ОЙ ТОГТООЛТЫН УЛСЫН АВАРГА ЭХЭЛЛЭЭ
Энэ сарын 5, 6-нд буюу өнөөдөр болон маргааш үргэлжлэх Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 9 дэх удаагийн тэмцээн амжилттай эхэллээ. Тус тэмцээнд нийслэл, орон нутгаас шалгарсан шилдэг 108 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж аваргуудаа тодруулах юм.
Энэ удаагийн тэмцээнд Олон Улсын Мастер 9, Их Мастер 3, Олон Улсын Их Мастер 4 буюу нийт 16 олон улсын цолтой тамирчид оролцож байгаа ба Гиннесийн дээд амжилт эзэмшигч эгч дүү ихэр тамирчид болох ОУИМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Өсвөрийн дэлхийн аварга, Ажнай корпорацийн тамирчин ОУИМ Э.Лхагвадулам, ОУИМ Э.Пүрэвжав тэргүүтэй шилдгүүд оролцож байгаа нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгож байна.
Өглөө тэмцээний нээлт сайхан болж шүүгч, тамирчдын төлөөлөл тангараг өргөснөөр тэмцээн эхэлсэн юм. Эхний хоёр төрөл болох “Нэр, царай” болон “Хоёртын тоолол” цээжлэх төрөл дуусаад яг одоо тэмцээний 3 дахь буюу “Баганан үгс” төрөл үргэлжилж байна. Удахгүй та бүхэнд тэмцээний үр дүнг мэдээлэх болно.
Тэмцээний шүүгчээр Олон улсын шүүгч Б.Баасандорж, Олон улсын шүүгч, ОУИМ Ө.Сэнгэсамдан нар ажиллах ба тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэх юм.
Та бүхэн мөн тамирчдын амжилтыг www.memorysport.mn сайтаас харж болно.
Тэмцээнд оролцож буй нийт тамирчдадаа амжилт хүсье.
Оюуны хүчийг мэдрүүлцгээе!
МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ
2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ой тогтоолтоо сайжруулсны дараа бодит ажилд сайн холбоцгоо хүүхдүүдээ. Жишээ компьютерийн программын хичээлийг гадаад багш нар хурдтай зааж байхад тогтоолт хурдантай нь үйлдлээр нь шууд тогтоогоод , тогтоолт муутай нь ахин дахин хэлүүлж байж тогтоодог. Ой тогтоолт сайн хөгжүүлэх нь ажлын үр дүнд сайн нөлөөлнө. Мөн бид нар гадагш нь залуучуудыг нарийн мэргэжлийн сургалтанд явуулахад ой тогтоолтоо хөгжүүлсэн залуучууд сайн хараад үйлдэл бүрээр нь ойлгон тогтоосон байхад ой тогтоолт муутай нь видео бичлэг л хийгээд ирсэн байдаг. Хэрэгтэй
za daa ene ch tiim heregtei yum bish shyy dee, yagaad enend ingeed ach holbogdol uguud bnaa,
yagaad hereggui gej ve
Манай улсын аваргын тэмцээн бол дэлхийн аваргын тэмцээн гэсэн үг.