Ирландын тамирчин UFC-ийн хагас хөнгөн болон хөнгөн жингийн тулаанч Конор Макгрегор спортын карьераа дуусгахаар шийдвэрлэсэн тухайгаа Twitter хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Тэр мэргэжил нэгтнүүддээ амжилт хүсэхийн ялдамд карьераа дуусгасан тамирчидтайгаа хэдийнэ нэгдэж нийлээд байгаагаа мөн илэрхийлсэн байна.
Гэвч тэр иймэрхүү карьераа дуусгаж байгаа тухай мэдээллийг 2016 оны дөрөвдүгээр сард мөн Twitter хуудсаараа мэдэгдэж байсан удаатай билээ. “Би их спортоосоо залуугаараа явахаар шийдлээ. Бүдэд баярлалаа, дараа уулзая” хэмээн тэр үед бичиж байв.
Эргэн сануулахад Конор Макгрегор 2018 оны аравдугаар сард ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагомедовтай тулаладаж ялагдал хүлээж байв.
Эх сурвалж:Leyma.ru
Бэлтгэсэн:М.Нэргүй
Сэтгэгдэл бичих