Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжих “Шинэ гэр” төсөл нээлтээ хийлээ. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд хэрэгжиж буй тус төслийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, Хотын захирагч С.Амарсайхан, Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн болон төсөл хэрэгжүүлэгч олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Гэр хороолол дахь агаарын бохирдлыг бууруулахын тулд тортог гардаггүй дулааны эх үүсвэр ашиглах боломжийг бүрдүүлэх, боломжийн үнэтэй, цахилгаан бага зарцуулах халаалтын шийдэл бий болгох, гэрийн дулаан хадгалалт болон үр ашгийг сайжруулах, шинэ загварын гэр сууц барих зорилготой “Шинэ гэр” төслийг АНУ-ын Бригам Янгийн их сургуулийн оюутнуудын инженерийн баг, “Сайн учрал” сан, Дэзэрэт ОУЭБ, Наян зургаан мянга дөрвөн зуу ТББ-аас хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан төслийн нээлтэд хэлсэн үгэндээ “Улаанбаатарчууд бидэнд олон асуудал тулгамдаж байгаа. Энэ асуудлуудын ард гарах хүсэл эрмэлзлэл, тэмүүлэл нийслэлчүүдэд бий. Үүнийг яаж шийдэх вэ гэхээр орон нутаг, нийслэл, засгийн газрын түвшинд бодлогын нэгдмэл байдлыг хангах нь бидний хамгийн чухал асуудал. Хүндрэл бэрхшээлийн ард гарахын тулд хэн нэгэн, хэсэг бүлэг хүн тус тусдаа зүтгээд шийдэгдэхгүй, ажил хариуцсан хүн бүхний үг үйлдэл, бодлого шийдлийн нэгдмэл байдал, нэгдсэн ойлголт, дээрээс нь иргэн бүхний оролцоо хариуцлага, оролдлого чухал үүрэгтэй. Энэ гудамжнаас, энэ газраас, энэ хорооноос сайн жишиг бүх газар түгэх ёстой. Иргэн бүхэн амьдарч байгаа орчиндоо эзэн нь байж, төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа албан тушаалтнууд дор бүрдээ хариуцлагатай ажиллавал богино хугацаанд тодорхой үр дүнд хүрэх бололцоо бидэнд дүүрэн байна. Урт болон дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн эцсийн зорилго бол хүн бүхэн, айл өрх бүр тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломжийг бий болгох явдал” гэж хэлэв.
“Шинэ гэр” төслийн тухайд энэ оны гуравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд хэрэгжиж эхэлсэн бөгөөд Бригам Янгийн их сургуулийн инженерийн тэнхмийн багш, зөвлөх оюутнууд өнгөрсөн жилээс судалгаа хийж, Монголын нөхцөлд тохирсон инженерийн, дэвшилтэт шийдлийг олохоор ажиллажээ. Ингэснээр гурван айлын гэрт дулаалга хийж, цахилгаан халаагуур тавьж өгөх, нэг айлд дулаахан шинэ загварын гэр сууц барьж өгөх ажлаа үр дүнтэй гүйцэтгэж ийнхүү нээлтээ хийсэн байна. Цаашдаа 100 айлд гэрийн дулаалга хийх, халаалт тавих, 20 айлд дулаахан шинэ загварын гэр сууц барьж өгөх ажлыг эхлүүлэхэр төлөвлөжээ. Нэг гэрийг халаах дулаан зарцуулалтын төлбөр нь хайруулын тавгыг нэг цаг ажиллуулахаас бага зардалтай гэдгийг төсөл хэрэгжүүлэгч дурьдав. Түүнчлэн хүн бүр ашиглахад хялбар байхаар тооцож ханын эсгий давхаргуудын хооронд дулаан хадгалагч, тусгаарлагч нэмэх болон шалны модон дор дулаалга суурилуулах, нүүрс шатаадаг зуухнуудын оронд цахилгаан халаагуур тавих ажлыг далайцтай хийхээр төлөвлөжээ хэмээн НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Энэ төслүүд төрөл бүрээрээ аль эрт хийгдчихсэн, биетээрээ байгаа. Хөрөнгө мөнгө, дэмжлэггүйгээсээ болж дарагдсан. МАРТАГДААГҮЙ.
Энэ гэртээ засгиин газрын гишүүд болон гишүүн учрал нар амьдарч туршиж үзээд дараа жилээс тайлангаа тавих .ард иргэд туршлагын туулай биш шүү
Хэдэн мянган жилээр хөгжөөд ирсэн Монгол гэрийг зүйж хадсан хэдэн хавтангаар тийм ч амар сольчихгүй байхаа хэний зүүд вэ гэмээр юм ба шүү дээ
битгий хуцалдацгаагаад бай..дэлхийд алдартай герман инженерүүд та нараас дор мэдлэгтэй байв гэж дээ..
osb хавтанг гадна хананд л ашигладаг болохоос дотор хана, тааз, шаланд ингэж хийж болохгүй - зоргодсуудыг барьцалдуулсан цавуу нь хорт хий ялгаруулдаг. Аажмаар хордож үх, хавдар нтр өвчин тусаарай гэж байгаа юмуу, хаашаа юм?
ҮНЭН. ЭРҮҮЛ МЭНДЭД МАШ МУУ.
TER SANDVICHIN TUTSNUUD BAIGAASHDEE BELEEHEN JISHEE BAISAAR BATAL TERIIG HIIGEEL UGCHUUCH,,NAAD OSB CHINI UNETEI MATERIAL,HYATADAAS ORJ IRJ BAIGAA NI MASH IH HOGTOI BOHIR HIITSTEI ERUUL MENDED MUU L BAIH,TEGEED CH AALI BOLGOND IIM UNETEI GER HIIJ UGUUD BAIHDAA YAADIIN NAADUUL CHINI 1 UDUR ARHI TAMHIDAA NUGUUD HEDEN TUGRUGUUR ZARAAD 1 BOL ARHI 1 NEGENDEE USHIRHUUD SHATAACHIHNA,,,TEGEED BAS 1 IIMERHUU YUMAA GADAADUUDAAR ZAALGAAD BAIHDAA YAANAA,,,ICHDEGGUIM BAIHDAA,,
Энэ одоо ШУ-ны энгийн ойлголт байхгүй яацарцан хүмүүс вэ. Ийм аргаар мөнгө идэх чинь аль хэзээний хоцрогдсон арга ш дээ.
дарга нар өөрсдөө энэ гэрт ядахдаа нэг хоноод яаж химийн бодис үнэртэж толгой өвдөхийг мэдрэх хэрэгтэй. Агаарын дотоод бохирдол хүнд илүү хортой шүү.
наад ДПС чнь эрүүл ахуйд нийцэх юм уу