2019 оны 4-р сарын 15
14 цаг 40 минут

В.Путины эзэнт гүрэн жүдогийн мэх хэрэглээд байна уу?

“Тime“ сэтгүүлд орчин үеийн Орос орныг  бараг бүх тивийн орны үйл ажиллагаа, дотоод хэрэгт оролцож, Вашингтоны хамар дор бий болсон шинэ эзэнт гүрэн хэмээн онцолжээ. Гэхдээ энэ нь бодит байдалд огт хамаагүй. Ерөнхийлөгч Владимир Путины гадаад бодлогодоо хэрэгжүүлж байгаа арга нь жүдогийн мэх гэж сэтгүүлч Иван Данилов үзэж байгаа юм. Ялангуяа, “Тime” сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэлийн зохиогч сэтгүүлч Саймон Шустер энэ алдартай сэтгүүлийн уншигчдыг ОХУ-ын ерөнхийлөгч дэлхийд эрх мэдэлтэй болохыг зорьж байгаа шинэ хуйвалдааны онолтой танилцахыг хүссэн байна. Энэ талаар сэтгүүлч Иван Данилов “Спутник” сэтгүүлд нийтлүүлсэн нийтлэлдээ “ОХУ-ын эсрэг чиглэсэн үзэл, хөнгөн хийсвэр цуурхал, Жеймс Бонд киноны уран сайхны  дүр нь ямар нэгэн байдлаар улс төрийн сэтгүүлтэй холбоогүй юм” гэж бичжээ. Мөн “Тime” сэтгүүлийн нийтлэл дэлхийд ОХУ-ын нөлөө нэмэгдэж байгаа талаар их  сонирхолтой талаас тусгаж өгснийг зөвшөөрөх хэрэгтэй гэв. Шустерийн нийтлэлийн  үндсэн сэдэв нь ОХУ ялангуяа, ерөнхийлөгч Владимир Путин бусад улсад нөлөөлөх нөлөөллөө  нэмэгдүүлэх зорилгоо биелүүлэхийн тулд хэрэгцээгүй хөрөнгө төсөв зарцуулж заншсан АНУ, БНХАУ шиг биш энэ зорилгоо  нэмэгдүүлэхийн тулд сонирхолтой шинэ арга олсон талаар дурдсан байна.
Түүний бичсэнээр Кремлийн ордон хувьсгал, эдийн засгийн хямрал нүүрлэсэн засгийн эрх барьдаг улстөрчдийг эрж олдог гэнэ. Харин АНУ, БНХАУ энэ орны эрх баригчдаас шинэчлэл хийх эсвэл өөр хүнд болзлыг биелүүлэх замаар хамтарч ажиллахыг шаарддаг ажээ.
 
  Москвагийн зүгээс  Засгийн газар нь бүтэлгүйтсэн гэж  нэрлэдэг орны төрийн тэргүүн нарт тэднийг хамгаалж ажиллах хамтын ажиллагааны өөр хэлбэрийг санал болгодог. Түүнчлэн  дэлхийн нийгэмлэг тэднээс ангижрахыг хүссэний дараа ч эрх мэдлээ хадгалах боломжтой гэжээ. Үүний хариуд ОХУ энэ орнуудад зэвсэг ханган нийлүүлэх, улс төрд нь нөлөөлөх болон байгалийн баялгийг ашиглах гэрээ байгуулах замаар мөнгө олдог байна.
 
Гэхдээ Иван Данилов “Time” сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэлээс АНУ-ын сэтгүүлчийн урам хугарсан, гомдсон мэдрэмж мэдэгдэж байна гэж үзжээ. Тодруулбал, хүйтэн дайнд ялагдсан ОХУ нь сүйрсэн байх ёстой болон дэлхийн хандлагад нөлөөлдөг АНУ, БНХАУ, Франц болон бусад голлох хүчний анхаарлыг татах, Африк, Ази, Өмнөд Америк дахь байгалийн баялгийг ашиглах боломжгүй байсан гэдэгт итгэлтэй байна гэж нэмж бичсэн байна. Харин Шустер нийтлэлдээ “Владимир Путин Сирийн ерөнхийлөгч Башар Аль Асадад тусалснаараа ОХУ холбоотон орнууд хийн бөмбөг хэрэглэх, сири иргэдийг тамлаж тарчилгасан ч тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлэх, эрхтэй болсон” болохыг онцолжээ. Үүнийг нь Иван Данилов энэ нь ичгүүр сонжуургүй худлаа зүйл болохоос гадна  АНУ-ыг бусдаас өөрийгөө дээгүүр тавьсан тэвчээргүй, бялдууч орон хэвээр байгааг харуулсан жишээ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ дэлхий дахинд болон тэдний удирдлагын ёс зүй алдагдсан гэж тодорхойлдог АНУ-ын улс төрийн бодлогоос залхсан орнууд болон ОХУ-ын өмнө үүргээ амжилттай гүйцэтгэсэн Сири, Венесуэл, Судан, Египет, Афганистан ингэж үзэхгүй байгаа ажээ. АНУ ОХУ-д ёс суртахууны талаар хичээл заах сүүлчийн орон гэж Данилов онцолсон байна.
 
Тэрээр “Саддам Хусейнийн зэвсэглэлд олон нийтийг хөнөөх хүчтэй зэвсэг байгаа талаар учир битүүлэг худал мэдээллийн улмаас АНУ-ын хийсэн халдлагын үеэр олон ирак иргэн амь үрэгдсэнийг” сануулжээ. Түүнчлэн ОХУ болон барууны бусад оронд хэрэгжүүлсэн стратеги ялгаатай байна гэж үзсэн байна. Тухайлбал, Вашингтон, Парис мөнгө, хөрөнгө оруулалт хийхийг зорьдог бол Москва аюулгүй байдал, эрх чөлөө, бүрэн эрхт байдлыг санал болгодог ажээ. Харин энэ орны тэргүүнүүд үүнд зориулж тусгай төлбөр төлөхгүйн тулд төсөв мөнгөө зарцуулдаггүй гэв. Данилов энэ нь АНУ-ыг эсэргүүцсэн ОХУ-ын хэрэгжүүлсэн улс төрийн гадаад бодлогын стратегийн давуу тал гэж бодож байгаагаа илэрхийлсэн байна. Вашингтон Засгийн эрх нь бүтэлгүйтсэн орнуудад хориг тавих, зэвсэгт хүчнээ оруулна гэж сүрдүүлж байгаа энэ үед ОХУ-ын санал нь энэ орны төрийн тэргүүнүүдийн анхаарлыг татна гэж хэллээ. Тэрээр нийтлэлийнхээ төгсгөлд “Чадварлаг уншигч энэ нөхцөлд жүдод хэрэглэдэг гол мэхийн нэгийг хэрэглэж байгааг амархан хүлээн зөвшөөрнө. Энэ нь өрсөлдөгчийнхөө хүчийг өөрийнх нь эсрэг ашиглана гэсэн үг юм” гэж бичсэн байна.
 
 
Х.ОЮУНБОЛД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эх сурвалж:
4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

39.115.114.76Зочин   • 2019, 4 сарын 22. 18 цаг 44 минут

zali mehgui uls tor gej baidag yumuu

43.242.241.154Зочин   • 2019, 4 сарын 16. 11 цаг 28 минут

орчуулгын хэллэг нь модон, улс төрийн талаар анхны төсөөлөл ч үгүй чадвар муутай сэтгүүлч

193.80.234.187mnbv   • 2019, 4 сарын 15. 18 цаг 25 минут

orchuulah gej alah jumaa

203.91.116.158Зочин   • 2019, 4 сарын 15. 16 цаг 46 минут

ЗУУНУ МЭДЭЭ ИЙМ ЮМ БИЧИЖ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.