Хэрэйдийн Тоорил ханы дүү Жаха Хамбын охин Сорхугтани 1203 оны орчим Чингис хааны отгон хүү Тулуйтай ураг барилджээ. Тэрбээр дэлхийн олон орны түүх соёлд үнэтэй хувь нэмэр оруулсан Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх гэсэн монгол хааныг төрүүлж өсгөсөн мөнхийн гавъяатай.
Сорхугтани христийн шашны несторын урсгалыг шүтдэг байсныг Марко Пологийн тэмдэглэлд дурджээ. Гэвч тэрбээр бүх шашинд хүлээцтэй ханддаг ухаалаг хүн байсныг түүний амьдралын замнал харуулдаг.
“Судрын чуулган”-д өгүүлснээр Сорхугтани хатан Тулуйн захирч байсан арван түмэн их цэрэг хийгээд эрт үед хуваан өгсөн монгол өрх, Хебей мужийн дөрвөн түм, Бухар хотын гурван мянган өрхийг захирч байв. Сорхугтани хатан 1252 оны 3-р сард тэнгэрт хальсан, Бурхан халдун уулнаа Их хоригт нутаглуулжээ. Сорхугтани хатан исламын шашинтнуудыг төрийн бодлогоор дэмждэг байв. Тэрбээр исламын шашинтнуудыг мянган лангийн шижир алтаар шагнаж, Бухар хотод эрдэм мэдлэгийн төв байгуулсан гавьяатай.
ЮНЕСКО-гоос “Мөнхийн хот” өргөмжилсөн Бухар хотод Монголын түүхтэй холбоотой хана хэрэм, сүм, сургуулиудын нэг нь Сорхугтани хатны байгуулсан сургууль юм.
Хатан амьд ахуйдаа 1250-аад оны орчим ислам мөргөлтний мянган хүүхдэд зориулан медресе буюу шашны сургуулийг Бухар хотод байгуулжээ. Нутгийн иргэд хатанд талархаж, ач гавьяаг нь үеийн үед дурсан санах зорилгоор уг медресийг “МОНГОЛ ХАТНЫ СУРГУУЛЬ” хэмээдэг аж. Сургуулийг байгуулахад 1000 лан алт зарцуулсан гэдэг.
Сорхугтани хатны БУНХАН өдгөө Иран улсад чанд хамгаалалтын дор бүрэн бүтэн хадгалагдаж байдаг.
Эх сурвалж: Аархал
14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Буруу номтон авгайг юунд нь их сүр болгодог юм. Тэр авгай дундад азид суурьшин буруу номтон хүүхдүүдийг тэжээн тэтгэж сургууль хүртэл барьж байсан байж Монголдоо сэтэрхий зүү ч үлдээгээгүй шүүдээ. Монголын их хаан гэх 4 хүүхэд нь тэгээд Монгол ард түмэн, эх орныхоо төлөө юу хийсэн болдоо. Муу юм модон улаатай гэж. Урвагч, буруу номтон эхийнхээ сургаалиар явж Их Монголыг сүйрүүлэхэд хүргэсэн нь хэнд ч олйгомжтой Худлаа дөвчигнөхөө болимоор юм._
Б,Сарантуяагийн Сорхугтани номыг уншвал ойлгох байх Их Монгол улсыг түүний үр хойч 400жил хамгаалж олон гавьяа байгуулсан юмсан иймхэн юмн дээрээс дүгнээхээ болимоор юм.
Yamarch bsan uhaalag hatan bsan gesen. Huvguudee sn humuujuulsen. Hubilai hyatad ulsiin odoogiin hugjiliin suuriig tawij ugsun. Hamag shan uv soyol tend uldsendee.
Мөхсөн Хэрэйд улс ,алагдсан эцгийн өсөө алтан ургийнхныг хооронд хагаралдуулж хууль бус хаан суулгаж өсөө авсан.Хүү Мөнх нь хаан болоод алтан ургийн 75 хүн цаазалсан гэдэг.Зүчийг хүү Баттай хуйвалдан Батын хүчийг ашиглаж хаан ширээг авсан.Бат ч Өгөөдэй,Цагаадайн удмын олон ноёдыг хөнөөсөн.Зүчийг мэргидийн орхидос гэдэг нь үнэн байх магадлалтайг эндээс харж болно.
B.Sarantuyagn Sorhugtani nomg unshvl sn ymsn monglnho tuuhg sn mdhgu bj ingj yriha bolimr ymmmmm
ичээчээ түүхээ мэдэхгүй худалаа яриад
Их хааны сэнтий залгах хууль ёсны хаан хүү нь байсаар атал хор найруулж Тулуйн угсааныхныг хаанд өргөмжилж Монголын нууц товчоонд засвар оруулж хэргээ цагаатгасан, Огул хаймиш хатныг эрүүдэн шүүж цаазалсан юм билээ. Үүнээс үүдээд хэн дуртай нь хаан суух боломжтой болгож Чингэс хааны гэрээсийг зөрчсөн улмаар бага хаадын үеийн эхлэлийг тавьж Монгол улсын одоогийн буурай болох үндсийг тавьсан хүн юм.
түүх мэдэхгүй байж худалаа ярихаа болиочээ
törj össön Tuuliin har shugui,Songino hairhan uulnaa orshuulsandaa...
Хятадын ганьсу мужид оршуулсан гэж бас бичдэг
Туулын бургасанд одоогийн барилга барих гэж бургасыг нь сүйтгээд байгаа газар гэсэн
Сорхугтани хатныг зарим эх сурвалжид Идэрийн гол сав газарт оршуулсан гэж гардаг шүү дээ аль нь зөв вэ.
бунхан нь бухарт байхад шарил нь бурхан халдунд ???
Хүү нь ээжийнхээ дурсгалд зориулж бариулсан бунхан