2019 оны 4-р сарын 10
8 цаг 10 минут

Ц.Эрдэнэбаяр: ОХУ-аас импортолж буй шатахууны үнэ 30 ам.доллараар нэмэгдсэн нь үнийн өөрчлөлтөд нөлөөлсөн

Бензин шатахууны үнэ дахин нэмэгдэж иргэдийг бухимдуулаад байна. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд нефть импортлогчид шатахууны үнийг литр тутамд 45-50 төгрөгөөр нэмж, зарим шатахуун түгээх станцууд АИ 92 автобензин 1785-1790 төгрөг болжээ.

Шатахууны үнэ өнгөрсөн онд хэд хэдэн удаа нэмэгдсний дараа Засгийн газраас шатахууны үнийг литр тутамд нь 100 төгрөгөөр бууруулсан. Тухайн үед "цаашид ч шатахууны үнэ буурах боломжтой, дахиад ч буулгана" гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон салбарын сайд нь хэлсэн ч ийнхүү дахин нэмэгдлээ.

Энэ талаар бид Ашигт малтмал газрын тосны газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны үнэ 45-50 төгрөгөөр нэмэгдлээ. Нэмэгдсэн шалтгаан нь яг юу байв?

Монгол Улс ОХУ-аас 100 хувь хамааралтай буюу бүтээгдэхүүний 95 орчим хувийг импортолдог. Энэ нь гадаад зах зээлийн үнэ буюу Сингапур дах бирж дээр брент маркийн газрын тосны ханшны үнээс хамаарч шатахууны үнийн өсөлт бууралт хамаарна. ОХУ-аас сар бүрийн 25-30-ны үед манай улсад шатахууныхаа хилийн үнийг өгдөг. Тус улсаас импортолж буй шатахууны үнэ өнгөрсөн сард 30 ам.доллараар нэмэгдсэн нь үнийн өөрчлөлтөд нөлөөллөө. Өөрөөр хэлбэл, энэхүү нэмэгдэлтэй үнийн бүтээгдэхүүн манай улсад гуравдугаар сарын сүүлчээр  импортлогдож, 20 хоногийн дараа зах зээлд нийлүүлэгдсэн нь дөрөвдүгээр сарын эхэн үе буюу өнгөрөгч долоо хоногт таарлаа. Тиймээс үнийн өөрчлөлтөд нөлөөлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Дэлхийн зах зээлд брент маркийн баррель 70 ам.доллартай байна.

-Цаашид ч бас 100-150 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн мэдээлэл гараад байна. Энэ үнэн үү?

-Дээр дурдсанаар гуравдугаар сард нийлүүлэгдсэн шатахууныг одоо ашиглаж буй. Дөрөвдүгээр сарын бүтээгдэхүүн 20-ноос хойш импортлогдоно. Дэлхийн зах зээл дээр баррель тосны үнэ нийт 70 гаруй ам.доллар байна. Дөрөвдүгээр сард АИ92 автобинзений баррель үнэ нийт 71 ам.доллар. Нийтэд нь авч үзвэл 100 орчим ам.доллараар өсөөд байна. Товчхондоо, бүтээгдэхүүн нь сар орчмын дараа нийлүүлэлтээр орж ирдэг гэсэн үг. Та бүхэн мэдэж байгаа бол дэлхийн зах зээлд баррел тосны үнэ нэмэгдсэн даруйд шатахууны үнэ өсдөггүй. Дөрөвдүгээр сарын  сүүлчээр бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ. Ер нь бол бага хэмжээгээр шатахуун өснө. Монгол Улсын Засгийн газраас татварын зохицуулалтыг маш сайн хийж байгаа. Ялангуяа АИ92 авто дизельд онцгой албан татварыг тэглэсэн. Мөн бид үнийн асуудалд хяналт тавьж ажиллаж байна.

Нефт импортлогч компаниуд хиймлээр үнэ өсгөж байна уу эсвэл гадаад зах зээлтэй уялдаж үнийг өсгөсөн үү гэдэгт хяналт тавьдаг. Хэрэв хиймлээр буюу зориудаар үнийг хөөрөгдүүлсэн бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна. Одоогоор ийм асуудал гараагүй.  Ер нь бол шатахууны үнийг хамгийн түрүүнд нэмэх компаниуд их. Харин бусдаасаа эхэлж шатахууны үнээ хямдруулах компаниуд бага.

Ер нь гадаад зах зээлд түүхий эд, газрын тосны баррел үнэ өсч  байгаа тохиолдолд Засгийн газар яаж ч чадахгүй. Жишээ нь, ОХУ-аас талх худалдан авдаг байлаа гэхэд үнийг нь нэмсэн байхад хямдруулж  авах боломжгүй. Харин тэнд 100 рублиэр худалдан авсан зүйлээ энд 120 рублиэр зарж байвал бид хянаж, зах зээлийн үнэд нь л барих ёстой.

Үнийн өсөлт явагдахад  энд үнийн өөрчлөлт боллоо гэж байгаа ч дараа нь үнэ  буурахад үнийг буулгах арга хэмжээ авна. Гэхдээ бид аж ахуй нэгж компаниудыг  шахсанаар  хуулийн дагуу ойлголцож ажиллаж байгаа. Өмнө нь хэзээ ч 250 төгрөгөөр буурч байгаагүй.

-Шатахууны нөөц хэр байна  вэ?

-Шатахууны нөөц  хангамж хэвийн байгаа. 

Т.Гэрэл

 

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.64.212Болноо   • 2019, 4 сарын 15. 15 цаг 47 минут

Одоо гадны болон Орос Хятадын компани оруулж ирий

64.119.23.203Зочин   • 2019, 4 сарын 10. 13 цаг 32 минут

НИК ПЕТРОВИС УГААСАА ХУДЛАА ГЭДЭГ НЬ 20 ГАРАН ЖИЛД БАТЛАГДЛАА. ЦААШДАА Ч ЧАДАХГҮЙ ГЭДЭГ ИЛЭРХИЙ. ӨӨР ГАДААД КОМПАНИ ОРУУЛЖ ИРЭЭ. ХЭДХЭН ХУЛГАЙЧИД ШУЛУУЛЖ ДУУСЛАА, ДАГАЛДААД ХҮСНИЙ ХОЁРХОН ХЭРЭГЛЭЭ НЬ НЭМЭГДЭЭД ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЛЭЭ.....

124.158.109.232Зочин   • 2019, 4 сарын 10. 13 цаг 06 минут

Оросууд нь нэмээд байдаг юм бол тэднийх нь колонкийг оруулчихаачээ тэгвэл байна байна нэмээд байхгүй.

165.225.116.100Зочин   • 2019, 4 сарын 10. 11 цаг 48 минут

UNE HYAMD YED NI HAGAS JILEER NI BUTEN JILEER NI NUUTSLUUD BJ BOLDOGGUI YUM U?

103.14.38.136Зочин   • 2019, 4 сарын 10. 12 цаг 27 минут

10--ад жилийн емне 1 баррель нь $140 байхад нь овоо неецлеед авчихсан юм. Одоо хямд байхад нь шингээгээд алдсанаа нехеж байгааг мэддэггуй юм уу!!!

59.153.113.209Зочин   • 2019, 4 сарын 10. 11 цаг 09 минут

Нефть импортлогч компаниудыг төлөөлөн төрд сууж буй мангар бацаан ...

59.153.115.158Зочин   • 2019, 4 сарын 10. 10 цаг 59 минут

Ямар ч тайлбар хүлээж авахгүй ээ. Битгий хуц.

202.131.231.86Зочин   • 2019, 4 сарын 10. 10 цаг 56 минут

Бүр нэг муухай хүний дургүй хүрмээр муу санаатай ийм хүмүүсийн үйлс нь бүтэхгүйдээ Санаа муут яван хатна гэдэг үгийг чанаж яв бүр нэг санаа муутай баяр ёслол амралтын өдрөөр үнэ нэмдэг ард түмнийг дорд үздэг та нар хол явахгүйдээ

202.131.245.125НОВШНУУДАА   • 2019, 4 сарын 10. 10 цаг 55 минут

ГАДААДЫН НЕФТЬ КОМПАНИ ОРУУЛЖ ИРЭЭЧЭЭ

122.201.21.220Зочин   • 2019, 4 сарын 10. 10 цаг 55 минут

жастын ШТС -даа ЗГ аваад шатахуунаа хямд зараач. одоо ажиллаж бгаа очоод л лацдаад маргаашаас хямд бензин зарна шүү

223.38.60.3Зочин   • 2019, 4 сарын 10. 10 цаг 46 минут

Нефт дээр суусан үхэрүүд өөрийнхөө нефт ээ хурдан боловсруулах хэрэгтэй оросоос хараат байж брлохгүй шүү амбуунуудаа арчаагүй арчаагүй гэхэд арай хэтэрлээ Тэгсэн мөртлөө ***** руу хязгааргүй их нефт ээ үнэнүй гаргаад оронд нь оросоос үнтэй нефт аваад энэ бол цэвэр үхэр монгол сэтгэлгээ аааааааа уур хүрээд үхлээ

66.181.160.42Зочин   • 2019, 4 сарын 10. 10 цаг 45 минут

төр өөрөө шатахуун оруулж ирэх хэрэгтэй ханатлаа баяжсан шатахуун оуулсан ирдэг хүмүүсийг болих хэрэгтэй шүү бусад оронд мах гурил шатахуун стратегийн бүтээгдхүүнд ордог шүү

150.129.142.249Зочин   • 2019, 4 сарын 10. 8 цаг 53 минут

Ene neg ajlaa medexgyi xudlaa yarisan nuxur baix yum

203.91.119.147Зочин   • 2019, 4 сарын 10. 8 цаг 37 минут

Автобензиний нөөц 2 сартай байна л гээд хуцаад байдаг биз дэ. Гэтэл маргааш нь л нэмчих юм. Буух болохоороо 2 сарын дараа

103.14.38.136ОХУ-аас   • 2019, 4 сарын 10. 8 цаг 34 минут

1 тонн хэдэн баррель-тэй тэнцдэгийг тооцоолж чадахгуй ийм амьтнаар яана даа. Суулийн 1 сард БРЕНД маркийн 1 баррель нефть 4 орчим $ ессен (ечигдрийн байдлаар 70.7$, сарын емне 66.62$ байв), 1 тн = 7.62 баррель. Отсюда, 4$*7.62 баррель = 30.48$.

103.14.38.136ОХУ-аас   • 2019, 4 сарын 10. 8 цаг 21 минут

Худлаа ярихаа болиоч!!! ОХУ экспортынхоо унийг 2018 оны 5-р сараас багасгаад дотоодын худалдааныхаа унийг нэмсэн. Иймээс оросууд еерсдее дотооддоо асуудалтай байгаа. Оросын шатахуун олон улсын чанарын шаардлага хангахгуй байгаагаас зевхен хуучин ЗХУ-ын дундад Ази, Монгол улсууд л худалдаж авч байгаа. Даже Казахстан авахаас татгалзсан. Хумуусийг Оросын сонин мэдээлэл уншдаггуй гэж зуудэлдэг юм биш биз,

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.