2019 оны 3-р сарын 18
11 цаг 10 минут

Ардын армийн дугаар ангид..

Аавын хөвгүүд бүгд л ялгаагүй АК буугаа мөрлөж ардын армийн дугаар ангид алба хааж эр цэргийн тангараг өргөж эх орноо хамгаалж явсан байх. Гурван жилийн цэрэгтэй наяад оны хүйтэн дайны үед Ардын армийн дугаар ангид миний бие салааны захирагчаар дөнгөж томилогдоод сар ч болоогүй байтал Хөтөл руу анги маань нүүх болов оо. Залуухан шинэхэн бодож санах ч юмгүй салаа салбарын офицерүүд Жавзандулам, Нарантулга, Батболд, Цогбямба, Батжаргал, Одбаатар, Чүлтэмжамц, Бүрнээ ах бид хэд ганц хоёр чемодон, гэрийнхээ жаахан юмыг байлдааны хуягласан машин БРДМ дээрээ ачиж аваад авгай хүүхдүүдээ дотор нь суулгаж аваад цуваанд татаад л баруун хойд зүгийг чиглээд Хөтөл руу гарч өгвөө. Хөтөлд шөнө дунд ирээд хамгийн түрүүнд цэргийн хоол болох арав гаруй машин төмс хүнсний ногоогоо ар талын орлогч Цэрэндорж хошуучийн удирдлага дор дарга цэрэггүй л буулгаж гүйлдэнэ. Би ч яахав дэслэгч хувцастайгаа салааныхаа цэргүүдийг командлаад төмс ногоогоо буулгаж байтал харин биеэр жижигхэн манай нөгөө салааны захирагч ахлах дэслэгч Одбаатар маань намар нилээн оройтсон хүйтэн шөнө орой тул цэрэг ногоон бекич өмсөн цэргүүдийнхээ дунд орон адилхан шуудайтай төмс үүрэн гүйж байв.

 

Анги дөнгөж шинээр байгуулагдсан бие биенээ ч сайн таньж мэдэхгүй намрын харанхуй шөнө дунд Ар талын орлогч маань Одбаатарыг цэрэг хэмээн бодоод шуудайтай төмс үүрээд зоорь руу гүйхээгээрээ орох болгонд Аа муу шинэ цэрэг өшөө хурдан гүйгээд.., гээд байн байн амбаардахыг хараад миний хөх инээд хүрч байсан ч Одбаатар маань сүүлдээ бүр тэссэнгүй бекичээ тайлж хаяад погоноо гарган үзүүлж Би шинэ цэрэг биш офицер хүн хэмээн уйлагнан гомдоллож билээ. 

За тэгээд залуу офицерүүд бид хэд чинь ангийнхаа хашаан дотор авгай хүүхэд цэргүүдтэй хамт баракан байранд амьдрана даа. Нэг өдөр анги бүрэн бүрэлдэхүүнээрээ гадаа жагсаалын талбайд жагсан ангийн захирагч дэд хурандаа Сүрэнхор үүрэг тавьж байхад манай жолооч ахлагч Пүрэвийн дөнгөж л хэлд орж байсан сахилгагүй шар банди жагсаалын урдуур хээвнэг алхаж байх юм. Түүнийг харсан захирагч өхөөрдөнгүйгээр Үгүй энэ Пүрэвийн сахилгагүй шар энд юу хийж явнаа гэхэд хариуд нь Битгий хуцаад байгаарай муу п...да минь. Ална шүү гэхийг сонсоод бүгд нэрхийтэл инээхэд захирагч маань нүүр хийх газаргүй болж билээ. Манай Сүрэнхор захирагч хүний эвийг их олдог хүний төлөө их зүтгэдэг ялангуяа залуу офицеруудаа их дэмждэг хүн байсан. Ямар сайндаа Хөтөл тосгоны захирагч, Цемент шохойн комбинатын дарга АИХ депутат Сампилноров гуайг өдөр шөнөгүй айрагдуулж байж Хөтөл хотоос таван давхрын тохилог арван байр салгаж залуу офицерууд бидэнд авч өгч байхав.

Армид ангийн захирагч гэдэг аавыг орлодог, харин улс төрийн орлогч гэдэг ээжийг орлодог гэхэд хилсдэхгүй. Шинэхэн дэслэгч байхдаа Салаа жагсаад команд өгөхөд шинэ цэргүүд урд эгнээнд хал цэргүүд хойд эгнээнд голдуу жагсаад байна л даа. Оройн жаварт цэргүүдээ жагсааж үүрэгдэж байгаад өглөө ажилдаа иртэл хал цэргүүдийнх зүв зүгээр харин бүх шинэ цэргүүдийн баруун чих нь боовон болоод жаварт хайрагдсан байлаа. Удалгүй улс төрийн орлогч дуудаж цэрэг үүрэгдэж чихийг нь хайрагдуулсан хэргээр баахан банга авхуулан сүүлдээ зөөлрөн нарийн ширийн заавар зөвөлгөө өгөөд явуулж билээ.

Учир явдлыг аажмаар судалваас урдаа зогсоож байгаа шинэ цэргүүдийнхээ араас нэгэн зэрэг хал цэргүүд араас нь бүгд баруун чих руу нь жаварт үлээчихдэг байсныг мэдээд шинэхэн салааны захирагч бид нар түүнээс хойш хал цэргүүдээ урд эгнээнд жагсааж бүх цэргүүдийнхээ малгайг байнга бүчлүүлдэг болсон доо.

Манай салаанд шинээр ирсэн Гончиг гээд доожоо муутайхан шинэ цэрэг маань хэд хоног угсруулаад невалд гарч шал зүлгээд л ерөнхийдөө сэнсрэх шинжтэй болохоор нь ангийн эмчтэй ярьж байгаад эмнэлэгт хэд хоног хэвтүүлээд нэг өглөө эргэх санаатай эмнэлэгийн хажуугаар алхан орж явтал Гончиг маань царай зүс орон хоёр хацар нь цайж булцайтлаа махалсан шинжтэй гараа цээжиндээ эвхэн эмнэлэгийн өрөөний цонхны цаана их л маадгар зогсож байхыг хараад Овоол доо хэмээн баярлаад бас даапаалах маягаар Гончиг руугаа харан цонхны цаанаас  цэргийн дүрэм ёсоор ёсолтол тэр маань амандаа ямар нэг юм хэлэн бувтнаж байгаа харагдав. Оронгуутаа Гончигоос Чи сая амандаа юу хэлэв гэтэл Болно болно гэж хэлсэн гэж авдаг байгаадаа. Ийм л миний цэргүүд эгэл жирийн хөвгүүдийг зуу зуугаар нь тосон авч эр цэрэг болгон  эсэн мэнд эрүүл саруул халж ээж аавд нь хүлээлгэн өгөх нь эрхэм зорилго минь байв.

Бид хээрийн сургуульд Хөтөлөөс зуу гаруй км хол 5-р армийн нэгдсэн сургалт хэлбэрээр Орхон Хангалын бэлчир дээр олон хоног сараар гарна. Орос сургагч маань Орхон голд загасанд голдуу явах ч бидний алдаа дутагдлыг байн байн захирагчид матаж олидог тул бид түүнийг Олёщик гэнэ. Үүнийг мэдсэн сургагч маань нэг өдөр захирагчаас Офицерууд намайг Олёщик Олёщик гээд байх юм Олёщик гэж чухам оросоор юу гэсэн үг юм бэ хэмээн асуухад захирагч хариуд нь дэмий л жуумалзахаас өөр хариу өгөөгүй гэдэг. Хээрийн сургуульд хэдэн сар болоод пад хар болсон юмнууд байлдааны хуягласан, хуяглаагүй зуу гаруй машин техникээ цуваанд татуулан сүр бадруулан цэргийн ангийнхаа хаалгаар орж ирэхэд ард үлдсэн авгай хүүхдүүд маань баракан байрныхаа гадаа бөөн баяр хөөр болон угтдаг байж билээ.

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.31.144Зохиолч   • 2019, 3 сарын 19. 15 цаг 03 минут

Орос Улсын зэвсгийн шинжээч дандаа балай юм бичнээ. Одоо болно.

202.72.245.122б   • 2019, 3 сарын 19. 9 цаг 08 минут

эХНИЙ ХОЁР ЗУРАГ БОЛ АМЬДРАЛТАЙ САЙХАН ЭНЕРГИТЭЙ ААГ ХАНХАЛСАН,сүүлчийн зураг бол худал жүжигчдын элэглэл

202.21.100.210Тангараг өргөсөн цэрэг   • 2019, 3 сарын 18. 12 цаг 34 минут

Новшийн оффцеруудын нэг байж дээ. Цэрэг амбаардуулж байх ёстой гэж боддог, худлаа арми ярьсан гар юм даа. 80-аад оны шинэ офферууд ангид ирэхдээ шинэ цэрэг шиг л доожгүй юмнууд байдаг байсан даа, сүүлдээ албан тушаалаа ашиглан муу сайн цэргүүдийг дэглэдэг, алчихаад амиа хоролсон, усанд живсэн, цэрэгт ирэхдээ өвчтэй тахир дутуу байсан гэж амиа хоохолдог хөгийн гарууд болсон юм байна л даа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.