIST FEODAL YAPOND CHINI ODOO BOLTOL BOOLIN HUDULMUR HEVEEREE BAIGAASHDEE TENDEE CHI UGLUUNII 5 TSAGT BOSOOD OROI 10 TSAGT AJLAASAA BUUJ BAIHGUYU...
AMERIKED L NEEH SURHII MINII UILCHLUULEGCH NOMER 1 MEG GEED SHAAGAAD BAISAN CHINI TER AMERIKDAA BOLHOOR DURGUI HUREGSEN UILCHLUULEGCHIIG SHUUD BALBACHIHDAG L YUM BILEE YAASAN GEVEL AJLAA HIIJ BAIGAA HUN DOROMJILSON BOLOHOOR BURUUGUI BAIDAG GENEE,TEGSEN BUSAD ORONUUD 1 MUU HOOLNI KFC,MCDONALD ORCHOOD NEEH SURHII 5 ODTOI RESTORAND BAIGAA AYATAI BARAG ULGERIIN YUM YARIAD MEDRELEE GAIHUULJ UGNU HUURHII
Уг нь дарга захирал биднийг тэжээж бна гэж боддог . Үнэн дээ ажилчид нь тэднийг тэжээж бгаа хэрэг ухаарчихаж
ямар сайхан юм бээ