Нэгэн бүсгүй гурван жилийн өмнөөс сошиал сайтаар танилцан утсаар ярьдаг болсон нэгэн олны танил реппер залууд өрөө төлөөгүйн улмаас өөрийгөө барьцаалагдсан хэмээн жүжиглэж их хэмжээний мөнгө гуйсан мессеж удаа дараа илгээсэн 26 настай эмэгтэйг тус дүүргийн цагдаагийн газар залилангийн хэрэг үүсгэн баривчлаад байгаагаа өнөөдөр мэдэгджээ.
Залилагч “А” нь өнгөрсөн 9-ний өдөр реппер “Б”-д “Өрөө төлж чадалгүй барьцаалагдан баривчлагдлаа” гэсэн хуурамч мессежийг хэдэн арван удаа явуулсан байна.
Уг мессежийг үзсэн “Б” цагдаагийн газрын 112 дугаарт “Найз охиныг маань барьцаалсан байна” гэсэн дуудлагыг өгчээ. Цагдаа нар байгаа газрыг нь илрүүлэн очиход “А” “Намайг суллачихлаа” хэмээн хэлжээ.
Гэвч түүний утасны байршил болон мессежээр барьцаалагдсан гэх үедээ ажил гэрийн хооронд чөлөөтэй явж байсныг цагдаагийн газраас тогтоож залилан хийх оролдлого гаргасан гэдгийг илрүүлжээ.
Харин “А” нь “18 сая воныхоо өрийг төлөх үүднээс энэхүү залилах үйлдлийг хийх болсноо хүлээгээд мөнгө өгсөн бол сайн л байсан юм, өгөхгүй бол тэр л биз хэмээн бодсон тухайгаа хэнэг ч үгүй мэдэгдсэн” байна.
WWW.MGLRADIO.COM
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
солонгост юм уу
юм уу? Эсвэл банкинд ажилладаг хүн юм уу? Санхүүгийн дэмжлэг үзүүлдэг сайн ах нарын нэг юм уу? Яг юу хийдэг хүн юм болоо...