2019 оны 3-р сарын 28
14 цаг 59 минут

Эр нөхрөө хүндлэхгүй байх нь асар муу үр дагавартай

Яагаад нөхрийнхөө талаар муугаар ярих нь бүү хэл бодож ч болдоггүй вэ? “Эмэгтэй нь нөхрийнхөө тухай яаж юу гэж бодно вэ эр нөхөр нь яг тийм болдог” гэж нэг удаа би интернетээс уншсан юм. Гайхалтай шүү. Яг л ийм болдог, байдаг. Үүнийг яах ч арга байхгүй. Энэ нэг тийм нууцлаг, ид шидтэй зүйл аятай ойлгож байна уу?

Эмэгтэй хүний хүч асар их, заримдаа бүүр яах ч аргагүй болтол маш нарийн нөлөөлдөг. Хэрэв эмэгтэй хүн чамайг хэн ч биш гэж бодвол чи хэн ч биш л болно. Аймшигтай , сөнөөгч хүч шүү. Нөгөө талаас бол хэрэв эмэгтэй хүн “Бүх юм сайн сайхан байна. Ийм л эр хүн надад хэрэгтэй. Энэ бол миний л хүн мөнөөсөө мөн ” гэж бодох аваас эр хүн шууд өөрчлөгдөж , цэцэглэж эхэлдэг “

Олег Торсунов

Тэгээд би бодолд орлоо. Их удаан бодлоо, зарим үйл явдлыг амьдаралаараа тууллаа. Харин өнөөдөр бодлуудаа та нартай хуваалцахаар шийдлээ.

• Тэр бол азгүй амьтан
• Түүнд итгэх аргагүй
• Тэр юу ч чадахгүй
• Тэрний юу ч бүтэхгүй
• Би илүү сайхан жаргалтай байх тавилантай
• Тэр заавал өөрчлөгдөх ёстой
• Тэр маш их дутагдалтай

Энэхүү жагсаалтыг цагийг нь олж зогсоохгүй л бол тасралтгүй үргэлжилнэ. Бид энэ жагсаалтаа өөрийн найз бүсгүйчүүдтэй, ээжтэйгээ байнга гомдоллон хуваалцдаг, үгүй юм аа гэхэд өөрийн толгойдоо байнга эргэлдүүлж байдаг

Бид яагаад ингэдэг вэ?

Бид өөрсдийгөө түүнийг өөрчилж чадна, тэгээд бидний амьдрал өөрчлөгдөж бид зөөлөн, ялдам, хайрлагч нэгэн болж хувирна гэж итгэж байдаг. Гэхдээ эхлээд тэр компьютерын хамаарлаасаа салж, миний хүссэн хэмжээний мөнгө олдог болж хаашаа ч юм намайг урьж, юу ч юм бэлэглэдэг болох ёстой.

Өөрчлөгдөг л дээ

Бид хүүхэд насандаа саатаж өөрийн амьдрал болон өөрөө өөрийгөө хөндлөнгөөс харахыг хүсэлгүй зөвхөн л эр хүнээс өөрчлөлт гарахыг хүлээгээд байдаг. Хэрэв эр хүн өөрийн дутагдлаа засчихвал би аз жаргалтай болох болно гэдэг бодол маш гэнэн бодол юм шүү. Хүний алдааг л дөрөөлж анхаарлаа хандуулах явдал нь өөрийн алдаа дутагдлаа олж харахгүй байдалд хүргэдэг.

Бусдыг шүүмжлэхдээ бид өөрийгөө олж хардаггүй. Өөрийн алдаа дутагдлаа олж харах нь их хүнд ба эмзэг байдаг ба хэрэв өөртөө шударга хандвал алдаа дутагдлаа засах хэрэгтэй болдог. Нөхрийхөө алдааг засах гэх нь хамаагүй хялбар ба бусдад гомдоллож дэмжлэг хүртэх нь илүү амттай байдаг.

Би сайн, тэр бол муу

Бид нөхрөө буруутгангаа тэнгэрт хөөрч, түүнээс илүү ухаантай, илүү гэж боддог. Бусдаар анхаарал яаж хүртэхийг бид нар мэддэггүй. Түүнээс дээр гарсанаар бид дэмжлэг хүртээд байх шиг болдог.
Нөхрөө шүүмжилж, түүний тухай муугаар рих хэрэггүй, хэрэв тэгвэл нөхөр чинь салаад явчихна, нууц амрагтай болчихно гэдгий интернет ба хэвлэл мэдээллээс байнга л олж хардаг. Бидний сэтгэл тавгүйтэж дотор арзганасан үедээ бид дээрхийг хамгийн сүүлд боддог. Бид сөрөг болгоноо гадагш нь гаргах хэрэгтэй.

Бид үүнээ дотроо хадгалаад байж чаддаггүй ба гаргах хүнээ хайж эхэлдэг

Бид дотор тулгуургүй, насанд хүрсэн хүчийг өөрөөсөө мэдэрдэггүй учраас өөрсдийгөө өрөвдүүлэх, дэмжүүлэх хэрэгтэй байдаг учраас гомдоллож, нөхрөө шүүмжилдэг. Сул дорой байдлаа яахаа бид мэддэггүй. Өөрийнхөө амьдралыг бие даан хэрхэн өөрчлөхөө бид нар мэддэггүй. Бидний амьдралыг өөрчилчих байх гэсэндээ бид бусдыг тунихийг эрмэлздэг. Үнэндээ хүүхэд шиг гэнэн ойлголт байгаа биз?

Бид нөхрийхөө талаар найз бүсгүйчүүлдээ юм уу ээждээ гомдоллохдоо өөрийгөө хаацайлан тэдний дэмжлэгийг авахыг хүсдэг.

Энэ үнэхээр хүүхэд шиг гэнэн хуурталт шүү

Бид түүнд болон бусдад түүнийг муу гэж хэлж ярихдаа далд ухамсартаа бидний амьдралыг сайхан болгоогүйнх нь төлөө түүнээс хонзонгоо авч байдаг. Тэгсэнээр бид нөхөр лүүгээ энерги шилжүүлэлтийг дотроо блоkлож түүнийг дэмжихээ больчихдог.

Энэ нь юунд хүргэдэг вэ?

Нөхрийхөө тухай муугаар ярих бодох үедээ эмэгтэй хүн түүнийг үл хүндэлж, бодлоороо түүнээс холдож, энергийн хувьд түүнийг дэмжихгүй болдог. Түүний хамаг л юм нь бүтэлгүйтэж эхлэж, мөнгө олдохгүй болж, тэрээр сэтгэл гутралаа архиар тайлахыг хичээж эхлэх ба бид түүнийг хүндлэл ахадсан хүн, бидний зөв байсан гэсэн бодолдоо улам бүр автагдаж эхэлдэг. Бид битүү тойрогт орчихдог. Ийм нөхцөлд эр хүн юуг ч өөрчилөх хүчгүй болчихдог.

Хэрэв бага дээр нь л зогсохгүй бол шүүмжлэх сэдэв заавал олддог. Энэ бол маш муу үйлдэл юм шүү. Түүний тцхай муугаар бодож, найз бүсгүйчүүл болон ээждээ муугаар ярихаар улам бүр өөрийн зөв юм шиг бодогдож эхлэх ба ингэснээр өөрсдийн харилцааг нураагаад зогсохгүй өөрийгөө ч үгүй хийж байгаа юм.

Энэ нь мэдрэлийг савлуулж, эмэгтэйн зүрх сэтгэлийг хатууруулж, бид өөрийн сэтгэлийг хордуулж, өөрийн махбодийг сөрөг бүхнээр бохирдуулахад хүргэдэг.

Ингэхдээ энэ муу бүхнээ хадгалж цааш нь дамжуулдаг гээч

Сөрөг бодлууд маш их энергийг шавхдаг. Эр хүний хувьд эмэгтэй хүний оролцоо, энерги, сайшаал нь эр хүнийг боловсруулах, амжилтанд хүргэх хамгийн үнэт түлш нь юм. Эм хүн нөхрийхөө тухай муугаар бодож байсан цагт эр хүнд амжилтанд хүрэх, танд таалагдах ямар ч боломж үгүй болдог.
Эмэгтэй хүн эр нөхрөө хайрлахгүй байдал гаргаснаараа хүүхдүүддээ ч муу нөлөө үзүүлж байдаг.

Одоо санахыг хичээгээд дараахи асуултанд хариулаарай:

• Танай ээж чинь аавыг чинь хүндэлднг байсан уу?
• Та үүнийг яаж ойлгож байсан бэ?
Та үүнийг зөвхөн мэдэрч л байсан. Хүүхдүүдэд юуг ч тайлбарлах шаардлагагүй. Хэрэв та эр нөхөрөө үл хүндэлдэг бол:
• Хүүхдүүд муу сурч эсэргүүцлээ илэрхийлдэг
• Таны үгэнд үл орж, тантай бүдүүлэг харьцаж эхэлдэг
• Бүхнийг эсрэгээр нь хийж, муу хүүхдүүдтэй нийлж, буруу зуршилд автаж эхэлдэг
• Тэд цаашдаа гэр бүлийн харилцаанд орж чадахгүй болчихдог

Нөхрөө үл хүндлэх нь асар их үнэтэй, их үр дагавартай

Нөхрийхөө талаар бусдад гомдоллосоноор та “ тэр чиний хань биш ээ ” “ сал, сал ” мэтийн зөвлөгөө их сонсдог. Энэ хэлэлцүүлэгт та өөрийгөө биш өөрийн зүрх сэтгэлээ бус өрөөлийн бодол санааг сонсож байгаа шүү дээ.

Нөхрийхөө тухай ээждээ гомдоллох үед та ээжтэйгээ үл харагдах шижмээр холбогдож хүүхэд хэвээрээ байна гэсэн үг юм. Ээжтэйгээ хамтран нөхрийхөө эсрэг болсоноор та тодорхой хэмжээнд нөхрөөсөө урваж байна гэсэн үг юм. Эх хүн бол өөрийн хүүхдээ өрөвдөөд гомдоосон нэгнийг загнах л болно. Ингэснээр тэгээд юунд хүрэх юм? Ээж чинь нөхрийг чинь хүндлэхээ болино. Дараа нь та нөхрийгөө нэр төрийг сэргээх чинь маш хэцүү болно.

Шударга бай л даа, хэрэв тэр үнэхээр муу бол түүнээс яваад л өг, тэгээд ээжтэйгээ амьдар

Та дэмжлэг авахын тулд найз бүсгүйдээ гомдоллосноор тэр нь ам дамжин яригдаж бүр таны тухай яриагаар хүртэл хачирлагдан түгэх болно. Таны нэр ч бас сэвтэх л болно. Ингэх хэрэг байна уу? Эсвэл та өөрийн найз бүсгүйгээ ” эрэлхэг Бор шиг ” ганц ч үг –цааш ярихгүй гэж гэнэхэнээр бодож байна уу?

Та нөхрийхөө тухай муугаар ярихдаа өөрийгөө хамаагүй илүү гэж бодож байдаг. Та өөрийхөө бардам давлиун занг хөгжүүлж байдаг. Эмэгтэй хүн нөхрийхөө тухай муугаар ярьж эхлэхдээ нөхөртэйгээ холбогдох үл харагдах шижмийг таслаж өөрийн амьдралаар амьдарч эхэлдэг. Энэ үед бол гэр бүл гэж үгүй болно. Нөхөр нь өөрийн амьдралаар амьдарна. Та үүнийг нь мэдрээд хамгаалалтанд орж буцах замаа хайж эхэлнэ. Тэгээд эцэст нь яагаад бидний хооронд ийм болчихов оо? Бид яагаад хамтран амьдрагчид болчихов оо гэсэн тэнэг асуулт гарна

Нөхрөө буруутгаснаар та өөрийн мэдэлгүй түүнийг “ муу ” бүхэн рүү түлхэж байгаа юм. Тэр өөрчлөгдөөд ч хэрэггүй. Тэгвэл бид хэнийгээ буруутгах болж байна аа?

Өөрийх нь тухай бодсон муу бодол бүрийг чинь эр хүн тооцож, таны хувьд мөрөөдлийн залуу нь байхаа больсоноо мэдэрч, та түүнд хайргүй болсоны гэдгийг чинь мэдрэх ба ийм үед буйдан дээрээ хэвтээд танаас хариугаа авч эхэлдэг. Бид дахиад л муу мухайгийн тойрогт орж эхэллээ. Буйдан дээрээ хэвтэнгээ тэрээр өөрийхөө тухай огт мэдээгүй олон олон зүйлийг сонсож мэдэж авч байдаг. Гэтэл бид түүнийг гавьяа амжтилт руу түлхэх гээд байгаа шүү дээ.

Яах вэ?

Нөхрийхөө тухай муугаар ярих нь бүү хэл бодох ч үгүй болох нь чухал. Бид өөрсдийн бодлыг ил гаргаж хэлэхгүй ч гэсэн тэдгээр нь материаллаг байх ба болит байдалд нөлөөлж л байдаг юм. Та нөхрийхөө талаар гомдоллохоо больсон ч дотроо азгүй амьтан гэж бодсоор л байх аваас юу ч өөрчлөгдөхгүй урдныхаасаа ч дор болж мэднэ. Энэ бүхнийг л би дандаа алдаж байсан юм л даа.
Төгс төгөлдөр нөхрийн талаарх бодлоосоо салах. Энэ бодол бидний дотор маш гүнзгий суусан байдаг болохоор энэ бодлоосоо ангижран салахад маш хэцүү байдаг. Амьдрал яагаад ч юм ийм л зохион байгуулалттай байдаг. Бусдыг өөрчлөхийн тулд тасралтгүй уйгагүй тэмцэж болдог л доо, Гэхдээ энэ санаагаа жаахан л сулруулж орхиход сэтгэл санаа сэргэж, эргэн тойрон чинь үлгэрийн юм шиг л өөрчлөгдөж эхэлдэг.

Төгс төгөлдөр хүнийг хүсэх явдал нь төгс төгөлдөр эцэгтэй байх гэсэн дотоод бодолтой холбоотой. Энэ хүсэл нь байрандаа зогсоод л “ тэнгэрийн муухай арилах ”-ыг хүлээхэд хүргэдэг. Та юу гэж бодож байна? Төгс төгөлдөр эр хүн гараад ирэх үү? Таны эр нөхөр чинь яг юу юу хийх ёстой, ямар орлоготой байх талаар хүсэл горьдлогоосоо сал.

Энэ горьдлого хүсэл нь өвдөлт, сэтгэл гутралаас өөр юунд ч хүргэхгүй

Та хажууд эрийхээ талаар муугаар ярихаа больмогц түүнийг өөрчлөх бодолоосоо ангижирдаг. Тэгсэнээр та түүнийг яг байгаа чигээр нь л хүлээн авдаг. Өөрчлөгдөх гэдэг нь эр хүний зорилтод багтдаггүй гэдгийг та ойлгох хэрэгтэй. Эр хүн бол баримлын шавар биш. Харин эмэгтэй нь өөрчлөгдөх ёстой юм. Эмэгтэй хүн л өөрийн уян зөөлөн байдлыг хөгжүүлэх учиртай.

Таны найз бүсгүйчүүд зөвхөн таны үгэнд итгэж, таны ашиг сонирхолын л үүднээс ханддаг учраас хэзээ ч тэдэндээ нөхрөө бүү муул. Тэд үнэнийг ялган салгаж зөв хариулт зөвлөгөө хэзээ ч өгч чадахгүй. Тэдний зөвлөгөө нь дандаа л буруу байдаг. Тэгвэл тэднээс зөвлөгөө авах гээд яах юм бэ?
Эр нөхрийхөө талаар найз бүсгүйчүүдтэйгээ зөвлөлдөж байгаа эмэгтэй бол хүүхэд гэдгийг санаж яв. Өөрийн хүч энергийг нөхөртөө чиглүүлэн шингээхийн оронд өөрийн найз бүсгүйчүүлдээ зарцуулж байдаг.

Хэрэв та хажуу дахь эрийхээ талаар муугаар бодож байгаа бол энэ нь танд л ямар нэг учир байна, та түүнээ олж харахыг хүсэхгүй байна гэсэн үг.

“Бусдаас олж харсан болгон бидэнд байдаг. Таны дотор байгаа юмыг бид гаднаас нь харна. Өрөөлийг харахдаа таны сэтгэлд мэдрэгдэх бүхэн бидний энергид байж байдаг. Өөрчлөлт хийх анхны алхам бол өрөөлийг биш өөрийгөө олж харах” Мария Ракитина

Өөрийн бодлуудаа хянаж эхэл. Хажууд эрийхээ талаар муугаар бодож эхлэх л юм бол энэ нь та ямар нэгэн сөрөг бодолд автаж өөрийн зовлон шаналалын бурууг түүнд тохохыг хүсэж байна гэсэн үг. Ийм үеүдээ сайтар мэдрэн тогтоож бусдад бурууг тохох гэсэн эрмэлзэлдээ сэтгэлийн тэнхээ гаргаж өөрийгөө хазаарла.

Хохирогч байхаа боль

Өөрийн эрийг хүндлэх явдалд суралц. Тэгэх аваас эр хүн үүнээ эргэн тойрондоо шилжүүлж түүнийг бусад хүмүүс хүндэлдэг болно. Түүнийг хэрэгтэй, үнэ цэнэтэй гэдгийг мэдэрч сур. Энэ нь эр хүнийг өөртөө итгэлтэй болгож өгдөг. Түүний амжилт олох нь гарцаагүй болох ба энэ нь зөвхөн цаг хугацааны л асуудал байх болно. Эмэгтэй хүн хажууд эрийхээ давуу тал энэ тэрийг мэдрэн өөгшүүлсэн цагт эр хүнд жигүүр ургах мэт болж тэр азтай байж, түүний хийсэн бүхэн нь амжилттай болно. Тэр хэзээ ч буйдан дээр налайн хэвтэхгүй, гэрийн мухар сахихгүй.

Эр хүн аз жаргалыг боловсруулан гаргаж чаддаггүй юм. Тэр зөвхөн хажууд эмэгтэй нь хэрхэн түүнийг хайрлаж байгаа, хүндэлж байгаа, үнэлж байгаагаас шууд шалтгаалан аз жаргалыг олдог.

Эр нөхрөө хүндлэхгүй байх нь асар муу үр дагавартай

27
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

27 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

47.17.79.86zochin   • 2019, 3 сарын 31. 9 цаг 39 минут

Ehneree hudlehgui baigaa nuhriig hundlehgui baij bolno biz dee

202.9.44.66Зочин   • 2019, 3 сарын 30. 15 цаг 22 минут

nuhruu muuldag hvh dotno hvmvvsee bvgdiig muulj baigaa hurgen.ber hadam naiz huhud geed

64.119.17.151Зочин   • 2019, 3 сарын 30. 12 цаг 55 минут

ohiduud erhlehees oor yuch bodohoo bolison,,, hamtdaa amidralaa bosgoh eregtei

59.153.112.207Оййлголдоо   • 2019, 3 сарын 30. 3 цаг 25 минут

Задаа юуч бичээд соён гэгээрэхээ байчихсан .Би. л гээд байдаг болчихсон юм бнашдээ.Эм хүнийг дотоод энергийн хүч асар нөлөөтэй бдаг тийм учраас юу бодно тэр ургацаа хураадаг л гээд бхад тийм байвал яахуу ийм бол яахуу л гээд ...ээ хөөрхийсдөө...аз жаргалтай яваа эмэгтэйчүүд асар их сэтгэлээр эр нөхрөө хүндэлсний илэрэл юм билээ.Миний л хувьд эхнэрээсээ сайхан үг сонсонгуут сэтгэл сэргээдл бүхийл юмыг бүтээж болмоор нэг л сайхан болгомоор болоодл урам зориг ороодл бүтэхгүй бсан ажил хөдөлмөр бүтчих гээдч бгаа юм шиг болдог.

202.9.44.15Зочин   • 2019, 3 сарын 29. 15 цаг 44 минут

er xvn yamar bxaas l shaltgaalax bx arxichin archaagvi ajilgvi bwal xvndlex bvv xel xuuguud l yawuulana shte

103.26.195.194Зочин   • 2019, 3 сарын 29. 14 цаг 51 минут

ohin huu hoyoriinhoo hanilj niilen gsn huniig n oolood bnga doromjilj uglej yanshij bdg eregtei huniig hudelj yavah n zov u?

66.181.189.117Зочин   • 2019, 3 сарын 29. 12 цаг 36 минут

архичин байвал бас муулахгүй байх уу битгий амьдралгүй балай юм бичээд бай

182.160.35.228Зочин   • 2019, 3 сарын 29. 14 цаг 50 минут

Balaji avgai min, yagaad arhi uudag bolgosnoo bod!

94.134.88.36Зочин   • 2019, 3 сарын 28. 20 цаг 24 минут

amidrald taarsan jor baihguiee...hen henee hairlaj hundelj hamtadaa erh tegsh l zutgeh heregtei...hundlelgui yahav gehdee burhan shig tahiad hereguildee...

182.160.2.16зочин   • 2019, 3 сарын 28. 17 цаг 22 минут

Адилхан хөгширч яваа мөртлөө цаг үргэлж эр нөхрөө өөнтөглөж энэ ч болохгүй тэрч бүтэхгүй гэж хар амалсан монгол эмс олон байнадөө. Насаараа л түүний төлөө , үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэчихээд дараа нь нусаа татлаа, цай уухдаа талх үйрүүллээ ОО-д удаан суулаа гэх зэргээр өөнтөглүүлж байх, түүнийг тэвчих эр хүн хир олон болдоо. Энэ авгай хүүхнүүд эрсийг сэрээж сэргээж амжилт бүтээл гаргахад түлхэц болж явах л заяатай болохоос засварчид биш байлтай.

182.160.2.16хүү   • 2019, 3 сарын 28. 17 цаг 24 минут

зөвөө зөв

203.91.115.44зочин   • 2019, 3 сарын 28. 16 цаг 38 минут

ёстой үнэн үг

202.70.37.34эхнэр   • 2019, 3 сарын 13. 17 цаг 41 минут

Бүсгүйчүүд минь өөрсдийгөө хайрал Биеэ гоё авч яв Стрессээ хурдан тайлж стресгүй эрүүл бай. Нөхрийн урдуур орж хамаг юмийг нь хийсээр байгаад тэдний нялх хүүхэд шиг битгий болго ээжийнх нь дүрд бүү тогло

43.242.242.237иргэн   • 2019, 3 сарын 13. 16 цаг 25 минут

ямарч хүнд ахуйн хүмүүжил хэрэгтэй гэвч архи гэдэг аюулд өртвөл аврал алгаа одоо бага залуугаасаа архи пиво ууж байгаа нь их нөлөөтэй байна баар бол өсвөр үеийнхний зугаа цэнгэл цаг өнгөрөөдөг газар бүх муугийн үндэс

66.181.161.110Зочин   • 2019, 3 сарын 13. 14 цаг 31 минут

Халамжлаад байхад халамж авдаггүй бүхэн юм нь бэлэн тав тухтай байхад архи уугаад байгаа хүнийг тэгээд магтаад байх уу арай л нэг талыг харж бичсэн юм биш үү

82.115.121.212Зочин   • 2019, 3 сарын 13. 4 цаг 09 минут

het oroosgol 1 talaas ni harjee , hajuud ni belen ehner huuhed ni baisaar baital iluu harj biluu dolooj olon nudelj ybdag hogiin erchuudiig medseer baij hundeleed l huleen zobshoorood ybah hun baih bolob uu.

182.160.35.228Зочин   • 2019, 3 сарын 29. 14 цаг 53 минут

Yagaad nuhur chin uur huniig hussen ni oilgomjtoi bn. Yum unshaad uurtuu dugnelt hii

202.126.89.114зочин   • 2019, 3 сарын 28. 15 цаг 42 минут

усан тэнэг ээ, юм уншаад ойлгохгүй. тийм л муу гэж бодоод байгаа бол салаад ээжтэйгээ шууд л амьдар гээд байна ш дээ

217.112.164.129zochin   • 2019, 3 сарын 12. 19 цаг 47 минут

2027224714tiim nehriig vv shan arga bn aa evel bolohoor idshind egchih kkkkkkkkkkkkk

202.72.247.14Зочин   • 2019, 3 сарын 12. 17 цаг 12 минут

Огт өөрчлөгдөхгүй нас ахих тусмаа улам л залхуу болоод байгаа нөхрийг яах вэ

203.217.139.225иргэн   • 2019, 3 сарын 12. 17 цаг 03 минут

шал худал юм бичжээ

217.112.164.129zochin   • 2019, 3 сарын 12. 15 цаг 47 минут

vvnshig hudlaa ym haana baih ve bvsgvichvvd min zvtgeed l bn erchvvd n hoish n tataad l bn

66.181.160.38Хадам   • 2019, 3 сарын 12. 15 цаг 16 минут

Үүнийг манай бэр уншаасаа

202.21.113.238Зочин   • 2019, 3 сарын 29. 14 цаг 58 минут

hahah sha sha

202.179.27.147z   • 2019, 3 сарын 28. 17 цаг 28 минут

Beree huu shigee hairla daa

66.181.177.69Tt   • 2019, 3 сарын 15. 10 цаг 12 минут

Ehleed ooroo beree ohin shigee hairlaad surchih tegvel ayaandaa ber chjnj saijirna. Hunii ohin uriiig aav eejees ni dutahgui hairlaad surchih

103.229.121.77Зочин   • 2019, 3 сарын 12. 15 цаг 29 минут

Ха ха

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.