ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЗИ ТИВИЙН АВАРГА шалгаруулах тэмцээн 4 сарын 1-10-ны хооронд Шри ланк улсын Калутара хотод амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн 17 өсвөрийн шатарчид оролцсоноос.
СТАНДАРТ ТӨРӨЛД
Ц.Анударь-Алтан медаль
Л.Очирбат-Хүрэл медаль
Г.Халиунаа-Шагналт 4 р байр
РАПИД ТӨРӨЛД
Г.Халиунаа-Алтан медаль
Л.Очирбат-Хүрэл медаль.
Э.Зол-учрал Шагналт 4 р байр.
М.Мөнхпүрэв Шагналт 5 р байр.
Охидын 8 н насны ангилалд багийн дүнгээр мөнгөн медаль
БЛИЦ ТӨРӨЛД
Э.Зол-учрал мөнгөн медаль
Б.Хулан Шагналт 5 р байр
тус тус эзэллээ. Тэмцээндээ амжилттай оролцсон бүх хүүхдүүддээ болон багш дасгалжуулагч эцэг эхчүүддээ баяр хүргэе.
Тамирчидаа баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ерөөе!!
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Гадаад орнуудаас уг тэмцээнд хүүхдүүд ороогүй юм уу?Зөвхөн манай хүүхдүүд тэнд очиж хоорондоо тоглосон юм уу?Нэг сайхан халаач Монголын шатрын холбооныхон хө.
Ямар мундаг юм бэ, хөөрхөн дүү нарт баяр хүргэе.